Судрууд
Мормоны Ном


Иферийн Ном

Бүлэг 12

Бурханд итгэхийг Бошиглогч Ифер хүмүүст ухуулав—Итгэлээр хийгдсэн гайхамшгууд хийгээд ер бусын үйлүүдийг Моронай дахин тоочив—Итгэл нь Жаредын ах Христийг харах боломжтой болгов—Тэд даруу байж болохын тулд хүмүүст сул дорой байдлыг Их Эзэн өгдөг—Жаредын ах Зериний Уулыг итгэлээр нүүлгэв—Авралын тулд итгэл, найдвар, мөн энэрэл шаардлагатай—Моронай Есүсийг нүүр тулан харав.

1Мөнхүү улиран тохиох дор Иферийн өдрүүд Кориантумрын өдрүүдэд байв; мөн Кориантумр бүх нутгийн дээр хаан байлаа.

2Мөн Ифер Их Эзэний бошиглогч байв; иймийн тул Ифер Кориантумрын өдрүүдэд ирж, мөн хүмүүст бошиглож эхлэв, учир нь түүнд орших Их Эзэний Сүнсний улмаас тэрээр зогсоогдож чадахгүй байв.

3Тэрээр өглөөнөөс эхлэн бүр нар жаргах хүртэл, хүмүүсийг наманчлалд хүргэх Бурханд итгэхийг, эс бөгөөс тэд устгагдах болуузай хэмээн ухуулан, итгэлээр бүх зүйлс гүйцэлддэгийг тэдэнд хэлэн тунхаглав—

4Иймийн тул, Бурханд итгэдэг хэн боловч, илүү сайн дэлхийд, тийм ээ, Бурханы баруун гар талд байх нэгэн байрны төлөө лавтайяа найдаж болох, уг найдвар нь итгэлээр ирж, хүмүүсийн бодгальд зангуу болдог, тэр нь тэднийг тууштай мөн хөдөлшгүй сайн үйлээр үргэлж дүүрэн, бас Бурханыг алдаршуулахад удирдагдах болгодог.

5Мөнхүү улиран тохиох дор Ифер агуу хийгээд гайхамшигт зүйлийг хүмүүст бошиглосон аж, тэд тэдгээрийг эс үзсэний учир, тэд тэдгээрт нь итгэсэнгүй.

6Мөн эдүгээ, би, Моронай, эдгээр зүйлийн талаар заримыг ярья; итгэл бол найдагдсан боловч үзэгдээгүй зүйлүүд гэдгийг би дэлхийд үзүүлнэ; иймийн тул, та нар хараагүйн улмаас бүү арсалд, учир нь итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй.

7Учир нь Христ бидний өвөг дээдэст, тэрээр үхлээс боссоныхоо дараа, өөрийгөө үзүүлсэн нь итгэлээр байсан буюу; мөн тэднийг өөрт нь итгэлтэй болсны дарааг хүртэл тэрээр өөрийгөө тэдэнд үзүүлээгүй юм; иймийн тул, түүнд зарим нь итгэлтэй байсан гэдэг нь зайлшгүй, учир нь тэрээр өөрийгөө дэлхийд үзүүлээгүй.

8Гэвч хүмүүсийн итгэлийн улмаас тэрээр өөрийгөө дэлхийд үзүүлж, мөн Эцэгийн нэрийг алдаршуулан, мөн бусад зарим нь тэнгэрлэг бэлгээс хүртэгсэд байж болохын тулд, тэд үзээгүй зүйлүүддээ найдаж болохын тулд замыг бэлтгэсэн бөлгөө.

9Иймийн тул, та нар ч түүнчлэн, хэрэв та нар итгэлтэй л байх аваас, найдварыг агуулж, мөн уг бэлгээс хүртэгсэд байж болно.

10Болгоогтун эртний тэд Бурханы ариун жаягаар дуудагдсан нь итгэлээр байсан буюу.

11Иймийн тул, Мосегийн хууль өгөгдсөн нь итгэлээр байсан юм. Гэвч өөрийн Хүүгийн бэлгээр Бурхан илүүтэй онцгой замыг бэлтгэсэн бөлгөө; мөн үүний гүйцэлдсэн нь итгэлээр юм.

12Учир нь хэрэв хүмүүний үрсийн дунд итгэл үгүй бол Бурхан тэдний дунд ямар ч гайхамшгийг үйлдэж эс чадах буюу; иймийн тул, тэдний итгэлийн дарааг хүртэл тэрээр өөрийгөө үзүүлээгүй.

