Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 31

Христ яагаад баптисм хүртсэнийг Нифай хэлэв—Хүмүүс аврагдахын тулд Христийг дагаж, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, мөн эцсээ хүртэл тэвчих ёстой—Наманчлал болон баптисм нь давчуу бөгөөд нарийн замын хаалга болой—Баптисм хүртсэний дараа зарлигуудыг дагах тэдэнд мөнх амьдрал ирдэг. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Мөн эдүгээ би, Нифай, та нарт бошиглохоо төгсгөл болгоё, хайрт ах дүү нар минь. Мөн гарцаагүй улиран тохиох ёстойг нь би мэдэх тэр цөөн зүйлээс бусдыг би бичиж чадахгүй; бас миний дүү Иаковын үгсээс цөөн хэдээс бусдыг нь би бичиж чадахгүй.

2Иймийн тул Христийн сургаалын талаар миний ярих ёстой цөөн үгсээс гадна бол миний бичсэн зүйлүүд надад хангалттай; иймийн тул, би та нарт тодорхойгоор, бошиглолынхоо бүрэн тодорхой байдлын дагуу ярих болно.

3Учир нь тодорхой байдалд бодгаль минь баяснам; өөрөөр хэлбэл энэ маягаар Их Эзэн Бурхан хүмүүний дунд ажил хийдэг болой. Өөрөөр хэлбэл Их Эзэн Бурхан оюун ухаанд гэрэл өгдөг; өөрөөр хэлбэл тэрээр хүмүүнд өөрсдийнх нь хэлний дагуу тэдэнд ойлгогдохоор ярьдаг.

4Иймийн тул, энэ дэлхийн нүглүүдийг зайлуулах ёстой Бурханы Хурганд баптисм хүртээвэл зохих тэр, Их Эзэн надад үзүүлсэн сайхь бошиглогчийн талаар та нарт миний ярьсныг та нар санаасай хэмээнэ би.

5Мөн эдүгээ, хэрэв Бурханы Хурга, ариун тэрээр, бүх зөв шударгыг гүйцэлдүүлэхийн тулд усаар баптисм хүртэх хэрэгтэй байсан аваас, Ай тэгвэл, ариун бус бид, баптисм хүртэх нь хичнээн илүү хэрэгтэй билээ, тийм ээ, бүр усаар шүү!

6Мөн эдүгээ, би, та нараас асууя, хайрт ах дүү нар минь, Бурханы Хурга баптисм хүртсэнээр бүх зөв шударгыг хэрхэн гүйцэлдүүлэх билээ

7Тэр бээр ариун байсныг та нар мэдэхгүй гэж үү? Гэвч тэр ариун байсан боловч, маханбодийн дагуу тэрээр Эцэгийн өмнө өөрийгөө даруусгахаа, мөн тэрээр түүний зарлигуудыг дагахаар түүнд дуулгавартай байх болно гэдгээ Эцэгт гэрчлэхээ хүмүүний үрст үзүүлсэн юм.

8Иймийн тул, тэрээр баптисм хүртсэний дараа Ариун Сүнс түүний дээр тагтаа хэлбэрээр бууж ирсэн бөлгөө.

9Мөн үүнчлэн, энэ нь хүмүүний үрст тэдний орох ёстой замын давчууг, мөн хаалганы нарийныг үзүүлдэг, тэдний өмнө тэрээр үлгэрлэн үзүүлсний учир болой.

10Мөн тэрээр хүмүүний үрст: Та нар намайг дагагтун хэмээсэн бөлгөө. Иймийн тул, хайрт ах дүү нар минь, бид Эцэгийн зарлигуудыг сахихдаа бэлэн байхаас бусдаар бид Есүсийг дагаж чадах уу

11Мөн Эцэг хэлэхдээ: Наманчил та нар, наманчил та нар, мөн миний Хайрлагдсан Хүүгийн нэрээр баптисм хүртэгтүн гэжээ.

12Мөн түүнчлэн, Хүүгийн дуу хоолой надад ирж, хэлрүүн: Миний нэрээр баптисм хүртэх тэрээр, надад өгсний адилаар Эцэг түүнд Ариун Сүнс өгөх болно; иймийн тул, намайг дага, мөн миний хийхийг харсан тэр зүйлүүдээ хий хэмээжээ.

