Судрууд
Мормоны Ном


Гуравдугаар Нифай Нифайн НомХИЛАМАНЫ ХӨВГҮҮН АСАН ТЭР НИФАЙН ХҮҮ

Бүлэг 13

Их Эзэний залбирлыг Есүс нифайчуудад заав—Тэд тэнгэрт эрдэнэс хураах ёстой—Арванхоёр тохинуулалдаа зуурдын зүйлүүдийн тухайд бодохгүй байхаар зарлиг болгогдов—Матай 6 дугаар бүлэгтэй харьцуул. Ойролцоогоор мэ 34 он.

1Үнэнээр, үнэнээр, би хэлнэ та нар ядууд өглөг үйлдээсэй хэмээнэ би; харин тэдэнд харагдахын тулд хүмүүний өмнө өглөгөө үйлдэхгүй байхыг анхаар; эс бөгөөс тэнгэр дэх Эцэгээс тань та нарт шагнал үгүй бөлгөө.

2Тиймийн тул тэд хүмүүнийг алдар нэрийг олж болохын тулд, синагогт мөн гудамжинд хоёр нүүртнүүдийн үйлддэг шиг та нар өглөг үйлдэхдээ өөрсдийнхөө өмнө бүрээ бүү тат. Үнэнээр би та нарт хэлнэ, тэд шагналаа авсан билээ.

3Харин чи өглөг үйлдэхдээ баруун гарынхаа юу хийж байгааг зүүн гартаа бүү мэдүүл;

4Чиний өглөгүүд нууц байж болохын тулд буюу; мөн нууцыг хардаг Эцэг тань, өөрөө чамайг илээр шагнах болно.

5Мөн чи залбирахдаа хоёр нүүртнүүд шиг үйлдэж болохгүй, учир нь тэд хүмүүнд харагдаж болохын тулд тэд синагогуудад мөн гудамжны буланд зогсон залбирах дуртай. Үнэнээр би та нарт хэлнэ, тэд шагналаа авсан билээ.

6Харин чи, чи залбирахдаа, гонхондоо орж, мөн хаалгаа хаагаад, нууцад байх Эцэгтээ залбир; мөн нууцыг харах Эцэг тань, чамайг илээр шагнах болно.

7Харин та нар залбирахдаа, буруу номтнууд шиг хоосон давталт бүү хэрэглэ, учир нь тэд ихийг яривал сонсогдох болно хэмээн боддог.

8Та нар тиймийн тул тэдэнтэй адил бүү бай, учир нь та нарт юу хэрэгтэй байгааг түүнээс гуйхаас чинь өмнө Эцэг тань мэддэг юм.

9Тиймийн тул та нар энэ маягаар залбир: Тэнгэрт буй Эцэг минь, нэр тань ариусан алдаршиг.

10Таны таалал тэнгэрт гүйцэлддэг шигээ газар дээр ч тэгэх болтугай.

11Мөн бид өртнүүдээ уучлахын хэрээр, бидний өрийг өршөөгөөч.

12Мөн биднийг уруу таталтын зүг бүү дагуулаач, харин биднийг хилэнцээс чөлөөлөөч.

13Учир нь хаант улс, мөн хүч, мөн алдар суу, үүрд таных. Амен.

14Учир нь, хэрэв та нар хүмүүнийг алдаануудынх нь учир уучлах аваас тэнгэрлэг Эцэг тань түүнчлэн та нарыг өршөөх болно;

15Харин хэрэв та нар хүмүүнийг алдаануудынх нь төлөө уучлахгүй бол Эцэг тань ч та нарын алдаануудыг өршөөх нь үгүй.

16Цаашилбал, та нар мацаг барихдаа, хоёр нүүртнүүд шиг гунигтай төрх бүү гарга, учир нь тэд мацаг барьж буйгаа хүмүүнд харуулж болохын тулд царайгаа барайлгадаг. Үнэнээр би та нарт хэлнэ, тэд шагналаа авсан юм.

17Харин чи, мацаг барихдаа, толгойдоо тос түрхэж, мөн нүүрээ угаа;

18Чи мацаг барьж буйгаа хүмүүнд бус, харин нууцад байх Эцэгтээ харуулахын тулд болой; мөн нууцыг харах Эцэг тань чамайг илээр шагнах болно.

