Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 46

Амаликая хаан байхаар хуйвалдав—Моронай эрх чөлөөний туг өргөв—Тэр шашнаа хамгаалахад хүмүүсийг уриалав—Үнэнээр итгэгчид Христийнх хэмээн нэрлэгдэв—Иосефынхны үлдэгдэл хадгалагдан үлдэх болно—Амаликая болон тэрслэгчид Нифайн нутаг тийш зугтав—Эрх чөлөөний төлөө хөдөлгөөнийг үл дэмжсэн тэд үхэлд хүргэгдэв. Ойролцоогоор мэө 73–72 он.

1Мөнхүү улиран тохиох дор Хиламан мөн түүний ах дүүсийн үгийг дуулаагүй болгон нь бүгд ах дүүсийнхээ эсрэг нэгдэн цугларав.

2Мөн эдүгээ болгоогтун, тэд үлэмж хилэгнэж, үүнийхээ хэрээр тэднийг хөнөөхөөр шийдсэн байв.

3Эдүгээ ах дүүсийнхээ эсрэг хилэгнэсэн тэдний удирдагч нь том биетэй мөн хүчирхэг эр байв; мөн түүний нэрийг Амаликая гэдэг байв.

4Мөн Амаликая хаан болох хүсэлтэй байв; мөн хилэгнэсэн тэдгээр хүмүүс түүнийг хаанаа байгаасай хэмээн хүсэв; мөн тэдний ихэнх хэсэг нь нутгийн бага эрх мэдэлтэй шүүгчид байв, мөн тэд хүчийг эрэлхийлж байв.

5Мөн хэрэв тэд түүнийг дэмжиж мөн түүнийг хаанаа болговол тэр тэднийг хүмүүсийн дээрх захирагч болгоно хэмээх Амаликаягийн зусардалтанд тэд удирдагдсан байв.

6Тэд сүмийн дээрх дээд санваартнууд байсны учир, Хиламан мөн түүний ах дүүсийн номлолыг үл ойшоон, тийм ээ, сүмийн дээрх тэдний агуу халамжийг үл ойшоон, тэд Амаликаягаар тийн тэрсэлдээнд удирдагдсан болой.

7Мөн Амаликаягийн зусар үгсэд итгэсэн нь сүмийн дотор олон байв, тиймийн тул тэд бүр сүмээс ч тэрслэв; мөн леменчүүдийг давсан тэдний тэрхүү агуу ялалт, мөн Их Эзэний мутраар чөлөөлөгдсөний учир тэдэнд тэр агуу баясал байсан хэдий ч, Нифайн хүмүүсийн байдал ийн үлэмж найдваргүй мөн аюултай байв.

8Хүмүүний үрс Их Эзэн Бурханаа хичнээн хурдан мартдагийг, тийм ээ, алдсыг үйлдэхэд, мөн хилэнцэт нэгнээр удирдагдахдаа хичнээн хурдныг бид ийн харлаа.

9Тийм ээ, мөн түүнчлэн нэгэн ихэд ёс бус хүн, хүмүүний үрсийн дунд ямар агуу ёс бусыг үйлдүүлж чаддагийг бид харлаа.

10Тийм ээ, Амаликаяг, тэрээр башир аргатай мөн олон зусар үгтэй хүн байсан учир, олон хүмүүний зүрх сэтгэлийг ёс бусыг хийхэд; тийм ээ, мөн Бурханы сүмийг устгахыг, мөн Бурханы тэдэнд соёрхсон, өөрөөр хэлбэл зөв шударгыг үйлдэгсдийн төлөө бүх нутгийн гадаргуу дээр адислал болгон Бурханы илгээсэн тэрхүү эрх чөлөөний үндэс суурийг устгахыг эрэлхийлэхэд тэр удирдсаныг бид харлаа.

11Мөн эдүгээ улиран тохиох дор нифайчуудын их цэргийн ерөнхий захирагч, Моронай эдгээр тэрслэлүүдийг сонсоод, тэрээр Амаликаяд ууртай байв.

