Ерөнхийлөгч Томас С.Монсон

(1927–2018)

Бошиглогч ба найз


2008 оны 2-р сараас эхлэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Томас С.Монсон 1985–2008 онд Тэргүүн Зөвлөлийн зөвлөхөөр, 1963–1985 онд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр тус тус үйлчилж байсан бөгөөд 2018 оны 1-р сарын 2-нд таалал төгсөв. Түүний эхнэр Францис 2013 онд нас барсан. Тэд гурван хүүхдийн эцэг эх байв.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

Яаралтай тусламжийн тасгийн өвчтөнг эмнэлгээс гаргаж болно гэж бодогдож байсан ч Солт Лэйк Ситигийн эмч, ажилтнууд үүнд эргэлзэж байв. Хэдийгээр тэр бүрэн эмчилгээ хийлгэн, эдгэрсэн мэт харагдавч түүний хааш яйш биеэ авч яваа байдал болон амьдралынх нь тогтворгүй нөхцөл байдал санааг нь зовоож байлаа. “Танд эмчилгээгээ хийлгэхэд туслах гэр бүлийн гишүүн, найз нөхөд байгаа юу?” гэж эмчийг асуухад Өвчтөн “Байхгүй ээ” гээд хэсэг бодсоноо, “Гэхдээ зарим үед надад тусалдаг нэг найз бий. Түүний нэрийг Том Монсон гэдэг”2 хэмээн хариулжээ.

Ерөнхийлөгч Томас С.Монсон 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулганы дараа гараараа даллаж байгаа нь.

Ерөнхийлөгч Томас Спэнсэр Монсон бол түүний олон жил найзалсан найзынх нь хэлсэнчлэн “дорд үзэгдсэн, гадуурхагдсан” мөн “золгүй хүмүүсийн онцгой найз” нь байсан.3 Тэр бүх амьдралынхаа туршид, ялангуяа гуч гаруй жилийн турш Тэргүүн Зөвлөлийн гишүүний хувьд хүлээн авсан ажил үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ өндөр настай найзууд болон үл таних хүмүүс дээр зорьж очдог байсан бөгөөд Сүнсний нөлөөг мэдэрсэн үедээ чухал уулзалтуудаа хүртэл хойш тавин, өвчтэй хүүхдүүдэд санваарын адислал өгдөг байв. Тэр мэргэжлийн спортын үйл ажиллагаануудад оролцохдоо хамтран ажилладаг нэртэй хүмүүсийг эсвэл төрийн албаныхныг урихын оронд бага байхдаа ядуу дүүрэгт хамт өсөж торнисон найзуудаа дагуулан ирдэг байлаа. Тэр бас Вэст ахлах сургуулийн уулзалт болгон дээр “Том Монсон” нэрийн тэмдгээ зүүж оролцдог байжээ. Хүүгийнх нь хэлснээр яг энэ Томас Монсон бол “хүмүүсийг нийгэмд эзлэх байр суурь, нэр төр, бусдаас онцгойлох өөр бусад амжилт ололтоос нь үл хамааран хувь хүнийх нь хувьд хүлээн авч, огтхон ч алагчлалгүй, 50 жилийн өмнөх найзтайгаа ч мөн засаг дарга, сенатор эсвэл нэртэй бизнесментэй ч яг адилхан ханддаг хүн байсан юм.”4

IP-918533

Ерөнхийлөгч Томас С.Монсон. Гэрэл зургийг Том Смарт, Deseret News.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 16 дахь ерөнхийлөгч таалал төгссөнөөр нийгмийн янз бүрийн давхаргын Сүмийн болон Сүмийн бус түүний олон сая найз нөхөд, дагалдагчид үнэнч нөхрөө алдаж байна. Ерөнхийлөгч Монсон ”Надад Их Эзэний тусламж үргэлж хэрэгтэй байсан бөгөөд би үргэлж тусламж гуйдаг байсан”5 гэсэн үгэндээ үнэнч үлдсэн бөгөөд хүмүүнлэгийн тусламжаар дамжуулан дэлхийн олон улс оронд үзүүлсэн тусламжуудаараа мөн илүү ил тод байдлыг бий болгож, гишүүдэд хүнд хэцүү асуудал бэрхшээлээ ойлгоход нь тус нэмэр болсон Сүмийн вэб хуудаснуудаар, түүнчлэн Сүмийг дэлхийнхэнд илүү сайн ойлгуулах зорилготой олон нийтийн компанит ажлуудаар төдийгүй авралын ажлыг урагшлуулах зорилгоор гаргасан шинэлэг санаачилгуудаар олонд танигдсан удирдлагын бүтцийг бидэнд үлдээж байна. Эдгээрт залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн бүрэн цагийн номлолд үйлчлэх насыг доошлуулсан, номлогчдын бусдад хүрч ажиллах арга замыг нэмэгдүүлсэн (техник технологи ашиглан), нүүр тулсан виртуал хэлэлцүүлэгт Сүмийн удирдагч, гишүүдийг оролцуулдаг болсон онлайн форум зэрэг нь орно. Түүнийг үйлчилж байх хугацаанд Сүмийн шинэ гарын авлага гарсан бөгөөд уг гарын авлага Христийн шавь байх дээр төвлөрсэн билээ. Гэр бүлийн түүхийн ажлыг хялбаршуулсан нь судалгаа хийх, төлөөлөн гүйцэтгэх баптисм болон авралын бусад ёслолыг хийлгэхээр ариун сүм рүү нэрсийг явуулах үйл явцыг амархан болгосон юм.

2013 оны 10-р сарын Ерөнхий чуулганы хуралдааны дараа ерөнхийлөгч Томас С.Монсон бяцхан хүүгийн гарыг атгаж байгаа нь. Гэрэл зургийг Аугуст Миллэр, Deseret News.

Ерөнхийлөгч Монсон олон том ололт амжилт гаргасан ч түүний үлдээсэн хамгийн чухал өв бол түүний өөрийн биеэр үлдээсэн үлгэр жишээ гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Түүний дуртай судрын хэсгүүдийн нэг бол Үйлс 10:38 бөгөөд үүнд Назарын Есүсийг “сайныг үйлдэж явсан” хэмээн дүрсэлсэн байдаг. Аврагч naийг уриалан дуудсантай адилаар ерөнхийлөгч Монсон өлссөн нэгнийг хооллож, харийн хүнийг урьж оруулан, нүцгэн нэгнийг хувцаслаж, өвчтэй нэгнийг эргэж тойрохоос гадна хаягдан орхигдсон хүмүүсийн эрх чөлөөг боомилдог ганцаардал, цөхрөлөөс үүрэлцдэг байсан (Матай 25:34–40-ийг үзнэ үү). Ерөнхийлөгч Монсоны талаар хэдэн арван жилийн туршид бичиж байсан нэгэн сурвалжлагч түүний бусдын төлөөх сэтгэл, хөтөлбөрөөс илүүтэй хувь хүнийг чухалчилж, Сүнсийг дагахын тулд бүхий л хүчин чадлаа дайчилдаг байсныг нь олж харсан төдийгүй түүний талаар: “Би түүний адил бусдыг өргөж дэмжин, тэдэнд тав тух, тайтгарал, баяр баясгаланг авчрахын тулд нөр их хүчин чармайлт гаргадаг хуруу дарам цөөхөн хүнийг л харж байсан”6 хэмээн бичжээ. Хамт олон, зовлон зүдгүүр, боломж, ялангуяа үйлчлэлээр дүүрэн байсан түүний амьдрал Томас С.Монсонд Христийнхтэй адил хувийн тохинууллын үлгэр жишээ болсон өвийг бий болгоход тусалсан юм.


Өгөөмөр гэр

Жорж Спэнсэр, Гладис Кондий Монсон нар Их хямралын үед Өмнөд 500, Вэст 200-ийн буланд, Солт Лэйк Ситигийн төмөр замаас холгүй орших гэртээ Шотландын анхдагчдын үр удам болсон Гладисын хамаатан садныхны хүрээнд гэр бүлээ өсгөн хүмүүжүүлж байв. Жоржийн эмээ, өвөө Америкт цагаачлан ирж, Солт Лэйк Ситид суурьшин амьдрахаасаа өмнө Швед болон Англид байхдаа Сүмд элссэн байлаа. 1927 оны 8-р сарын 21-нд Жорж, Гладис хоёрын анхны хүү буюу хоёр дахь хүүхэд мэндэлсэн бөгөөд түүнийг Томас Шарп Кондий гэх ээжийн талынх нь өвөө болон аавынх нь нэрээр Томас Спэнсэр Монсон гэж нэрлэсэн аж.

Томас С.Монсон нь Жорж Спэнсэр, Гладис Кондий Монсон нарын хүү юм.

Монсоныхон бүх гэрээрээ хайр энэрлээ өөр бусадтай хуваалцдаг байв. Тэдний дүүрэгт хотоор өнгөрөн явах өлссөн хүмүүс ирэх нь ердийн үзэгдэл байсан ба Гладис Монсон “хүн нэг бүрийг уригдсан зочдын адил гэртээ хүлээн авч, хооллодог байсан” хэмээн ерөнхийлөгч Монсон хожим нь дурсан ярьсан юм.7 Ээж нь мөн ням гараг бүр доод талын гудамжинд амьдардаг “Хөгшин Боб”-д оройн хоол явуулдаг байсан бөгөөд Боб хоол авчирсных нь хариуд Томд үргэлж 10 цент өгөх гэдэг байж. Үүнд нь Том, “Би мөнгө авч болохгүй. Ээжийн маань урам хугарна”8 гэж бодлогошронгуй хариулдаг байлаа. Томын аав ням гараг бүр үе мөчний өвчнөөсөө болж эрэмдэг болсон Элиас гэдэг ахыгаа буюу авга ахыг нь 1928 оны Олдсмобил машиндаа суулган, Томын дагуулан хотоор тойрон явдаг байсан байна.

Ерөнхийлөгч Монсон “Амьдралын маань энэ үед ээж, аавын маань хийдэг байсан зүйлс надад гүн сэтгэгдэл төрүүлдэг байсан” гээд, “Тэдний Сүмд бараг очдоггүй байсан нь огт анзаарагддаггүй байсныг”9 ажигласнаа ярьсан байна. “Би аавыгаа өөр хүний талаар муу зүйл ярьж байхыг хэзээ ч сонсож байгаагүй. Харин ч хэн нэгэн хүн өөр хүний талаар үл тоомсорлон, муулан ярих үед өрөөнөөс гарч явдаг байсан”10 хэмээн бусдад хүлцэнгүй, сайхан сэтгэлийн үүднээс ханддаг байсныг нь дурссан байдаг.

