Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 53

Лемен үндэсний олзлогдогсод Өгөөмөр хотыг бэхлэн хамгаалахад ашиглагдав— Нифайчуудын дундах тэрслэл леменчүүдэд ялалтын шалтгаан болов—Аммоны хүмүүсийн хоёр мянган залуу хөвгүүдийн захиргааг Хиламан авав. Ойролцоогоор мэө 64–63 он.

1Мөнхүү улиран тохиох дор тэд хоригдол леменчүүдийн дээр харуулуудыг тавьж, мөн тэднийг явж мөн өөрсдийнхөө үхэгсдийг, тийм ээ, мөн түүнчлэн алагдсан нифайчуудын шарилыг оршуулахыг албадав; мөн Моронай тэднийг ажлаа хийж байх үеэр харгалзах эрсийг тэдний дээр байрлуулав.

2Мөн Моронай Лихайтай хамт Мюлек хотод очиж мөн хотын захиргааг авч мөн Лихайд үүнийг өгөв. Эдүгээ болгоогтун, энэхүү Лихай түүний бүх тулалдаануудаас ихэнхэд нь Моронайтай хамт байсан тэр хүн байв; мөн тэр Моронайтай адил эр байв. Мөн тэд нэг нэгнийнхээ аюулгүй байдалд баясдаг байв; тийм ээ, тэд нэг нэгэндээ хайрлагдсан, мөн түүнчлэн Нифайн бүх хүмүүсээр хайрлагдсан ажгуу.

3Мөнхүү улиран тохиох дор леменчүүд өөрсдийн үхэгсэд мөн түүнчлэн нифайчуудын үхэгсдийг оршуулж дуусгасныхаа дараа, тэд буцаж Өгөөмөр нутагт хүргэгдэв; мөн Тианкам, Моронайн тушаалаар тэднийг Өгөөмөр нутгийг, үнэндээ бол тэр хотыг хүрээлэх шуудууг ухахаар хөдөлмөрлөж эхлэх болгов.

4Мөн тэрээр тэднийг шуудууны доторх эрэг дээгүүр гуалингаар хашлага барих болгов; мөн тэд шуудуунаас шороог ухаж гуалин хашлагыг манаж овоолов; мөн гуалин мөн шороогоор үлэмж өндөр бат бэх ханаар Өгөөмөр хотыг хүрээлэх хүртэл тэд тийн леменчүүдийг хөдөлмөрлүүлэв.

5Мөн энэ хот хойшид үлэмж бат бэх байхаар болгогдов; мөн энэ хотод; тийм ээ, бүр тэд, тэдний өөрсдийнх нь гараар бариулахаар албадагдсан ханын дотор леменчүүдийн олзлогдогсдыг харгалзаж байв. Эдүгээ Моронай леменчүүд хөдөлмөрлөхийг албадан шаардсан ажээ, учир нь тэднийг хөдөлмөрлөж байхад харгалзахад амар байв; мөн леменчүүдийн дээр дайралт хийх үед бүх хүчээ байлгахыг тэрээр хүсэн аж.

6Мөнхүү улиран тохиох дор тийн Моронай леменчүүдийн их цэргээс хамгийн хүчирхэг нэгний дээр ялалтыг олж, мөн Нифайн нутаг дахь леменчүүдийн хамгийн бат бэх бэхлэлтийн нэгэн болох Мюлек хотыг эзэмшилдээ авчээ; мөн тийн тэрээр олзлогдогсдыг хадгалах хориглолтыг түүнчлэн барьсан байв.

7Мөнхүү улиран тохиох дор тэр жилдээ тэрбээр леменчүүдтэй тулалдахаар дахин оролдсонгүй, гэвч тэрбээр өөрийн хүмүүсийг дайнд бэлтгүүлж, тийм ээ, мөн түүнчлэн эхнэр мөн хүүхдүүдээ өлсгөлөн хийгээд зовлонгоос ангижруулж, мөн их цэргийнхээ хүнсийг хангахад тийм ээ, мөн түүнчлэн леменчүүдийн эсрэг хамгаалах бэхлэлтүүдийг хийхээр ажиллуулав.

8Мөн эдүгээ улиран тохиох дор тэдний дунд тэрслэлийг бий болгосон тэр, нифайчуудын дундах зарим хуйвалдааны улмаас Моронайг эзгүй байх зуур, өрнөд тэнгисийн дэргэд, өмнөдөд, леменчүүдийн их цэргийнхэн нифайчуудын зарим газрыг эзэлсэн байв, тийм ээ, үүний хэрээр тэд нутгийн тэр хэсэг дэх хэд хэдэн хотыг эзэмшилдээ авсан байлаа.

9Мөн тийн өөрсдийнх нь дундах алдсын учир, тийм ээ, өөрсдийнх нь дундах тэрслэл хийгээд хуйвалдаануудын учир тэд хамгийн аюултай нөхцөл байдалд тавигдав.