12Мөнхүү улиран тохиох дор тэр нөмрөгөө урж; мөн үүнийхээ нэг хэсгийг нь авч, мөн үүн дээрээ—Бурханы минь, бидний шашин шүтлэгийн, мөн эрх чөлөөний, мөн бидний энх амгалангийн, эхнэр, мөн хүүхдийн минь тухай санамж болгоё—хэмээн бичиж, мөн тэрээр үүнийг савааны үзүүрт тогтоов.

13Мөн тэрээр дуулга, мөн цээжний хуяг, мөн бамбай халхавчнуудаа зүүгээд, мөн хуягаа хэвлийн тус газраа агсав; мөн үзүүрт нь түүний урагдсан нөмрөг байлаа, (мөн тэр үүнийг эрх чөлөөний туг гэж нэрлэжээ) тэр савааг аваад мөн тэрээр газарт бөхийн сууж, мөн ах дүүсийнхээ дээр эрх чөлөөний адислалууд байгаасай хэмээн Бурхандаа хүчтэйгээр залбирав, Христийнх хэмээгдэх хэсэг уг нутгийг эзэмшихээр үлдсэн цагт буюу—

14Учир нь Бурханы сүмд харьяалагдсан, Христийн жинхэнэ итгэгчид бүгдээрээ сүмд харьяалагдаагүй тэднээр тийн нэрлэгдсэн байв.

15Мөн сүмд харьяалагдсан тэд итгэлтэй байв; тийм ээ, Христэд жинхэнэ итгэгчид болох тэд, ирэх тэрхүү Христэд итгэх итгэлийнхээ учир бүгд, Христийн нэрийг эсвээс нэрлэгдсэнээрээ Христийнх гэгдэхийг өөрсдийн дээр дуртайяа хүлээн авчээ.

16Мөн тиймийн тул, энэ үед, Христийнхний хөдөлгөөн мөн уг нутгийн эрх чөлөө тааллыг олж болохын төлөө Моронай залбирав.

17Мөнхүү улиран тохиох дор тэрээр өөрийн сэтгэлийг Бурханд юүлсний дараа, тэр Эзгүйрлийн нутгаас өмнөд дэх бүх нутгийг, тийм ээ, мөн дүгнэж хэлэхэд, бүх нутгийг умард ба өмнөдөд аль алинд нь байх—сонгомол нутаг, мөн эрх чөлөөний нутаг хэмээн нэрлэв.

18Мөн тэрээр хэлэв: Бид Христийн нэрийг өөрсдийн дээр авсан учир гадуурхагдсан биднийг доор дэвслэгдэхийг мөн устгагдахыг, бид үүнийг өөрсдийнхөө дээр зөрчлүүдээрээ авчрах хүртэл Бурхан тэвчихгүй нь лавтай.

19Мөн Моронай эдгээр үгсийг хэлээд, тэр хүмүүсийн дунд явж, нөгөөх урагдсан хэсэг дээрх өөрийнх нь бичсэнийг бүгд харж болохын тулд, өмсгөлийнхөө урагдсан хэсгээр агаарт даллан, мөн чанга дуугаар хашгирч, хэлсэн нь:

20Болгоогтун, уг нутагт энэ тугийг хадгалахаар сонгосон хэн боловч, тэд Их Эзэний хүчинд нааш ирж, мөн Их Эзэн Бурхан тэднийг адисалж болохын тулд эрхээ, мөн шашин шүтлэгээ хадгалах болно гэсэн гэрээнд нэгдэгтүн.

21Мөнхүү улиран тохиох дор Моронай эдгээр үгийг тунхаглахад, болгоогтун, уг хүмүүс хуягаа хэвлийн тус газраа бүслээд, тэд Их Эзэн Бурханаа орхихгүй эсвээс өөр үгээр хэлбэл, хэрэв тэд Бурханы зарлигуудыг зөрчих, эсвээс зөрчилд унаж, мөн Христийн нэрийг өөрсдийн дээр авахаас ичих аваас, тэд хувцсаа урж тасдсан шиг Их Эзэн тэднийг урвал зохино гэсний тэмдэг буюу гэрээ болгон өмсгөлүүдээ урж гүйлдэн ирцгээв.