Эдгээр хандлага, үйлдэл нь Томд нөлөөлж эхэлсэнд гайхах зүйлгүй. Нэгэн удаа тэрээр Христийн мэндэлсний баяраар цахилгаан галт тэрэгний иж бүрдлийг бэлгэнд авах болсондоо ихэд баярлан, ээжийгээ шалсаар дахин нэгийг нэмж авахуулж, дээрээс нь гологдсон галт тэрэгний машиныг нь салган авч, үлдсэнийг нь доод талын гудамжинд амьдардаг бэлэвсэн эмэгтэйн хүүд бэлэглэх гэж байв. Дараа нь Том ээжтэйгээ хамт бэлгийг хүргэж өгөхдөө, тэр хүүг тийм ч сайн биш галт тэрэг авчихаад ямар их баярлаж байгааг нь хараад, буруу хэрэг хийсэндээ ихэд гэмшжээ. Тэр гэртээ буцаж гүйн очоод, галт тэрэгний иж бүрдлээс салгаж авсан машинаа төдийгүй өөрийнхийгөө хүртэл нэмж авчирсан байна.11 Дараа нь Том хэзээ ч цацагт хяруул, тахиа идэж үзээгүй найзынхаа гэр бүлийн оройн зоогт зориулан өөрийнхөө тэжээж байсан хоёр туулайг өгсөн гэдэг. Томыг найзуудтайгаа бэйсбол тоглохдоо нэг хөрш эмэгтэйн хашаанд бөмбөгөө унагаах үед тэр эмэгтэй асуудал болгоход (тэр ихэвчлэн бэйсболын бөмбөгийг нь аваад, өөртөө үлдээчихдэг байв) тэр нөхцөл байдлыг намжаахаар шийджээ. Том тэр эмэгтэйтэй ганц ч үг солилгүй зундаа хашааных нь зүлгийг услан, намартаа модны унасан навчсыг нь тармуурдаж өгдөг байв. Тэгтэл нэг л өдөр тэр эмэгтэй Томыг урин сүү, жигнэмгээр дайлахдаа хайрцаг дүүрэн бэйсболын бөмбөг түүнд өгчээ.13

Гэсэн ч ерөнхийлөгч Монсон бага байхдаа сайн үйл хийхийн хажуугаар дэггүйтэж, заримдаа загнуулдаг байснаа хүлээн зөвшөөрдөг. Нэг удаа тэр үеэлтэйгээ хамт хөршүүдийнхээ золбин нохдыг цуглуулж, арынхаа нүүрсний амбаарт хийсэн байсан бөгөөд Томын аавыг хаалгыг нь нээх үед зургаан нохой түүний дээгүүр давхилдан гарсан гэдэг.14 Бас нэг өдөр Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч Томыг хажуу тийш дуудаж уулзаад, Хүүхдийн хэсгийн нээлтийн ажиллагааны үеэр олон хөвгүүн үймүүлдэгт сэтгэл нь гонсойж байгаагаа хэлсэнд тэр туслахаар болжээ. “Хүүхдийн хэсгийн сахилга батын асуудал яг тэр мөчөөс эхлэн үгүй болсон”15 хэмээн тэр дурссан байдаг. Гэсэн ч уруу татагдах үе гарсаар байв. Нэг өдөр тэр найзыгаа Хүүхдийн хэсгийн ангийг хамтдаа тасалъя гэж ятгажээ. Тэгээд тэд халаасанд нь байсан 10 центийг Hatch Dairy руу очихдоо үрдэг байв. Харин Том нэг центийнхээ оронд арван центээ хийснээ мэдсэнээр тэдний төлөвлөгөө нурсан байна. Тиймээс тэд хоёулаа эргэж ирэн, Том үлдсэн нэг центээ бас хандивлажээ. “Нэг хэсэгтээ л би өөрийгөө Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн хүн нь байж магадгүй гэж бодож явдаг байж билээ”16 хэмээн тэр хожим нь ярьсан байна.

Багадаа Том Монсон гэрийнхээ урд талд гурван дугуйтай унадаг дугуй унадаг байжээ.

Тэр Прово Канион дахь гэр бүлийнхээ жижигхэн байшинд тогтмол очдог байснаар нугас агнах, зугаалах, загасчлах, голын усанд сэлэх дуртай болсон ба нэг удаа усны аюултай эргүүлэгт автсан охиныг аварч байсан байна.17 Тэр нэг найзтайгаа хамт гэрийнхээ жижигхэн байшингийн хажуу дахь хогийн ургамлыг шатаасан болчимгүй хэргийнхээ талаар ярьсан. Тэр мөн энэ түүхээ сайн мэдээний чухал зарчмыг хуваалцахдаа ашигласан байдаг.18

Зүүн гар талд Томас С.Монсон— 13 настай байхдаа Вивиан паркад, харин баруун гар талд 1971— оны 7-р сарын 19-нд хүү Кларктайгаа авахуулсан зураг. Тэр насаараа эрүүл агаарт цагийг өнгөрүүлэх дуртай нэгэн байсан.

Солт Лэйк Сити дэх гэрийнх нь гудамжнаас доош уруудахад байдаг байсан Чапманы нэрэмжит нийтийн номын санд Том долоо хоногт хэд хэдэн удаа очдог байсан нь номд дуртай болох суурийг нь тавьж өгсөн төдийгүй сүүлд нь Вордсворд, Лонгфэллов, Брайянт, Тэннисон, Шекспир зэрэг дуртай яруу найрагчдынхаа бүтээлээс эш татаж чаддаг болсон юм.19

Тэрээр өсвөр насандаа олж авсан тагтаа тэжээх сонирхлоо насанд хүрээд ч орхиогүй. Аароны санваарын чуулгын зөвлөх нь бага залуу Томд гэрт нь байнга эргэж очдог байсан тагтааг өгснөөр түүнд долоо хоног бүр санваарын ярилцлага хийх боломжийг олгодог байсан ба энэ үедээ түүнд төлөвлөх, удирдан зохион байгуулах талаар зааж өгсөн байдаг.20 Харин Ням гаргийн ангийн хайртай багш Люси Гэртч нь Томын Есүс Христийн талаар гэрчлэлтэй болох суурийг тавьсан байна. Гэртч эгч ангийнхаа зүггүй хөвгүүдэд хайртай байсан тул үгэнд ордоггүй байсан хүүхдүүд нь Библийн талаарх Сүнсээр дүүрэн хичээлийг нь сонсдог болтлоо өөрчлөгдсөн гэдэг.21


Эрийн цээнд хүрсэн нь

Их хямралын үеийн эдийн засгийн хавчлага 12 настай Томыг аавынхаа хэвлэлийн компанид ажиллахад хүргэжээ.22 Томыг ахлах сургуульд байхад Дэлхийн II дайны сүүдэр Их хямралаас илүүтэй нүүрлэх болов. “Хэрэв [дайн] үргэлжлэх юм бол цэрэгт явна гэдгээ залуучууд бүгд мэдэж байлаа” хэмээн ерөнхийлөгч Монсон өөрийн өсвөр насны талаар дурсан ярьсан байдаг.23 Түүхийн хичээлдээ гойд сайн байсан тэрээр 17 насандаа Ютагийн Их Сургуульд элсэн оржээ.24 Түүхийн багш болохыг чин сэтгэлээсээ хүсэж байсан ч тэр бизнесийн чиглэлээр сурахын зэрэгцээ доктор профессор Ловэлл Бэннион болон Т.Эдгэр Лайон нарын институтийн ангид суух боломжтой болсон аж.25

Сайн сурагч байсан Том Монсон Юта мужийн Вэст ахлах сургуулийг төгсөөд, 17 насандаа Ютагийн Их Сургуульд элсэн орсон байна.

Тэр их сургуульд байхдаа амьдралынхаа цорын ганц хайртай учирсан юм. Том “Танилцах өдөрлөг”-ийн бүжгэн дээр Францис Жонсонтой танилцсаны дараа түүн рүү утсаар ярьжээ. Тэр хожим нь Жонсоны гэрийг өөрийн дуу шуугиантай гэртэй харьцуулан, “[Түүний гэрт] байх эрхэмсэг, чимээгүй байдалд би бэлтгэгдээгүй байсан”26 хэмээн дурссан байдаг. Францисийн аав Монсоны нэрийг сонсоод мөн тэр хоёр Томын элэнц нагац ах Элиас нь Швед дэх Жонсоны гэр бүлийнхэнд сайн мэдээг танилцуулсныг олж мэдээд, нүдэндээ нулимс цийлгэнүүлэн тэвэрсэн гэдэг.27 Том, Францис хоёр хоёулаа том хамтлагуудад дуртай байсан ба Томми Дорсий, Глэнн Миллэрийн удирддаг хамтлагуудын бүжигт ойр ойрхон очдог байв.28

1945 онд Том НУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд элсэн оржээ. Сургалтын хуаранд өнгөрүүлсэн эхний гурван долоо хоногийнхоо талаар тэр: “Амьдрал маань эрсдэлд байгааг би ойлгосон. Тэнгисийн цэрэг намайг сургах биш, харин алахыг хичээж байлаа” хэмээн тоглоом шоглоом болгон хэлсэн байна. Гэхдээ хүнд хэцүү цагийг ч сүнслэг үйл явдлууд дагалдаж байлаа. Нэг ням гарагт ахлах унтер офицер нь католик, еврей, протестант шашинтай хүмүүст цуглааны байруудыг нь зааж өгсний дараа Том руу дөхөж ирээд, “За, та нар өөрсдийгөө хэн гэж дууддаг вэ?” гэж асуужээ.

Том Монсон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд 1945 онд элсэн орсон.

“Тэр цаг мөчийг хүртэл сургуулилтын хуаранд надаас гадна өөр хэн нэгэн байсныг би мэдээгүй байсан юм” хэмээн ерөнхийлөгч Монсон хожим нь дурссан байдаг. Тэд бараг нэг зэрэг ‘Мормончууд!’ хэмээн хариулжээ.”29

Христийн мэндэлсний баярын өмнөх нэгэн орой хуарангийн залгаа орон дээр хэвтэж байсан Томын ХҮГ найз Лиланд Меррилл өвчиндөө ёолж эхлэв. Арга барсандаа тэр “Монсон, Монсон, чи ахлагч бил үү?” гээд түүнээс өмнө нь хэзээ ч өгч үзээгүй санваарын адислалыг өөрт нь өгөхийг хүсжээ. Тусламж эрэлхийлэн залбирсныхаа дараа Том “Тэнгисийн үүргэвчний ёроолд үз” гэх хариултыг хүлээн аваад, шөнө 2 цагт номлогчийн гарын авлагыг олж, тэндээсээ өвчтөнг хэрхэн адислах зааврыг олсон байна. “Би гайхсан 60-аад далайчны нүдний өмнө адислал өгөв. Цүнхэндээ хамаг юмаа эргүүлэн хийж дуусаагүй байхад Лиланд Мерилл хүүхэд шиг нам унтсан байлаа”30 хэмээн тэр дурсжээ. Түүнчлэн Том цэрэгт алба хашиж байхдаа бусдаас суралцаж байсан ба “мормон хөвгүүд биднийг орон дээрээ хэвтэнгээ залбирч байхад” орой бүр өвдөг сөгдөн залбирдаг байсан нэгэн католик залууг бишрэн хүндэлдэг байв.31

Том нэг жил цэрэгт алба хашсан ба гэртээ эргэн ирж Ютагийн Их Сургуулийг онц дүнтэй дүүргэж, Сүмийн эзэмшлийн Deseret News-д зар сурталчилгааны албаны даргаар ажиллах болсон юм. Тэр сургуулиа төгссөнөөсөө хойш хэдэн сарын дараа 1948 оны 10-р сарын 7-нд Францис Жонсонтой Солт Лэйк ариун сүмд гэрлэжээ. “Би залуугаасаа бие дааж сурсан” хэмээн Монсон эгч хамт амьдарч эхэлсэн эхний өдрүүдийнхээ талаар дурсан ярьсан байдаг.32 Бараг тэр даруй Их Эзэн залуухан Монсон ах, эгч хоёроос Бурханы хаант улсыг барихад цуцалтгүй гар бие оролцохыг хүсжээ.

Том Монсон Францис Жонсонтой 1948 оны 10-р сарын 7-нд Солт Лэйк ариун сүмд гэрлэсэн.


