Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 60

Моронай их цэргийн талаарх засгийн газрын хайнга байдлын талаар Пахоранд гомдоллов—Зөв шударгыг үйлдэгчид алагдахыг Их Эзэн тэвчдэг—Нифайчууд өөрсдийгөө дайснуудаасаа чөлөөлөхийн тулд бүх хүчээ мөн бүх аргаа хэрэглэх ёстой—Моронай их цэрэгт нь тусламж хангагдахгүй аваас засгийн газрын эсрэг тулалдахаар заналхийлэв. Ойролцоогоор мэө 62 он.

1Мөнхүү улиран тохиох дор тэрээр Пахоран гэгдсэн тэр, нутгийн захирагчид дахин бичив, мөн түүний бичсэн үгс нь эдгээр болой, өгүүлсэн нь: Болгоогтун, Зарахемла хот дахь, уг нутгийн дээрх захирагч мөн ерөнхий шүүгч болох Пахоранд, мөн түүнчлэн энэ хүмүүсээр энэхүү дайны хэргийг засаглан мөн удирдахаар сонгогдсон тэд бүгдэд би захидлаа хандуулж байна.

2Учир нь болгоогтун, зэмлэл болгон тэдэнд хэлэх зарим зүйл надад байна; учир нь болгоогтун, эрчүүдийг нэгтгэн цуглуулахаар, мөн тэднийг сэлмээр, мөн илдээр, мөн бүхий л төрлийн дайны зүйл бүрийн зэвсгүүдээр зэвсэглэхээр, мөн леменчүүд бидний нутагт аль ч хэсгээр орж ирлээ гэсэн, тэдний эсрэг тэднийг илгээхээр та нар томилогдсоноо та нар өөрсдөө мэднэ.

3Мөн эдүгээ болгоогтун, би өөрөө мөн түүнчлэн миний хүмүүс, мөн түүнчлэн Хиламан болон түүний хүмүүс үлэмж агуу зовлон зүдгүүр; тийм ээ, бүр өлсгөлөн, цангалт, мөн туйлдалт, мөн бүх зүйлийн төрөл бүрийн зүдрэлүүдийг амссаныг би та нарт хэлье.

4Гэвч болгоогтун, хэрэв бидний зовсон нь үүгээр дууссан бол бид бувтналдаж мөн гомдоллохгүй байх сан.

5Гэвч болгоогтун, хүмүүсийн маань дундах аллага агуу их байв; тийм ээ, хэрэв та нар их цэрэгт маань хангалттай хүчээр мөн дэмжлэгээр тэдэнд тус дэм үзүүлсэн бол өөрөөр байж болох байхад, мянга мянга нь илдэнд унагагдлаа. Тийм ээ, бидэнд хандсан хайхрамжгүй байдал тань нэтэд их байлаа.

6Мөн эдүгээ болгоогтун, энэхүү үлэмж их хайхрамжгүй байдлын шалтгааныг бид мэдэх хүсэлтэй байна; тийм ээ, бодлогогүй байдлын чинь шалтгааныг бид мэдэхийг хүсч байна.

7Дайснууд чинь та нарын эргэн тойронд үхлийн үйлийг тарьж байхад, та нар дүйнгэ, бодлогогүйгээр сэнтий дээрээ залрахыг бодож чадна гэж үү? Тийм ээ, тэд ах дүүсээс тань мянга мянгыг хөнөөж байхад шүү дээ—

8Тийм ээ, бүр хамгааллын төлөө та нар өөд харсан тэднийг, тийм ээ, та нар тэднийг дэмжиж болох байсан тэднийг, тийм ээ, та нар тэднийг хүчирхэгжүүлэхээр, тэдэнд их цэрэг илгээж, мөн тэднээс мянга мянгыг нь илдэнд унахаас аварч болох байсан тэрхүү нөхцөл байдалд та нарыг тавьсан тэднийг.

9Гэвч болгоогтун, энэ нь бүгд бус—та нар хүнсээ тэднээс харамласан, үүний хэрээр энэ хүмүүсийн аз жаргалын төлөө гэсэн өөрсдөд нь байсан агуу хүслүүдийнхээ учир олон нь тулалдаж мөн тэд цусаа шавхан амиа алдсан буюу; тийм ээ, мөн та нарын тэдэнд хандсан үлэмж агуу хайхрамжгүй байдлын учир, тэд өлсгөлөнгөөр мөхөх гэж байхдаа тэд үүнийг хийсэн билээ.

