Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 27

Антай-Нифай-Лихайн хүмүүсийг аюулгүй байдал тийш удирдахыг Их Эзэн Аммонд зарлиглав—Алматай уулзах үед Аммоны баясал хүчийг нь туйлдуулав—Нифайчууд Антай-Нифай-Лихайчуудад Жершоны нутгийг өгөв—Тэд Аммоны хүмүүс гэж нэрлэгдэв. Ойролцоогоор мэө 90–77 он.

1Эдүгээ улиран тохиох дор нифайчуудын эсрэг дайтахаар явсан леменчүүд, тэднийг устгах гэсэн олон оролдлогынхоо дараа тэднийг устгахыг эрэлхийлэх нь дэмий болохыг олж мэдээд, тэд Нифайн нутагт дахин эргэж очив.

2Мөнхүү улиран тохиох дор амалекайчууд, гарз хохирлынхоо учир, үлэмж ууртай байв. Мөн тэд нифайчуудаас өшөө авч чадаагүйгээ үзээд, тэд өөрсдийнх нь ах дүүс болох Антай-Нифай-Лихайн хүмүүсийн эсрэг уур хилэнд хүмүүсийг өдөөн хатгаж эхлэв; тиймийн тул тэд дахин тэднийг устгаж эхлэв.

3Эдүгээ энэ хүмүүс зэвсгээ агсахаас дахин татгалзаж мөн дайснуудынхаа хүслийн дагуу өөрсдийгөө алуулахыг тэд хүлцэв.

4Эдүгээ Аммон мөн түүний ах дүүс, өөрсдийнх нь тэгж дотноор хайрласан, мөн өөрсдийг нь тэгж дотноор хайрласан—учир нь тэд бол Бурханаас тэднийг үүрдийн устгалаас аврахаар илгээгдсэн тэнгэр элчүүд лугаа адил тэдэнд хандаж байв—тэдний дундах устгалын энэхүү ажлыг хараад, тиймийн тул, Аммон болон тэдний ах дүүс устгалын агуу ажлыг хараад тэд өрөвдөн догдолж, мөн тэд хаанд хэлэв:

5Их Эзэний энэ хүмүүсийг нэгтгэн цуглуулцгаая, мөн Зарахемлагийн нутаг дахь бидний ахан дүүс нифайчууд уруу явж, мөн бид устгагдахгүйн тул дайснуудынхаа гараас зугтан гарцгаая.

6Гэвч хаан тэдэнд хэлэв: Болгоогтун, тэдний эсрэг бидний үйлдсэн олон аллага мөн нүглүүдийн учир нифайчууд биднийг устгах болно.

7Мөн Аммон хэлэв: Би явж мөн Их Эзэнээс лавлах болно, мөн хэрэв тэр биднийг ах дүүсдээ оч хэмээвэл, та нар явах уу

8Мөн хаан түүнд хэлэв: Тийм ээ, хэрэв Их Эзэн бидэнд явахыг хэлбэл, бид ах дүүс уруугаа явах болно, мөн тэдний эсрэг өөрсдийн үйлдсэн олон аллага хийгээд нүглүүдээ тэдэнд залруулах хүртлээ бид тэдний боол байх болно.

9Гэвч Аммон түүнд хэлэв: Энэ бол ах дүүсийн маань, тэдний дунд нэг ч боол байх ёсгүй гэсэн миний эцгээр тогтоогдсон хуулийн эсрэг болой; тиймийн тул тийш явцгааж мөн ах дүүсийнхээ нигүүлсэл дээр түшиглэе.

10Гэвч хаан түүнд хэлэв: Их Эзэнээс лавла, мөн хэрэв тэр бидэнд явахыг хэлбэл, бид явах болно; өөрөөр бол бид нутагтаа мөхөх болно.

11Мөнхүү улиран тохиох дор Аммон одож мөн Их Эзэнээс лавлав, мөн Их Эзэн түүнд хэлэв:

12Тэд мөхөхгүйн тулд энэ хүмүүсийг авч энэ нутгаас гарга; учир нь ах дүүсийнх нь эсрэг уурлуулж мөн тэднийг алуулахаар леменчүүдийг өдөөн хатгаж буй амалекайчуудын зүрхэнд Сатан агуу байр эзэлжээ; тиймийн тул та энэ нутгаас гарч яв; мөн энэ хүмүүс энэ үедээ адислагдсан билээ, учир нь би тэднийг хадгалан хамгаалах болно.

13Мөн эдүгээ улиран тохиох дор Аммон явж мөн хаанд Их Эзэн түүнд хэлсэн тэр бүхий л үгсийг хэлэв.

14Мөн тэд өөрсдийн бүх хүмүүсийг нэгтгэн цуглуулж, тийм ээ, Их Эзэний бүх хүмүүсийг, мөн тэдний бүх бог болон бод малыг нэгтгэн цуглуулж, мөн уг нутгаас гарч, мөн Нифайн нутгийг Зарахемлагийн нутгаас зааглан хуваадаг аглаг буйдад ирж, мөн нутгийн хилийн ойролцоо ирэв.

15Мөнхүү улиран тохиох дор Аммон тэдэнд хэлэв: Болгоогтун, би түүнчлэн миний ах дүүс Зарахемлагийн нутаг тийш явах болно, мөн та нар биднийг эргэж иртэл эндээ үлдэх болно; мөн бид ах дүүсийнхээ сэтгэлийг сонжин тэд та нарыг нутагтаа оруулахыг хүсэх эсэхийг мэдэх болно.

16Мөнхүү улиран тохиох дор Аммон уг нутагт орж явахдаа, өмнө нь дурдагдсан тэрхүү газарт тэр болон түүний ах дүүс Алматай тааралдав; мөн болгоогтун, энэ нь баярт уулзалт байв.