Хувийн тохинуулал

1950 онд Том, Францис хоёрын бишоп байсан Жон Р.Бөрт гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд дуудагдсан юм. Өөрийнх нь оронд хэнийг бишопоор дуудаж болохыг түүнээс асуухад бишоп Бөрт хэдэн минут азнаснаа, “Би [гадасны ерөнхийлөгчид] яагаад 22 настай хүүхдийг өөрийнхөө оронд бишоп болох ёстой гэж бодож байгаагаа хэрхэн тайлбарлах вэ гэж бодож байлаа”33 гэж хариулжээ. Ийнхүү залуухан Томас С.Монсоны тохинуулал бэлэвсэн 85 эмэгтэйтэй тойргоос буюу тухайн үед Сүмийн хамгийн их халамжийн үйлчлэлийн тусламж хэрэгтэй байсан Тэмпл Вью 6, 7-р тойргоос эхэлсэн юм. Энэ тойрогт бишопоор үйлчилснээр Томд аль хэдийн бат бөх суусан байсан халамжлан асрах төрөлх чадварыг нь бэхжүүлэн хүчирхэгжүүлсэн юм. Тэр Христийн мэндэлсний баярын үеэр бэлэвсэн эмэгтэй бүрийг эргэн очиж, чихэр, ном, шарсан тахиа зэргийг бэлэглэдэг байв.34 Тэр “бэлэвсэн эмэгтэйчүүдтэй” ойр дотно байсан тул бишопын дуудлагаасаа буусныхаа дараа ч тэдний ихэнх дээр жил бүр очиж, ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилж байх хугацаандаа бэлэвсэн 85 эмэгтэйн бүгдийнх нь оршуулган дээр очиж үг хэлж чадсан юм.35 Тэр бишопоор үйлчилсэн таван жилийнхээ талаар дурсахдаа, “Миний хангалтгүй байдал намайг даруусгаж байв. Би хар багаасаа нас, нөхцөл байдлаас нь үл хамааран тусламж хэрэгтэй байж болох хүмүүсийг өрөвдөн хайрлах сүнсээ хөгжүүлсэндээ талархдаг байсан”36 хэмээн дурсжээ. Тэр тойргийнхоо хил хязгаар доторх хүн бүрд, өөр шашин шүтлэгтэй байсан ч хамаагүй тохинуулж мөн идэвх султай гишүүдийг хайж олохын тулд машины тос солихоор нүхэн дотор ажиллаж байгаа залуутай уулзан, чуулгынхаа цугларалтад эргэж ирэхэд урамшуулан дэмжихийн тулд ням гаргийн өглөө байсан ч хамаагүй шатахуун түгээх газар очдог байв.37

Бишоп Монсон (голд нь) зургаан зөвлөхийнхөө сүүлчийн хоёртой буюу Элвууд А.Бланк (зүүн гар талд), М.Ларсэн (баруун гар талд) нарын хамт.

Энэ дуудлага нь түүнд хүнд хэцүү сургамжийг ч бас өгчээ. Бишоп Монсон гадасны удирдагчдын цугларалтад сууж байхдаа тэндээс шууд явж, ахмад дайчдын эмнэлэгт эмчлүүлж байгаа тойргийнхоо настай нэг гишүүнийг эргэж очих хэрэгтэй гэсэн сүнсний хүчтэй мэдрэмжийг хүлээн авсан байна. Харамсалтай нь, гадасны ерөнхийлөгч үг хэлж байсан тул залуухан бишоп үг хэлж дуустал нь арайхийн хүлээж, дараа нь эмнэлэг рүү яарсаар очив. Түүнийг уг эрэгтэйн өрөө рүү гүйхээрээ орох гэтэл асрагч зогсоож, “Та бишоп Монсон уу?” гэж асуугаад, “өвчтөн амьсгал хураахынхаа өмнөхөн таныг асууж сурагласан”38 гэж хэлсэн байна. Бишоп Монсон тэр орой машинаа жолоодон гэр рүүгээ явж байхдаа Ариун Сүнсний өдөөлтийг үргэлж дагаж үйлдэж байна гэж амласан бөгөөд энэ амлалтандаа үнэнч хэвээр байсан нь үлдсэн хугацаандаа хийсэн Сүмийн үйлчлэлээс нь харагддаг.

Том Монсон бишопын дуудлагатай байсан үеийнхээ талаар ярив.

Тэр дараа нь 27 настай байхдаа гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байсан бол 31 настай байхдаа 1959 онд Канад дахь номлолын ерөнхийлөгчөөр үйлчилсэн юм. Түүний удирдлаган доор үйлчилж байсан номлогчид удирдагчаа Сүнстэй маш ойрхон хүн байснаар нь дурсан санадаг бөгөөд тэр өөрт төрсөн мэдрэмжийг даган олон ч удаа аль нэг номлогчоо ямар нэгэн буруу үйлдэл хийхээс нь өмнө байранд нь орж ирдэг байжээ.39 Тэр бүх номлогчийнхоо нэрсийг цээжлэн, тэдний асуудал, сэтгэлийг нь зовоож байгаа зүйлсэд зөвлөгөө өгч, ер нь номлолоосоо эрт буух, сахилгын хурлаар орох зэргээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авдаг байсан. Тэр үед Монсоны гэр бүл өнөр болж Томас Лий, Анн Францис гэсэн хоёр хүүхэдтэй болсон байв. Гурав дахь хүүхэд Кларк Спэнсэр Канадад байхад нь төржээ. Тэд гэр бүлээрээ номлолын энэхүү үүрэгт ажилдаа дассан гэхээсээ илүүтэй баяр хөөртэй байсан бөгөөд 2010 онд Сүмийн ерөнхийлөгчийн хувьд Канадын Ванкувэр ариун сүмийг онцгойлон адислахдаа энгэртээ Канадын далбааг зүүж, нээлтийн дууг “O Canada” болгон сольсон нь Канад улс сэтгэл зүрхэнд нь онцгой байр суурь эзэлдэг байсных юм.40

Том Солт Лэйк Сити дэх гэртээ буцаж ирснийхээ дараа Deseret Press-ийн ерөнхий менежер болж, харин Францис хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж, тойргийн дуудлагат ажилдаа үйлчилж, нөхрөө Сүмийн санваарын ерөнхий хороонуудад үйлчилж байхад нь дэмжиж туслан, завгүй байдаг байв.

Хэвлэлийн ажил хариуцсан туслах менежер Том Монсон (зүүн гар талаас баруун руу) цехийн дарга Жорж Вээнэндаал, хэвлэлийн операторч Хэрман Дэмик, сэтгүүлийн ерөнхий редактор Дойл Л.Грийн, хэвлэлийн ажил хариуцсан менежер Луис К.Жэйкобсэн нартай хамт Deseret News Press дээр хэвлэгддэг байсан Improvement Era-ийн зургийн өнгийг шалгаж байгаа нь.

Том Сүмийн насанд хүрэгчдийн зохицуулах хороо, Номлолын хороо, Удмын бичгийн хороо гэх мэт хороонуудад идэвхтэй оролцож байсан нь ерөнхийлөгч Дэвид О.Маккэйг удирдаж байх үед хийгдэж байсан шинэлэг санаачилгууд түүний одоогийн үүрэг даалгавартай ямар нэгэн байдлаар холбоотой гэдэгт итгэдэг болсон юм. Үнэндээ тийм байгаагүй. Ерөнхийлөгч Маккэй Тэргүүн Зөвлөлийн зөвлөхөөр дуудагдсан ахлагч Н.Элдон Таннэрын оронд түүнд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр үйлчлэх дуудлагыг өгчээ. Том үүнд сэтгэл нь ихэд хөдлөн, гайхсандаа үг ч дуугарч чадахгүй байсан гэдэг. Эцэст нь тэр ерөнхийлөгч Маккэйд “адислагдсан аливаа авьяас чадвараа Эзэний үйлчлэлд зориулахаа мөн шаардлагатай бол амиа ч өгөхөд бэлэн байгаагаа”41 хэлж байжээ.

Ерөнхийлөгч Монсон ариун нандин дуудлага хүлээн авснаа эхнэрээсээ өөр хэнд ч хэлэхгүй хэмээн амлаж, 1963 оны 10-р сарын 4-ний Ерөнхий чуулганы өмнөх шөнө унтаж ч чадаагүй гэдэг. Чуулганд ирснийхээ дараа тэр өөрийн үйлчилдэг Санваарын гэрийн багшийн хорооныхоо гишүүдийн дунд суужээ. Дэргэд нь сууж байсан найз Хью Смит нь түүнд нэгэн сонин тохиолдлынхоо талаар дурдаж, хамгийн сүүлийн хоёр ч удаагийн тохиолдолд ерөнхий эрх мэдэлтэнг дуудагдахад хажууд нь сууж байсан талаараа ярив.42 Томас Монсоны нэрийг дуудсаны дараа “Хью Смит над руу хараад, ‘Би ч цахилгаанд гурав дахь удаагаа цохиуллаа даа’ гэж билээ. Миний хувьд хүмүүсийн дундаас индэр рүү очих зам амьдралдаа туулж байсан хамгийн урт зам байсан”43 гэж тэр ярьжээ.

Томас С.Монсон 1963 оны 10-р сарын 4-нд 36 насандаа Арван хоёр Төлөөлөгчдийн Чуулгын гишүүнээр дуудагдсаныг зарлахын өмнөхөн хүмүүсийн дунд сууж байгаа нь.


Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүний хувьд хийсэн үйлчлэл

Томас С.Монсон 36 насандаа Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад дуудагдсанаар 1910 онд Жозэф Фийлдинг Смитийг 33 насандаа дуудагдсанаас хойших хамгийн залуу гишүүн болсон юм. Тэр 1963 оноос хойш буюу 1985 онд Тэргүүн Зөвлөлд ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны удирдлаган доор үйлчлэх дуудлагыг хүлээж авах хүртлээ Арван хоёрын гишүүнээр 22 жилийн туршид үйлчлэхийн зэрэгцээ Сүмийн олон чухал хороонд ихэвчлэн даргаар үйлчилж байв.44 Сүмийн гишүүд голдуу Нэгдсэн Улсын баруун хэсэгт төвлөрдөг байсан бол түүнийг үйлчилж байх үед дэлхийг хамарсан, өөр өөр үндэстэн ястнаас бүрдсэн глобалчлагдсан байгууллага болж өргөжиж чадсан билээ.45 Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй түүнийг төлөөлөгчөөр дуудсан бөгөөд тэрээр 1970–1972 онд ерөнхийлөгч Жозэф Фийлдинг Смитийн удирдлаган доор, дараа нь 1972–1973 онд Харольд Б.Лийгийн удирдлаган доор тус тус үйлчилсэн. 1973–1985 онд Спэнсэр В.Кимбаллыг ерөнхийлөгчөөр үйлчилж байх хугацаанд ерөнхийлөгч Монсон судрын хэвлэлийн хороог удирдаж байсан бөгөөд 1979 онд Судрын удирдамж, Библийн толь бичиг, зүүлт тайлбарын системийг анх нэвтрүүлсэн 2400 хуудас бүхий Библийн Хаан Жэймсийн хувилбарыг хэвлүүлэн гаргажээ. Түүнчлэн ерөнхийлөгч Монсон зохистой бүх эрэгтэй гишүүнд санваарын эрх өгөх ерөнхийлөгч Кимбаллын хүлээн авсан илчлэлтэд оролцсон.46

Ахлагч Томас С.Монсон ахлагч Гордон Б.Хинкли, Ховард В.Хантэр, Ричард Л.Эванс нарын хажууд сууж байгаа нь. Ахлагч Эзра Тафт Бэнсон Ерөнхий чуулганы үеэр индэр дээр зогсож байгаа нь.