10Мөн эдүгээ, хайрт ах дүүс минь—учир нь та нар хайрт хэмээн дуудагдахаар байвал зохино; тийм ээ, мөн та нар энэ хүмүүсийн аз жаргал хийгээд эрх чөлөөний төлөө өөрсдийгөө илүү шаргуу хөдөлгөх ёстой байсан юм; гэвч болгоогтун, та нар тэднийг үл хайхарсан, үүний хэрээр мянга мянгын цус та нарын толгой дээр өс хонзонгийн учир ирэх болно; тийм ээ, учир нь тэдний бүх хашгиралдаан, мөн тэдний бүх зүдрэлүүд Бурханд мэдэгдсэн бөлгөө—

11Болгоогтун, та нар сэнтий дээрээ заларч, мөн Бурханы үлэмж сайн сайхны учир та нар өөрсдөө юу ч хийхгүй байхад, тэрээр та нарыг чөлөөлнө хэмээн та нар бодож чадна гэж үү? Болгоогтун, хэрэв та нар ийн боддог бол та нар хоосныг боджээ.

12Ах дүүсээс чинь ийм олон алагдсан нь өөрсдийнх нь ёс бусын учир хэмээн та нар бодно уу? Би та нарт хэлнэ, хэрэв та нар ийн бодсон аваас та нар хоосныг боджээ; учир нь би та нарт хэлнэ, илдээр унагаагдсан нь олон байна; мөн болгоогтун энэ бол та нарыг яллах ял бөлгөө.

13Учир нь, ёс бусыг үйлдэгчдийн дээр өөрийнх нь шударга ёс мөн шүүлт ирж болохын тулд зөв шударгыг үйлдэгсэд хөнөөгдөхийг Их Эзэн хүлцэн тэвчдэг билээ; тиймийн тул тэд алагдсан учир зөв шударгыг үйлдэгсэд алдагдсан хэмээн та нар бодох хэрэггүй; гэвч болгоогтун, тэд Их Эзэн Бурханыхаа амралтад орох болно.

14Мөн эдүгээ болгоогтун, би та нарт хэлнэ, тэдний үлэмж залхуу хойргынх нь, тийм ээ, бүр засгийн газрын маань залхуу хойрго байдал, мөн ах дүүсдээ хандсан тэдний, тийм ээ, алагдсан тэдний зүг хандсан тэрхүү үлэмж хайхрамжгүй байдлын учир энэ хүмүүсийн дээр Бурханы шүүлтүүд ирэх болов уу хэмээн би үлэмж айж байна.

15Учир нь хэрэв бидний дээрх удирдагчдаас анх эхэлсэн тэр ёс бус нь байгаагүй аваас, тэд биднийг давах хүч хуримтлуулж чадахгүй байхын тулд бид дайснуудаа сөрөн зогсож чадах байсан билээ.

16Тийм ээ, өөрсдийн маань дунд гарсан тэрхүү дайнаас болоогүй сэн бол; тийм ээ, өөрсдийнхөө дунд их цус урсгахад хүргэсэн тэрхүү, хааныг хүсэгч хүмүүс байгаагүй бол; тийм ээ, өөр хоорондоо тэмцэлдэж байх тэр цагтаа, хэрэв бид урьд нь тэгснийхээ адилаар хүчээ нэгтгэсэн аваас; тийм ээ, хэрэв хааныг хүсэгч хүмүүст биднийг давах хүч чадлыг мөн эрх мэдлийг хүссэн нь байгаагүй аваас; тэд өөрсдийн маань дунд ийм их цус урсалтын шалтгаан болж, бидний эсрэг илд барихынхаа оронд, бидний эрх чөлөөний хөдөлгөөнд үнэнч байж, мөн бидэнтэй нэгдэж мөн дайснуудын маань эсрэг явсан бол; тийм ээ, хэрэв бид Их Эзэний хүчээр тэдний эсрэг явсан бол, бид дайснуудаа сарниулах байв, учир нь энэ нь түүний үгийн биелэлтийн дагуу хийгдэх байсан билээ.