13Болгоогтун, шоронг газарт нуран унах болгосон нь Алма Амюлек хоёрын итгэл байсан юм.

14Болгоогтун, тэд галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртэхэд хүргэх өөрчлөлтийг леменчүүдийн дээр авчирсан нь Нифай Лихай хоёрын итгэл байсан юм.

15Болгоогтун, леменчүүдийн дунд нэтэд агуу гайхамшгийг үйлдсэн нь Аммон мөн түүний ахан дүүсийн итгэл байсан юм.

16Тийм ээ, мөн гайхамшгийг үйлдсэн бүр тэд бүгд нь, бүр Христийн өмнө мөн басхүү дараа нь байсан тэд, тэдгээрийг итгэлээр үйлдсэн юм.

17Мөн уг гурван шавь үхлийг эс амсана хэмээх амлалтыг олж авсан нь итгэлээр байсан юм; мөн тэд итгэлийнхээ дараах хүртэл амлалтыг олж авсан нь үгүй.

18Мөн итгэлийнхээ дарааг хүртэл хэн ч хэзээ ч гайхамшгийг үйлдсэн нь үгүй; иймийн тул тэд эхлээд Бурханы Хүүд итгэсэн бөлгөө.

19Мөн гивлүүрийн гадна хадгалагдаж чадахааргүй тэд, харин итгэлийн нүдээр болгоосон тэр зүйлийг өөрсдийн нүдээр үнэхээр хараад мөн баяртай байлаа, итгэл нь тийм үлэмж хүчирхэг байсан тэд бүр Христийг ирэхээс өмнө ч олон байв.

20Мөн болгоогтун, эдгээрийн нэг нь Жаредын ах байсныг бид энэхүү цэдэгт үзсэн бөлгөө; учир нь түүний итгэлээрээ олж авсан үг болох, Бурхан өөрөө түүнд хэлсэн үгийн учир, тэр хуруугаа сунгахад, Жаредын ахын харцнаас нууж эс чадахаар Бурханд итгэх түүний итгэл тийм агуу байв.

21Мөн Жаредын ахын итгэлээр олж авсан амлалтын улмаас, Жаредын ах Их Эзэний хурууг болгоосны дараа, Их Эзэн түүний харцнаас юуг ч зайлуулж эс чадсан бөлгөө; иймийн тул тэрээр түүнд бүх зүйлийг үзүүлсэн аж, учир нь тэрээр гивлүүрийн гадна цаашид хадгалагдаж эс чадсан буюу.

22Мөн миний эцэг дээдэс эдгээр зүйлийг тэдний ахан дүүст харийнханаар дамжуулан ирүүлнэ гэсэн амлалт олж авсан нь итгэлээр байсан юм; тиймийн тул Их Эзэн, тийм ээ, бүр Есүс Христ надад зарлигласан бөлгөө.

23Мөн би түүнд хэлэв: Их Эзэн, бидний бичгийн сул дорой байдлын улмаас, харийнхан эдгээр зүйлийг шоолох болно; учир нь Их Эзэн та биднийг ярихдаа хүчтэй болгосон, гэвч та биднийг бичихдээ хүчит болгосон нь үгүй; учир нь та өөрийн тэдэнд өгсөн Ариун Сүнсний улмаас, энэ бүх хүмүүсийг, тэд ихийг ярьж чадахаар болгосон билээ;

24Мөн бидний гар болхийн улмаас, та биднийг багыг л бичиж чаддаг болгосон буюу. Болгоогтун, та биднийг Жаредын ахын адил бичихдээ хүчтэй болгосон нь үгүй, учир нь түүний бичсэн зүйлүүд, тэдгээрийг унших болгон хүмүүнийг эзэмдэхүйц таны адил тийм хүчтэй байхаар түүнийг хүчирхэг болгосон бөлгөө.

25Бид бүр бичиж чадахааргүйгээр, та бидний үгсийг хүчирхэг мөн агуу болгосон; иймийн тул, бичихдээ бид өөрсдийн сул доройг болгоож, мөн өөрсдийн үгийг байрлуулахын улмаас бүдэчдэг; мөн харийнхан бидний үгсийг шоолох буйза хэмээн би эмээнэ.

26Мөн би үүнийг хэлэхэд, Их Эзэн надад ярьж, хэлрүүн: Тэнэгүүд шоолдог, гэвч тэд гашуудах болно; мөн тэд та нарын сул доройг үл ашиглахын тулд, номхон дөлгөөн тэдэнд миний ач ивээл хангалттай;

27Мөн хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.