Гэхдээ Дэлхийн II дайны дараах он жилүүдэд Төмөр хөшигний цаана хашигдсан гишүүдийн хувьд, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүний хувиар ерөнхийлөгч Монсоны хариуцаж хийж байсан хамгийн том ажил бол Зүүн Европ дахь гэгээнтнүүдийг харж хандах явдал байсан юм. Герман гаралтай анхны Тэргүүн Зөвлөлийн гишүүн болох Дийтр Ф.Угдорфын хэлснээр: “Түүний манай улсад болон Европт авчирсан адислалууд бодитой бөгөөд асар их ач холбогдолтой, үнэ цэнтэй байсан төдийгүй Их Эзэн түүнийг Германы түүхийг өөрчлөхөд Өөрийн мутар дахь зэмсэг болгохоор бэлдсэн байсан гэдэгт би чин сэтгэлээсээ итгэдэг.”47 Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын коммунист намаар удирдуулсан засгийн газар шашин шүтлэгийг ихээхэн хавчдаг байсан ч Сүмийн гишүүд мөрдлөг хавчлагад өртөн, ажил төрөл, боловсрол эзэмших боломжоо алдаж байсан ч мөн хамтдаа цугларах үед нь байнга хянаж, шалгадаг байсан ч итгэлтэй хэвээр үлдсэн юм. Ерөнхийлөгч Монсон тэдэн дээр байнга ирдэг байсан ба Сүмийн материалыг хилээр оруулдаггүй байсан учраас Зүүн Германд орж ирснийхээ дараа дахин бичиж хэвлүүлэх зорилгоор нэг удаа Сүмийн гарын авлагыг бүхэлд нь цээжлэн ирж байжээ. Тэр салбарын өрөөнд орж ирээд, зорьсон ажлаа хийж эхэлсэн бөгөөд хэдэн хуудас бичсэнийхээ дараа эргэн тойрноо хараад, арын тавиур дээрээсээ гарын авлагыг олсон гэдэг.48 Тэр цөөн хэдэн гэгээнтнийг ч болов Ерөнхий чуулганд оролцуулж, ариун сүм рүү явуулахаар улсаасаа гарах боломжийг нь нээхийн тулд Зүүн Германы төрийн албаныхантай уулзан, амсхийх ч завгүй ажиллаж байсан бөгөөд Зүүн Германы гэгээнтнүүд дэлхийн бусад гишүүнтэй адил боломж эдлэхийг хүсэн хүлээж байв.

Хэсэг хугацааны дараа буюу 1978 онд ерөнхийлөгч Кимбалл ерөнхийлөгч Монсонд “Их Эзэн [Зүүн Германы] зохистой гишүүдэд ариун сүмийн адислалуудаас хүртэх боломжийг өгнө’ гэж инээмсэглэснээ, “Харин чи арга замыг нь олно” гэж хэлжээ.49 Ерөнхийлөгч Монсон Зүүн Германы Сүмийн удирдагч Хэнри Бөркхарттай хамт зургаан хосод Швейцарийн ариун сүмд очих зөвшөөрөл олгох хүсэлтийг засгийн газарт нь өгөөд байсан тэр үед тэд “Та нар ер нь энд ариун сүмээ баривал яаж байна?” гэсэн гайхалтай саналыг засгийн газрын тэргүүнүүдээс хүлээн авсан байна. 1982 оны 10-р сард Тэргүүн Зөвлөлөөс Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Фрайбергт хамгийн анхны, коммунист улсад баригдах ариун сүмийг барих болсныг зарлав. Ийнхүү зарласан нь үүний дараагаар ерөнхийлөгч Монсон болон тухайн үед Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч байсан Рассэлл М.Нэлсон мөн Зүүн Германы Сүмийн удирдагч зэрэгтэй хамт тухайн улсын төрийн албаныхан болон улсын тэргүүн Эрик Хонекертэй Берлиний хана нурахаас өмнө номлогчдод улс руу нь орж, гарах боломж олгох талаар зөвшилцөлд хүрсэнтэй адил санаанд оромгүй, ер бусын үйл явдал байсан.50 Ерөнхийлөгч Монсон: “Би бол коммунист удирдлаганд байсан улс орнууд дахь Сүмийн гишүүдийг харж хандахад Их Эзэний мутар хэрхэн оролцож байсныг харсан амьд гэрч”51 хэмээн бичжээ.

1985 онд онцгойлон адислагдсан Германы Фрайберг ариун сүмийн өмнө. Баруун гар талаас: Ахлагч Томас С.Монсон эхнэр Францисын хамт, ахлагч Робэрт Д.Хэйлс эхнэр Мэригийн хамт, ахлагч Жозэф Б.Вөртлин эхнэр Элизагийн хамт мөн Эмил Фитзэр.

Гэсэн ч дэлхийг өөрчилсөн үйл явдлууд өрнөж байхад болон албан ажилдаа дарагдаж байхдаа ч гэсэн ерөнхийлөгч Монсон Ариун Сүнсний өдөөлтийг дагаж, бусдад тусламжийн гараа сунгахад анхаарлаа төвлөрүүлэн, тохинууллаа үргэлжлүүлсээр байсан. Ахмад дайчдын эмнэлэгт хэвтсэн найздаа адислал өгсний дараа ерөнхийлөгч Монсон “ийнхүү эргэж тойроход Сүмийн удирдах газарт долоо хоног хуралдсанаас илүү их сайн үйлийг хийсэн”52 мэт сэтгэгдэл төрдөг тухай хэлж байжээ. Ерөнхий эрх мэдэлтнийхээ үүрэгт ажлыг хийж яваад өвчтэй, ганцаардсан болон түүнийг хүлээж буй хүмүүс дээр очихын тулд замаа өөрчилж, эмнэлгийн өрөө, асрамжийн газарт мөн ганцаараа хэвтэж буй орных нь дэргэд очиж уулзаж байсан түүх олон бий. Луизианагийн Шреверпорт дахь гадасны хурлын хуваарь нь ерөнхийлөгч Монсоноос адислал авахыг хүссэн эдгэршгүй өвчтэй охин дээр очих боломжгүй байгааг харуулж байжээ. Гэвч бямба гаргийн оройны удирдагчдад зориулсан хуралдааны үеэр болсон үйл явдлын тухай тэрээр “Сүнсэнд маань хандан нэгэн дуу хоолой ярихыг би сонссон. ‘Хүүхдүүдийг над руу ирэхийг зөвшөөр, Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал бол тэдэн шиг хүмүүсийнх юм’ (Марк 10:14) гэх богино хэдий ч танил үгс бүхий захиасыг сонсоод ямар ч тохиолдолд үйлчлэхэд бэлэн байсан” гэж ярьсан байдаг.53 Тэр 80 бээр замыг туулан, маргааш өглөө нь Кристал Мэтвиний гэрт очсон ба нас барахаас нь дөрвөн хоногийн өмнө Сүнсээр дүүрсэн гэр бүлийнхнийг нь цугларсан үед адислал өгчээ.

Ерөнхийлөгч Монсон Зүүн Германы ядуурч хоосорсон гишүүдтэй уулзахдаа тэдэнд костюм, гутал, тооны машинаа, тэр ч бүү хэл зурж тэмдэглэсэн судраа хүртэл өгч байжээ.54 Мөн тэр 6-7-р тойргийнхоо гишүүдийг хэзээ ч мартаагүй бөгөөд өндөр настай хөгшчүүлийг болон гэр бүлийнхээ цугларалтад урьдаг байсан найз Эд Эриксонтой нь адил орлого багатай хүмүүсийг харж хандан, төрсөн өдрийг нь хүртэл тэмдэглэдэг байв. Тэр 2009 онд хэлсэн нэг үгэндээ “Эргэн тойрныхноо шүүж, шүүмжлэхээс татгалзахын зэрэгцээ хүн нэг бүрийг хайрладгаа мөн үнэ цэнтэй гэдгийг нь тэдэнд мэдрүүлэх зоригтой бай”55 хэмээн дурдсан байдаг.

Ерөнхийлөгч Монсоны үнэнч шударга, нөхөрсөг зан чанар янз бүрийн шашны болон иргэний байгууллага, олон нийтийн удирдагчид болон Сүмийн хооронд гүүр тавьж, эе эвийг олоход нөлөөлсөн юм. Тэр янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүстэй дүүрэгт, өөр шашин шүтлэгтэй хамаатан садангуудтайгаа ойр дотно өссөн ба “Хаанаас ч сайн хүмүүсийг олж болно”56 гэж чин сэтгэлээсээ хэлдэг байв. Тэрээр “Сүмийн гишүүн биш ч гэлээ олны төлөө, нийтийн тусын тулд гэсэн сэтгэлтэй хүмүүс” байдгийг онцлоод, “тэдэнтэй хэзээ ч харьцахад бэлэн”57 байдаг байсан. Salt Lake Tribune сонины эзэн байсан католик шашинтай нэгэн хүн “Тантай Том Монсон уулзах л юм бол тэрээр таны найз болно. … Сүм Тэргүүн Зөвлөлдөө Том Монсонг татаж авснаар хүмүүсийг найз нөхдийн барилдлагаар нэгтгэн нийлүүлэх онцгой боломж нээгдсэн юм” хэмээн талархлаа илэрхийлжээ.58 Солт Лэйкийн иргэний өмгөөлөгч нэг удаа “Хүмүүс ХҮГ Сүмийнхэн ашгийн бус байгууллагуудтай ямар их харилцан холбоотой ажилладгийг сайн мэддэггүй байх гэж боддог. Ерөнхийлөгч Монсон юу хийх хэрэгтэй гэдгийг маш сайн мэддэг” хэмээн хэлжээ.59 Шашны өөр нэгэн удирдагч ерөнхийлөгч Монсоны талаар “Та Салвэйшн Армийн хэрэгцээ, хүсэлтийг хүлээн авахад үргэлж бэлэн байдаг. Та болон тантай хамт ажилладаг хүмүүсийн халуун дотно байдал, өгөөмөр сэтгэл бидний сэтгэлийг хөндсөн гэдэгт эргэлзэх хэрэггүй” хэмээн бичжээ.60 Тэр 1993 онд Солт Лэйк Сити дэх Маделины сүмийг сэргээн засварласны онцгойлон адислах үйл ажиллагаанд оролцон, үг хэлэхийн зэрэгцээ католик шашинтай сайн найзуудынхаа оршуулга дээр бас үг хэлсэн байна.61

Ерөнхийлөгч Монсон, Монсон эгч хоёр Маделины сүмд Солт Лэйк Ситигийн католик шашны хамбын удирдлаган доор үйлчилдэг бишоп Жорж Х.Нийдэраурэртэй уулзаж байгаа нь.

Тагтаа өсгөж үржүүлэх гэх мэт хоббинууд нь ерөнхийлөгч Монсонд үүрэгт ажлаасаа амсхийж, алжаалаа тайлахад нь тусалдаг байсан ба ачинцар, зээнцэр нь түүнийг “Шувуухай өвөө” хэмээн дууддаг байв. Тагтаа өсгөн үржүүлэх дуртай байсныг нь нэг хэсэг Америкийн Хөвгүүдийн Скаутын Холбооноос тагтаа өсгөж үржүүлсэн гавьяа зүтгэлийг нь үнэлэн өгч байсан тэмдгээс харж болно. Тэр 1969 оноос эхлэн Скаутын үндэсний гүйцэтгэх зөвлөлд үйлчлэх болсон бөгөөд “Мөнгөн минж,” “Мөнгөн одос” шагналуудыг мөн 1993 онд олон улсын скаутын хамгийн том шагнал болох “Хүрэл чоно” шагналыг тус тус хүртжээ. Гэхдээ Скаутын гүйцэтгэх хорооны дарга байсан Рой Виллиамс ерөнхийлөгч Монсоны талаар, тагтаа өсгөж үржүүлсний гавьяа зүтгэлийг нь үнэлэн тэмдэг өгдөг байсныг болиулсан Скаутын холбооны шийдвэрт одоо ч гэсэн гомдолтой хэвээр байгаа гэж хошигносон байна.62

Тагтаа өсгөж үржүүлэх гэх мэт хоббинууд нь ерөнхийлөгч Монсонд’s үүрэгт ажлаасаа амсхийж, алжаалаа тайлахад нь тусалдаг байсан ба ачинцар, зээнцэр“ нь түүнийг “Шувуухай өвөө” хэмээн дууддаг байжээ.”