13Иймийн тул, хайрт ах дүү нар минь, хэрэв та нар бүх зүрх сэтгэлээрээ Бурханы өмнө хоёр нүүр гаргах мөн мэхлэхийг үл үйлдэн, харин үнэн санаатайгаар Хүүг даган, нүглүүдээ наманчлан, Эцэгт та нар баптисмаар Христийн нэрийг өөрсдийн дээр авахад бэлэн байгаагаа гэрчлэн—тийм ээ, өөрсдийн Их Эзэн мөн өөрсдийн Аврагчийг усанд доош дагаж орвол, түүний үгийн дагуу, болгоогтун, чингээд та нар Ариун Сүнсийг хүлээн авах болно; тийм ээ, тэгээд галын мөн Ариун Сүнсний баптисм ирэх бөлгөө; мөн чингээд та нар тэнгэр элчүүдийн хэлээр ярьж, мөн Израилын Ариун Нэгэнд магтаалыг хашгиран хэлж чадахыг би мэднэ.

14Гэвч, болгоогтун, хайрт ах дүү нар минь, Хүүгийн дуу хоолой надад тийн ирж, хэлсэн нь: Та нар нүглүүдээ наманчилж, мөн баптисм хүртсэнээр, миний зарлигуудыг сахихад бэлэн буйгаа Эцэгт гэрчилж, мөн Ариун Сүнсний мөн галын баптисм хүлээн авч, мөн шинэ хэлээр тийм ээ, бүр тэнгэр элчүүдийн хэлээр ярьж чадах болсныхоо дараа, мөн үүний дараа намайг үгүйсгэх аваас, намайг мэдэхгүй байсан нь та нарт дээр байх болно.

15Мөн би Эцэгээс дуу хоолойг сонссон, өгүүлсэн нь: Тийм ээ, миний Хайртай нэгний үгс үнэн мөн итгэмжлэгдсэн бөлгөө. Эцсийг хүртэл тэвчсэн тэр нь, мөнхүү тэр нь аврагдах болно.

16Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, үүгээр хүмүүн амьд Бурханы Хүүгийн жишээг дагахдаа эцсээ хүртэл тэвчихээс бусдаар бол, тэр аврагдаж чадахгүйг би мэднэ.

17Иймийн тул, та нарын Их Эзэн мөн та нарын Гэтэлгэгчийн хийхийг миний харсан та нарт миний хэлсэн тэр зүйлийг хий; учир нь та нар орох ёстой тэр хаалгаа мэдэж болохын тулд, энэ шалтгааны учир, тэдгээр нь надад үзүүлэгдсэн билээ. Тухайлбал та нарын орох ёстой хаалга нь наманчлал мөн усаар хийгдэх баптисм болой; мөн тэгээд Ариун Сүнсээр мөн галаар та нарын нүглүүдийн ангижрал ирэх бөлгөө.

18Мөн чингээд та нар энэхүү мөнхийн амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн замд байх болно; тийм ээ, та нар хаалгаар орсон бөлгөө; та нар Эцэг мөн Хүүгийн зарлигуудын дагуу хийсэн буюу; мөн хэрэв та нар уг замаар орвол та нар хүлээж авна хэмээн түүний өгсөн амлалт гүйцэлдэж, та нар Эцэг мөн Хүүг гэрчилдэг Ариун Сүнсийг хүлээж авсан билээ.

19Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, та нарыг энэ давчуу бөгөөд нарийн замд орсны дараа, бүгд хийгдсэн эсэхийг би асууя? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй; учир нь аврах чадал бүхий түүний гавьяанд та нар бүрэн дүүрнээр даатган, түүнд хэлбэрэлтгүй итгэлтэйгээр Христийн үгсээр бус аваас өдий зэрэгт хүрээгүй болой.

20Иймийн тул, та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно.

21Мөн эдүгээ, болгоогтун, хайрт ах дүү нар минь, зам нь энэ; мөн хүмүүн Бурханы хаант улсад аврагдаж чадах өөр тийм өгөгдсөн нэр болон зам гэж тэнгэрийн дор үгүй. Мөн эдүгээ, болгоогтун, энэ нь Христийн сургаал мөн төгсгөлгүй нэг Бурхан болох Эцэгийн болон Хүүгийн, мөн Ариун Сүнсний үнэн бөгөөд цорын ганц сургаал болой. Амен.