Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 25

Нифай энгийн тодорхой байдалд бахдав—Исаиагийн бошиглолууд эцсийн өдрүүдэд ойлгогдох болно—Иудейчүүд Вавилоноос эргэн ирнэ, Мессиаг цовдлон, мөн тараагдан мөн цээрлүүлэгдэх болно—Тэд Мессиад итгэх үедээ сэргээгдэх болно—Тэрээр Лихай Иерусалимыг орхисноос зургаан зуун жилийн дараа анх удаа ирэх болно—Нифайчууд Мосегийн хуулийг дагаж мөн Израилын Ариун Нэгэн болох Христэд итгэв. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Эдүгээ би, Нифай, өөрийн бичсэн, Исаиагийн амаар яригдсан үгсийн талаар зарим зүйлийг ярья. Учир нь болгоогтун, миний хүмүүсийн олонд нь ойлгоход бэрх олон зүйлийг Исаиа ярьсан билээ; учир нь тэд иудейчүүдийн дундах бошиглолын арга ухааны талаар мэдэх нь үгүй.

2Учир нь би, Нифай, тэдэнд иудейчүүдийн заншлын талаар олон зүйлийг заасан минь үгүй; учир нь тэдний ажлууд харанхуйн ажлууд байв, мөн тэдний үйлүүд жигшүүрт үйлүүд байсан бөлгөө.

3Иймийн тул, би өөрийн хүмүүст, миний бичих эдгээр зүйлийг цаашид хүлээн авах тэд бүгдэд бичье, Бурханы ярьсан үгийн дагуу, түүний шүүлтүүд, бүх үндэстнүүдийн дээр ирэхийг тэд мэдэж болохын тулд болой.

4Иймийн тул, анхаарцгаа, Ай хүмүүс минь, Израилын угсааных болох та нар, мөн миний үгсийг чих тавин сонсоцгоо; өөрөөр хэлбэл Исаиагийн үгс та нарт тодорхой бус учир, хэдий тийм боловч тэдгээр нь бошиглолын суу билгээр дүүргэгдсэн тэд бүгдэд тодорхой юм. Харин би та нарт өөрт буй суу билгийн дагуу бошиглолыг өгье; иймийн тул би Иерусалимаас эцэгтэйгээ гарч ирсэн тэр цагаас надад байсан тодорхой байдлын дагуу бошиглох болно; учир нь болгоогтун, тэд сурч болохын тулд, өөрийн хүмүүст тодорхойгоор ярихад бодгаль минь баяснам.

5Тийм ээ, мөн бодгаль минь Исаиагийн үгсэд баяснам, учир нь би Иерусалимаас гарч ирсэн, мөн нүд минь иудейчүүдийн зүйлийг харсан, бас иудейчүүд бошиглогчдын зүйлийг ойлгодгийг би мэднэ, мөн тэд иудейчүүдийн зүйлүүдийн дагуу заалгаснаас бусдаар бол иудейчүүдэд яригдсан тэдгээр зүйлийг тэдний адил ойлгох хүмүүс өөр үгүй билээ.

6Гэвч болгоогтун, би, Нифай, Иудейчүүдийн аргын дагуу хүүхдүүддээ заасан нь үгүй; гэвч болгоогтун, би өөрийн биеэр, Иерусалимд оршин байсан бөлгөө, иймийн тул би эргэн тойрны нутгийнх нь талаар мэднэ; мөн Исаиагийн ярьсан тэдгээр бүгдийн дагуу, хүүхдүүддээ иудейчүүдийн дунд улиран тохиох Бурханы шүүлтүүдийн талаар би хүүхдүүддээ дурдсан, мөн би тэдгээрийг үл бичих болой.

7Гэвч болгоогтун, би өөрийн, энгийн тодорхой байдлын дагуу өөрийнхөө бошиглолыг үргэлжлүүлье; ямар ч хүн алдах боломжгүйг мэдэх тэр байдлын тухай; гэсэн хэдий ч, Исаиагийн бошиглолууд биелэгдэх тэрхүү өдрүүдэд хүмүүс гарцаагүй мэднэ, тэдгээр нь улиран тохиох тэрхүү цагуудад болой.

8Иймийн тул, тэдгээр нь хүмүүний үрсэд чухал билээ, мөн тэдгээрийг тийм бус хэмээн бодох тэдэнд, ялангуяа тэдэнд би ярина, мөн үгсээ өөрийнхөө хүмүүсээр хязгаарлая; өөрөөр хэлбэл тэдгээр нь эцсийн өдрүүдэд тэдэнд агуу чухал зүйл байх болно гэдгийг би мэднэ; учир нь тэр өдөр тэд тэдгээрийг ойлгох болно; иймийн тул, тэдний тусын тулд би тэдгээрийг бичиглэсэн бөлгөө.

9Мөн алдсын учир иудейчүүдийн дунд нэгэн үеийнхэн устгагдсаны адил, тэрчлэн тэд үеэс үед алдсуудынхаа дагуу устгагдсаар байгаа буюу; мөн тэдэнд Их Эзэний бошиглогчдоор угтан хэлэгдээгүй бол тэднээс нэгээхэн нь ч устгагдсан нь хэзээ ч үгүй билээ.

