Судрууд
Мормоны Ном


Иферийн Ном

Бүлэг 2

Жаредчууд амлагдсан газар тийш аялалдаа бэлтгэв—Энэ нь хүмүүс тэнд Христэд үйлчлэх эс бөгөөс арчигдах ёстой сонгомол нутаг болой—Их Эзэн Жаредын ахтай гурван цагийн туршид ярив—Жаредчууд далайн хөлгүүдийг босгов—Хөлгүүд нь хэрхэн гэрэлтүүлэгдэхийг бодож олохыг Их Эзэн Жаредын ахаас хүсэв.

1Мөнхүү улиран тохиох дор Жаред мөн түүний ах, мөн тэдний гэр бүлүүд, мөн түүнчлэн Жаредын найзууд, мөн түүний ах мөн тэдний гэр бүлүүд, бүх л төрлийн эр ч бай эм ч бай, цуглуулсан мал сүрэгтэйгээ хойд зүгт орших хөндий тийш (мөн хөндийн нэр нь Нимрод хэмээн хүчит анчны нэрээр нэрлэгдсэн байв) уруудан явав.

2Мөн түүнчлэн тэд тор тавин мөн агаарын жигүүртнийг барив, мөн усны загасыг өөрсөдтэйгөө авч явах тэр савыг тэд түүнчлэн бэлтгэв.

3Мөн тэд түүнчлэн балт зөгий хэмээгдэн хөрвүүлэгдэх дезеретийг өөрсөдтэйгээ авч явав, мөн тэд тийн дэлхийн гадаргуу дээр байсан бүл зөгийнүүдийг, мөн бүхий зүйлсээс, бүх л төрлийн үрийг өөрсөдтэйгээ авч явав.

4Мөнхүү улиран тохиох дор тэд уруудан Нимродын хөндийд ирэхэд Их Эзэн бууж ирээд мөн Жаредын ахтай ярив; мөн тэрээр үүлэн дунд байж, мөн Жаредын ах түүнийг үл харсан аж.

5Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн аглаг буйд тийш, тийм ээ, хэзээ ч хүн хүрээгүй тэр хэсэг тийш явахыг тэдэнд зарлиглав. Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн тэдний өмнө яван, мөн тэр үүлэн дунд зогсохдоо тэдэнтэй ярьж, мөн тэдний хааш аялахыг зааварлав.

6Мөнхүү улиран тохиох дор тэд аглаг буйдаар аялж, мөн хөлгүүдийг босгож, Их Эзэний мутраар үргэлжид удирдуулан, түүгээр тэд их усыг гатлав.

7Мөн Их Эзэн тэдэнд тэнгисийн цаадах аглаг буйдад зогсохыг нь үл зөвшөөрөн, харин тэрээр тэднийг Их Эзэн Бурханы зөв шударга хүмүүст хадгалсан бүх бусад нутгуудаас сонгомол болох, бүр амлалтын нутагт хүртэл явахыг хүсэв.

8Мөн тэр цагаас эхлэн мөн үүрд энэхүү амлалтын нутгийг эзэмших хэн боловч, өөрт нь, үнэн бөгөөд цорын ганц Бурханд үйлчлэх учиртай, эс бөгөөс түүний хилэн тэр чигээрээ тэдний дээр ирэхэд тэд арчигдах болно хэмээн тэрээр Жаредын ахад уур хилэндээ тангарагласан байв.

9Мөн эдүгээ, энэ нутгийн талаар Бурханы тогтоолыг, энэ нь амлалтын нутаг гэдгийг бид болгоож чадна; мөн үүнийг эзэмших ямар ч үндэстэн Бурханд үйлчлэх болно, эс бөгөөс түүний хилэн тэр чигээрээ тэдний дээр ирэхэд тэд арчигдах болно. Мөн тэд алдастаа бүрнээ боловсорсон үед түүний хилэн тэр чигээрээ тэдний дээр ирнэ.

10Учир нь болгоогтун, энэ бол бусад бүх нутгуудаас сонгомол тэрхүү нутаг болой; иймийн тул үүнийг эзэмших тэр нь Бурханд үйлчлэх буюу, эс бөгөөс арчигдах болно; учир нь энэ бол Бурханы үүрдийн тогтоол юм. Мөн уг нутгийн үрсийн дунд алдас бүрэн дүүрэн болтол, тэд арчигдах нь үгүй.

11Мөн энэ нь та нарт ирнэ, Ай харийнхан та нар, та нар Бурханы тогтоолуудыг мэдэж болохын тулд—та нар наманчилж, мөн бүрэн дүүрэн нь ирэх хүртэл алдсаа үргэлжлүүлэхгүй байж болохын учир, уг нутгийг өвлөгчид өмнө нь үйлдсэний адилаар Бурханы уур хилэнгийн бүрэн дүүрнийг та нар өөрсөд дээрээ авчрахгүй байж болохын тулд мөн энэ нь та нарт ирнэ.

12Болгоогтун, энэ бол сонгомол нутаг, мөн үүнийг эзэмшигч ямарваа үндэстэн, хэрэв тэд уг нутгийн Бурхан, бидний бичсэн зүйлсээр үзүүлэгдсэн Есүс Христэд л зөвхөн үйлчлэх аваас, дарангуйллаас, мөн боолчлолоос, мөн тэнгэрийн доорх бусад бүх үндэстнээс ангид байх болно.

13Мөн эдүгээ би цэдгээ үргэлжүүлье; учир нь болгоогтун, улиран тохиох дор Их Эзэн Жаред мөн түүний ахан дүүсийг газрыг хуваагч тэрхүү агуу далайд урагш авчрав. Мөн тэд далайн дэргэд ирээд майхнаа тэд босгов; мөн тэд уг газрын нэрийг Морианкумер гэв; мөн тэд майхнуудад амьдарч байв, далайн эрэг дээр дөрвөн жилийн туршид майхнуудад амьдарсан ажгуу.

