Судрууд
Мормоны Ном


Хиламаны Ном

Хиламаны хүү Нифайн бошиглол оршвой—Тэд ёс бус үйлүүдээ наманчлахгүй бол тэднийг бүрмөсөн устгалд хүргэн, уур хилэндээ тэдэнд зочлох болно хэмээн Бурхан Нифайн хүмүүст заналхийлэв. Бурхан Нифайн хүмүүсийг тахлаар цохив; тэд наманчилж мөн түүнд хандав. Лемен үндэстэн, Сэмуеэл нифайчуудад бошиглов.

7-гоос 16 дугаар бүлэгт агуулагдав.

Бүлэг 7

Нифай умардад эсэргүүцэгдэж мөн Зарахемлад эргэж ирэв—Тэрээр цэцэрлэгийнхээ цамхаг дээр залбирч мөн хүмүүст наманчлах эс бөгөөс мөхөхийг сануулан уриалав. Ойролцоогоор мэө 23–21 он.

1Болгоогтун, эдүгээ улиран тохиох дор нифайчуудын хүмүүсийн дээрх шүүгчдийн засаглалын жаран есдүгээр онд Хиламаны хүү Нифай умардын нутгаас Зарахемлагийн нутагт эргэж ирэв.

2Учир нь тэрээр умардын нутагт байсан хүмүүсийн дунд явж, мөн Бурханы үгийг тэдэнд номлож, мөн тэдэнд олон зүйлийг бошиглосон бөлгөө;

3Мөн тэд түүний бүх үгсийг эсэргүүцэж, үүний хэрээр тэрээр тэдний дунд үлдэж чадсангүй, харин төрөлх нутагтаа дахин эргэж иржээ.

4Мөн хүмүүс тийм аймшигт ёс бусын байдалд буйг, мөн Гадиантоны дээрэмчид шүүлтийн суудлуудыг—уг нутгийн хүч чадал мөн эрх мэдлийг хууль бусаар булаан эзэлснийг; Бурханы зарлигуудыг хойш тавьж, түүний өмнө өчүүхэн ч зөв шударга байсангүйг; хүмүүний үрсэд зөв шударгыг үйлдсэнгүйг харжээ;

5Зөв шударгынх нь учир зөв шударгыг үйлдэгсдийг буруушаахыг; гэмтнүүдийг мөн ёс бусыг үйлдэгсдийг мөнгөнийх нь учир үл шийтгэн явуулахыг; мөн үүнээс гадна тэд дэлхийгээс нэр алдар хийгээд эд хөрөнгө олж болохын тулд, мөн үүнээс гадна, тэд илүү амархнаар садар самууныг үйлдэж, мөн хулгайлж, мөн алж, мөн өөрсдийнхөө таалалуудын дагуу үйлдэж болохын тулд тааллуудынхаа дагуу удирдаж мөн үйлдэхээр засгийн газрын тэргүүн албанд байхыг буюу—

6Эдүгээ цөөн жилийн дотор энэ агуу алдас нифайчуудын дээр ирэв; мөн Нифай үүнийг хараад, зүрх нь цээжин дотроо харамслаар тэлэв; мөн тэрээр бодгалийн шаналалдаа дуу алдаж:

7Ай, би түүнтэй хамт амлагдсан нутагт баясаж чадахын тулд өөрийн өвөг Нифай анх Иерусалим нутгаас гарах үед өөрийн өдрүүдийг өнгөрөөсөн болоосой би; тэгэхэд түүний хүмүүс анхаарлаа амархан хандуулдаг байж, Бурханы зарлигуудыг дагахдаа чанд, мөн алдсыг үйлдэхээр удирдагдахдаа удаан байжээ; мөн тэд Их Эзэний үгсийг дуулахдаа хурдан байжээ—

8Тийм ээ, хэрэв миний өдрүүд тэдгээр өдрүүдэд байх боломжтой байсан аваас, ах дүүсийнхээ зөв шударгын учир бодгаль минь баясахсан билээ.

9Гэвч болгоогтун, эдгээр нь миний өдрүүд байх нь, мөн ах дүүсийнхээ энэ ёс бусын учир бодгаль минь харамслаар дүүргэгдэх нь надад заяагдсан ажээ.

10Мөн болгоогтун, эдүгээ улиран тохиох дор энэ нь Зарахемлагийн хотод байсан, төв зах тийш хүрэх тэр их хөлийн замын дэргэдэх, Нифайн цэцэрлэгт байсан нэгэн цамхаг дээр байв; тиймийн тул, түүнчлэн их хөлийн зам дэргэдүүр нь өнгөрөх цэцэрлэгийн хаалганы ойролцоо байсан цамхаг болох, өөрийн цэцэрлэг доторх тэрхүү цамхаг дээр Нифай өөрөө бөхийн суув.

11Мөнхүү улиран тохиох дор цамхаг дээр Нифай Бурханд сэтгэлээ юүлж байхад хажуугаар өнгөрч мөн харсан хэдэн хүмүүн байв; мөн тэд гүйж мөн үзсэнээ хүмүүст хэлэв, мөн хүмүүсийн ёс бусын төлөө тийм агуу гашуудлын шалтгааныг мэдэж болохын тулд хүмүүс бөөн бөөнөөрөө цуглан ирэв.

12Мөн эдүгээ, Нифай босохдоо тэрээр нэгдэн цугларсан хүмүүс бөөгнөрснийг болгоов.