10Иймийн тул, миний эцэг Иерусалимыг орхисон тэр даруй, тэдний дээр ирэх ёстой устгалын талаар тэдэнд хэлэгдсэн билээ; гэсэн хэдий ч, тэд зүрх сэтгэлээ хатууруулсан; мөн миний бошиглолын дагуу Вавилонд боолчлолд аваачигдсан тэднээс бусад нь устгагдсан болой.

11Мөн эдүгээ надад орших суу билгийн учир би үүнийг ярьж байна. Мөн тэд аваачигдсан гэлээ ч тэд дахин эргэж ирнэ, мөн Иерусалимын нутгийг эзэмших болно; иймийн тул, тэд өвлөсөн нутагтаа сэргээгдэх болно.

12Гэвч, болгоогтун, дайнууд мөн дайны цуурхлууд байх болно; мөн Эцэгийн Төрсөн Ганцын, тийм ээ, бүр тэнгэр болон газрын Эцэг, өөрийгөө тэдэнд бие маханбодид үзүүлэх тэр өдөр ирэхэд, болгоогтун, тэд түүнийг эсэргүүцэх болно, учир юун гэвэл тэдний алдсуудын, мөн тэдний зүрх сэтгэлийн хатуугийн, мөн тэдний зөрүүдийн улмаас бөлгөө.

13Болгоогтун, тэд түүнийг цовдлох болно; мөн тэрээр хадан булшинд гурав хоногийн турш хэвтүүлэгдсэний дараа тэр жигүүрэндээ анагаах чадлыг эзэмдэн нас барагсдаас босох болно; мөн түүний алдар сууд итгэх хэн боловч бүгд Бурханы хаант улсад аврагдах болно. Иймийн тул, түүний талаар бошиглоход бодгаль минь баясна, учир нь би түүний өдрийг харсан, мөн зүрх сэтгэл минь түүний ариун нэрийг алдаршуулна.

14Мөн болгоогтун улиран тохиох дор Мессиа нас барагсдаас босч, мөн өөрийгөө өөрийн хүмүүст, түүний нэрэнд итгэх тэр болгонд үзүүлсний дараа, болгоогтун Иерусалим дахин устгагдах болно; өөрөөр хэлбэл Бурханы эсрэг мөн түүний сүмийн хүмүүсийн эсрэг тулалдах тэдэнд халаг.

15Иймийн тул, иудейчүүд бүх үндэстнүүдийн дунд тараагдах болно; тийм ээ, мөн түүнчлэн Вавилон устгагдах болно; иймийн тул, иудейчүүд бусад үндэстнүүдээр тараагдах болно.

16Мөн тэд тараагдаж, мөн Их Эзэн Бурхан тэднийг бусад үндэстнүүдээр олон үеийн турш цээрлүүлсний дараа, тийм ээ, бүр үеэс үед, тэд Бурханы Хүү, Христэд мөн бүх хүн төрөлхтний төлөөх хязгааргүй тэрхүү цагаатгалд итгэхийг ятгуулах тэр үеийг хүртэл буюу—мөн тэд сэвгүй зүрх сэтгэл мөн цэвэр гартайгаар, Христэд итгэн мөн түүний нэрээр Эцэгийг бишрэн шүтэж, мөн өөр ямар ч Мессиаг харуулдан хүлээхгүй тэрхүү өдөр ирэхэд, чингээд, тэр цагт, тэд эдгээр зүйлүүдэд итгэх нь зүйд нийцэх тэрхүү өдөр ирэх бөлгөө.

17Мөн Их Эзэн төөрөлдсөн мөн унасан байдлаас нь өөрийн хүмүүсийг сэргээхээр хоёр дахь удаагаа мутраа дахин хөдөлгөх болно. Иймийн тул, тэрээр хүмүүний үрсийн дунд ер бусын ажил мөн гайхамшгийг үйлдэхээ үргэлжлүүлэх болно.

18Иймийн тул, тэрээр өөрийн үгсийг тэдэнд авчрах болно, тэднийг эцсийн өдөр шүүх тэр үгсийг, учир нь тэднээр эсэргүүцэгдсэн үнэн Мессиад тэднийг итгүүлэх зорилгын учир тэдэнд тэдгээр нь өгөгдөх болно; мөн хүмүүсийг залилах тэр хуурамч Мессиагаас өөр ямар нь ч ирэхгүй учир, өөр Мессиа ирэхийг тэд харуулдах хэрэггүй хэмээн тэдэнд итгүүлэхийн тулд бөлгөө; учир нь бошиглогчдоор яригдсан ганцхан Мессиа буй, мөн Мессиа нь иудейчүүдээр эсэргүүцэгдэх тэр бөлгөө.

