Судрууд
Мормоны Ном


Иносын Ном

Инос хүчтэйгээр залбирч мөн нүглээсээ ангижрах болов—Их Эзэний дуу хоолой, түүний оюун ухаанд ирж леменчүүдэд ирээдүйн өдөр авралыг амлав—Нифайчууд леменчүүдийг сэргээхийг эрэлхийлэв—Инос өөрийн Гэтэлгэгчид баясав. Ойролцоогоор мэө 420 он.

1БОЛГООГТУН, мөнхүү улиран тохиох дор би, Инос, миний эцэг шударга хүн байсныг мэдэхийн учир—тэрээр надад өөрийн хэлээр, мөн түүнчлэн Их Эзэний халамж хийгээд зөвлөгөөнд заан хүмүүжүүлсэн болой—мөн үүний учир Бурханы минь нэр алдаршиг.

2Мөн нүглийнхээ ангижралыг хүлээн авахаас өмнө, би Бурханы өмнө хэрхэн өөртэйгөө тэмцэлдсэнээ танд би хэлэх болно.

3Болгоогтун, би ан агнахаар ойд очив; мөн мөнх амьдрал, бас гэгээнтнүүдийн баяслын талаар эцгийнхээ ярьж байхыг олонтаа сонссон тэр үгс, зүрх сэтгэлд минь гүнзгий шингэсэн байв.

4Мөн бодгаль минь өлссөн байв; мөн намайг Бий Болгогчийн өмнө сөхөрсөн би, мөн хүчит залбирлаар мөн бодгалийнхаа төлөө гуйлтаар түүнээс гуйсан; мөн бүхэл өдрийн турш би түүнээс гуйв; тийм ээ, мөн шөнө ирэхэд би дуугаа өндөрсгөн үргэлжлүүлсээр байсан учир энэ нь тэнгэрт хүрсэн бөлгөө.

5Мөн тэгтэл нэгэн дуу хоолой надад ирж, өгүүлсэн нь: Инос нүглүүд чинь өршөөгдсөн, мөн чи адислагдах болно хэмээв.

6Мөн би, Инос, Бурхан худал хэлж эс чадахыг мэднэ; иймийн тул, миний гэм зайлуулагдсан бөлгөө.

7Мөн би хэлэв: Их Эзэн, энэ хэрхэн бүтэв

8Мөн тэрээр надад хэлэв: Чи урьд нь хэзээ ч сонсож бас хараагүй,Христэд итгэлтэйн чинь учир буюу. Мөн тэрээр өөрийгөө бие махбодид үзүүлэхээс өмнө олон жил улирч одно; иймийн тул, яв, итгэл чинь чамайг эдгээлээ.

9Эдүгээ, улиран тохиох дор би эдгээр үгсийг сонсоод өөрийн ах дүү нар, нифайчуудын аз жаргалын төлөө хүслийг мэдэрч эхэллээ; иймийн тул, би тэдний төлөө бүх сэтгэл оюунаа Бурханд дэлгэсэн бөлгөө.

10Мөн намайг тийн оюун бодолдоо зүдрэн байхад, болгоогтун, Их Эзэний дуу хоолой миний ухаанд дахин ирж, өгүүлсэн нь: Зарлигуудыг минь дагах тэдний чармайлтын дагуу ах дүүст чинь би зочлох болно. Би тэдэнд энэ нутгийг өгсөн билээ, мөн энэ нь ариун нутаг; мөн алдсын учир бус аваас би үүнийг зүхэх нь үгүй; иймийн тул, би хэлснийхээ дагуу ах дүүст чинь зочлох болно; мөн тэдний зөрчлүүдийг өөрсдийнх нь толгой дээрх харууслын хамт би доош авчрах болно.

11Мөн би, Инос, эдгээр үгсийг сонссоны дараа, Их Эзэнд итгэх итгэл минь гуйвшгүй болж эхлэв; мөн би өөрийн ахан дүүс, леменчүүдийн төлөө удаан хугацаагаар олон зүдрэлтэйгээр түүнд залбирав.

12Мөнхүү улиран тохиох дор би залбирч мөн бүх хүчээрээ чармайн хөдөлмөрлөсний дараа, Их Эзэн надад: итгэлийн чинь учир, хүслийн чинь дагуу би чамд өгнө хэмээв.

13Мөн эдүгээ болгоогтун, түүнээс миний хүссэн тэрхүү хүсэл ийм байв—хэрэв миний хүмүүс, нифайчууд, зөрчилд унаж мөн ямар нэгэн байдлаар устгагдах бол, мөн леменчүүд устгагдахгүй байх аваас Их Эзэн Бурхан нифайчууд болох миний хүмүүсийн цэдгийг хадгалан үлдээх болгоосой хэмээнэ; бүр хэрэв түүний ариун мутрын хүчээр байсан ч, энэ нь хэзээ нэгэн ирээдүйн өдөр леменчүүдэд, тэд авралд авчрагдаж болохын тулд гаргагдаж болно хэмээсан буюу—

14Учир нь одоо бол тэднийг үнэн итгэлд сэргээх гэсэн бидний зүтгэлүүд талаар болсон ажгуу. Мөн хэрэв энэ нь боломжтой байсан бол, тэд бидний цэдгүүдийг мөн биднийг, мөн түүнчлэн бидний эцэг өвгөдийн бүх заншил уламжлалуудыг устгахаар тэд уурандаа ам алдсан бөлгөө.