28Болгоогтун, харийнханд би сул доройг нь үзүүлэх болно, мөн итгэл, найдвар хийгээд энэрэл нь надад авчирдгийг—бүх зөв шударгын эх булагт би тэдэнд үзүүлэх болно.

29Мөн би, Моронай, эдгээр үгсийг сонсоод, тайтгаруулагдаж, мөн хэлэв: Ай Их Эзэн, таны зөв шударга таалал гүйцэлдэх болтугай, учир нь та хүмүүний үрсэд тэдний итгэлийн дагуу үйлддэг билээ;

30Учир нь Жаредын ах Зерин ууланд, нүү хэмээн хэлэхэд—тэр нь нүүлгэгдсэн шүү дээ. Мөн хэрэв тэрээр итгэлгүй байсан бол тэр нь нүүхгүй байсан; иймийн тул хүмүүс итгэлийг агуулсны дараа л та үйлддэг шүү дээ.

31Учир нь тийн та өөрийгөө шавь нартаа үзүүлсэн; учир нь тэд итгэлийг агуулсны, мөн таны нэрээр ярьсны дараа, та өөрийгөө тэдэнд агуу хүчтэйгээр үзүүлсэн буюу.

32Мөн түүнчлэн түүнд хүмүүн илүү онцгой найдвар тавьж болох өргөөг та хүмүүнд, тийм ээ, таны Эцэгийн эзэмшлүүдийн дунд бэлтгэсэн хэмээн таны хэлснийг би санаж байна; иймийн тул хүмүүн найдах ёстой, эс бөгөөс тэрээр таны бэлтгэсэн тэр байранд өв хүртэж чадахгүй.

33Мөн түүнчлэн, та дэлхийнхэнд хайртай, бүр өөрийн амийг дэлхийнхний төлөө өгөх хүртлээ, хүмүүний үрсэд нэгэн байрыг бэлтгэхийн тулд үүнийг эргүүлж авна хэмээн хэлснийг тань би санаж байна.

34Мөн эдүгээ хүмүүний үрсэд зориулсан таны хайр бол энэрэл гэдгийг би мэднэ; иймийн тул, хүмүүс энэрэлтэй байхаас бусдаар, Эцэгийнхээ эзэмшлүүдэд таны бэлтгэсэн тэрхүү байрыг өвлөж чадахгүй.

35Иймийн тул, бидний сул доройн улмаас, хэрэв харийнхан энэрэл үгүй аваас, та тэднийг сорьж, мөн тэдний талантыг нь авч, тийм ээ, бүр тэдний хүлээн авсан түүнийг нь, мөн илүү элбэг хангалуун буй тэдэнд өгөх болно хэмээн таны хэлсэн энэ зүйлээр би мэднэ.

36Мөнхүү улиран тохиох дор тэд энэрлийг агуулж болохын тулд, тэрээр харийнханд ач ивээлийг хайрлаасай хэмээн Их Эзэнд хандан залбирсан буюу би.

37Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн надад хэлрүүн: Хэрэв тэд энэрэл үгүй аваас, энэ нь чамд хамаагүй болой; чи итгэлтэй байсан; иймийн тул, чиний өмсгөл цэвэр болгогдох болно. Мөн чи өөрийн сул доройг харсны учир чи, миний Эцэгийн эзэмшилд миний бэлтгэсэн байранд суух хүртэл хүчирхэг болгогдох болно.

38Мөн эдүгээ, би, Моронай, харийнханд, тийм ээ, мөн түүнчлэн өөрийн хайрладаг ах дүүстээ, миний өмсгөлүүдэд та нарын цусны толбо үгүйг бүх хүмүүс мэдэх Христийн шүүлтийн суудлын өмнө бид уулзах хүртэл сайныг ерөөе.

39Мөн би Есүсийг харсан, мөн нэг хүмүүн нөгөөдөө хэлэхийн адилаар, тэрээр надтай нүүр тулан ярьсан, мөн тэрээр энгийн даруу байдлаар, миний хэлээр эдгээр зүйлүүдийн талаар хэлснийг тийн та нар мэдэх болно;

40Мөн миний бичих нь сул доройн улмаас, би зөвхөн цөөн хэдийг бичсэн бөлгөө.

41Мөн эдүгээ, Бурхан Эцэгийн мөн түүнчлэн Их Эзэн Есүс Христийн, мөн тэднийг гэрчилдэг Ариун Сүнсний ач ивээл та нарт оршин байж мөн үүрд үлдэхийн тулд бошиглогчид хийгээд төлөөлөгчдийн тухайлан бичсэн Есүсийг эрэлхийлэхийг би та нарт уриалж байна. Амен.