Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 40

Христ бүх хүмүүний амилуулалтыг улируулан авчирна—Өөрсдийн амилуулалтын өдрийг хүлээхээр зөв шударгаар үхэгсэд диваажинд мөн ёс бусыг үйлдэгцид гадаад харанхуйд очдог—Бүх зүйл Амилуулалтанд өөрсдийн зохих мөн төгс хэлбэрээрээ сэргээгдэх болно. Ойролцоогоор мэө 74 он.

1Эдүгээ хүү минь, чамд миний нэмж хэлэх зүйл энэ байна; учир нь оюун чинь нас барагсдын амилуулалтын талаар зовниж буйг би ухаарч байна.

2Болгоогтун, би чамд хэлнэ, ямар ч амилуулалт—эсвээс, өөрөөр хэлбэл, энэ зуурдын байдал үхэшгүй байдалд, энэ ялзрал ялзаршгүй байдалд тавигдах нь—Христийн ирэлтийн дарааг хүртэл байхгүйг би хэлэх сэн.

3Болгоогтун, тэрээр нас барагсдын амилуулалтыг улируулан авчирдаг. Гэвч болгоогтун, хүү минь, амилуулалт одоохондоо болоогүй. Эдүгээ, би чамд нэг нууцыг задалъя; гэсэн хэдий ч Бурханаас өөрөөс нь бусад хэн ч үл мэдэх хадгалагдсан олон нууц байдаг. Гэвч би мэдэж болохын тулд Бурханаас хичээнгүйлэн лавласан нэг зүйлийг чамд үзүүлье—амилуулалтын талаар буюу.

4Болгоогтун, бүгд нас барагсдаас ирэх цаг товлогдсон буй. Эдүгээ энэ цаг хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй; харин Бурхан товлогдсон тэр цагийг мэддэг.

5Эдүгээ, хүмүүн нь нас барагсдаас ирэх нэг дэх удаад, эсвэл хоёр дахь удаад, эсвэл гурав дахь удаад байх эсэх нь үл хамаарах болно; учир нь Бурхан эдгээр бүх зүйлийг мэддэг; мөн энэ нь тохиохыг—үхэгсдээс бүгд босох цаг товлогдсоныг мэдсэн нь надад хангалттай.

6Эдүгээ үхэх цаг мөн амилуулалтын цагийн хооронд хэсэг хугацаа байх нь зайлшгүй.

7Мөн эдүгээ энэ үхэх цагаас амилуулалтын тогтоогдсон цагийг хүртэл хүмүүний сүнс яахыг би лавлах уу

8Эдүгээ хүмүүн босох нэгээс олон ээлж товлогдсон эсэх нь хамаагүй; учир нь бүгд нэг дор үхэхгүй, мөн энэ нь хамаагүй; бүгд Бурханы хувьд нэг өдөр мэт байж, мөн тэрхүү цаг нь зөвхөн хүмүүний хувьд хэмжигдсэн байдаг.

9Тиймийн тул, нас барагсдаас босох тэр цаг нь хүмүүнд товлогдсон ажгуу; мөн үхлийн хийгээд амилуулалтын цагийн хооронд хугацаа буй. Мөн эдүгээ, энэ хугацааны талаар, хүмүүний сүнсэнд юу тохиолдох вэ гэдэг нь миний мэдэж авахаар Их Эзэнээс хичээнгүйлэн лавласан тэр зүйл билээ; мөн энэ нь миний мэддэг тэр зүйл бөлгөө.

10Мөн бүгд босох тэр цаг ирэхэд, хүмүүнд товлосон бүх цагуудыг Бурхан мэддэгийг тэд мэдэх болно.

11Эдүгээ, үхэл хийгээд амилуулалтын хоорондох сүнсний байдлын талаар—Болгоогтун, бүх хүмүүний сүнс энэ зуурдын биеийг орхимогцоо, тийм ээ, бүх хүмүүний сүнс, сайн эсвэл муу байлаа ч өөрсдөд нь амьдралыг өгсөн Бурханд, гэртээ аваачигддаг нь надад нэгэн тэнгэр элчээр мэдүүлэгдсэн билээ.

12Мөнхүү тэгээд улиран тохиох дор, зөв шударга тэдний сүнс тэд өөрсдийн бүх бэрхшээлүүд мөн санаа зоволт хийгээд харамслаасаа амрах диваажин гэж нэрлэгдсэн аз жаргалын байдал, амар амгалангийн байдал, энхийн байдалд хүлээн авагдах болно.

13Мөн тэгээд улиран тохиох дор, ёс бусыг үйлдэгчдийн, тийм ээ, хилэнцэт тэдний сүнснүүдэд—учир нь болгоогтун, Их Эзэний Сүнсний ямар ч хэсэг эсвээс хувь тэдэнд үгүй билээ; учир нь болгоогтун, тэд сайнаас илүүтэйгээр хилэнцэт үйлийг сонгосон бөлгөө; тиймийн тул чөтгөрийн сүнс тэдэнд орж, мөн тэдний гэрийг эзэмшилдээ авсан юм–-мөн эдгээр нь гадаад харанхуйд хаягдах болно; уйлаан, мөн гаслан, мөн шүдээ хавирах нь байх болно, мөн энэ нь чөтгөрийн тааллаар боолчлогдсон учир өөрсдийнх нь алдсаас болой.