Ерөнхийлөгч Монсон олон зүйлийг сонирхдог байсан. Тэрээр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байхдаа бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан бөгөөд аялж байхдаа цэргүүдийн оршуулга гэх мэт газраар, тухайлбал өөрийнх нь хэлснээр “биелэгдээгүй мөрөөдөл, бүтэлгүйтсэн итгэл найдвар, гуниг зовлонгоор дүүрэн зүрх сэтгэл, дайны хурц хадуурт өртөн амь нас алдсан хүмүүсийн” талаар бодол төрүүлдэг ариун нандин газруудад очих дуртай байсан.63 Арай хөнгөн сэдвээр ярихад, тэр Дэлхийн II дайны талаар судлах дуртай байсан бөгөөд заримдаа төгсгөл хэсгийг нь үзэж чадалгүй унтдаг байсан ч шөнийн цагаар Пэрри Мэйсоны тухай олон ангит киноны давталтыг зурагтаар үзэж таашаадаг байв.64 Тэр бас мюзиклд дуртай байсан. “Миний эхнэр Францисийн хэлдгээр би бол ‘шоу тоглолтод дуртай хүн’” хэмээн тэр нэг удаа Ерөнхий чуулганд оролцсон хүмүүст хэлж байжээ.65 Түүнчлэн тэр Шинэ жилийн баярын өдрөөр америк хөл бөмбөг үзэх дуртай байсан ба “Би эхлээд аль ч багийнх нь талд оролгүй үздэг ч хэдхэн минутын дараа л хожих магадлалтай багийг сонгосон байдаг” гэжээ.66 Тэр онгоцны нислэгийн туршид хажууд нь суусан хүнтэйгээ тахианы тухай яриа өрнүүлж байсан төдийгүй 1989 онд Цагаан Ордонд болсон Америкийн Хөвгүүдийн Скаутын Холбооны өглөөний хоолны залбирлын үеэр Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Жорж Буштай хамт Английн спрингер спанель үүлдрийн нохойд хэрхэн хоёул адилхан дуртай болсноо ярилцаж чаддаг байсан юм.67

Түүний хувьд хамгийн чухал зүйл бол мэдээж гэр бүл нь байсан бөгөөд найман ач, зээ, дөрвөн ачинцар, зээнцэртэй өнөр өтгөн гэр бүлтэй болсон. Хэдийгээр тэр гэртээ тийм ч их цагийг өнгөрүүлдэг байгаагүй ч хүүхдүүд нь аавтайгаа тоглоом тоглон, загасчилж, нугас агнаж, цэцэрлэгийнхээ хогийн ургамлыг түүж, кинонд явж, усанд сэлж, чаргаар гулгадаг байснаа дурсан санадаг.68 Түүний хүү Томд бага байхдаа аавтайгаа даам тоглож байсан мөн цэргийн үндсэн сургалтынхаа үеэр уушгины үрэвслээр өвдөхөд аав нь адислал өгөхөөр Кентукки мужийн Луизвилл руу нисэж ирсэн гэх хоёр дурсамж тодоос тод үлджээ.59 Харин охин Аннд нь аав нь Сүмийн үүрэгт ажлаа дуусгаад гэртээ ирснийхээ дараа ням гаргийн үдэш гэр бүлийнхэндээ тайлангаа тавьдаг байсан нь таалагддаг байв. Мөн хүү Кларк нь аав нь нэг удаа өөртэй нь хамт Юта мужийн Рандолфт байх харцаганы үүрийг шалгахаар замаасаа хазайн, 40 бээр газар машинаараа туулсан өдрийг сэтгэлдээ нандигнан хадгалдаг байна.70 Ерөнхийлөгч Монсон хашааныхаа өвсийг тайрах болон гэрийнх нь доод давхарт болдог байсан гэр бүлийн теннисний тэмцээнд оролцох дуртай байсан.71

Ерөнхийлөгч Томас С.Монсон өөрийн эхнэр Францис болон өөрийн хүүхдүүд Том, Анн, Кларк нартай хамт.


Тэргүүн Зөвлөлийн гишүүн

Томас С.Монсон Тэргүүн Зөвлөлд 22 жилийн турш үйлчилсэн ба 1985 оноос хойш эхлээд ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны, харин 1994 оноос хойш ерөнхийлөгч Ховард В.Хантэрын хоёрдугаар зөвлөхөөр үргэлжлүүлэн үйлчилж байсан. Тэдгээрээс 13 жилийг нь буюу 1995-аас 2008 он хүртэл тэр ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хажууд, нэгдүгээр зөвлөхөөр нь дуудагдан үйлчилсэн аж.72 Тэргүүн Зөвлөлд байх хугацаанд нь ерөнхийлөгч Монсонд Сүмийн албанд хашиж байхдаа хуримтлуулсан төрөл бүрийн туршлага нь хэрэг болж байсан бөгөөд ажил ихтэй байдаг байсан тул түүнд албан өрөөгөө орхин гарахад ч хэцүү байдаг байв. Ерөнхийлөгч Хинкли Сүмийн түүхэн дэх хамгийн их аялсан ерөнхийлөгч болсон ба уг албанд ажиллаж байхдаа тэр маш завгүй байдаг байлаа. Жижиг ариун сүмүүдийг барьж эхэлснээр ариун сүмийн барилгын ажлын явц хурдасч, Сүмийн Чуулганы Төвийн асар том шинэ барилга баригдсанаар олон мянган гишүүнд ерөнхий чуулган болон өөр бусад үйл ажиллагаанд оролцох боломжийг олгож, мөн хиймэл дагуулаар дамжуулан дэлхий даяар сургалтуудыг цацаж эхэлсэн ба бошиглогч Иосеф Смитийн 200 насны ойд зориулсан Тэмдэглэлт Өдрийг Солт Лэйк Валий болон Вайомингийн 42 мянган өсвөр үеийнхний тоглолттыг Ютагийн Их Сургуулийн Райс-Экклсийн нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд хийж тэмдэглэсэн.73

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон өөрийн зөвлөх Гордон Б.Хинкли, Томас С.Монсон хоёртой хамт, 1986 он.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбандын хэлснээр ерөнхийлөгч Монсон “хүмүүсийн төлөө бол хэзээ ч завгүй байдаггүй байсан”74 ба 2000 оны өвөл цаг заваа зориулсан хүн нь түүний эхнэр байсан. Эхнэр нь унаж бэртсэнээс болж тэр хэдэн долоо хоногийн туршид бичиг цаасны ажлаа эхнэрийнхээ хэвтэж байсан эмнэлгийн өрөөнд авчирч хийдэг байсан бөгөөд эцэст нь Францис сэргэж, “Би улирлын татварынхаа төлбөрийг шуудангаар явуулаагүй байна” гэж эхний үгээ унагаасан байна.75 Түүний сайхан сэтгэлийн тусламжийг хүлээн авсан өөр нэгэн хүн бол ерөнхийлөгч Монсоны аяллын талаар байнга бичдэг байсан Church News сонины сурвалжлагч Гэрри Авант байсан бөгөөд түүнийг нэг удаа ерөнхийлөгч Монсон “чи сайн ажиллалаа” хэмээн хэлээд, гэрийнхэнтэй нь хамт түүхэн дурсгалт газруудыг үзэхэд урьсан ажээ.”76


Сүмийн ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли 2008 оны 1-р сарын 27-нд нас барсан. Тэргүүн Зөвлөлийг татан буулгаж, ерөнхийлөгч Монсон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн албан тушаалдаа эргэж очжээ. Төмөр замын хажууд өсөж, Хүүхдийн хэсгийн ангид байхдаа зүггүйтдэг байсан, Их хямралын үед ч гэсэн өөрт нь байсан өчүүхэн зүйлсээ харамгүй хуваалцдаг байсан хүн дэлхийн өнцөг булан бүрд тархсан сая сая хожмын үеийн гэгээнтний удирдагч болох гэж байлаа. Тэр 2008 оны 4-р сарын Ерөнхий чуулганы үеэр хүндэтгэлтэйгээр дэмжигдэн батлагдахаасаа өмнөхөн өгсөн ярилцлагадаа “Би амьдралын маань харгуйд юу угтаж байгаа бол хэмээн хэзээ ч бодож байгаагүй” гэж хэлсэн байна. “Би ерөнхийлөгч Хинклиг надаас илүү наслах эсэхийг ч мэдэхгүй байв.” Тэр “Би үргэлж, ‘Дуудагдсан газраа үйлчил. Байсан эсвэл байхыг хүссэн газраа биш, харин дуудагдсан газраа үйлчил’ гэсэн үндсэн зарчмыг дагадаг” гэж хэлсэн.77

Томас С.Монсонг 2008 оны 2-р сарын 3-нд Сүмийн 16 дахь ерөнхийлөгчөөр онцгойлон адисалж, томилсон бөгөөд тэр ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийг нэгдүгээр зөвлөхөөр сонгосон байна. Тэр хоёрдугаар зөвлөхөөрөө Германд хөрвөгдсөн, олон хэл мэддэг, 2004 оноос хойш Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр үйлчилсэн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфыг сонгожээ. Шинээр байгуулагдсан Тэргүүн Зөвлөл Сүмийн өсөлт хөгжлийн бэлгэ тэмдэг болсон юм.78 2008 оны 2-р сарын 4-нд болсон хэвлэлийн бага хурал дээр ерөнхийлөгч Томас С.Монсон сурвалжлагчдад хандан: “Сүмийн гишүүдийн хувьд бид зөвхөн өөрсдийн хүмүүсээс гадна Их Эзэн Есүс Христээс ирдэг ахан дүүсийн сүнсээр дэлхий даяарх сайн санаат хүмүүст хүрч үйлчилдэг билээ”79 гэж хэлжээ.

