Судрууд
Мормоны Ном


Гуравдугаар Нифай Нифайн НомХИЛАМАНЫ ХӨВГҮҮН АСАН ТЭР НИФАЙН ХҮҮ

Бүлэг 20

Есүс талх, дарсыг гайхамшигтайгаар хангаж мөн дахин уг хүмүүст ариун ёслолыг адислан түгээв—Иаковын үлдэгдэл Их Эзэн өөрсдийн Бурханы мэдлэгт ирж мөн Америкийн эх газруудыг өвлөх болно—Есүс бол Мосегийн адил байх тэрхүү бошиглогч, мөн нифайчууд бошиглогчдын хүүхдүүд мөн—Их Эзэний хүмүүсийн бусад зарим нь Иерусалимд цуглуулагдах болно. Ойролцоогоор мэ 34 он.

1Мөнхүү улиран тохиох дор тэрбээр цугласан олонд мөн түүнчлэн шавь нартаа тэд залбирахаа зогсохыг зарлиг болгов. Мөн тэрбээр зүрх сэтгэлдээ тэд залбирахаа үл зогсохыг тэдэнд зарлиг болгов.

2Мөн тэрбээр тэд өндийж мөн хөл дээрээ зогсохыг тэдэнд зарлиг болгов. Мөн тэд өндийж мөн хөл дээрээ зогсоцгоов.

3Мөнхүү улиран тохиох дор тэрбээр дахин талх хувааж мөн үүнийг адислав, мөн шавь нартаа идүүлэхээр өгөв.

4Мөн тэдгээрийг идэхэд тэд талхыг хувааж, мөн цугласан олонд өгөхийг тэдэнд тэрбээр зарлиглав.

5Мөн тэд цугласан олонд өгөхөд тэрбээр түүнчлэн тэдэнд дарс уулгахаар өгөв, мөн цугласан олонд тэд өгөхийг тэдэнд зарлиглав.

6Эдүгээ шавь нараар нь ч, бас цугласан олноор ямар ч талх бас дарс ч авчрагдсан байсангүй;

7Гэвч тэрбээр үнэхээр тэдэнд идэх талх, мөн түүнчлэн уух дарс өгөв.

8Мөн тэрбээр тэдэнд хэлэв: Энэ талхыг идэх тэр нь өөрийн бодгалийн төлөө миний биеийг идэх ажгуу; мөн энэ дарсыг уух тэр нь өөрийн бодгальд миний цусыг уух ажгуу; мөн түүний бодгаль хэзээ ч өлсөж, бас цангахгүй, харин ханасан байх болно.

9Эдүгээ, цугласан олон бүгд идэж мөн уухад, болгоогтун, тэд Сүнсээр дүүргэгдэв; мөн тэд нэгэн дуугаар хашгирч, мөн тэд өөрсдийн харсан бас сонссон, Есүсийг магтан дуулав.

10Мөнхүү улиран тохиох дор тэд бүгд Есүсийг магтан дуулсны дараа, тэрбээр тэдэнд хэлэв: Болгоогтун эдүгээ Израилын угсааны үлдэгдэл болох энэ хүмүүсийн талаар Эцэг надад зарлиг болгосон тэрхүү зарлигийг би гүйцээлээ.

11Та нарт миний ярьсныг, мөн Исаиагийн үгс гүйцэлдэх тэр үед юу болохыг хэлснийг та нар санаж байгаа—болгоогтун тэдгээр нь бичигдсэн байгаа, тэдгээр нь та нарт өмнө чинь байна, тиймийн тул тэдгээрийг судал—

12Мөн үнэнээр, үнэнээр, би та нарт хэлье, тэдгээр нь гүйцэлдэх үед тэгээд өөрийн хүмүүстэй, Ай Израилын угсаатай Эцэгийн хийсэн гэрээ гүйцэлдэх болно.

13Мөн тэгээд газрын гадаргуу дээр тархан тараагдах үлдэгдлүүд дорнодоос бас өрнөдөөс, мөн өмнөдөөс бас умардаас цуглуулагдах болно; мөн тэднийг гэтэлгэсэн, Их Эзэн Бурханыхаа мэдлэгт тэд авчрагдах болно.

14Мөн би та нарт энэ нутгийг та нарын өв болгон өгөхийг Эцэг надад зарлиг болгосон юм.