17Гэвч болгоогтун, эдүгээ леменчүүд бидний дээр ирж, нутгуудыг маань эзэмшилдээ авч, мөн тэд хүмүүсийг маань, тийм ээ, эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийг маань илдээр хөнөөж, мөн түүнчлэн тэднийг боолчлолд аваачиж, тэднийг бүх л төрлийн зүдгүүрүүдийг тэвчихэд хүргэж байна, мөн энэ нь хүч чадал болон эрх мэдэл хайгч тэдний, тийм ээ, бүр тэдгээр хааныг хүсэгч хүмүүсийн агуу ёс бусын учир болой.

18Гэвч энэ хэргийн талаар яагаад би ихийг хэлэх ёстой билээ? Учир нь та нар өөрсдөө эрх мэдлийг эрэлхийлж байгаа эсэхийг бид мэдэхгүй юм. Та нар түүнчлэн улс орноосоо урвагч эсэхийг бид мэдэхгүй юм.

19Эсвээс та нар бидэнд хүнс мөн түүнчлэн их цэргийг маань хүчирхэгжүүлэх эрсийг илгээх болгодоггүй нь та нар улс орны маань зүрхэнд мөн хамгаалалтаар хүрээлэгдсэн байгаа учраас, та нар биднийг эс хайхарч байна уу

20Та нар Их Эзэн Бурханыхаа зарлигуудыг мартсан уу? Тийм ээ, та нар эцэг өвгөдөө боолчлолд байсныг мартсан уу? Бид дайснуудынхаа гараас чөлөөлөгдөж байсан олон тохиолдлыг та нар мартсан уу

21Эсвээс Их Эзэн бидэнд соёрхсон арга замуудыг эс хэрэглэн, мөн биднийг сэнтий дээрээ заларч байхад Их Эзэн биднийг бас л чөлөөлнө хэмээн та нар бодно уу

22Тийм ээ, нутгийн хил дээр эргэн тойронд мянга мянга нь илдэнд унагаагдаж, тийм ээ, шархдаж мөн цус алдаж байхад, залхаг байдалд залрах тэдний мянга мянгаар, тийм ээ, хэдэн арван мянгаар нь хүрээлүүлэн байхдаа, та нар ч түүнчлэн залхаг байдалд заларсаар байх уу

23Хөдөлгөөнгүй суугаад мөн эдгээр зүйлийг харж байх зуур Бурхан та нарыг гэмгүй хэмээн үзэх болно гэж та нар бодно уу? Болгоогтун би та нарт хэлнэ, Үгүй. Эдүгээ дотоод хэсэг нь эхлээд цэвэршигдэж, мөн тэгээд гадаад хэсэг нь түүнчлэн цэвэрлэгдэх болно хэмээн Бурхан хэлснийг та нар санаасай хэмээнэ би.

24Мөн эдүгээ, та нар үйлдсэнээ наманчилж, мөн идэвхийлэн мөн хийж эхлэн, мөн бидэнд мөн түүнчлэн Хиламанд, тэрээр буцаан авсан улсын маань тэдгээр хэсгийг дэмжиж болохын тулд, мөн түүнчлэн бид эдгээр хэсгүүд дэх эзэмшлүүдийнхээ үлдсэнийг нь буцаан авч болохын тулд, бидэнд хүнс мөн эрсийг илгээхгүй бол, болгоогтун бид эхлээд дотоод хэсгээ, тийм ээ, бүр засгийн газрынхаа удирдагчдыг эхлээд цэвэрлэхээс нааш леменчүүдтэй бид цаашид тэмцэлдэхгүй байх нь зүйд нийцэх ажгуу.

25Мөн та нар миний захидалдаа дурдсаныг зөвшөөрч, мөн эрх чөлөөнд үнэнч байдлыг надад илэрхийгээр үзүүлж, мөн их цэргийг маань хүчирхэгжүүлж мөн бэхжүүлэхээр чармайн оролдож, мөн тэдэнд дэмжлэг болгон тэдэнд хүнс өгөхгүй аваас, болгоогтун, би эрх чөлөөг хүсэгч хүмүүсийнхээ хэсгийг нутгийнхаа энэ хэсгийг хадгалан хамгаалуулахаар үлдээх болно, мөн бусад ямар ч хүч тэдний эсрэг үйлдэж чадахгүйн тулд тэдний дээр би Бурханы хүч чадал мөн адислалуудыг үлдээх болно—

26Мөн энэ нь тэдний өөрсдийнх нь зүдгүүрүүд дэх тэвчээрийн мөн тэдний үлэмж итгэлийн учир болой—

27Мөн та нар дээр би очих болно, мөн хэрэв та нарын дунд эрх чөлөөг хүсч буй хэн нэг нь байвал, тийм ээ, хэрэв эрх чөлөөний бүр оч ч болов үлдсэн бол, бүр хүч чадал болон эрх мэдлийг шударга бусаар эзлэхийг хүссэн тэд бүрмөсөн устах хүртэл болгоогтун би та нарын дунд бослого гаргахаар өдөөх болно.