2008 оны 2-р сарын 4-ны хэвлэлийн хурал дээр зарлагдсан Сүмийн Тэргүүн Зөвлөл: Ерөнхийлөгч Томас С.Монсон, нэгдүгээр зөвлөх ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, хоёрдугаар зөвлөх ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф нар.79

Энэхүү ахан дүүсийн сүнс болоод хүмүүст хүрч үйлчилдэг байсан нь ерөнхийлөгч Монсоны удирдлагын бэлгэ тэмдэг болсон юм. Сүмийн удирдагчид хүмүүнлэгийн үйлс, ёс суртахууны үйл хэргийг дэмжихээр католик, евангелист болон бусад шашны болон олон нийтийн бүлэгтэй тогтмол хамтран ажиллаж байв. Мөн Сүмийн удирдагчид бусад шашны удирдагчдыг ХҮГ сургуулийн хотхонд ирж үг хэлэхэд урьж, шашны эрх чөлөөг онлайн эх сурвалжаар дэмжиж ирсэн.80 Ерөнхийлөгч Монсон болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд Сүмийн гишүүдийг бусад шашныханд үйлчлэл хийж, орон нутгийг хөгжүүлэхээр тусламжийн гараа сунгахыг уриалсан ба байгалийн болон хүний үйлдлээс болж үүссэн гамшигт өртсөн хүмүүсийн асар их хэрэгцээ шаардлагад туслахын тулд хүмүүнлэгийн бусад байгууллагатай аль хэдийн тогтоосон харилцаагаа сайжруулсан байна. Ерөнхийлөгч Монсонг уг албан тушаалд үйлчилсэн эхний таван жилд Сүм Гаити, Непалд болсон газар хөдлөлт, Японд болсон далайн хар салхи, Тайландад болсон үерийн дараа тусламж үзүүлсэн билээ. Түүнчлэн буурай хөгжилтэй орнуудын хүмүүсийг дархлаажуулахад тусалж, алс хол байх тосгонуудад цэвэр усны худаг гарган өгч, олон улсын хүрээнд хийгдсэн хоол хүнсний хомсдлыг арилгахад оролцон, Нэгдсэн Улсад болсон байгалийн гамшигт тусламж үзүүлсэн. Энэхүү дэлхийн хэмжээнд үзүүлсэн тусламж, нөлөөг нь Slate.com үнэлсэн бөгөөд 2009 онд ерөнхийлөгч Монсонг Америкийн хамгийн хүчирхэг 80 настангуудын жагсаалтад оруулсан ба уг жагсаалтад “Бурханы бошиглогчийн хувьд хэдэн сая хүнийг удирдан чиглүүлдэг цорын ганц хүн” гэдгээрээ орсон цорын ганц хүн хэмээн цохон тэмдэглэжээ.81

Түүнчлэн, ерөнхийлөгч Монсоны удирдлаган доор олон нийттэй харилцах албаныхан хожмын үеийн гэгээнтнүүдийн онцлог шинж чанарын талаар бусдад ойлгоход туслах арга хэмжээ авах болсон юм. “Би Мормон” компанит ажил нь Harley Davidson, Конгрессийн номын санд ажилладаг болон рок хамтлагийн гишүүн гэх мэт янз бүрийн хожмын үеийн гэгээнтнүүдийг танилцуулж эхэлсэн. Үүнээс гадна, Сүмийн удирдах албаныхан өсвөр үеийнхэн болон бусдад зориулсан вэбсайтуудыг гаргаж, Сүмийн эзэмшлийн BYUtv суваг болон вэбсайтууд янз бүрийн үзэгчдийн сонирхолд нийцсэн хөтөлбөрүүдийг чанарын өндөр түвшинд хийж гаргах болсон байна. Сүмийн вэбсайтуудад цуврал видео бичлэгүүдийг чанарын өндөр түвшинд хийж гаргасан бөгөөд үүнд өөр өөр шашин шүтлэгтэй хүмүүсийн сонирхолд нийцсэн Шинэ Гэрээний түүхүүдийг харуулсан юм. Бусад онлайн эх үүсвэрт нарийн түвэгтэй асуудлуудад шууд, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарласан Сайн мэдээний сэдвээрх нийтлэлүүд болон ижил хүйстэн хожмын үеийн гэгээнтэн, тэдний гэр бүлийнхний хувийн түүхийг танилцуулсан Мормон ба ижил хүйстэн нэртэй вэбсайт зэрэг нь ордог.

Гэхдээ ерөнхийлөгч Монсоны үйлчилж байх хугацаанд хийгдсэн хамгийн том өөрчлөлт бол Сүмийн удирдлагыг хөгжүүлэхтэй холбоотой ажил байсан юм. Сүмийг хэрхэн удирдах, үйл ажиллагаагаа явуулах, заах, номлох арга замд ихээхэн өөрчлөлт орсон. 2009 онд Сүм халамжийн зарчмуудын талаарх DVD болон товхимлыг гаргаж тараасан ба 2010 онд Сүмийн удирдагчдад зориулсан шинэ гарын авлагыг гаргасны дараа дэлхий даяар хоёр ч сургалтын нэвтрүүлгийг цацсан юм. Шинэ гарын авлага нь нээлттэй, үнэнч шударга хэлэлцүүлэг хийх маягаар зөвлөлөөр дамжуулан ажиллах, үүрэгт ажлыг бусдад хүлээлгэн өгөх зэрэг замаар бишопын үүрэг хариуцлагаас үүрэлцэх, хамгийн чухал нь Сүмийн гишүүдэд Есүс Христийн жинхэнэ шавь болоход нь туслахыг онцлон тусгасан. Мөн 2010 онд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн өгсөн олон улсын сургалт нь санваарын удирдагчдын чуулган, бүсийн хэлэлцүүлгийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эдгээрт хүмүүнлэгийн үйлчлэл, халамжийн хэрэгцээ шаардлага, номлолын ажил, ариун сүмийн ажил зэргийн талаар цогц тойм орсон байв.

Ерөнхийлөгч Томас С.Монсон Ютагийн Прово дахь Бригам Янгийн Их Сургууль дээр үг хэлж байгаа нь, 2011 оны 11-р сарын 1, Юта, Прово. Гэрэл зургийг Равэлл Колл.

2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Монсон эрэгтэйчүүд 18, харин эмэгтэйчүүд 19 наснаасаа эхлэн бүрэн цагийн номлолд үйлчилж эхлэх болсныг зарласнаар ерөнхийлөгч Монсоны удирдлаган доор эрс шийдэмгий нэгэн өөрчлөлт хийгдсэн билээ. Номлолын ажлын насыг бууруулсан урьд өмнө хийгдэж байгаагүй энэхүү өөрчлөлтийг журамд оруулснаар түүхэнд тэмдэглэж байгаагүй олон эрэгтэй, тэр тусмаа эмэгтэйчүүд бүрэн цагийн номлолд гарсан байна. 2014 он гэхэд номлогчдын тоо 85000 болж өсөн нэмэгдсэн учраас номлогчийг бэлтгэх төвүүдийг шинээр барьж, шинэ номлолуудыг нээх шаардлагатай болжээ. Гишүүд “ажлыг яаравчлуулах” нэгэн хэсэг болж, охид, хөвгүүдээ гэрийнхээ хүрээнд номлолд бэлтгэж, орон нутгийнхаа номлолын хөтөлбөрүүдэд илүү идэвхтэй оролцож эхлэв. Техник технологи, онлайн номлол болон “сургалтын удирдагч эгч” буюу эмэгтэй номлогчдод зориулсан удирдлагын үүргийг бий болгосон нь номлолын насыг өөрчилсний улмаас явагдсан сэтгэл баясам өсөлт хөгжил, шинэчлэлтэд мөн адил нөлөөлжээ.

Залуу эмэгтэйчүүдэд арай эрт үйлчлэх боломж олгосон нь ерөнхийлөгч Монсоны үйлчилж байх хугацаанд эмэгтэйчүүдийг удирдлагын гүйцэтгэдэг ажил үүрэгт болон шийдвэр гаргахад мөн тойрог, гадасны зөвлөлүүдэд илүү түлхүү оролцуулахын тулд хийгдсэн ажилтай уялдаа холбоотой байсан. Хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд эрин үе бүрд, ялангуяа Аврагчийн тохинууллын үед мөн 1830 оноос өнөөдрийг хүртэлх Сэргээлтийн цаг үед сайн мэдээг түгээхэд эгч нарын оруулсан чухал хувь нэмрийг илүү сайн ойлгоход туслахын тулд Сүмийн зүгээс Daughters in My Kingdom номыг хэвлүүлэн гаргаж, уг номыг гэр орондоо, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүдийн анги болон чуулгуудад ашиглахыг урамшуулсан. 2014 онд Ерөнхий чуулганы эмэгтэйчүүдийн ерөнхий хуралдааныг Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүдийн нэгдсэн хуралдаан болгон өөрчилсөн ба 8 ба түүнээс дээш насны бүх эмэгтэйг жилд хоёр удаа явагдах цугларалтад оролцоход урьсан.

Ялангуяа өсвөр үеийнхнийг сайн мэдээнд бүрэн оролцоход туслах зорилготой илүү сайн, интерактив заах арга барилыг нэвтрүүлсэн нь ерөнхийлөгч Монсоны удирдлаган доорх хүмүүсийн боловсруулан гаргасан чухал шинэ санаачилга байсан юм. 2013 оны Ирээд, Намайг дага нэртэй өсвөр үеийнхэнд зориулсан сургалтын хөтөлбөр нь “өсвөр үеийнхний Есүс Христийн сайн мэдээнд бүрэн хөрвөгдөхөд гаргаж буй хүчин чармайлтыг адислах”82 зориулалттай бөгөөд багш, өсвөр үеийнхний аль алинд Есүс Христийн адил илүү сайн заах арга замыг олгосон. Энэ нь итгэлийг хөгжүүлэн, сайн мэдээний талаарх ойлголтыг өсгөн нэмэгдүүлэхэд онлайн эх сурвалж, өсвөр үеийнхний оролцоо, Сүнсээр өдөөгдсөн хэлэлцүүлгийг ашигласан юм. Үүний адил Сүмийн бүхий л сургалтыг сайжруулах ажлын хүрээнд 2016 онд Аврагчийн арга замаар заах нь шинэ гарын авлага болон тойргуудад сар бүрийн багш нарын зөвлөлийн хурлыг танилцуулсан.

Түүнчлэн ерөнхийлөгч Монсоны үйлчилж байх хугацаанд дэлхий даяар шинэ ариун сүмүүдийг баригдах тухай зарласан. Ариун сүмийг онцгойлон адислах, дахин онцгойлон адислах ажлаар ерөнхийлөгч Монсон Филиппинийн Сэбү, Бразилийн Куритиба, Украины Киев, Панамын Панама, Миссуригийн Канзас зэрэг хотуудад айлчлан очсон юм. 2013 онд гишүүдэд өвөг дээдсээ эрж хайх шинэ онлайн эх сурвалжийг танилцуулсны ачаар ариун сүмд ёслолууд хийлгэхээр гишүүдийн илгээсэн нэрс 11 хувиар өссөн бөгөөд уг жилийг “гэр бүлийн түүхийн хамгийн агуу жил”83 хэмээн нэрлэжээ.

Ерөнхийлөгч Томас С.Монсон Айдохогийн Твин Фоллс ариун сүмийн булангийн чулуу тавих ёслол дээр, 2008 оны 8-р сарын 24. Гэрэл зургийг Скотт Ж.Винтэртон, Deseret News

Хэдийгээр түүнийг үйлчилж байх хугацаанд эрэлт хэрэгцээ асар их байсан ч ерөнхийлөгч Монсоны талаар Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд: “Тэр ердийн ажилтны оршуулган дээр урьдчилан мэдэгдэлгүйгээр ирдэг байсан. Миний бодлоор ерөнхийлөгч Монсоны тохинууллыг хувь хүнд хандан анхаарал халамж тавьдаг байсан үлгэр жишээнээс өөр юу ч илүү сайн харуулахгүй”84 хэмээн хэлжээ.

2013 оны 5-р сарын 23-нд тэрээр Солт Лэйкийн эмнэлэгт 5-р сарын 17-нд насан эцэс болсон эхнэр Францисийнхаа оршуулгын ёслолыг тэргүүлж, “Тэр гэрлэсэн өдрөөсөө эхлэн намайг дэмжин тусалж байсан бөгөөд төгс эхнэр, эх хүн байсан”85 хэмээн хэлсэн билээ. Ерөнхийлөгч Монсон амьдралынхаа үлдсэн хугацаанд бэлэвсэн эр хэвээр үлдэж, онцгой үйл явдлуудад түүний охин Анн дагалдан явдаг байсан юм.

