Түгээмэл асуудаг асуултууд

    Сүмийн дууллын болон хүүхдийн дууны шинэ номыг дэлхий даяарх Сүмийн хэрэгцээнд нийцүүлэн, бүх хэл дээрх дуу хөгжмийг нэгтгэх зорилгоор гаргаж байгаа болно. Түүвэрт сайн мэдээний сургаалыг заадаг үндсэн дуулал болон дуунууд багтсан. Дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн шинэ болон одоо байгаа дуулал, дуунуудыг судалж, түүвэрт оруулах эсэхийг авч хэлэлцэнэ. Орон нутгийн нэмэлт дуулал, дуунуудыг дижитал түүвэрт оруулна.

    Яагаад дууллын номнуудыг шинэчилж байгаа вэ?

    Сүмийн дууллын болон хүүхдийн дууны номыг дэлхийн өнцөг булан бүрд байх гишүүдийн шүтэн бишрэхэд ашигладаг дуу хөгжмийг нэгтгэх зорилгоор дахин хянаж байна. Уг түүвэрт дэлхий даяарх гишүүдийн хэрэгцээг хангахын тулд одоо байгаа болон шинэ мөн шинэчлэгдсэн дуу хөгжмийг оруулна. Хэвлэгдсэн түүврийг нь дэлхий даяарх Сүмийн хэмжээнд нэгтгэх ба бүх хэл дээр дууллын болон хүүхдийн дууны нэг ижил түүврийг гаргана. Мөн тодорхой хэл, бүсэд хамаарах нэмэлт дуулал, дуунуудыг гишүүд дижитал хэлбэрээр авч ашиглах боломжтой.

    Шинэчлэх ажлыг хэн хариуцаж хийх вэ?

    Ерөнхий эрх мэдэлтэн болон туслах бүлгийн ерөнхий удирдагчдын удирдлаган доор ажиллаж буй хороо шинэчлэх ажлыг удирдан явуулж байна. Уг хороо дуу хөгжим, уран зохиол, дэлхийн соёл, Сүмийн сургаал гэх мэт янз бүрийн туршлагатай Сүмийн ажилтан, дуудагдсан гишүүд зэргээс бүрдсэн байна.

    Шинэ номууд хэзээ бэлэн болох вэ?

    Хороод хоорондоо уялдаа холбоотой хамтран ажиллаж, оруулах шинэ болон одоо байгаа дуулал, дуунуудын аль алиныг авч үзэх тул хоёр номын анхны загварыг гаргахад нэлээн хэдэн жил зарцуулна гэж тооцоолж байна. Энэ ажлыг хийж дууссаны дараа номнуудыг орчуулж эхэлнэ.

    Одоо байгаа Сүмийн дуулал, Хүүхдийн дууны ном ыг яах вэ?

    Одоо байгаа номнуудыг шинэ түүвэр бэлэн болж, хэвлэмэл болон дижитал хэлбэрээр гарч эхлэх хүртэл ашиглана. Шинэ номнуудыг тарааж эхлэх үед одоо ашиглаж байгаа түүврийг дижитал сувгаар дамжуулан өв уламжлалын үүднээс ашиглах боломжтой байх болно.

    Сүмийн дууллын болон хүүхдийн дууны аудио бичлэгийг шинэчлэх үү?

    Шинэчилнэ. Шинэчилсэн түүвэрт зориулан хөгжим, дууны шинэ бичлэгийг олон хэл дээр гаргах болно.

    Би Сүмийн дууллын болон хүүхдийн дууны шинэ номтой холбоотой санал оруулж болох уу?

    Болно. Та санал асуулгад оролцсоноор шинэ түүврийн талаар санал хүсэлтээ илэрхийлж болно.

    Би өөрийн хэл дээр хүн бүрийн дуртай дууллын нэрийг оруулахаар илгээж болох уу?

    Болно. Та санал асуулгад оролцож, одоо байгаа дуулал, дууг оруулахыг санал болгож болно. Дуулал болон дууны зөвхөн жинхэнэ эх хувийг илгээх хэрэгслээр дамжуулан илгээх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авах.

    Манай төрийн дуулал дууллын номонд орох уу?

    Шинэ түүвэр бүх хэл дээр адилхан байх учраас хэвлэгдсэн дууллын номонд төрийн дуулал орохгүй. Гэхдээ орон нутгийн сонирхол татсан ариун нандин дуу хөгжим зохистой бөгөөд сургаалын хувьд зөв байвал гишүүд өөрийн хэлээр дижитал сувгаар авах боломжтой.

    Би өөрийн зохиосон дуулал, хүүхдийн дууг хэрхэн илгээх вэ?

    Хэрхэн илгээх вэ хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

    Би дууны дан үг эсвэл аяыг илгээж болох уу? Хэрэв тийм бол, таарах ая, үгийг хэрхэн сонгох вэ?

    Болно. Илгээж буй хүн нь дууллын юм уу дууны үгийг аягүйгээр эсвэл аяыг нь үггүйгээр илгээж болно. Олон янзын үг, аяыг нийлүүлж авч үзнэ.

    Өмнөх Сүмийн дуулал, Хүүхдийн дууны номон д орсон ихэнх дууны хэв маягаас өөр, өөрийн орны дуу хөгжмийн соёлын хэв загвараар зохиосон дуулал, дууг илгээж болох уу?

    Болно. Бид олон соёлын хэв маягийг тусгасан дуулал, дуу илгээхийг урамшуулан дэмжинэ.

    Илгээх хугацаа нь хэзээ вэ?

    Шинэчлэгдсэн түүвэрт оруулахын тулд шинэ бүтээлийг 2019 оны 7-р сарын 1 гэхэд илгээсэн байх ёстой.

    Миний илгээсэн дуу хөгжмийг хэн авч үзэх вэ?

    Илгээсэн ая, үгийг Сүмийн дуулал, хүүхдийн дууны ном хариуцсан хороо нэргүйгээр авч үзэн, оруулах эсэхийг хэлэлцэнэ.

    Ямар ч хүн шинэ дуу хөгжмөө илгээж болох уу?

    Болно. Хэрэв илгээж буй хүн нь 18-аас доош настай бол эцэг эхээсээ эсвэл асран хамгаалагчаасаа зөвшөөрөл авсан байх ёстой.

    Хэрэв илгээсэн үг, ая маань шинэ номонд орвол би зохиогчийн эрхээ шилжүүлэх үү?

    Шилжүүлэхгүй. Таны бүтээлийн зохиогчийн эрх таных хэвээрээ үлдэнэ. Гэхдээ илгээсэн бүтээл нь сонгогдсон тохиолдолд уг хүнээс хязгааргүй ашиглах онцгой эрх заагаагүй, хугацаагүй эрхийг Сүмд олгохыг хүснэ.