Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 58

Хиламан, Гид мөн Тиамнер нар Мантай хотыг заль мэхээр авав—Леменчүүд ухран зайлав—Аммоны хүмүүсийн хөвгүүд чөлөөт байдал мөн итгэлээ хамгаалахад бат зогссоноороо хадгалагдан үлдэв. Ойролцоогоор мэө 63–62 он.

1Мөн болгоогтун, эдүгээ улиран тохиох дор бидний дараагийн зорилго бол Мантай хотыг авах байв; гэвч болгоогтун, өөрсдийн багахан хэсгээр бид тэднийг хотоос гаргаж чадах ямар ч аргагүй байв. Учир нь болгоогтун, тэд бидний урьд нь юу хийснийг санаж байв; тиймийн тул бид тэднийг хориглолтуудаас нь залилан гаргаж чадсангүй.

2Мөн тэд бидний их цэргээс илүү олон тоотой байснаас, бид давшин мөн хориглолтонд нь тэднийг дайрч зүрхэлсэнгүй.

3Тийм ээ, бид эзэмшлийн нутгаасаа буцаан авсан хэсгүүдийг хадгалан хамгаалахын тулд өөрсдийн хүмүүсийг ажиллуулах нь бидний хувьд зайлшгүй болов; тиймийн тул бид Зарахемла нутгаас нэмэгдэл хүч мөн түүнчлэн хүнсний шинэ хангамж хүлээн авч болохын тулд, бид хүлээх нь зайлшгүй болов.

4Мөнхүү улиран тохиох дор би нутгийнхаа захирагчид тийн хүмүүсийнхээ байдлын талаар танилцуулахаар элч илгээв. Мөнхүү улиран тохиох дор бид Зарахемла нутгаас хүнс болон хүч хүлээн авахыг хүлээх болов.

5Гэвч болгоогтун, ингэх нь бидэнд ашиг багатай байв; учир нь леменчүүд ч түүнчлэн өдрөөс өдөрт их хүч, мөн түүнчлэн хүнсний их нөөц хүлээн авч байв; мөн энэ үед бидний нөхцөл байдал тийн байв.

6Мөн леменчүүд үе үе бидний эсрэг довтолж, биднийг заль мэхээр устгахаар шийдсэн байв; гэсэн хэдий ч бид, тэдний нуувчнууд тэдний хориглолтуудын учир тэдэнтэй тулалдахаар очиж чадсангүй.

7Мөнхүү улиран тохиох дор бид эдгээр хэцүү нөхцөл байдалд олон сарын турш, бүр бид хүнс дутагдсанаас эрсдэх дөхтлөө хүлээсэн билээ.

8Гэвч улиран тохиох дор хоёр мянган эрстэй их цэргээр харгалзуулагдан бидэнд авчрагдсан, бидэнд тусламж болох хүнсийг бид хүлээн авсан билээ; мөн өөрсдийгөө мөн улс орноо дайснуудынхаа гарт орохоос хамгаалахаар, тийм ээ, тоолшгүй олон байсан тэр дайсантай тэмцэлдэхээр, бидний хүлээн авсан бүх тусламж энэ л юм.

9Мөн эдүгээ бидний эдгээр хүндрэлүүдийн шалтгааныг, эсвээс тэд бидэнд илүү нэмэгдэл хүч илгээгээгүйн шалтгааныг бид мэдсэн нь үгүй; тиймийн тул бидний уналт мөн бүрмөсөн устгалд хүргэн Бурханы шийтгэлүүд ямар нэгэн байдлаар нутаг дээр минь ирэх буюу хэмээн бид гашуудаж мөн түүнчлэн айдсаар дүүрсэн байв.

10Тиймийн тул тэрээр биднийг хүчирхэгжүүлж мөн биднийг дайснуудын маань гараас чөлөөлж, тийм ээ, мөн түүнчлэн хүмүүсийнхээ дэмжлэгийн төлөө бид хотуудаа, мөн газар нутгаа, мөн эзэмшлүүдээ хадгалж болох хүчийг бидэнд түүнчлэн өгөөсэй хэмээн бид сэтгэл оюунаа Бурханд хандсан залбиралд юүлсэн болой.

11Тийм ээ, мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Бурхан минь, тэрээр биднийг чөлөөлөх болно хэмээх баталгаагаар бидэнд зочилсон юм; тийм ээ, үүний хэрээр тэр бидний сэтгэл оюунд амар амгаланг өгч, мөн агуу итгэлийг бидэнд соёрхож, мөн биднийг түүгээр дамжин ирэх чөлөөлөлтөндөө найдах болгосон билээ.

12Мөн бид хүлээн авсан тэр багахан хүчиндээ зоригжин, мөн дайснуудаа ялахаар, мөн газар нутгаа, мөн эзэмшлүүдээ, мөн эхнэр, мөн хүүхдүүдээ, түүнчлэн эрх чөлөөний хөдөлгөөнөө хадгалан хамгаалахаар хөдөлшгүй хатуу шийдсэн байв.