Ерөнхийлөгч Монсон үйлчилж байх хугацаандаа эргэлзээ, айдастай энэ үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд итгэх итгэлийг өсгөн нэмэгдүүлэх зорилгоор Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих байдлыг сайжруулахад онцгойлон ажилласан. 2015 оны эхнээс итгэлтэй хүмүүст амлагдсан адислалуудаас хүртэх зорилгоор Их Эзэн болон Түүний гэрээн дээр төвлөрсөн “Хүндэтгэлийн өдрийг баясгалант болгоход” (Исаиа 58:13-ыг үзнэ үү) гишүүдийн уриалан дуудсан уялдаа холбоотой, урт хугацааны ажлуудыг Сүмийн бүхий л шатанд гүйцэтгэв.

Үүнээс гадна, ерөнхийлөгч Монсон Сүмээс холдсон хүмүүсийг мартаагүй ба тэднийг хэзээ ч хаант улсад таарахгүй хүмүүс хэмээн тооцож байгаагүй. Сүмийн үйл ажиллагаанд 20 гаруй жил оролцоогүй нэгэн настай хүн ерөнхий эрх мэдэлтэн дээр ирээд, хэрхэн эргэн ирэх талаар зөвлөгөө авахаар асуухад тэр: “Чи урт хугацаанд хол байлаа. Одоо эргэж ирэх цаг чинь болсон. Томоос” гэсэн эргэж ирэх сэдэл төрүүлсэн захидал гаргаж ирсэн гэдэг.86 Ерөнхийлөгч Монсон: “Би хүн нэг бүрийг сайн ажиглан харах юм бол өчүүхэн ч болов гэгээнтэн хүний шинж чанарыг олж хардаг”87 хэмээн хэлсэн байдаг.

Сүмийн ерөнхийлөгч байсан хэдий ч тэрээр бусадтай нөхөрсөг харилцаатай хэвээр үлдсэн байна. Ахлагч Л.Том Пэрри (1922–2015) түүний талаар: “Тэр БЯИС-ийн болон Жаззын тоглолтын талаар ярьдаг байсан бөгөөд спортын хорхойтон байв. Дараа нь тэр ажил руугаа ордог байсан юм”88 хэмээн хэлсэн байна. Тэр мөн хэзээ ч хошин шогийн мэдрэмжээ алдаагүй. 2009 онд Мормон Табернеклын найрал дуучидтай цугларахдаа тэр асар том бадралт баг бишгүүр хөгжмийн ард суугаад төгөлдөр хуурын анхан шатны номон дээр байдаг “Төрсөн өдрийн найр” нэртэй дууг тогложээ.89 2013 онд Сүм “Скаутын холбоонд элссэний 100 жилийн ой”-гоо тэмдэглэж, ерөнхийлөгч Монсоны амьдралынхаа туршид скаутуудыг дэмжиж байсанд хүндэтгэл үзүүлсэн хөтөлбөрийг оруулсан байна. Энэ тэмдэглэлт баярт тэр бүх скаутыг шашин шүтлэг үл хамааран оролцоход урьсан бөгөөд энэ нь түүнд тайтгаруулж, илүү аз жаргалтай болоход нь туслахыг хүсдэг байсан журмын нөхөдтэйгөө холбоотой байхад нь тус болдог байсан олон сонирхлынх нь ердөө нэг нь байсан юм.

2013 оны 10-р сарын 29-нд Америкийн Хөвгүүдийн Скаутын Холбооны ерөнхийлөгч Вэйн Пэрри ерөнхийлөгч Томас С.Монсонг Гавьяаны одонгоор шагнаж байгаа нь. Гэрэл зургийг Скотт Ж.Винтэртон, Deseret News.

1997 онд өгсөн ярилцлагадаа ерөнхийлөгч Монсон “Их Эзэний нудрахыг буюу сүнслэг өдөөлтийг мэдрэх нь” түүнд туйлын их баяр баясгалан авчирдаг хэмээн хэлсэн юм. Тухайлбал аавыгаа эмнэлэгт эргэж очоод, дараагийнхаа уулзалт руу яаран гүйж явтал лифтний дэргэд хүлээх нь зүйтэй гэсэн мэдрэмж төржээ. Түүнийг мэдрэмжээ даган хүлээх зуур нэгэн гэр бүлийнхэн түүнээс амьдрал үхлийн дунд тэмцэж буй ээжийгээ адисалж өгөхийг гуйж, тэр ч зөвшөөрчээ. Тэр оройдоо, түүнийг адислал өгсний дараа нас барахаас нь өмнө гэр бүлийнх нь бүх гишүүн ээжийгээ үнсэн, салах ёс гүйцэтгэж чадсан гэсэн мэдээ хүлээн авах сайхан байсан гэдэг.90

“Ийм зүйл амьдралын маань туршид олон тохиолдсон бөгөөд би антеннаа бүр өндөрт тавихыг хичээдэг болсон” хэмээн ерөнхийлөгч Монсон хэлсэн юм. Түүнчлэн бидний дурдсанаас гадна Томас Монсонтой уулзаж байсан бидний мэдэхгүй тоолохын аргагүй өөр олон хүн энэ хүний тэнгэрлэг зөнтэй гайхалтай уялдаа холбоотой байсныг гэрчлэх буй заа. “Тэнгэрлэг Эцэг таны хэн болохыг мэддэгт та талархах болно. Тэрээр ‘Үүнийг миний төлөө явж хий’ хэмээн хэлсэн бөгөөд би үүнд үргэлж талархаж байдаг” хэмээн ерөнхийлөгч Монсон дурсжээ.91

Мөн түүний дэлхийд үлдээсэн гэрч гуйвшгүй байсан. “Би өөрийн бие болон бүх зүрх сэтгэл, дуу хоолойгоор Бурхан амьд гэдгийг онцгойлон гэрчилж байна. Есүс бол Түүний Хүү, махан биеэр төрсөн Эцэгийн Ганц Хүү мөн. Тэр бол бидний Гэтэлгэгч; Тэнгэрлэг Эцэгийн өмнө бидний Зууч билээ. Тэрбээр бидний гэм нүглийг цагаатгахын төлөө загалмай дээр амьсгалаа хураасан. Тэрбээр Амилалтын анхны үр жимс болсон билээ. Тэр амиа өргөсөн учраас бүх хүн дахин амьдрах болно. ‘Би Гэтэлгэгч амьдыг мэднэ’ гэсэн энэ өгүүлбэр надад хэчнээн агуу баяр баяслыг бэлэглэдэг гээч! [Hymns, д. 136-г үзнэ үү]. Бүх дэлхий үүнийг мэдэж, энэхүү мэдлэгээр амьдрах болтугай.”92

Эшлэлүүд

  1. Томас С.Монсон, “Зоригтой бай,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 99.
  2. Григори Паркин М.Д-тэй э-мэйлээр харилцсан захидал. 2008 оны 9-р сарын 2
  3. In “A Life Guided by Service,” Deseret News, general conference special supplement, Apr. 1, 2008, 4; see also Jeffrey R. Holland, “President Thomas S. Monson: Man of Action, Man of Faith, Always ‘on the Lord’s Errand,’” Ensign, Feb. 1986, 12.
  4. Tom Monson, son, email to Joshua Perkey, Church Magazines, Feb. 19, 2008.
  5. In Heidi S. Swinton, To the Rescue: The Biography of Thomas S. Monson (2010), 518.
  6. Gerry Avant, “President’s Heartfelt Efforts Universal,” Deseret News, Feb. 7, 2008, M6.
  7. In “A Life Guided by Service,” 4.
  8. In “Speaking from Experience,” Deseret News, Feb. 7, 2008, M4.
  9. In Carrie A. Moore, “LDS Leader Has Fond Memories of Growing Up in the S.L. Area,” Deseret News, Feb. 5, 2008, M3.
  10. In Gerry Avant, “On Lord’s Errand since His Boyhood,” Church News, Feb. 9, 2008, 5.
  11. Энэхүү нийтлэлд орсон ихэнх намтрыг Свинтоны To the Rescue номоос авсан болно.
  12. See Swinton, To the Rescue, 50–51; “Speaking from Experience,” M4.
  13. Heidi S. Swinton, “Baseballs and Service,” Friend, Sept. 2012, 2-ыг үзнэ үү.
  14. In Swinton, To the Rescue, 35.
  15. In Jeffrey R. Holland, “President Thomas S. Monson: In the Footsteps of the Master,” supplement to the Ensign and Liahona, June 2008, 5.
  16. In “In His Own Words,” Deseret News, general conference special supplement, Apr. 1, 2008, 7.
  17. In Swinton, To the Rescue, 58.
  18. Томас С.Монсон, “Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 103–107.
  19. See Moore, “LDS Leader Has Fond Memories,” M3; “A Life Guided by Service,” 5.
  20. In Swinton, To the Rescue, 74–75.
  21. In Swinton, To the Rescue, 63–65.
  22. In Swinton, To the Rescue, 78.
  23. In Moore, “LDS Leader Has Fond Memories,” M3.
  24. In Swinton, To the Rescue, 79, 87.
  25. In Swinton, To the Rescue, 89, 288.
  26. In Moore, “LDS Leader Has Fond Memories,” M3.
  27. In Swinton, To the Rescue, 90.
  28. In Swinton, To the Rescue, 92.
  29. Томас С.Монсон, “Ганцаар зогсох зоригтой бай,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 74.
  30. In “Speaking from Experience,” M5.
  31. In Swinton, To the Rescue, 99.
  32. In Moore, “LDS Leader Has Fond Memories,” M3.
  33. In “A Life Guided by Service,” 5.
  34. In Swinton, To the Rescue, 144.
  35. In Swinton, To the Rescue, 142.
  36. In Swinton, To the Rescue, 132.
  37. In Swinton, To the Rescue, 158-59.
  38. In Swinton, To the Rescue, 135-36.
  39. See Gary Bell, in “Recollecting,” in Deseret News, Feb. 5, 2008, M3.
  40. In Swinton, To the Rescue, 175–76.
  41. In Swinton, To the Rescue, 216.
  42. In Swinton, To the Rescue, 217–18.
  43. In “In His Own Words,” 17.
  44. In Swinton, To the Rescue, 252.
  45. In Swinton, To the Rescue, 224.
  46. In Swinton, To the Rescue, 530–532.
  47. In Swinton, To the Rescue, 279.
  48. In Swinton, To the Rescue, 293–94.
  49. In Swinton, To the Rescue, 309.
  50. In Swinton, To the Rescue, 309, 313, 333–34.
  51. In Swinton, To the Rescue, 340.
  52. In Swinton, To the Rescue, 405.
  53. In Jeffrey R. Holland, “In the Footsteps of the Master,” 11.
  54. See Swinton, To the Rescue, 316.
  55. In Swinton, To the Rescue, 248.
  56. In Swinton, To the Rescue, 464.
  57. In Swinton, To the Rescue, 401.
  58. John W. Gallivan, in Jeffrey R. Holland, “Man of Action, Man of Faith,” 15.
  59. Pamela Atkinson, in “Recollecting,” M3.
  60. In Swinton, To the Rescue, 440.
  61. See Swinton, To the Rescue, 402–3, 453.
  62. See Joseph F. Dougherty, “LDS Leader Also Lifelong Scouter,” Deseret News, Feb. 7, 2008, M6.
  63. In “In His Own Words,” 20.
  64. Ann Dibb, email to Joshua Perkey, Church Magazines, Feb. 13, 2008.
  65. Томас С.Монсон, “Аялалдаа баяр баяслыг олох нь,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97.
  66. In Swinton, To the Rescue, 452.
  67. See Swinton, To the Rescue, 463–64, 453.
  68. See Swinton, To the Rescue, 200.
  69. See Jeffrey R. Holland, “Man of Action, Man of Faith,” 16–17.
  70. See Jeffrey R. Holland, “Man of Action, Man of Faith,” 17.
  71. See Swinton, To the Rescue, 265.
  72. See Swinton, To the Rescue, 532–33.
  73. In Swinton, To the Rescue, 471, 472, 478, 484, 485.
  74. In Swinton, To the Rescue, 485.
  75. In Swinton, To the Rescue, 492.
  76. In Swinton, To the Rescue, 487.
  77. Gerry Avant, “Church President to Be Sustained in Solemn Assembly,” Church News, Apr. 5, 2008, 3–4.
  78. See Swinton, To the Rescue, 496.
  79. Thomas S. Monson, “The Lord’s Work,” Church News, Feb. 9, 2008, 3.
  80. “Church Launches New Resources on Freedom of Religion,” mormonnewsroom.org/article/religious-freedom-resources-ийг үзнэ үү.
  81. In Swinton, To the Rescue, 515.
  82. Тэргүүн Зөвлөлийн захидал, 2012 оны 9-р сарын 12.
  83. Paul G. Nauta, “2013 Was a Banner Year for Family History,” ChurchofJesusChrist.org/church/news/2013-was-a-banner-year-for-family-history.
  84. In Swinton, To the Rescue, 502.
  85. Gerry Avant, “Sister Frances J. Monson Was ‘the Ideal Wife and Mother,’” ChurchofJesusChrist.org/church/news/sister-frances-j-monson-was-the-ideal-wife-and-mother.
  86. In Swinton, To the Rescue, 504.
  87. In Swinton, To the Rescue, 504.
  88. In Swinton, To the Rescue, 512.
  89. See Swinton, To the Rescue, 515.
  90. Gerry Avant, “Oct. 4 Is President Monson’s 50-Year Anniversary as Apostle,” ChurchofJesusChrist.org/church/news/oct-4-is-president-monsons-50-year-anniversary-as-apostle.
  91. Gerry Avant, “Oct. 4 Is President Monson’s 50-Year Anniversary as Apostle,” ChurchofJesusChrist.org/church/news/oct-4-is-president-monsons-50-year-anniversary-as-apostle.
  92. Thomas S. Monson, “I Know That My Redeemer Lives!” Ensign or Liahona, May 2007, 25.

