2018
Тэдний хэрэгцээ шаардлагын талаар зөвлөлд
2018 оны 9-р сар


Зураг
ministering

Тохинууллын зарчмууд, 2018 оны 9-р сар

Тэдний хэрэгцээ шаардлагын талаар зөвлөлд

Та үүнийг ганцаараа хийх шаардлагагүй. Зөвлөлдөх нь бусдад туслахад хэрэгтэй тусламжийг танд өгөх болно.

Бурхан таныг салбар, тойргийнхоо хувь хүн эсвэл гэр бүлд хэрэгцээ шаардлагынх нь дагуу тохинуулахад урьсан. Тэдгээр хэрэгцээ, шаардлага юу болохыг хэрхэн олж мэдэх вэ? Сүм зөвлөлдөх зарчимд анхаарлаа төвлөрүүлдэг ба энэ нь үүнийг олж мэдэх түлхүүр юм.

Бид юуг зөвлөлдөхөө авч хэлэлцсэний дараа дараах зүйлсийг хийнэ. Үүнд:

  1. Тэнгэрлэг Эцэгтэй зөвлөлдөх

  2. Томилогдсон хувь хүн болон гэр бүлтэй зөвлөлдөх

  3. Хамтрагчтайгаа зөвлөлдөх

  4. Уг хувь хүн, гэр бүлд томилогдсон бусад хүнтэй зөвлөлдөх

Удирдагчидтайгаа зөвлөлдөх нь мөн адил нэн чухал юм. Лиахона дээр хэвлэгдэн гарах Тохинууллын зарчмууд нийтлэлд удирдагчидтай зөвлөлдөх талаар болон тэрхүү үйл явцад гүйцэтгэдэг тохинууллын ярилцлагын үүргийг авч үзнэ.

Бид юуны тухай зөвлөлддөг вэ?

Нэг нэгэндээ тохинуулахад хэрэгцээ шаардлагыг ойлгох явдал нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ тэдгээр хэрэгцээ шаардлага ямар шинж чанартай вэ, мөн олж мэдэхээс илүү өөр ямар нэгэн зүйл бий юу?

Хэрэгцээ, шаардлага олон хэлбэрээр илэрч болно. Үйлчилж байгаа хүмүүс сэтгэл хөдлөл, санхүү, бие махбод, боловсролын болон өөр олон бэрхшээлтэй нүүр тулгарч болох юм. Зарим хэрэгцээ, шаардлага бусад хэрэгцээ шаардлагаас илүү байдаг. Заримд нь бид тусалж чадна, харин заримд нь өөрөө өөртөө туслахыг шаардах хэрэгтэй. Материаллаг хэрэгцээнд нь туслахдаа, бидний тохинууллын дуудлага бол бусдыг гэрээт замаар явахад нь тусалж, өргөмжлөлд хүрэхэд зайлшгүй шаардлагатай санваарын ёслолуудыг хүлээн авахад бэлтгэхэд нь туслах явдал гэдгийг мартаж болохгүй.

Бид хувь хүн, гэр бүлийн хэрэгцээ шаардлагын талаар зөвлөлдөхийн зэрэгцээ тэдний давуу талыг олж мэдэхийг эрэлхийлэх хэрэгтэй. Тэдний юунд туслах хэрэггүй вэ? Бусдыг адисалж болох ямар ур чадвар, авьяас бэлэг тэдэнд байна вэ? Тэд Бурханы хаант улсыг байгуулахад өөрийн гэсэн өвөрмөц байдлаараа хэрхэн тусалж чадах вэ? Хувь хүний давуу тал хэрэгцээ шаардлагыг нь ойлгохтой адил чухал зүйл байж болох юм.

Тэнгэрлэг Эцэгтэй зөвлөлдөх

Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдтэйгээ ярьдаг нь бидний итгэлийн чухал зарчмын нэг юм (Итгэлийн тунхаг 1:9-ийг үзнэ үү). Бид хэн нэгэнд тохинуулах шинэ даалгавар хүлээн авахдаа тухайн хүнийхээ хэрэгцээ, шаардлага, давуу талыг олж харж, ойлгохыг эрэлхийлэн, Тэнгэрлэг Эцэгтэй залбиран зөвлөлдөх хэрэгтэй. Залбирч зөвлөлдөх энэ үйл явц тохинууллын үүргийг гүйцэтгэж байх хугацаанд тасралтгүй үргэлжлэх ёстой.

Хувь хүн болон гэр бүлтэй зөвлөлдөх

Үйлчлэхээр дуудагдсан хувь хүн болон гэр бүлтэй хэзээ, хэрхэн уулзах бидний арга зам нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байж болох ч хувь хүн болон гэр бүлтэй харилцаа холбоо тогтоож, хэрэгцээ, шаардлагыг, ялангуяа ямар замаар тусламж авахыг хүсэж байгааг нь ойлгохын тулд нүүр тулан уулзаж зөвлөлдөх нь нэн чухал. Зарим асуултыг ойр дотно харилцаатай болсныхоо дараа асуух хэрэгтэй байж болох юм. Түүнийг зөв зүйтэй хийх олон арга зам байдаг ба дараах арга замуудыг авч үзнэ үү. Тухайлбал:

  • Тэд хэзээ, ямар арга замаар холбогдохыг хүсэж байгааг олж мэд.

  • Тэдний сонирхол болон амьдралын түүхийг мэдэж ав.