17Эдүгээ Аммоны баясал нь, бүр тэрбээр дүүрэн байсан тийм агуу байв; тийм ээ, тэрбээр бүр хүч нь тамирдах хүртэл Бурхандаа баясах баясалд халгилж байв; мөн тэр дахин газар уналаа.

18Эдүгээ энэ нь үлэмжийн баясал байсан бус уу? Болгоогтун, энэ нь үнэнээр гэмшигчээс хийгээд баяр баясгаланг даруухнаар эрэлхийлэгчээс өөр хэн ч хүлээн авахгүй тэр баясал болой.

19Эдүгээ Алмагийн ах дүүстэйгээ уулзсан баясал, мөн түүнчлэн Аароны, Омнерийн мөн Химнайн баясал үнэхээр агуу их байв; гэвч болгоогтун тэдний баясал тэдний хүчийг тамирдуулахаар тийм байсангүй.

20Мөн эдүгээ улиран тохиох дор Алма ах дүүсээ Зарахемлагийн нутаг тийш; бүр өөрийнхөө гэрийг хүртэл буцаан удирдав. Мөн тэд явж мөн, Нифайн нутагт, өөрсдийн ах дүүс леменчүүдийн дунд тэдэнд юу тохиолдсон бүх зүйлийг ерөнхий шүүгчид хэлэв.

21Мөнхүү улиран тохиох дор Антай-Нифай-Лихайн хүмүүс асан ах дүүсээ оруулах талаар хүмүүсийн саналыг ерөнхий шүүгч хүсэн бүх нутаг даяар зар илгээв.

22Мөнхүү улиран тохиох дор хүмүүсийн санал ирэв, өгүүлсэн нь: Болгоогтун, бид дорнодод тэнгисийн тэнд байдаг, Өгөөмөр нутагтай хиллэдэг, Өгөөмөр нутгийн өмнөдөд байдаг Жершоны нутгийг өгөх болно; мөн бидний ах дүүсдээ өв залгамжлуулан өгөх нутаг нь Жершоны нутаг болой.

23Мөн болгоогтун, бид Жершоны нутагт ах дүүсээ хамгаалж болохын тулд бид их цэргээ Жершоны нутаг болон Нифайн нутгийн хооронд байрлуулах болно; мөн ах дүүсийнхээ эсрэг зэвсэг агсаж нүгэл үйлдэхээс эмээх айдсын улмаас ах дүүсийнхээ төлөө бид үүнийг хийнэ; мөн энэ агуу айдас нь тэдний олон аллага мөн тэдний аймшигт ёс бус явдлын улмаас, үйлдсэн тэрхүү шаналалт наманчлалын улмаас ирсэн болой.

24Мөн эдүгээ болгоогтун, тэд Жершоны нутгийг өвлөж болохын тулд бид ах дүүсдээ үүнийг хийх болно; мөн бидэнд, бид их цэрэгтээ дэмжлэг үзүүлж болохын тулд тэд бидэнд туслан хөрөнгөнийхөө хэсгээс өгөх нөхцөлд бид тэднийг дайснуудаас нь их цэргээрээ хамгаалах болно.

25Эдүгээ, улиран тохиох дор Аммон үүнийг сонсоод, тэр Антай-Нифай-Лихайн хүмүүст, мөн түүнчлэн Алма түүнтэй хамт, аглаг буйд тийш тэдний майхнуудаа босгосон газар эргэж очиж, мөн тэдэнд эдгээр бүх зүйлийг мэдүүлэв. Мөн Алма түүнчлэн өөрийн Аммон, Аарон хоёр, бас түүний ах дүүстэй хамт хөрвүүлэгдсэнээ тэдэнд өгүүлэв.

26Мөнхүү улиран тохиох дор энэ нь тэдний дунд агуу баясал авчрав. Мөн тэд Жершоны нутагт уруудан очиж, мөн Жершоны нутгийг эзэмшилдээ авав; мөн тэд нифайчуудаар Аммоны хүмүүс гэж нэрлэгдэв; тиймийн тул тэд уг нэрээр цаашид ялгарах болов.

27Мөн тэд Нифайн хүмүүсийн дунд байж, мөн түүнчлэн Бурханы сүмд байсан хүмүүсийн дунд тоологдов. Мөн тэд түүнчлэн Бурханд хандсан, мөн түүнчлэн хүмүүст хандсан өөрсдийн хичээл зүтгэлээр онцгойлогдсон байв; учир нь тэд бүх зүйлд төгс шударга мөн зөв шулуун байв; мөн тэд Христэд итгэх итгэлдээ бүр эцсээ хүртэл гуйвшгүй байв.

28Мөн тэд ах дүүсийнхээ цус урсгахыг хамгийн их жигшил зэвүүцэлтэйгээр хардаг байв; мөн тэд хэзээ ч ах дүүсийнхээ эсрэг зэвсэг агсахаар ятгагдаж байсангүй; мөн тэд үхлийг ямар нэгэн аймшиг хэмээн бодохоо больжээ, Христийн тухай болон амилуулалтын тухай найдвар ойлголтын учир болой; тиймийн тул, тэдний хувьд үхэл нь, үүнийг давсан Христийн ялалтаар үгүйсгэгдсэн билээ.

29Тиймийн тул, тэднийг цохихоор илдээ эсвэл сэлмээ тэд барихаасаа өмнө тэд өөрсдийн ах дүүсээр учруулагдаж болох хамгийн гамшигт хийгээд зүдгүүрт үхлийг тэвчихэд бэлэн байв.

30Мөн тийн тэд хичээнгүй мөн хайрлагдсан хүмүүс, Их Эзэн ихээр таалсан хүмүүс байв.