28Тийм ээ, болгоогтун та нарын хүч чадал бас эрх мэдлээс ч би айдаггүй, гэвч миний айх тэр нь Бурхан минь билээ; мөн эх орныхоо талыг батлан хамгаалахаар илдээ агссан минь түүний зарлигуудын дагуу билээ, мөн бид ийм их хохирол үзсэн нь та нарын алдсуудын улмаас юм.

29Болгоогтун улс орноо мөн багачуудаа хамгаалахад та нар өөрсдийгөө дайчлахгүй аваас, шударга ёсны илд та нарын дээр далайгаастай байх цаг болжээ, тийм ээ, цаг нь ирсэн байна; тийм ээ, мөн энэ нь та нарын дээр бууж, тэр ч байтугай бүр бүрмөсөн устгалд чинь хүртэл та нарт зочлох болно.

30Болгоогтун, би та бүгдээс тусламж хүлээж байна; мөн, та нар бидний дэмжлэгийн төлөө ажиллахгүй аваас, болгоогтун, би та нар дээр, бүр Зарахемла нутагт очиж, мөн та нарыг илдээр цохих болно, үүний хэрээр та нар цаашид энэ хүмүүс эрх чөлөөний хөдөлгөөнд хөгжихөд нь саад болох хүчтэй байж чадахгүй.

31Учир нь болгоогтун, та нарыг амьдарч мөн түүний зөв шударга хүмүүсийг устгахаар алдсууддаа хүчтэй болохыг тань Их Эзэн тэвчихгүй.

32Болгоогтун, та нарын алдас энэ дэлхийн нэр алдар болон хоосон зүйлийг хайрлах хайраас чинь шалтгаалж байгаа бол, эцэг өвгөдийнх нь уламжлал тэдний үзэн ядалтыг бий болгож, тийм ээ, мөн энэ нь биднээс тэрсэлсэн тэднээр хэд дахин нэмэгдсэн байхад, Их Эзэн леменчүүдийн дээр буруушаалтуудыг ноогдуулж мөн та нарыг хэлтрүүлэх болно хэмээн та нар бодож чадах уу

33Та нар Бурханы хуулиудыг зөрчдөгөө мэднэ, мөн та нар тэдгээрийг хөл дороо дэвсэлдгээ мэднэ. Болгоогтун: Хэрэв та нарын томилсон захирагчид чинь нүглүүдээ мөн алдсуудаа наманчлахгүй аваас, та нар тэдний эсрэг тулалдахаар явах болно хэмээн Их Эзэн надад хэлдэг.

34Мөн эдүгээ болгоогтун, Бурханыхаа зарлигуудыг би дагана хэмээн хийсэн тэрхүү гэрээний дагуу Моронай би албадуулагдсан болой; тиймийн тул та нар Бурханы үгийг дагаасай, мөн надад мөн түүнчлэн Хиламанд хүнснээсээ болон хүмүүсээсээ яаралтай илгээгээсэй хэмээнэ би.

35Мөн болгоогтун, хэрэв та нар үүнийг хийхгүй аваас би та нар дээр яаралтай очно; учир нь болгоогтун, биднийг өлсгөлөнгөөр мөхөхийг Бурхан тэвчихгүй; тиймийн тул хэрэв энэ нь бүр илдээр хийгдэх ёстой болсон ч та нарын хүнснээс тэрээр бидэнд өгөх болно. Эдүгээ та нар Бурханы үгийг биелүүлэхээ мэдээрэй.

36Болгоогтун, би бол Моронай, та нараар тохоогдсон ерөнхий ахмад. Би удирдан захирах хүчийг бус, харин үүнийг устган зайлуулахыг эрэлхийлнэ. Би дэлхийн нэр төрийг эрэлхийлдэггүй, харин Бурханыхаа алдар сууг мөн улс орныхоо эрх чөлөө мөн аз жаргалыг болой. Мөн би захидлаа ийн дуусгая.