22Эдүгээ энэ нь тэдний хийсэн гэрээ байв. Мөн тэд өмсгөлүүдээ Моронайн хөлд хаяж, хэлсэн нь: Хэрэв бид зөрчилд унах аваас, уг нутгийн умард хэсэгт байсан ах дүүсийнхээ адил устгагдах болно хэмээн бид Бурхантайгаа гэрээлэв; тийм ээ, бүр бид өмсгөлүүдээ хөл доор дэвслэгдсэн байхаар таны хөлд хаясны адилаар, хэрэв бид зөрчилд унах аваас тэр биднийг дайснуудын минь хөлд хаяж болно.

23Моронай тэдэнд хэлэв: Болгоогтун, бид Иаковын үр удмын үлдэгдэл билээ; тийм ээ, түүний дээл ах нараар нь олон хэсэг тасчуулсан Иосефын үр удмын үлдэгдэл билээ бид; тийм ээ, мөн эдүгээ болгоогтун, Бурханы зарлигуудыг дагахаа санацгаая, эс бөгөөс бидний өмсгөлүүд ах дүүсээр маань тасчигдан, мөн бид гянданд хаягдан, эсвээс худалдагдаж, эсвээс алагдах болно.

24Тийм ээ, Иосефын үлдэгдлийн хувьд эрх чөлөөгөө хадгалан хамгаалцгаая, тийм ээ, Иаков үхлийнхээ өмнө хэлсэн үгийг санацгаая, учир нь болгоогтун, тэрээр Иосефын дээлний үлдэгдлийн нэг хэсэг нь хадгалагдаж мөн үжирч муудаагүйг харсан бөлгөө. Мөн тэр хэлсэн нь—Миний хүүгийн хувцасны энэ үлдэгдэл хадгалагдан үлдсэний адил, тэрчлэн хүүгийн минь үр удмын нэгэн үлдэгдэл Бурханы мутраар хадгалагдан үлдсэн байжээ, мөн түүнд өөрт нь хүлээн авагдах болно, Иосефын үр удмын бусад үлдэгдэл яг түүний өмсгөлийн үлдэгдэл мэт мөхөж байхад буюу.

25Эдүгээ болгоогтун, энэ нь бодгальд минь харууслыг өгдөг; гэсэн хэдий ч, бодгаль минь хүүдээ баясдаг, Бурханд авагдах түүний үр удмын нэг хэсгийн учир бөлгөө.

26Эдүгээ болгоогтун, энэ бол Иаковын үг яриа байжээ.

27Мөн эдүгээ түүний өмсгөл лугаа адил мөхөх Иосефын үр удмын үлдэгдэл нь, биднээс тэрсэлсэн тэд байхыг хэн мэдэх билээ? Тийм ээ, мөн хэрэв бид Христэд итгэх итгэлдээ гуйвшгүйгээр зогсохгүй аваас бүр энэ нь бид өөрсдөө байх болно.

28Мөн эдүгээ улиран тохиох дор Моронай эдгээр үгсийг хэлээд, тэрээр урагш алхаж, мөн түүнчлэн нутгийн тэрсэлдээн байсан тэр бүх хэсгүүдэд үг илгээж, мөн эрх чөлөөгөө хадгалах хүсэлтэй бүх хүмүүсийг, амаликаячууд гэж нэрлэн Амаликая мөн тэрсэлсэн тэдний эсрэг зогсоохоор нэгтгэн цуглуулав.

29Мөнхүү улиран тохиох дор Амаликая Моронайн хүмүүсийг амаликаячуудаас илүү олон тоотойг хараад—мөн өөрийнх нь хүмүүс эхлүүлсэн хөдөлгөөнийхөө шударга эсэх талаар эргэлзэж буйг тэрээр түүнчлэн үзэв—тиймийн тул, зорьсондоо хүрэхгүй байх хэмээн айсны учир, тэрээр өөрийн хүмүүсээс өөртэй нь хамт явах тэднийг авч мөн Нифайн нутаг тийш одов.