13Мөн бид тийн Мантай хотод байсан леменчүүдийн эсрэг бүх хүчээрээ давшив; мөн уг хотын дэргэдэх аглаг буйдын захад ойролцоо майхнуудаа босгов.

14Мөнхүү улиран тохиох дор маргааш нь, бидний уг хотын дэргэдэх аглаг буйдын захад байсныг леменчүүд үзээд, тэд их цэргийн маань тоо мөн хүчийг олж мэдэж болохын тулд бидний эргэн тойронд тандуулуудаа илгээв.

15Мөнхүү улиран тохиох дор тооныхоо улмаас, бидний хүчтэй бишийг тэд үзээд, мөн тэд бидний эсрэг тулалдахаар гарч ирэн мөн биднийг хөнөөхгүй бол бид тэднийг дэмжлэгээс нь салгах болуузай хэмээн айж, мөн түүнчлэн өөрсдийнхөө олон тооны цэргүүдээрээ биднийг амархан устгаж чадна хэмээн бодсоны учир, тиймийн тул бидний эсрэг тулалдахаар гарч ирэхээр тэд бэлтгэлүүдийг хийж эхлэв.

16Мөн тэд бидний эсрэг гарч ирэхээр бэлтгэлүүдийг хийж байсныг бид хараад, болгоогтун, би Гидийг цөөн тооны хүмүүстэй, өөрийгөө аглаг буйдад нуух, мөн түүнчлэн Тиамнерыг мөн цөөн тооны хүмүүстэй өөрсдийгөө түүнчлэн аглаг буйдад нуух болгов.

17Эдүгээ Гид мөн түүний хүмүүс баруун талд мөн бусад нь зүүн талд байв; мөн тэд тийн өөрсдийгөө нууцалсны дараа, болгоогтун, би их цэргийнхээ үлдсэнтэй нь, анх майхнаа босгосон газраа леменчүүд тулалдахаар гарч ирэх цагт бэлтгэн үлдэв.

18Мөнхүү улиран тохиох дор леменчүүд бидний эсрэг олон тооны их цэрэгтэйгээ гарч ирэв. Мөн тэд ирээд мөн илдтэйгээ бидний дээр буух гэж байхад нь, би хүмүүсээ, надтай байсан тэднийг, аглаг буйд тийш ухрах болгов.

19Мөнхүү улиран тохиох дор леменчүүд биднийг хөнөөж болохын тулд тэд биднийг гүйцэх үлэмж хүсэлтэй байсны улмаас, тэд их хурдтайгаар бидний араас нэхсэн болой; тиймийн тул тэд биднийг аглаг буйд тийш дагав; мөн бид Гид мөн Тиамнер нарын дундуур өнгөрч, үүний хэрээр тэд леменчүүдээр илрүүлэгдсэнгүй.

20Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийг өнгөрсний дараа, өөрөөр хэлбэл их цэргийг нь өнгөрмөгц, Гид мөн Тиамнер нар нуугдсан газруудаасаа босож, мөн леменчүүдийн тандуулуудыг хотод эргэн очуулахгүйн тулд тэднийг тасалсан болой.

21Мөнхүү улиран тохиох дор тэд тэднийг тасалсныхаа дараа, тэд хот уруу гүйж мөн хотыг харгалзахаар үлдсэн харуулууд дээр буув, үүнчлэн тэд тэднийг устгаж мөн хотыг эзэмшилдээ авсан болой.

22Эдүгээ леменчүүд зөвхөн цөөн хэдэн харуулуудаас бусдыг нь, аглаг буйд тийш бүхэл их цэргээ зайцуулан удирдагдахаар болгосон учир энэ явдал тохиолдов.

23Мөнхүү улиран тохиох дор Гид мөн Тиамнер нар энэ маягаар тэдний хориглолтуудыг эзэмшилдээ олж авсан байв. Мөнхүү улиран тохиох дор Зарахемлагийн нутгийн зүг аглаг буйдад ихэд аялсны дараа, бид аян замаа хөөв.

24Мөн леменчүүд өөрсдийгөө Зарахемлагийн нутгийн зүг жагсан явж буйгаа үзээд, тэднийг устгалд хүргэх төлөвлөгөө хийгдсэн болов уу хэмээн тэд үлэмж их айв; тиймийн тул тэд аглаг буйд тийш, тийм ээ, бүр өөрсдийн ирсэн тэрхүү замаар буцаад буцан ухарч эхлэв.

25Мөн болгоогтун, энэ нь шөнө байв, мөн тэд майхнуудаа босгосон байлаа, учир нь леменчүүдийн ерөнхий ахмадууд нифайчууд алхсаныхаа учир ядарсан байгаа хэмээн бодсон аж; мөн тэдний их цэргийг бүхэлд нь өмнөө байсан хэмээн бодсон учир, тиймийн тул тэд Мантай хотын талаар огт бодсонгүй.