14Мөнхүү улиран тохиох дор дөрвөн жилийн шувтарганд Их Эзэн Жаредын ахад дахин ирж, мөн үүлэн дунд зогсоод түүнтэй ярив. Мөн гурван цагийн турш Их Эзэн Жаредын ахтай ярьж, тэрээр Их Эзэний нэрийг дуудахаа эс санасных нь учир түүнийг зэмлэв.

15Мөн Жаредын ах өөрийн хийсэн хилэнцэт үйлээ наманчлав, мөн өөртэйгөө хамт байсан ахан дүүсийнхээ төлөө Их Эзэний нэрийг дуудав. Мөн Их Эзэн түүнд хэлсэн нь: Чамайг болон ахан дүүсийг чинь нүглээс нь өршөөе би; харин та нар цаашид нүгэл үйлдэх ёсгүй, учир нь миний Сүнс хүмүүний төлөө үргэлж зүтгэх нь үгүй гэдгийг та нар санах болно; иймийн тул, хэрэв та нар бүрэн боловсрох хүртлээ нүгэл үйлдэх аваас Их Эзэний дэргэдээс та нар тусгаарлагдах болно. Мөн эдгээр нь би та нарт өвлүүлэн өгөх тэр нутгийн талаарх миний бодол юм; учир нь энэ нь бусад бүх нутгуудаас сонгомол нутаг байх болно.

16Мөн Их Эзэн хэлрүүн: Явж ажилла, мөн эдүгээгээс өмнө та нар босгож байсан хөлгүүдийнхээ адил хөлгийг босгогтун. Мөнхүү улиран тохиох дор Жаредын ах, мөн түүнчлэн түүний ахан дүүс ажиллахаар явж, мөн тэд Их Эзэний зааврын дагуу босгож байсныхаа адилаар хөлгүүдийг босгов. Мөн тэдгээр нь жижиг, мөн бүр тэдгээр нь усан дээр жигүүртэн хөнгөхөн байдгийн адилаар усан дээр тийм хөнгөн байв.

17Мөн тэдгээр нь туйлын нягт байхаар, бүр таваг лугаа адил усыг агуулахуйцаар баригджээ; мөн ёроол нь таваг лугаа адил нягт байв; мөн талууд нь таваг мэт нягт байв; мөн төгсгөлүүд нь дээш өргөгдсөн байв; мөн дээд тал нь таваг мэт нягт байв; мөн урт нь модны уртын адил байв; мөн үүд нь, хаалттай байхдаа, таваг мэт нягт байв.

18Мөнхүү улиран тохиох дор Жаредын ах Их Эзэнд хандан залбирч, хэлсэн нь: Ай Их Эзэн, таны надад зарлигласан ажлыг би гүйцэлдүүлэв, мөн би таны заасны дагуу хөлгүүдийг бүтээлээ.

19Мөн болгоогтун, Ай Их Эзэн, тэдэн дотор гэрэл үгүй болой; бид хааш залах вэ? Мөн бид дотор нь буй агаараас өөр амьсгалах зүйл үгүйн учир, түүнчлэн бид үрэгдэх буюу; тиймийн тул бид үрэгдэх болно.

20Мөн Их Эзэн Жаредын ахад хандан өгүүлсэн нь: Болгоогтун, та нар оройд нь, мөн бас ёроолд нь нүхэлсүгэй; мөн агаар дутагдах үедээ нүхээ нээж мөн агаар оруулах болно. Мөн хэрэв та нар дээр ус орж ирэх аваас, та нар үерт үрэгдэхгүй байж болохын тулд болгоогтун, та нар уг нүхийг бөглөх болно.

21Мөнхүү улиран тохиох дор Жаредын ах Их Эзэн зарлигласны дагуу хийсэн бөлгөө.

22Мөн тэрээр Их Эзэнд хандан дахин залбирч, хэлрүүн: Ай Их Эзэн, болгоогтун таны надад зарлиг болсноор би хийв; мөн би өөрийн хүмүүст хөлгүүдийг бэлтгэв, мөн болгоогтун тэдэн дотор гэрэл үгүй байна. Болгоогтун, Ай Их Эзэн, бид энэ их усыг харанхуйд гатлахыг та зөвшөөрнө гэж үү

23Мөн Их Эзэн Жаредын ахад хандан хэлсэн нь: Та нар хөлгүүд дотроо гэрэлтэй байхын тулд намайг хэрхэхийг та нар хүснэ вэ? Учир нь болгоогтун, та нар хөлөгтөө цонхтой байж үл болно, учир нь тэдгээр нь хэдэн хэсэг бутрах болно; бас та нар өөрсөдтэйгөө гал авч явж үл болно, учир нь та нар галын гэрлээр явахгүй.

24Учир нь болгоогтун, та нар далайн дундах халимтай адил байх болно; учир нь уулс мэт давалгаанууд та нар дээр буух болно. Гэсэн хэдий ч, би та нарыг далайн гүнээс дахин гаргаж ирэх болно; учир нь салхи амнаас минь гарч, мөн бас бороо болоод үерийг ч би илгээх болой.

25Мөн болгоогтун, би та нарыг эдгээр зүйлсийн эсрэг бэлтгэх болно; учир нь би та нарыг далайн давалгаа, мөн урагш түрэх салхи, мөн ирэх үерийн эсрэг эс бэлтгэх аваас та нар энэхүү агуу гүнийг гаталж эс чадна. Тиймийн тул та нар далайн гүнд хучигдахын цагт та нар гэрэлтэй байхын тулд намайг та нар юу бэлтгээсэй хэмээн хүсч байна вэ