19Өөрсөддөө газар дэлхий дээр баялаг бүү хураа, тэнд цагаан эрвээхий мөн зэв идэж мөн хулгайч нар эвдэн ороод мөн хулгайлдаг;

20Харин өөрсөддөө тэнгэрт баялаг хураа, тэнд цагаан эрвээхий мөн зэв идэхгүй мөн хулгайч нар эвдэн орж бас хулгайлах нь үгүй.

21Учир нь баялаг тань хаана байна, тэнд зүрх сэтгэл тань түүнчлэн байдаг.

22Биеийн гэрэл нь нүд ажгуу, тиймийн тул, хэрэв нүд чинь нэгэн чигт байх аваас, бүхэл бие чинь гэрлээр дүүрэн байх болно.

23Харин нүд чинь хилэнцэт аваас бүхэл бие чинь харанхуйгаар дүүрэн байх болно. Тиймийн тул, хэрэв чамд байх гэрэл нь харанхуй аваас, тэрхүү харанхуй нь хичнээн агуу байх билээ!

24Нэг ч хүн хоёр эзэнд зэрэг үйлчилж чадахгүй; учир нь тэр нэгийг нь үзэн ядаж мөн нөгөөг нь хайрлах болно, эсвэл тэр нэгэнд нь үнэнч байж мөн нөгөөг нь зэвүүцэх болно. Та нар Бурханд бас Эд хөрөнгөнд зэрэг үйлчилж чадахгүй.

25Мөн эдүгээ улиран тохиох дор Есүс эдгээр үгийг яриад өөрийн сонгосон арван хоёрыг харж, мөн тэдэнд хэлэв: Миний ярьсан үгсийг сана. Учир нь болгоогтун, та нар энэ хүмүүст тохинуулахаар миний сонгосон тэд билээ. Тиймийн тул би та нарт хэлнэ, аминыхаа төлөө, та нар юу идэх, эсвээс юу уухав; бас биеийнхээ төлөө, юу өмсөхөв хэмээн санаа тавих хэрэггүй. Амь нь махнаас илүү, бие нь хувцаснаас илүү бус уу

26Агаар дахь жигүүртнүүдийг болгоогтун, учир нь тэд тариалдаггүй, бас хадаж бас хороонд хураадаггүй; гэсэн ч тэнгэрлэг Эцэг тань тэднийг тэжээдэг. Та нар тэдгээрээс хавьгүй илүү бус уу

27Та нарын хэн нь санаа тавьснаараа биеийнхээ өндрийг нэг тохой нэмэгдүүлж чадах билээ

28Мөн та нар юуны учир хувцас хунарын төлөө санаа тавих билээ? Талбай дахь сараана цэцгүүд хэрхэн ургадгийг бодож үз; тэд хөдөлмөрлөдөггүй, бас ээрдэг ч үгүй;

29Мөн гэвч би та нарт хэлнэ, бүр Соломон алдрынхаа оргилд байхдаа ч, эдгээрийн нэгэнтэй нь ч адил хувцаслаж байгаагүй юм.

30Иймийн тул, хэрэв Бурхан, өнөөдөр байгаа мөн маргааш нь зууханд хаягдах талын өвсийг ийн хувцасласан бол, үүнчлэн тэрбээр та нарыг хувцаслах болно, хэрэв та нар бага итгэлтэй бус аваас.

31Тиймийн тул, Бид юу идэх билээ? эсвээс, Бид юу уух билээ? эсвээс, Бид юугаар хувцаслах билээ? хэмээн бүү санаа зов.

32Учир нь тэнгэрлэг Эцэг тань та нарт эдгээр бүх зүйл хэрэгтэйг мэддэг.

33Харин та нар эхлээд Бурханы хаант улсыг мөн түүний зөв шударгыг эрэлхийл, мөн эдгээр бүх зүйл та нарт нэмэгдэн өгөгдөх болно.

34Тиймийн тул маргаашийн төлөө санаа бүү тавь, учир нь маргааш нь өөрөө өөрийнхөө зүйлүүдэд санаа тавих болно. Тухайн өдрийн хилэнц нь тэр өдөртөө хангалттай билээ.