Судрууд
Мормоны Ном


Моронайн Ном

Бүлэг 4

Ахлагчид болон санваарнууд ариун ёслолын талхыг хэрхэн адислан түгээдэг нь тайлбарлагдав. Ойролцоогоор мэ 401–421 он.

1Ахлагчид болон санваартнууд Сүмийнхэнд Христийн бие болон цусыг адислан түгээх хэлбэр нь; мөн тэд Христийн зарлигуудын дагуу үүнийг адислан түгээдэг байв; иймийн тул бид уг хэлбэр нь үнэнийг мэднэ; мөн ахлагч эсвээс санваартан үүнийг адислан түгээдэг байв—

2Мөн тэд сүмийнхэнтэй хамт сөгдөн сууж, мөн Христийн нэрээр Эцэгт залбирч, хэлдэг байв:

3Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, үүнээс хүртэх тэд бүгдийн бодгалийн тулд; тэд түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд таны Хүүгийн биеийг төлөөлөн дурсаж, тэд үүнийг идэж, Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, тэд өөрсдөдөө таны Хүүгийн нэрийг авч, мөн үргэлж түүнийг санаж, мөн өөрсдөд нь өгсөн түүний зарлигуудыг дагахад бэлэн гэдгээ танд гэрчилж болохын тулд, энэ талхыг адисалж мөн ариусгахыг таны Хүү, Есүс Христийн нэрээр бид танаас гуйж байна. Амен.