10Мөн эдүгээ болгоогтун, Аммоны хүмүүсийн талаар, эхэндээ, леменчүүд байсан тэдний талаар хэлэх зарим зүйл надад байна; харин Аммон болон түүний ах дүүсээр үнэндээ бол Бурханы хүч мөн үгээр тэд Их Эзэнд хөрвүүлэгдсэн байв; мөн тэд Зарахемла нутаг уруу авчрагдаж, мөн тэр үеэс нифайчуудаар хамгаалагдсаар ирсэн билээ.

11Мөн өөрсдийн тангаргийн учир тэд ах дүүсийнхээ эсрэг зэр зэвсэг агсах нь хориглогдсон байв; учир нь тэд дахин хэзээ ч цус урсгахгүй хэмээн тангараг өргөсөн байв; мөн тангаргийнхаа дагуу тэд мөхөх байсан бөлгөө; тийм ээ, Аммон болон түүний ах дүүсийнх тэдэнд хандуулсан өрөвч сэтгэл хийгээд үлэмжийн их хайр байгаагүйсэн бол тэд өөрсдийгөө ах дүүсийнхээ гарт орохыг тэвчих байлаа.

12Мөн энэхүү шалтгааны улмаас тэд Зарахемлагийн нутагт авчрагдав; мөн тэр үеэс тэд Нифайчуудаар хамгаалагдсаар ирсэн бөлгөө.

13Гэвч улиран тохиох дор тэд өөрсдийнх нь төлөө нифайчуудын үүрдэг аюулыг хийгээд олон зүдрэл хийгээд бэрхшээлүүдийг хараад, тэд нинжин сэтгэлээр догдолж мөн улс орноо хамгаалахад зэр зэвсэг агсахыг хүсч байв.

14Гэвч болгоогтун, тэд дайны зэвсгээ агсах гэж байх үед Хиламан болон түүний ах дүүсийн ятгалганд автав, учир нь тэд өргөсөн тэрхүү тангаргаасаа бараг л няцах нь холгүй байв.

15Мөн тэд ийн үйлдсэнээс сүнсээрээ мөхөх вий хэмээн Хиламан айв; тиймийн тул энэхүү гэрээнд орсон тэд бүгд энэ цагт ах дүүсийнхээ аюултай нөхцөл байдал дахь зүдгүүрүүдийг туулахыг нь харахаар албадуулагдав.

16Гэвч болгоогтун, улиран тохиох дор дайснуудынхаа эсрэг өөрсдийгөө хамгаалахаар дайны зэвсгүүдээ агсахгүй гэсэн гэрээнд ороогүй олон хөвгүүд тэдэнд байв; тиймийн тул энэ цагт тэд, зэр зэвсэг агсах боломжтой болгон нь өөрсдөө нэгдэн цугларч, мөн тэд өөрсдийгөө нифайчууд гэж нэрлэв.

17Мөн тэд нифайчуудын эрх чөлөөний төлөө тулалдах, тийм ээ, амиа золих байсан ч уг нутгийг хамгаална гэсэн гэрээнд оржээ; тийм ээ, бүр тэд эрх чөлөөгөө хэзээ ч тавьж өгөхгүй, харин нифайчуудыг мөн өөрсдийгөө боолчлолоос хамгаалахаар тэд ямар ч нөхцөлд тулалдах болно хэмээн гэрээ хийцгээв.

18Эдүгээ болгоогтун, энэхүү гэрээнд орж мөн улс орноо хамгаалахаар дайны зэвсгээ агссан нь тэдгээр залуу эрсээс хоёр мянга байв.

19Мөн эдүгээ болгоогтун, тэд урьд нь ч нифайчуудад хохирол байгаагүйн адилаар, эдүгээ тэд энэ үед ч түүнчлэн агуу их дэм болов; учир нь тэд дайны зэвсгүүдээ агсаж, мөн Хиламаныг өөрсдийн удирдагч байхыг хүсэв.

20Мөн тэд бүгд залуу эрс мөн тэд зориг, мөн түүнчлэн хүч чадал хийгээд эрч хүчээрээ үлэмж баатарлаг байв; гэвч болгоогтун, энэ нь бүгд бус—тэд итгэж даалгасан ямар ч зүйлд цаг ямагт үнэнч эрс байлаа.

21Тийм ээ, тэд үнэн мөн чанд байдлын эрс байв, учир нь тэд Бурханы зарлигуудыг дагахыг мөн түүний өмнө зөв шударгаар алхахыг заалгасан байв.

22Мөн эдүгээ улиран тохиох дор хоёр мянган залуу цэргүүдийнхээ тэргүүнд нь Хиламан, өрнөд тэнгисийн дэргэдэх өмнөд нутгийн хил дээр буй хүмүүсийг дэмжихээр жагсан одов.

23Мөн Нифайн хүмүүсийн дээрх шүүгчдийн засаглалын хорин найм дахь он тийн төгсөв.