19Өөрөөр хэлбэл бошиглогчдын үгсийн дагуу, миний эцэг Иерусалимыг орхисон цагаас зургаан зуун жилийн тэртээ Мессиа ирнэ; мөн бошиглогчдын үгсийн мөн түүнчлэн Бурханы тэнгэр элчийн үгийн дагуу, түүний нэрийг Бурханы Хүү, Есүс Христ хэмээх болно.

20Мөн эдүгээ, ах дүү нар минь, та нар алдаа гаргахын аргагүй тодорхойгоор би ярилаа. Мөн Израилыг Египетийн газар нутгаас гаргаж авчирсан, мөн үндэстнүүдийг тэд хорт могойнуудад хазуулсны нь дараа, хэрэв тэдний өмнө өргөсөн тэр могойг зовхи өргөн тэд харах аваас анагаагдах хүчийг Мосед өгсөн, мөн түүнчлэн тэрээр хадыг хагалан ус гаргах хүчийг түүнд өгсөн Их Эзэн Бурхан амьдын адил; тийм ээ, болгоогтун, би та нарт хэлнэ, Их Эзэн Бурхан амьдын адил, эдгээр зүйлүүд үнэний адил, түүгээр хүмүүн аврагдаж чадах миний ярьсан тэр Есүс Христийнхээс өөр нэр тэнгэрийн дор өгөгдөөгүй болой.

21Иймийн тул, миний бичсэн эдгээр зүйлүүд хадгалагдан бас хамгаалагдана, мөн миний үр удамд, үеэс үед гардуулагдах болно хэмээн иймийн улмаас Их Эзэн Бурхан надад амласан юм, түүний үр удам энэ дэлхий тогтнож байх цагт хэзээ ч үл эрсдэнэ гэсэн уг амлалт Иосефт биелэгдэж болохын тулд буюу.

22Иймийн тул, эдгээр зүйлүүд энэ дэлхий тогтнож байх цагт үеэс үед дамжин явах болно; мөн тэдгээр нь Бурханы таалал мөн хүслийн дагуу явах болно; мөн тэдгээрийг эзэмших үндэстнүүд, бичигдэх тэдгээр үгсийн дагуу шүүгдэх болно.

23Учир нь бид Христэд итгэж, мөн Бурханд нийцсэн байхыг хүүхдүүддээ мөн түүнчлэн ах дүүстээ ятгахын тулд бичихээр хичээнгүйлэн хөдөлмөрлөв; учир нь бид ач ивээлээр л бид аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу.

24Мөн, бид Христэд итгэдэг хэдий ч, бид Мосегийн хуулийг дагадаг, мөн бат итгэлтэйгээр Христийг харуулдана, уг хууль гүйцэлдэх хүртэл бөлгөө.

25Өөрөөр хэлбэл, ийм зорилгоор уг хууль өгөгдсөн юм; иймийн тул уг хууль бидэнд үхмэл болсон, мөн итгэлийнхээ учир бид Христээр амьд болгогддог; гэсэн ч зарлигуудын учир бид уг хуулийг дагадаг бөлгөө.

26Мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой.

27Иймийн тул, бидний хүүхдүүд уг хуулийн үхмэлийг мэдэж болно хэмээн бид уг хуулийн талаар ярьдаг; мөн тэд, уг хуулийн үхмэлийг мэдсэнээрээ, Христэд байх тэрхүү амьдралыг харуулдаж болох ажгуу, мөн уг хууль ямар зорилгын тулд өгөгдсөнийг мэдэх бөлгөө. Мөн Христээр уг хууль биелэгдсэний дараа, хууль цуцлагдах ёстой байхад тэд зүрх сэтгэлээ түүний эсрэг хатууруулах хэрэггүйг мэдэх болно.

28Мөн эдүгээ болгоогтун, хүмүүс минь, та нар гөжүүд хүмүүс; иймийн тул, та нар буруугаар ойлгож чадахааргүй тодорхойгоор би та нарт ярьсан. Мөн миний ярьсан үгс та нарын эсрэг гэрчлэл болон зогсох болно; учир нь тэд ямар ч хүнд зөв замыг заахад хангалттай; өөрөөр хэлбэл зөв зам гэдэг нь Христэд итгэх мөн түүнийг үл үгүйсгэх юм; учир нь түүнийг үгүйсгэснээр та нар түүнчлэн бошиглогчид мөн хуулийг үгүйсгэх ажгуу.

29Мөн эдүгээ болгоогтун, зөв зам нь Христэд итгэх, мөн түүнийг эс үгүйсгэх гэдгийг; мөн Христ бол Израилын Ариун Нэгэн гэдгийг би та нарт хэлнэ; иймийн тул та нар түүний өмнө доош бөхийж, мөн түүнийг өөрсдийн бүхий л хүчин чадал, оюун, мөн чадлаараа, мөн өөрийн бүхэл бодгалиар бишрэн шүтэх ёстой; мөн хэрэв та нар үүнийг хийх аваас яавч зайлуулагдах учиргүй.

30Мөн, энэ нь зайлшгүйн хэрээр, та нар Мосед өгөгдсөн тэрхүү хуулийг биелэгдэх хүртэл Бурханы ёслолууд хийгээд үйлүүдийг сахих ёстой.