15Иймийн тул, Их Эзэн Бурхан бидний цэдгүүдийг хадгалан үлдээх боломжтойг би мэдсэний учир, би түүнээс үргэлж гуйв, учир нь тэрээр надад: Чи Христийн нэрээр хүлээн авах болно хэмээн найдаж итгэлтэйгээр гуйсан юуг ч болов, чи хүлээн авах болно хэмээн хэлсэн болой.

16Мөн надад итгэл байж, мөн би Бурханд тэрээр цэдгүүдийг хадгалан үлдээхийг гуйсан болой; мөн тэрээр тэдгээрийг зохих цагт нь леменчүүдэд авчрах болно хэмээн надтай гэрээлсэн бөлгөө.

17Мөн би, Инос, энэ нь түүний хийсэн тэрхүү гэрээний дагуу байхыг мэдсэн бөлгөө; иймийн тул, бодгаль минь амрав.

18Мөн Их Эзэн надад хэлэв: Чиний эцэг өвгөд түүнчлэн энэ зүйлийг надаас хүссэн юм; мөн энэ нь тэдний итгэлийн дагуу гүйцэлдэх болно; учир нь тэдний итгэл чинийх лугаа адил байсан бөлгөө.

19Мөнхүү улиран тохиох дор би, Инос, ирэх зүйлийг бошиглон, мөн өөрийн сонссон мөн үзсэн зүйлийг гэрчлэн Нифайн хүмүүсийн дунд одсон бөлгөө.

20Мөн Нифайн хүмүүс леменчүүдийг Бурханы үнэн итгэлд сэргээхээр чармайн эрэлхийлснийг би гэрчилж байна. Гэвч бидний хөдөлмөр талаар өнгөрсөн билээ; тэдний үзэн ядалт нь хөдөлгөөнгүй бэхэжсэн юм, мөн тэд хилэнцэт байдалдаа удирдагдсан учир тэд зэрлэг, мөн догшин ширүүн, мөн цусанд дуртай хүмүүс болж, хиймэл шүтээн хийгээд бузар байдлаар дүүрсэн болой; агнасан амьтдаараа хооллон; майханд амьдарч, мөн хэвлийн тус газраараа богино арьс бүслэн мөн үсээ хусуулж аглаг буйдад хэрэн бэдрэх бөлгөө; мөн тэдний чадвар нь нум суманд, мөн тахир сэлэм, мөн сүхэнд байлаа. Мөн тэдний олон нь түүхий махнаас өөр юуг ч эс иддэг; мөн тэд биднийг устгахаар үргэлж эрэлхийлдэг болой.

21Мөнхүү улиран тохиох дор Нифайн хүмүүс газар боловсруулж, мөн бүх төрлийн будаа тариа, мөн жимс ургуулж, мөн мал сүргийг, мөн янз бүрийн үхэр малыг төрөл төрлөөр нь, мөн ямаа, бас зэрлэг ямаа, мөн түүнчлэн олон адуу өсгөдөг болсон ажээ.

22Мөн үлэмж олон бошиглогч бидний дунд байв. Мөн хүмүүс нь зөрүүд, ойлгохдоо хэцүү хүмүүс байв.

23Мөн үлэмж хэрцгий авир, дайнууд мөн тэмцлүүд, мөн устгалуудын талаар номлож мөн бошиглохоос, мөн үхлийг, мөн мөнхийн хугацааг, мөн Бурханы хүч болон шийтгэлүүд, мөн эдгээр бүх зүйлийг үргэлж сануулахаас—тэднийг Их Эзэнээс эмээх айдаст байлгахын тулд үргэлж бусниулахаас бусдаар бол юу ч байсангүй. Тэднийг устгал уруу доош хурдан явахаас хамгаалах эдгээр зүйлүүдээс, мөн ярихдаа үлэмж агуу тодорхой байхаас өөр юу ч эс байсныг хэлнэ би. Мөн ийм маягаар тэдний талаар бичиглэх буюу би.

24Мөн нифайчууд бас леменчүүдийн хоорондоо дайтахыг амьдралынхаа өдрүүдэд үзсэн болой би.

25Мөнхүү улиран тохиох дор би өтөлж эхлэв, мөн бидний өвөг Лихай Иерусалимыг орхисон тэр цагаас нэг зуун далан есөн жил улиран оджээ.

26Мөн би удахгүй доош булшиндаа орох ёстойгоо мэдэв, мөн Бурханы хүч над дээр үйлдсэн учир би энэ хүмүүст номлож мөн бошиглон, мөн Христ дэх тэрхүү үнэний дагуу үгийг тунхаглах ёстой байв. Мөн би үүнийг бүх өдрүүдийнхээ турш тунхагласан мөн дэлхийнхээс илүүгээр үүнд баяссан бөлгөө.

27Мөн би Гэтэлгэгчтэйгээ хамт байх тэрхүү амрах газартаа удахгүй явна; учир нь би түүнд амрах болно гэдгээ мэднэ. Мөн зуурдын бие нь үхэшгүйг өмсөх тэр өдөр баясна би, мөн түүний өмнө зогсох болно, тэгээд түүний царайг тааламжтайгаар харж, мөн тэрээр надад: Надад ирэгтүн, адислагдсан болой чи, миний Эцгийн харшуудад чамд зориулан бэлтгэгдсэн байр буй гэж хэлэх болно. Амен.