26Эдүгээ улиран тохиох дор шөнө болоход, би хүмүүсээ унталгүй, харин тэд өөр нэг замаар Мантайн нутгийн зүг урагшлан, жагсан явах болгов.

27Мөн бид шөнийн цагт жагсан явсан учир, болгоогтун, маргааш нь бид леменчүүдийн цаана нь гарч, ингэснээр бид тэднээс урьд Мантайн хотод хүрч ирсэн бөлгөө.

28Мөн тийн улиран тохиох дор, энэ зальт аргаар бид Мантай хотыг цус урсгалгүйгээр эзэмшилдээ авав.

29Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн их цэрэг уг хотын дэргэд хүрч ирээд, мөн бид тэдэнтэй тулгарахаар бэлтгэснийг үзээд, тэд үлэмж цочирдон мөн их айдсаар балмагдаж, ингээд тэд аглаг буйд тийш зугтав.

30Тийм ээ, мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн их цэрэг уг нутгийн энэ хэсгээс гарч зугтсан болой. Гэвч болгоогтун тэд, уг нутгаас олон эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийг өөрсөдтэйгөө авч гарав.

31Мөн леменчүүдээр эзлэгдсэн тэдгээр хотууд, бүгдээрээ энэ үед бидний эзэмшилд байна; мөн эцгүүд маань мөн манай эмэгтэйчүүд мөн хүүхдүүд маань, леменчүүдээр олзлогдон аваачигдсан тэднээс бусад нь бүгд, гэртээ эргэн ирцгээж байлаа.

32Гэвч болгоогтун, тийм агуу олон хотыг мөн тийм агуу эзэмшлүүдийг хадгалан хамгаалахад их цэрэг маань бага байв.

33Гэвч болгоогтун, Бурхандаа, тэдгээр нутгуудын дээрх ялалтыг бидэнд өгсөн түүнд бид найдна, үүний хэрээр бид өөрсдийнх байсан тэдгээр хотууд мөн тэдгээр нутгуудыг авсан билээ.

34Эдүгээ засгийн газар бидэнд илүү нэмэгдэл хүч өгөөгүйн шалтгааныг бид мэдэхгүй байна; бидэнд ирсэн тэдгээр хүмүүс ч бас бид яагаад илүү их нэмэгдэл хүч хүлээн аваагүйг мэдсэнгүй.

35Болгоогтун, та нар амжилтгүй байж, мөн та нар нутгийн тэр хэсэгт бүх хүчийг аваачсан байж магадгүй юм; хэрэв тэгсэн бол, бид бувтналдах хүсэлгүй байна.

36Мөн хэрэв тэгээгүй аваас, болгоогтун, засгийн газарт тэрслүү үзэл байгаагаас тэд бидэнд нэмэгдэл хүмүүсийг туслуулахаар илгээхгүй байна хэмээн бид айж байна; учир нь тэд тэдний илгээснээс илүү олон тоотойг бид мэдэж байна.

37Гэвч болгоогтун, энэ хамаагүй—бид их цэрэг маань сул дорой ч гэсэн, Бурхан биднийг, тийм ээ, мөн дайснуудын маань гараас чөлөөлөх болно гэдэгт бид найдна.

38Болгоогтун, энэ бол хорин ес дэх оны төгсгөл, мөн бид өөрсдийн нутгуудыг эзэмшин байна; мөн леменчүүд Нифайн нутаг тийш зугтсан байлаа.

39Мөн миний өндрөөр үнэлэн ярьсан, Аммоны хүмүүсийн тэдгээр хөвгүүд надтай хамт Мантай хотод байна; мөн Их Эзэн тэднийг дэмжсэн, тийм ээ, мөн тэднийг илдэнд унахаас хамгаалсан, үүний үр дүнд бүр нэг ч бодгаль эрсдээгүй болой.

40Гэвч болгоогтун, тэд олон шарх олсон; гэсэн хэдий ч тэд Бурханаар чөлөөлөгдсөн эрх чөлөөндөө бат зогсож байна; мөн тэд Их Эзэн Бурханаа өдрөөс өдөрт дурсан санахдаа хичээнгүй байдаг; тийм ээ, тэд түүний дүрмүүдийг, мөн түүний тогтоолуудыг, мөн түүний зарлигуудыг үргэлж дагахыг чармайдаг; мөн ирэх тэр зүйлийн талаарх бошиглолуудад тэдний итгэл хүчтэй байлаа.

41Мөн эдүгээ, хайрт ах Моронай минь, биднийг гэтэлгэсэн мөн биднийг чөлөөтэй болгосон Их Эзэн бидний Бурхан, та нарыг үргэлж дэргэдээ байлгах болтугай; тийм ээ, мөн тэрээр энэ хүмүүсийг таалалдаа багтааг, тиймээс бүр та нар леменчүүд биднээс авсан, бидний дэмжлэгийн төлөө байсан тэр бүгдийг эзэмшилдээ олж авахад амжилттай байх болтугай. Мөн эдүгээ, болгоогтун, би захидлаа дуусгая. Би бол Алмагийн хүү, Хиламан болой.