15Мөн би та нарт хэлье, тэд миний хүмүүсийг тараасны дараа, тэдний хүлээн авах тэрхүү адислалын дараа хэрэв харийнхан наманчлахгүй аваас—

16Тэгвэл Иаковын угсааны үлдэгдэл болох та нар, тэдний дунд явах болно; мөн та нар олон байх тэдний дунд байх болно; мөн та нар тэдний дунд хөвчийн амьтдын дундах арслан лугаа адил, хонин сүрэг дундах залуу арслан лугаа адил байх болно хэрэв тэр дундуур нь явах аваас доош дэвсэлж мөн хэдэн хэсэг тасчих ажгуу, мөн хэн ч чөлөөлж чадахгүй.

17Гар тань өрсөлдөгчийн чинь дээр далайгдаж, мөн бүх дайсан чинь зайлуулагдах болно.

18Мөн хүмүүн тарианы боодлуудыг саравчинд цуглуулдаг шиг би өөрийн хүмүүсийг нэгтгэн цуглуулах болно.

19Учир нь Эцэгийн гэрээ хийсэн өөрийн хүмүүсийг би, тийм ээ, би та нарын эврийг чинь төмөр, мөн туурайг чинь гууль болгоно. Мөн та нар олон хүмүүнийг хэдэн хэсэг болгон цохих болно; мөн би Их Эзэний төлөө тэдний баялгийг, мөн бүх дэлхийн Их Эзэний төлөө тэдний эд хөрөнгийг ариулан адислах болно. Мөн болгоогтун, үүнийг хийх тэр нь би билээ.

20Мөнхүү улиран тохиох дор, Эцэг хэлэв, тэр өдөр миний шударга ёсны илд тэдний дээр далайгаастай байх болно; мөн тэд наманчлахгүй аваас энэ нь тэдний дээр, тийм ээ, бүр харийнханы бүх үндэстнүүдийн дээр буух болно хэмээн Эцэг хэлэв.

21Мөнхүү улиран тохиох дор би өөрийн хүмүүсийг, Ай Израилын угсааг төвхнүүлэх болно.

22Мөн болгоогтун, би та нарын өвөг Иаковтай хийсэн гэрээг гүйцэлдүүлэхийн тулд, би энэ хүмүүсийг энэ нутагт төвхнүүлэх болно; мөн энэ нь Шинэ Иерусалим байх болно. Мөн тэнгэрийн хүч энэ хүмүүсийн дунд байх болно; тийм ээ, бүр би та нарын дунд байх болно.

23Болгоогтун, би бол Мосегийн тухайлан ярьж, хэлсэнчлэн: Их Эзэн Бурхан тань та нарт ах дүүсээс тань миний адил бошиглогчийг бий болгох болно; та нарт түүний хэлэх юуг боловч, бүх зүйлийн хувьд түүнийг та нар сонсох болно. Мөнхүү улиран тохиох дор тэр бошиглогчийг анхааран сонсохгүй бодгаль болгон, хүмүүсийн дундаас тусгаарлагдах болно.

24Үнэнээр би та нарт хэлье, тийм ээ, мөн Самуелаас эхлээд дараачийн бүх бошиглогчид, ярьсан болгон нь, миний тухай гэрчилсэн билээ.

25Мөн болгоогтун, та нар бол бошиглогчдын хүүхдүүд; мөн та нар бол Израилын угсааных; мөн Абрахамд хэлсэн нь: Мөн чиний үр удмаар дэлхийн бүх үндэстнүүд адислагдах болно хэмээн, та нарын эцэг өвгөдтэй Эцэгийн хийсэн гэрээнийх болой та нар.

26Эцэг та нарын төлөө намайг түрүүнд нь босгосон, мөн та нарын хүн нэг бүрийг алдсуудаас нь эргүүлснээр адислахын тулд намайг илгээсэн; мөн та нар гэрээний хүүхдүүд учраас энэ юм—

27Мөн та нарыг адислагдсаны дараа тэгээд Эцэг, хэлсэн нь: Чиний үр удмаар дамжин дэлхийн бүх үндэстэн адислагдах болно хэмээн Абрахамтай хийсэн гэрээгээ тэрбээр гүйцэлдүүлэх ажгуу—ингэснээр надаар дамжуулан харийнхан дээр Ариун Сүнсийг цутган юүлснээс харийнхан дээрх энэхүү адислал тэднийг бүхнээс дээгүүр хүчирхэг болгосноор, миний хүмүүсийг, Ай Израилын угсааг тараах болно.

28Мөн тэд энэ нутгийн хүмүүст цээрлэл байх болно. Гэсэн хэдий ч, тэд миний сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авсны дараа, тэгээд хэрэв тэд миний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулах аваас би тэдний алдсуудыг өөрсдийнх нь толгой дээр хариулах болно хэмээн Эцэг хэлдэг.