30Эдүгээ Моронай леменчүүд илүү хүчийг авах нь зохистой бус хэмээн боджээ; тиймийн тул тэрээр Амаликаягийн хүмүүсийг зогсоох, эсвээс тэднийг гүйцэж мөн буцаан авчрах, мөн Амаликаяг үхэлд хүргэхээр бодсон ажээ; тийм ээ, учир нь өөрсдийнх нь эсрэг уурлуулахаар леменчүүдийг Амаликая өдөөн хатгаж, мөн өөрсдийнх нь эсрэг тулалдахаар ирэхэд тэднийг хүргэнэ гэдгийг тэр мэдэж байв; мөн Амаликая зорилгодоо хүрч болохын тулд үүнийг хийнэ гэдгийг тэр мэдэж байв.

31Тиймийн тул Моронай нэгдэн цугларсан, мөн өөрсдийгөө зэвсэглэж энхийг сахих гэрээнд орсон их цэргээ авбал зохино хэмээн бодсон ажээ—мөн улиран тохиох дор тэрээр их цэргээ авч мөн майхнуудтайгаа аглаг буйд дахь Амаликаягийн замыг хааж зогсоохоор аглаг буйд тийш жагсан одов.

32Мөнхүү улиран тохиох дор тэрээр хүслийнхээ дагуу хийж, мөн аглаг буйдад жагсан алхсаар, мөн Амаликаягийн их цэргийг гүйцэв.

33Мөн улиран тохиох дор Амаликая өөрийн хүмүүсээс цөөн хэдтэй нь зугтаж мөн үлдсэн нь Моронайн гарт орж мөн Зарахемла нутагт буцаан хүргэгдэв.

34Эдүгээ, Моронай ерөнхий шүүгчдээр мөн хүмүүсийн дуу хоолойгоор томилогдсон хүн байсан учир, тиймийн тул тааллынхаа дагуу нифайчуудын их цэргийн дээр эрх мэдлээ зарлаж мөн үзүүлэх хүч түүнд байв.

35Мөнхүү улиран тохиох дор амаликаячуудаас тэд чөлөөт засаглалыг дэмжиж болохын тулд, эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжих гэрээнд орохгүй байсан хэнийг боловч, үхэлд хүргэгдэх болгов; мөн эрх чөлөөний гэрээнээс татгалзсан нь цөөн хэдхэн байв.

36Мөнхүү улиран тохиох дор, түүнчлэн тэр нифайчуудаар эзэмшигдэж байсан тэр бүх нутаг даяар цамхаг болгон дээр эрх чөлөөний туг өргөгдөх болгов; мөн ийн Моронай эрх чөлөөний далбааг нифайчуудын дунд босгов.

37Мөн уг нутагт тэд дахин энх амгалан байж эхлэв; мөн тийн тэд бараг шүүгчдийн засаглалын арван есдүгээр оны эцсийг хүртэл уг нутагт энх амгаланг хадгалав.

38Мөн Хиламан болон дээд санваартнууд түүнчлэн сүм дэх журмыг хадгалав; тийм ээ, бүр дөрвөн жилийн турш сүмийн дотор тэдэнд их амгалан мөн баясал байв.

39Мөнхүү улиран тохиох дор тэдний сүнснүүд Их Эзэн Есүс Христээр гэтэлгэгдсэн хэмээн хатуу итгэсээр үхсэн нь олон байв; тийн тэд баяссаар дэлхийгээс одов.

40Мөн зарим нь, жилийн зарим улиралд уг нутагт маш ойр ойрхон тохиолддог халуунаас үхэв—гэвч төдий олон нь халуунаас болсонгүй, учир нь цаг агаарын учир хүмүүний тусах өвчний эх үүсвэрийг зайлуулахаар Бурханы бэлтгэсэн олон ургамал мөн үндсүүдийн онц сайн чанартайгаас буюу—

41Харин насны өндрөөс үхсэн нь олон байв; мөн Христэд итгэсээр наснаас хальсан тэд түүнтэй хамт аз жаргалтай байгаа, бид тийн бодох ёстой.