14Эдүгээ энэ бол ёс бусыг үйлдэгчдийн сүнсний байдал болой, тийм ээ, харанхуйд, мөн тэдний дээр ирэх Бурханы уур болох галт хилэнг айн харуулдахын аймшигт байдалд буюу; тийн тэд энэ байдалд, түүнчлэн зөв шударгыг үйлдэгчид диваажинд, өөрсдийн амилуулалтын цагийг хүртэл үлдэнэ.

15Эдүгээ, амилуулалтын өмнөх энэ аз жаргалын байдал мөн сүнсний зовлонгийн байдлыг эхний нэгэн амилуулалт хэмээн ойлгосон зарим нь бий. Тийм ээ, би энэ нь нэгэн амилуулалт хэмээн нэрлэгдэж болохыг хүлээн зөвшөөрнө, сүнс эсвээс бодгалийн босгогдох нь мөн тэдний аз жаргалд эсвэл зовлонд хуваарилагдах нь, яригдсан үгсийн дагуу болой.

16Мөн болгоогтун, эхний амилуулалт гэж буй хэмээн түүнчлэн яригдсан, Христийн үхлээс амилах хүртэл байсан мөн байгаа, эсвээс байх тэд бүгдийн амилуулалт буюу.

17Эдүгээ, ийм маягаар яригдсан эхний амилуулалт нь сүнснүүдийн амилуулалт мөн тэднийг аз жаргал эсвэл зовлонд нь хуваарилагдах явдал хэмээн бид боддоггүй. Энэ нь ийм утгатай хэмээн чи бодож болохгүй.

18Болгоогтун, би чамд хэлнэ, Үгүй; харин энэ нь Адамын өдрүүдээс Христийн амилалтыг хүртэлх тэдний сүнс биетэйгээ буцаж нэгдэх гэсэн утгатай юм.

19Эдүгээ, зөв шударгыгн үйлдэгчдийн нэгэн адил ёс бусыг үйлдэгчдийнх ч гэсэн яригдсан тэдний сүнс нь биетэйгээ нэгэн зэрэг нэгтгэгдэх эсэхийг би хэлэхгүй; тэд бүгд гарч ирнэ гэж миний хэлэх нь хангалттай байг; эсвээс өөрөөр хэлбэл, тэдний амилуулалт Христийн амилуулалтын дараа үхэх тэдний амилуулалтаас өмнө улиран тохиох болно.

20Эдүгээ, хүү минь, тэдний амилуулалт Христийн амилалтын үед тохионо гэж би хэлээгүй; гэвч болгоогтун, би үүнийг өөрийн санаа болгон хэлье, зөв шударгыг үйлдэгчдийн сүнс мөн биес нь Христийн амилалтын үед, мөн түүнийг тэнгэрт дээшлэхэд дахин нэгтгэгдэх болно.

21Харин энэ нь түүний амилалтын үед эсвэл дараа нь болох эсэхийг би хэлэхгүй; харин өдий хэрийг би хэлнэ, үхэл хийгээд биеийн амилуулалтын хооронд хугацаа буй, мөн нас барагсад босч ирнэ, мөн сүнс болон бие аль аль нь дахин нэгтгэгдэх болно, мөн Бурханы өмнө зогсохоор авчрагдан, мөн хийснийхээ дагуу шүүгдэх Бурханаас товлогдсон тэр цагийг хүртэл сүнсний байдал аз жаргалд эсвэл зовлонд байна.

22Тийм ээ, энэ нь бошиглогчдын амаар яригдсан тэдгээр зүйлүүдийн сэргээлтийг тохиолдуулах болно.

23Сүнс нь биедээ, мөн бие нь сүнсэндээ сэргээгдэх болно; тийм ээ, мөн үе болон мөч болгон биедээ сэргээгдэх болно; тийм ээ, бүр толгойноос нэг ч үс гээгдэхгүй; харин бүх зүйл өөрсдийн зохих мөн төгс хэлбэртээ сэргээгдэх болно.

24Мөн эдүгээ, хүү минь, энэ бол бошиглогчдын амаар яригдсан тэрхүү сэргээлт юм—

25Мөн тэгээд зөв шударгыг үйлдэгсэд Бурханы хаант улсад туяарах болно.

26Гэвч болгоогтун, аймшигт үхэл ёс бусыг үйлдэгсдийн дээр ирнэ; учир нь тэд зөв шударгад хамаарах зүйлүүдийн хувьд үхмэл юм; учир нь тэд цэвэр бус, мөн ямар ч цэвэр бус зүйл Бурханы хаант улсыг өвлөж авч чадахгүй; харин тэд зайлуулагдаж, мөн хилэнцэт асан өөрсдийн үйлүүдийн эсвээс өөрсдийн хийсэн ажлуудын үр жимсийг хүртэхээр хуваарилагдах болно; мөн тэд нэгэн гашуун аяганы шаарыг нь ч шавхан ууна.