Хүчирхэгжсэн Мелкизедек санваарын чуулга, Халамжийн нийгэмлэгтэй хамт тохинуулах нь

Тохинууллын эх сурвалж

Удирдагчид эдгээр эх сурвалжийг Бүсийн зөвлөлийн хэлэлцүүлгийг хөтлөн явуулахад бэлтгэхдээ мөн зөвлөл, гадасны чуулган болон гадас, тойргийн зөвлөл, Ням гаргийн хичээлүүдийг зохицуулахад ашиглаж болно.

PDF хувилбарыг татаж авах

Эдгээр эх сурвалжийг ашиглах зөвлөмж

Удирдагчид зөвлөлийн хуралд 2018 оны 4-р сарын 2-ны өдрийн Тэргүүн Зөвлөлийн “Хүчирхэгжсэн Мелкизедек санваарын чуулга, Халамжийн нийгэмлэгтэй хамт тохинуулах нь” (ministering.lds.org-ийг үзнэ үү) хэмээх захиас бичгийн хавсралтын оршил хэсгийг уншсанаар 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр зарласан өөрчлөлтийн талаар ярилцлагаа эхлүүлж болно.

Зөвлөлийн гишүүд мөн Тохинууллын алсын хараа видео бичлэгийг үзэж, ярилцаж болно (доорх “Видео бичлэгүүд”-ийг үзнэ үү). Энэхүү ярилцлагад туслах нэмэлт видео бичлэг болон өөр эх сурвалжууд байгаа бөгөөд дараа дараагийн зөвлөлийн хуралд эсвэл өөр үйл ажиллагаанд ашиглаж болно. Үр дүнтэй тохинуулах нь видео бичлэгийн хэсэг бүрийн дараа бүлгээрээ ярилцаж болох асуулт байгаа.

Видео бичлэг

Дараах видео бичлэгүүдэд 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулганаас болон ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудтай хийсэн, ерөнхий чуулгын удирдагчдад зориулсан хурлуудаас авсан хэсгүүд орсон.

Тохинууллын алсын хараа (4:41)

Үр дүнтэй тохинуулах нь (15:00) дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

  1. Асуулт: Яагаад бид тохинуулдаг вэ?
  2. Асуулт: Хэрхэн бид хийж буй ажлаа энгийн бөгөөд Ариун Сүнсээр хөтлүүлэн хийж болох вэ?
  3. Асуулт: Тохинууллын үр дүнтэй ярилцлага хувь хүн, гэр бүлүүдийг хэрхэн адисалж болох вэ?
  4. Асуулт: Нэгдсэн, харилцан уялдаа холбоо бүхий хүчин чармайлт нь Бурханы бүх хүүхдийг анхаарч халамжлахад бидэнд хэрхэн тусалж болох вэ?
  5. Асуулт: Бид Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын тохинууллын алсын харааг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Судрын эшлэлүүд

Maтай 10:39; 22:37–39; Лук 22:32; Иохан 10:11; 13:34; 21:15,16; Галат 5:13; Moзая 23:18; Сургаал ба Гэрээ 20:53

Нэмэлт эх сурвалж

  • Liahona, Ensign сэтгүүлийн 2018 оны 5-р сарын дугаар, Ерөнхий чуулганы 2018 оны 4-р сарын сэтгүүл болон comefollowme.lds.org дээр ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн 4 дэх ням гаргийн ярилцлаганд ашиглаж болох эх сурвалжууд орсон.
  • “Тохинууллын зарчмууд” гарчигтай нэмэлт мэдээллийг Лиахона, Ensign сэтгүүлүүдийн дараагийн дугаарт нийтлэх болно.