Судрууд
Мормоны Ном


Нифайн Нэгдүгээр Ном

Бүлэг 7

Лихайн хөвгүүд Иерусалим уруу буцаж мөн Ишмэил болон түүний гэрийнхнийг тэдний аянд нэгдэхийг урив—Лемен болон зарим нь эсэргүүцэв—Нифай Их Эзэнд итгэлтэй байхыг ах нартаа ухуулав—Тэд түүнийг олсоор хүлж, түүнийг бүрэлгэхээр төлөвлөв—Тэрээр итгэлийн хүчээр суллагдав—Ах нар нь өршөөл гуйв—Лихай болон түүний аяныхан тахил өргөж мөн өргөл хайлав. Ойролцоогоор мэө 600–592 он.

1Мөн эдүгээ, миний эцэг, Лихай, үр удмынхаа талаар бошиглосны дараа, мөнхүү улиран тохиох дор Их Эзэн түүнд хандан дахин ярьж, Лихай, зөвхөн өөрийн гэр бүлийг авч аглаг буйд тийш зорчих нь зохистой биш болой; харин тэр амлагдсан нутагт Их Эзэний төлөө үр удмаа өсгөж болохын тулд, хөвгүүд чинь охидыг эхнэр болгон авбал зохилтойг та нар мэдээсэй хэмээнэ би.

2Мөнхүү улиран тохиох дор би, Нифай түүнчлэн миний ах нар Иерусалим газарт дахин буцаж, тэгээд Ишмэил болон түүний гэр бүлийг аглаг буйдад авчирвал зохилтой хэмээн Их Эзэн түүнд зарлигласан болой.

3Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, ах нарынхаа хамт Иерусалим өөд зорин аглаг буйд тийш дахин зорчив.

4Мөнхүү улиран тохиох дор бид Ишмэилийн гэрт хүрч очоод, бид Ишмэилийн зүгээс тааллыг олж, үүнийхээ хэрээр түүнд хандан Их Эзэний үгсийг ярьсан ажгуу.

5Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Ишмэилийн зүрхийг зөөллөсөн буюу, мөн түүнчлэн түүний гэрийнхнийх нь ч, үүний дүнд тэд бидэнтэй хамт эцгийн маань майхан уруу зорин аглаг буйдад аянд гарваа.

6Мөнхүү улиран тохиох дор бид аглаг буйдад зорчих зуур, болгоогтун, Лемен болон Лемүел, мөн Ишмэилийн охидоос хоёр нь, мөн Ишмэилийн хоёр хүү болон тэдний гэр бүлийнхэн, биднийг эсэргүүцэв; тийм ээ, Нифай миний эсрэг болон Сам, мөн тэдний эцэг Ишмэил, мөн түүний эхнэр, мөн түүний бусад гурван охины эсрэг бөлгөө.

7Мөнхүү улиран тохиох дор уг эсэргүүцэл нь тэд Иерусалимын нутагт буцахыг хүссэнээс болой.

8Мөн эдүгээ би, Нифай, тэдний зүрх сэтгэл хатуугийн учир харамсан байв, тиймийн тул би тэдэнд хандан ярьж, хэлрүүн, тийм ээ, бүр Леменд мөн Лемүелд хандан: Болгоогтун, та нар миний ах нар, тэгээд та нар яахан зүрх сэтгэлээрээ ийм хатуу, мөн оюун тань ийм харалган билээ, тиймээс ч би, та нарын дүү атал, та нарт хандан ярих ёстой болж, тийм ээ, мөн та нарт үлгэрлэх хэрэг үү

9Та нар Их Эзэний үгийг яахан эс дуулав

10Та нар Их Эзэний тэнгэр элчийг харснаа яахан мартсан билээ

11Тийм ээ мөн Их Эзэн биднийг Лебений савраас чөлөөлж, мөн түүнчлэн бид цэдгийг авах болсон зэрэг бидний тул хийсэн үлэмж агуу зүйлүүдийг та нар яахан мартах болов

12Тийм ээ, мөн хэрэв тэд тийнхүү байж итгэлээ бодитой болговол бүх зүйлийг Их Эзэн хүмүүний үрсийн төлөө өөрийн ёсоор болгож болно гэдгийг та нар яахан мартах болов? Иймийн тул түүнд итгэлтэй байцгаая.