13Мөнхүү улиран тохиох дор тэрээр амаа нээж мөн тэдэнд хэлэв: Болгоогтун, та нар яагаад өөрсдөө нэгдэн цугларцгаасан билээ? Би өөрсдийн чинь алдсуудыг хэлж болохын тулд гэж үү

14Тийм ээ, би Бурхандаа сэтгэлээ юүлж болохын тулд цамхаг дээр гарсны учир нь, та нарын алдсуудын учир зүрх сэтгэлийн минь үлэмжийн их харамслын учир бөлгөө!

15Мөн гашуудал мөн гаслангийн минь учир та нар нэгдэн цуглараад, мөн гайхаж байна; тийм ээ, мөн та нарт гайхах их хэрэгцээ буй; тийм ээ, та нар бууж өгснөөр чөтгөр та нарын зүрх сэтгэлд агуу байрыг эзэлсэн учир та нар гайхвал зохино.

16Тийм ээ, та нарын бодгалийг үүрдийн аймшиг мөн төгсгөлгүй халаглалд доош чулуудахаар эрэлхийлж буй түүний уруу таталтанд та нар хэрхэн бууж өгч яаж чадна вэ

17Ай наманчлагтун та нар, наманчлагтун та нар! Та нар яагаад үхэх билээ? Та нар эргэ, та нар Их Эзэн Бурханыхаа зүг эргэ. Тэрбээр яагаад та нарыг орхисон билээ

18Энэ нь та нар зүрх сэтгэлээ хатууруулсных бөлгөө; тийм ээ, та нар сайн хоньчны дуу хоолойг анхааран сонсоогүй; тийм ээ, та нар өөрсдийнхөө эсрэг уурлуулахаар түүнийг өдөөн хатгасан билээ.

19Мөн болгоогтун, та нарыг цуглуулахын оронд, та нар наманчлахгүй аваас, болгоогтун, тэрээр та нарыг тарааснаар та нар нохдын хийгээд зэрлэг араатнуудын идэш байх болно.

20Ай, тэрбээр та нарыг чөлөөлсөн чухам тэрхүү өдөр та нар Бурханаа хэрхэн мартаж чадсан бэ

21Гэвч болгоогтун, энэ нь эд хөрөнгө олохын тулд, хүмүүнээр магтуулахын тулд, тийм ээ, та нар алт болон мөнгө авч болохын тулд болой. Мөн та нар зүрх сэтгэлээ энэ дэлхийн баялгууд хийгээд хоосон зүйлүүд дээр байрлуулсан, үүнийхээ төлөө та нар алж, мөн тонож, мөн хулгайлж, мөн хөршийнхөө эсрэг хуурамчаар гэрчилдэг, мөн бүхий л төрлийн алдсуудыг үйлддэг.

22Мөн энэ шалтгааны учир, та нар наманчлахгүй аваас та нарын дээр халаг ирэх болно. Учир нь хэрэв та нар наманчлахгүй аваас, болгоогтун, энэ их хот, мөн түүнчлэн эргэн тойрон дахь бидний эзэмшлийн нутагт буй тэдгээр бүх агуу хотууд, та нар тэдний дотор байргүй байхын тулд булаан эзлэгдэх болно; учир нь болгоогтун, Их Эзэн эдүгээ хүртэл хийснийхээ адилаар, дайснуудаа сөрөн зогсох хүчийг та нарт өгөхгүй.

23Учир нь болгоогтун, Их Эзэн тийн хэлэв: Нүглүүдээ наманчилж, мөн үгсийг минь анхааран сонссон тэднээс бусдад бол, ёсон бусыг үйлдэгчдийг нэгийг нь нөгөөгөөс илүүд үзэж өөрийн хүчнээсээ үзүүлэхгүй. Эдүгээ тиймийн тул, ах дүүс минь, та нар наманчлахаас бусдаар та нарыг бодвол леменчүүдэд илүү дээр байх болно гэдгийг та нар болгоогоосой хэмээнэ би.

24Учир нь болгоогтун, тэд та нараас илүү зөв шударга, учир нь тэд та нарын хүлээн авсан тэр агуу мэдлэгийн эсрэг нүгэл үйлдээгүй; тиймийн тул Их Эзэн тэдэнд нигүүлсэнгүй байх болно; тийм ээ, тэр ч байтугай та нар наманчлахгүй аваас бүрмөсөн устгагдах үед ч тэрээр тэдний өдрүүдийг уртасгаж мөн үр удмыг нь өсгөх болно.

25Тийм ээ, та нарын дунд ирсэн агуу жигшүүрт байдлын учир та нарт халаг болог; мөн та нар өөрсдийгөө үүнд, тийм ээ, Гадиантоноор байгуулагдсан нууц бүлэглэлд нэгтгэсэн!

26Тийм ээ, та нар зүрх сэтгэлдээ орохыг хүлцсэн, өөрсдийн үлэмж агуу баялгуудын учир сайнаас хэтрүүлэн хэт хөөргөсөн бардамналын учир та нарт халаг ирэх болно!

27Тийм ээ, та нарын ёс бус үйлүүд мөн жигшүүрт хэргүүдийн чинь учир та нарт халаг байг!

28Мөн та нар наманчлахгүй аваас та нар мөхөх болно; тийм ээ, бүр газар нутгууд чинь та нараас булаан эзлэгдэж, мөн та нар газрын гадаргуу дээрээс устгагдах болно.

29Болгоогтун эдүгээ, эдгээр зүйлүүд байх болно хэмээн би өөрөө мэдээд хэлээгүй, учир нь би эдгээр зүйлийг мэдэж байгаа нь өөрөө бус юм; гэвч болгоогтун, Их Эзэн Бурхан тэдгээрийг надад мэдүүлсэн учир би эдгээр зүйлүүд үнэнийг мэднэ, тиймийн тул тэдгээр нь байх болно хэмээн гэрчилж байна би.