Хүчирхэгжсэн Мелкизедек санваарын чуулга болон Халамжийн нийгэмлэгтэй хамт тохинуулах нь

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм
Тэргүүн Зөвлөлийн алба
47 East South Temple Street, Salt Lake City, Utah 84150-1200


2018 оны 4-р сарын 2

Хэнд: Ерөнхий эрх мэдэлтэн; туслах бүлгүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл, Бүсийн дал; гадас, номлол, дүүргийн ерөнхийлөгчид болон бишоп, салбарын ерөнхийлөгч; гадас, тойргийн зөвлөлүүдэд

(Ариун ёслолын цуглаан дээр уншиж танилцуулна уу)

Хүндэт ах, эгч нар аа,

Хүчирхэгжсэн Мелкизедек санваарын чуулга болон Халамжийн нийгэмлэгтэй хамт тохинуулах нь

Аврагчийн тохинуулал нь “Өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла. … мөн хөршөө өөрийн адил хайрла” (Maтай 22:37, 39) гэсэн агуу хоёр тушаалын жишээ юм. Ийм ч учраас Есүс мөн “Учир нь болгоогтун, та нар энэ хүмүүст тохинуулахаар миний сонгосон тэд билээ” (3 Нифай 13:25) хэмээн заасан.

Бид Аврагчийн заасны дагуу тохинуулахад Мелкизедек санваарын чуулга, Халамжийн нийгэмлэгийн хүчин чармайлтыг төвлөрүүлэхийн тулд дараах өөрчлөлтийг зарлаж байна. Үүнд:

  • Тойргийн түвшинд нэг Мелкизедек санваарын чуулгатай байна. Ахлагчдын болон дээд пристүүдийн чуулгын гишүүд одоо нэг ерөнхийлөгчтэй, нэг чуулгад нэгдэнэ. Чуулгыг “Ахлагчдын чуулга” гэх бөгөөд тойргийн дээд пристүүдийн бүлэг байхаа болино.
  • Гадасны түвшинд нэг дээд пристүүдийн чуулгатай байна. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл дээд пристүүдийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлөөр үргэлжлүүлэн үйлчилнэ. Тэрхүү ахлагчдын чуулгын гишүүд нь зөвхөн одоогийн гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын зөвлөл, дээд зөвлөлд мөн патриархаар үйлчилж байгаа дээд пристүүдээс бүрдэнэ.
  • Гэрийн болон айлчлагч багшлалтыг тохинууллаар солино. Гэрийн болон айлчлагч багшлалтын тусдаа хөтөлбөрүүд одоо нэгдэн, “тохинуулал” хэмээн нэрлэгдэх харилцан уялдаа холбоотой хөтөлбөр болох бөгөөд ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн бишопын удирдлаган доор хариуцан явуулах болно. Тохинуулал нь Христийн адилаар бусдыг анхаарч халамжлах, тэдний сүнслэг болоод материаллаг хэрэгцээг хангахад туслах явдал юм.
  • Тохинуулалд өсвөр үеийнхнийг татан оролцуулна. Тохинуулалд прист, багш нарыг Мелкизедек санваартнуудад хамтрагч болгон томилдгийн адил, Лайрел, Миа мейд нарыг Халамжийн нийгэмлэгийн эгч нарын хамтрагч болгон оролцуулж болно.

Чуулгад оруулж буй өөрчлөлтийг нэн даруй хэрэгжүүлэх ёстой. Тохинууллын өөрчлөлтийг хийхэд цаг хугацаа шаардах хэдий ч аль болох яаралтай хэрэгжүүлбэл зохино. Дэлгэрэнгүй мэдээллийг ministering.lds.org/mon-оос авна уу.

Хүндэтгэсэн,
Тэргүүн Зөвлөл