13Мөн хэрэв бид ийнхүү байж түүнд итгэлтэй байвал, бид амлалтын нутагт хүрэх болно; мөн та нар ирээдүйн нэгэн үед Иерусалимын устгалын тухай Их Эзэний үг гүйцэлдэхийг мэдэх болно; учир нь Иерусалимын устгалын талаар Их Эзэний ярьсан тэр бүх зүйл биелэгдэх ёстой.

14Учир нь болгоогтун, Их Эзэний Сүнс тэдний төлөө хичээхээ удахгүй болино; учир нь болгоогтун, тэд бошиглогчдыг эсэргүүцэж, мөн Иеремиаг гянданд хаясан болой. Мөн тэд эцгийн минь амийг авахаар эрэлхийлж, үүний хэрээр түүнийг нутгаасаа зугтан гарахад хүргэсэн буюу.

15Эдүгээ болгоогтун, хэрэв та нар Иерусалим уруу буцвал та нар ч бас тэдэнтэй хамт хөнөөгдөх болно хэмээн би та нарт хэлж байна. Мөн эдүгээ, хэрэв та нар сонгосон бол, тэр газар өөд яв, тэгээд хэрэв та нар явбаас та нар ч түүнчлэн хөнөөгдөнө хэмээн та нарт миний ярьсан үгсийг санагтун; эдгээр нь Их Эзэний Сүнс ярих ёстой хэмээн намайг албадаж байгаагаас буюу.

16Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, эдгээр үгсийг ах нартаа хандан ярьсны дараа, тэд надад уурлаж байв. Мөнхүү улиран тохиох дор тэд надад гар хүрэв, учир нь болгоогтун, тэд үлэмж ихээр хилэгнэн, мөн тэд намайг олсоор хүлэв, тэд намайг зэрлэг араатанд тасчуулахаар аглаг буйдад орхиж болно хэмээн амийг минь бүрэлгэхээр эрэлхийлсний учир болой.

17Гэвч улиран тохиох дор би Их Эзэнд залбирч, хэлсэн нь: Ай Их Эзэн танд итгэх миний итгэлийн улмаас, та намайг ах нарын минь гараас зайлуулаач; тийм ээ, намайг хүлсэн энэ хүлээсийг тасар татах хүчийг өгөөч надад.

18Мөнхүү улиран тохиох дор намайг эдгээр үгсийг хэлмэгц, болгоогтун, хүлээс гар болон хөлөөс минь алдуурав, мөн би ах нарынхаа өмнө зогсож, бас тэдэнд хандан дахин ярив.

19Мөнхүү улиран тохиох дор тэд дахин надад уурлаж, мөн надад гар хүрэхийг завдав; гэвч болгоогтун, Ишмэилийн охидоос нэг нь, тийм ээ, мөн түүнчлэн түүний эх, мөн Ишмэилийн хөвгүүдийн нэг нь, ах нараас маань хичээнгүйлэн гуйхын хэрээр тэдний зүрхийг зөөллөв; мөн тэд амийг минь авахаар оролдохоо болив.

20Мөнхүү улиран тохиох дор тэд өөрсдийн ёсон бусын улмаас харамсан байв, үүний хэрээр тэд миний өмнө бөхийж, мөн миний эсрэг үйлдсэн зүйлийг өршөөхийг тэд надаас гуйв.

21Мөнхүү улиран тохиох дор тэдний хийсэн бүгдийг би даруй уучилж, мөн тэд Их Эзэн Бурхандаа хандан өршөөлийн тул залбир хэмээн тэднийг би ухуулав. Мөнхүү улиран тохиох дор тэд тийн үйлдэв. Мөн тэд Их Эзэнд залбирсны эцэст бид дахин эцгийнхээ майхны зүг зорин аяндаа гарсан буюу.

22Мөнхүү улиран тохиох дор бид эцгийнхээ майханд ирэв. Мөн би болон ах нар маань бас Ишмэилийн бүх гэрийнхэн эцгийн маань майхан уруу ирсний дараа, тэд Их Эзэн Бурхандаа талархал дэвшүүлэв; мөн тэд түүнд тахил өргөн мөн өргөл хайлав.