  • Хэрхэн тусалж чадах тухай саналаа хэлж, өөрсдийнх нь саналыг асуу.

Ойр дотно харилцаатай болсныхоо дараа хувь хүний болон гэр бүлийн хэрэгцээ, шаардлагын тухай ярилцах талаар бодож үз. Ариун Сүнсний удирдамжийн дагуу асуулт тавь.1 Дараах асуултуудыг авч үз.

  • Тэдэнд ямар саад бэрхшээл тулгарсан байна вэ?

  • Гэр бүлийн болон хувь хүнийх нь зорилго юу вэ? Жишээлбэл: тэд гэр бүлийн үдшээ тогтмол хийдэг болохыг хүсэж байна уу эсвэл илүү бие даасан болохыг хүсэж байна уу?

  • Зорилгодоо хүрч, саад бэрхшээлээ даван гарахад нь бид хэрхэн тусалж чадах вэ?

  • Тэдний амьдралд сургаалын ямар ёслолууд хийгдэх гэж байна вэ? Бид бэлтгэхэд нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Түүнчлэн “Энэ долоо хоногийн аль орой танд хоол авчирч болох вэ?” гэх мэт тодорхой тусламж санал болгохоо бүү март. “Тусламж хэрэгтэй бол бидэнд хэлээрэй” гэх мэт тодорхой бус тусламж санал болгох нь тус болохгүй.

Хамтрагчтайгаа зөвлөлдөх

Та хувь хүн болон гэр бүлтэй уулзахдаа үргэлж хамтрагчтайгаа хамт байх боломжгүй тул хамтрагчийнхаа талаас сүнслэг өдөөлт эрэлхийлэхдээ хоорондоо уялдаа холбоотой байж, зөвлөлдөх нь чухал юм. Асууж болох зарим асуултыг доор өгөв. Үүнд:

  • Хамтрагчийн хувьд та хоёр хоорондоо хэрхэн мөн хэр зэрэг ойрхон холбогдох вэ?

  • Гэр бүл, хувь хүний хэрэгцээ шаардлагад тохируулж тохинуулахын тулд өөрийн давуу талыг хэрхэн ашиглаж болох вэ?

  • Тухайн хувь хүн, гэр бүлийн тухай хамгийн сүүлд ярилцсанаас хойш та юу сурч, ямар туршлага хуримтлуулж, ямар сүнслэг өдөөлт хүлээн авсан бэ?

Томилогдсон бусад хүнтэй зөвлөлдөх

Заримдаа таны томилогдсон гэр бүл, хувь хүнд тохинуулахаар томилогдсон өөр хүмүүстэй ярилцах нь тустай байж болно.

Асуудлыг шийдвэрлэхээр ярилц

Далын ахлагч Чи Хонг (Сэм) Вонг хамтдаа зөвлөлдөх нь хэрхэн саа өвчтэй хүнийг Есүсийн өмнө аваачих арга замыг олох боломжийг дөрвөн хүнд олгосон тухай Марк 2 дээрх түүхийг орчин үед болж байгаагаар өгүүлсэн.

Ахлагч Вонг: “Бидний өдрүүдэд үүнтэй адил зүйл тохиолдож болно. Дөрвөн хүн саа өвчтэй хүн дээр очих бишопынхоо өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж байв. … Бишоп хамгийн сүүлчийн тойргийн зөвлөлийн хурлаар тойрогт ямар тусламж хэрэгтэй байгааг хамтдаа зөвлөлдсөнийхөө дараа “аврах” үүрэг даалгавар өгчээ. Тийнхүү энэ дөрвөн хүн … саа өвчтэй эрэгтэйд туслах үүрэг авсан байна. …

[Тэднийг Есүсийн байсан байшинд ирэхэд] өрөөнд дэндүү олон хүн байсан учраас тэд хаалгаар орж чадсангүй. Чадах бүхнээ хийсэн гэдэгт би итгэж байгаа ч тэд орж чадсангүй. … Тэд … юу хийж болох талаар болон түүнийг хэрхэн Есүс Христэд авчирч, эдгээж болох талаар ярилцжээ. … Тиймээс тэд амархан биш нэгэн төлөвлөгөөг гаргаж, үүнийхээ дагуу үйлдсэн билээ.

… Цугласан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, нүх гаргаад, саа өвчтэй хүнийг дэвсгэртэй нь доош буулгав” (Марк 2:4). …

… ‘Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд, Хүү минь, нүглүүд чинь уучлагдсан гэв’ (Марк 2:5).”2

Үйлдэхэд урих

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф: “Та бүхэн бүх эрин үеийн Христийн дагалдагчдын нэгэн адил хамтдаа зөвлөлдөж, бүх л нөөц боломжоо ашиглаж, Ариун Сүнсний удирдамж болон Их Эзэний зөвшөөрлийг эрэлхийлэн, ханцуй шамлан хөдөлмөрлө .

Би та нарт нэгэн амлалт өгье. Хэрэв та энэ загварыг дагаж мөрдвөл Их Эзэний арга замаар, хэнд, юугаар, хэзээ, хаана туслах тухай тодорхой удирдамж зааврыг авах болно”3 гэж яаравчлуулсан.

Эшлэлүүд

  1. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2004), 183-ыг үзнэ үү.

  2. Чи Хонг (Сэм) Вонг “Эв нэгдэлтэй байж, аврах нь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 14–15.

  3. Дийтр Ф.Угдорф, “Их Эзэний арга замаар хангах нь,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55.