29Мөн би өөрийн хүмүүстэй хийсэн тэрхүү гэрээг санах болно; мөн Иерусалимын нутаг болох, Эцэгийн хэлснээр тэдэнд үүрд амлагдсан нутаг болох тэрхүү эцэг өвгөдийнх нь нутгийг тэдний өв болгон дахин өгөх болно хэмээн, өөрийн зохих цагт би тэднийг цуглуулах болно хэмээн би тэдэнтэй гэрээ хийсэн бөлгөө.

30Мөнхүү улиран тохиох дор сайн мэдээний минь бүрэн байдал тэдэнд номлогдох цаг ирэх болно;

31Мөн би бол Есүс Христ, Бурханы Хүү гэдэгт тэд надад итгэх болно, мөн миний нэрээр Эцэгт хандан залбирах болно.

32Тэгээд тэдний харуулууд дуугаа өргөн, мөн нэгэн дуугаар хамтдаа тэд дуулах болно; учир нь тэд нүдээрээ харах болно.

33Тэгээд Эцэг тэднийг дахин нэгтгэн цуглуулж, мөн тэдний өвлөх нутаг болгон Иерусалимыг тэдэнд өгөх болно.

34Тэгээд тэд баясан дуу алдах болно—Хамтдаа дуулцгаа, Иерусалимын зэлүүд газрууд та нар; учир нь Эцэг өөрийн хүмүүсийг тайтгаруулж, тэрбээр Иерусалимыг гэтэлгэв.

35Эцэг бүх үндэстнүүдийн нүдэнд ариун мутраа харуулсан билээ; мөн дэлхийн бүх хязгаарууд Эцэгийн авралыг харах болно; мөн Эцэг бид хоёр нэг юм.

36Мөн тэгээд бичиглэгдсэн нь: Сэрэгтүн, дахин сэрэгтүн, мөн хүч чадлаа авагтун, Ай Сион; гоёмсог өмсгөлөө өмс, Ай Иерусалим, ариун хот, учир нь цаашид хөвч хөндүүлээгүй мөн цэвэр бус нь чамд дахин үл орох болно гэсэн нь тохион авчрагдах болно.

37Шороо тоосоо сэгсэр; босоод суу, Ай Иерусалим; хүзүүн дэх хүлээснээсээ өөрийгөө сулла, Ай Сионы боолчлогдогч охин.

38Учир нь Их Эзэн ийн хэлдэг: Та нар өөрсдийгөө юунаас ч бус худалдсан, мөн та нар мөнгөгүйгээр гэтэлгэгдэх болно.

39Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, миний хүмүүс нэрийг минь мэдэх болно; тийм ээ, тэр өдөр ярих тэр нь би байдгийг тэд мэдэх болно.

40Мөн тэгээд тэд хэлэх болно: Баярт мэдээг тэдэнд авчрах; амар амгаланг тунхаглах; сайны тухай баярт мэдээг тэдэнд авчрах; авралыг тунхаглах; Таны Бурхан засаглах болно хэмээн Сионд хэлэх түүний хөл уулсын дээр хичнээн үзэсгэлэнтэй билээ!

41Мөн тэгээд хашгирах нь: Зайлан одогтун, зайлан одогтун, та нар тэндээс гарагтун, цэвэр бус тэр зүйлд бүү хүр; түүний дундаас та нар гарагтун; Их Эзэний савуудыг тээгч болох та нар цэвэр ариун байгтун.

42Өөрөөр хэлбэл та нар яарч бас зугтаж гарахгүй; учир нь Их Эзэн та нарын өмнө явна, мөн Израилын Бурхан та нарын ар талын хамгаалалт байх болно.

43Болгоогтун, үйлчлэгч минь ухаалгаар үйлдэх болно, тэрбээр өргөмжлөгдөн мөн магтагдаж мөн их өндөрт байх болно.

44Олон нь чамайг хараад гайхан балмагдсан байв—түүний төрх ямар ч хүнийхээс илүүтэй, мөн түүний бие хүмүүний хөвгүүдийнхээс илүүтэй зэрэмдэглэгдсэн билээ—

45Иймээс тэрбээр олон үндэстнийг шүрших болно; хаад түүний улмаас амаа хамхих болно, учир нь тэдэнд хэлэгдээгүйг тэд үзэх болно; мөн тэдэнд дуулдаагүйг тэд ухаарах.

46Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, эдгээр бүх зүйл, яг Эцэг надад зарлиг болсны дагуу гарцаагүй ирэх болно. Тийнхүү өөрийн хүмүүстэй Эцэгийн хийсэн энэхүү гэрээ гүйцэлдэх болно; мөн тэгээд Иерусалим миний хүмүүсээр дахин эзэмшигдэх болно, мөн энэ нь тэдний өвийн нутаг байх болно.