    Сонгомол сургаалууд

    Сүмийн ерөнхийлөгч Монсоны заасан сургаалыг он дарааллаар нь доор жагсаав. Үүнд:

    Сүнсний өдөөлтийг дагах: “Миний мэдэх хамгийн сайхан мэдрэмж бол сүнслэг өдөөлтийг мэдрэн, түүнийхээ дагуу үйлдсэний дараа хэн нэгний залбирлын хариулт, хэрэгцээг хангаснаа олж мэдэх явдал юм. Мөн би Их Эзэнд хийлгэх ажил байвал Том Монсон өмнөөс нь ажлыг нь хийнэ гэдгийг Тэрээр үргэлж мэдэж байгаасай хэмээн хүсдэг” (On the Lord’s Errand [DVD, 2008]).

    Тэнгэрийн тусламж хүлээн авах: “Энэ ажлыг зөвхөн та нарынх ч биш, минийх ч биш гэдгийг санаарай. Энэ нь Их Эзэний ажил бөгөөд бид Их Эзэний ажлыг гүйцэтгэх үедээ Их Эзэний туслалцааг авах эрхтэй. Их Эзэн дуудсан нэгнээ тохирохоор болгодог гэдгийг бүү март” (“Duty Calls,” Ensign, May 1996, 44).

    Бусдыг хайрлах хайр: “Тэрхүү хамгийн чухал зүйл гэдэг нь эргэн тойронд байгаа хүмүүс юм шүү дээ. Тэдэнд хэчнээн их хайртайг тэд таамаглах ёстой гэж бид боддог. Гэвч ингэнэ гэж бүү найд. Харин бид тэдэнд хайраа илчилж байх ёстой” (“Аялалдаа баяр баяслыг олох нь,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 98).

    Үйлчлэл: “Бид бусдад чин сэтгэлээсээ үйлчлэхгүй, өөрсдийн асуудлыг мартахгүй байх аваас бидний амьдрал маш өчүүхэн зорилготой байх болно. Зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг хүмүүс эцэстээ хатаж хорчийдог, зүйрлэвээс амиа алддаг бол бусдад үйлчлэхэд өөрсдийгөө зориулдаг хүмүүс өсөж дэвжин, амиа авардаг билээ” (“Өнөөдөр би хэн нэгний төлөө юу хийв?” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97).

    Гэрлэлт: “Хамтрагчаа анхааралтай, залбирч байгаад сонго. Гэрлэснийхээ дараа нэг нэгэндээ үнэнч бай. Би үнэлэхийн аргагүй зөвлөгөөг нагац ах, эгчийнхээ жижигхэн жаазнаас олж харсан. Үүн дээр ‘Хайраа сонго, сонголтоо хайрла’ гэсэн байв” (“Санваарын хүч,2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 72).

    Ариун сүмийн адислал: “Их Эзэний өргөөнд орж, та нарыг хүлээж буй адислалуудыг хүлээн аваагүй цагт та нар Сүмийн санал болгож буй бүхнийг олж аваагүй гэсэн үг. Сүмд гишүүн байх хамгийн дээд, чухлаас чухал адислалууд нь Бурханы ариун сүмд бидний хүлээн авдаг адислалууд юм” (“Ариун Сүм—дэлхийн гэрэлт цамхаг,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98).

    Цагаатгал: “Бидний хэн нь ч Гетсеманид өөрсдийнхөө төлөө Христийн хийсэн зүйлийн ач холбогдлыг бүрэн ойлгож чадахгүй ч, бидний төлөө хийсэн Түүний цагаатгагч золиослолын төлөө миний бие өдөр бүр баярлан талархаж явдаг.

    Тэрбээр эцсийн мөчид шантран, буцаж болох байсан. Гэвч тэгээгүй. Тэрбээр бүх зүйлийг аврахын тулд бүхнээс доогуур байж, насаа юүлсэн билээ. Тэрбээр ингэснээрээ мөнх бус энэхүү оршихуйн дараах амьдралыг бидэнд өгч, биднийг Адамын Уналтаас буцаан авчирсан юм.

    Миний бие сэтгэл зүрхнийхээ гүнээс Түүнд баярлан талархаж явдаг. Тэрбээр бидэнд хэрхэн амьдарвал зохихыг заасан. Тэрбээр бидэнд бас хэрхэн үхэхийг заасан. Тэрбээр бидний авралыг баталгаатай болгосон билээ” (“At Parting,Ensign or Liahona, May 2011, 114).

    Залбирал: “Тэнгэрлэг Эцэг маань бидний хэрэгцээг мэднэ, Түүнээс тусламж хүссэн цагт Тэр тусалдаг. Биднийг зовоож буй асуудал Түүний хувьд хэзээ ч үл ялих, чухал биш байдаггүй. Бидний амьдралын мөч бүхэнд Их Эзэн минь байдаг” Адислалуудын тухай тунгаан бод,2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106).

    Сорилт бэрхшээл: “Биднийг гансруулан, хамаг тэвчээрийг барж, зүрхийг маань үхүүлэх уй гашууг мэдрэх үе ирнэ гэдгийг бид мэддэг. Гэхдээ ийм бэрхшээлүүд биднийг илүү чадварлаг болгож, бидэнд Тэнгэрлэг Эцэгийн заасны дагуу амьдралаа өөрчлөх боломжийг олгон, биднийг өөрчилдөг. Бид өмнө байснаасаа хамаагүй илүү болж, бидний ойлголт тэлж, бусдыг илүү их хайрлах чадвартай, өмнөхөөсөө илүү хүчтэй гэрчлэлтэй болцгоодог” (“Би чамайг хаяхгүй мөн орхихгүй,2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97).

    Бурханы хайр: “Тэнгэрлэг Эцэг тань та нарын хүн нэг бүрийг хайрладаг. Тэр хайр хэзээ ч өөрчлөгддөггүй. Түүний хайранд та нарын гадаад байдал, эд хөрөнгө, банкны дансан дахь мөнгөний хэмжээ огтхон ч хамаагүй. Та нарын авьяас, ур чадвар ч Түүний хайрыг өөрчилдөггүй. Тэнгэрлэг Эцэг та нарыг юу ч болж байсан хайрладаг. Гунигтай эсвэл баяртай, цөхөрсөн эсвэл итгэл найдвартай байх бүхий л үед тань Тэрээр та нарыг хайрлаж байдаг. Хайрлуулах зохистой байгаа эсэхээс үл хамааран Бурхан та бүхнийг хайрладаг. Тэнгэрлэг Эцэг та нарыг ямар ч тохиолдолд үргэлж хайрладаг билээ” (“Бид хэзээ ч ганцаараа алхдаггүй,2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 93)

    Бэлтгэлтэй байх: “Бид хүнд хэцүү цаг үед амьдарч байна. Ихэнхдээ ирээдүй тодорхойгүй байдаг. Тиймээс бид үүнд бэлдсэн байх ёстой. Шийдвэр гаргах цаг мөчид бэлтгэх цаг аль хэдийн өнгөрсөн байна” (“Are We Prepared?Ensign or Liahona, Sept. 2014, 5).

    Жишээлбэл: “Дэлхий улам бүр холдох тусам, бид бусдаас өөр учраас олны дундаас ялгагдах болно гэдгийг би та нарт бүгдэд, ялангуяа залуу үеийнхэндээ хэлмээр байна. Дэлхийн олонхоос биднийг ялгаатай болгодог энэ зүйлүүд улам түнэр харанхуй болж буй дэлхийг гэрэлтүүлэх гэрэл хийгээд сүнсээр биднийг хангадаг юм” (“Үлгэр жишээ мөн гэрэл байгтун,2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 75).

    Cонголт: “Бид нийтэд дэлгэрсэн зүйлийг дагахгүй байх зоригтой байх болтугай. Бид амархан буруу зүйлийг хийхийн оронд хэцүү ч гэсэн зөв зүйлсийг хийхээр сонгох болтугай.

    Бид өдөр бүрийн амьдралдаа гаргадаг шийдвэрүүдээ тунгаан бодох үедээ буюу энэ эсвэл тэр сонголтыг хийх талаар бодохдоо энэ нь хэрэв бид Христийг сонговол зөв сонголт байх болно” (“Cонголтууд,” Ensign, May 2016, 86 эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69).

    Энэрэл: “Амьдралдаа дүн шинжилгээ хийж, нинжин сэтгэл, хайр, энэрлийг үзүүлснээр Аврагчийн үлгэр жишээг дагах шийдвэр гаргацгаая. Ийн үйлдсэнээр бид тэнгэрлэг гэр рүүгээ эргэн очих энэхүү бэрх аялалдаа өөрсдийнхөө төлөө болон гэр бүл, хамт аялагчдынхаа төлөө тэнгэрийн хүчийг дуудах илүү их боломжтой байх болно”(“Нинжин сэтгэл, энэрэл, хайр,” Ensign, May 2017, 67 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 55).

    Мормоны Ном: Бидний хүн нэг бүр Мормоны Номыг өдөр бүр залбиран судалж, тунгаан бодож байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Ингэснээр бид Сүнсний дуу хоолойг сонсон, уруу таталтыг эсэргүүцэж, эргэлзээ, айдсыг ялж, амьдралдаа Тэнгэрийн тусламжийг хүлээн авах болно. (“Мормоны Номын хүч,” Ensign, May 2017, 87 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73).