Судрууд
Мормоны Ном


Мозаягийн Ном

Бүлэг 15

Христ Эцэг мөн Хүү аль аль нь хэрхэн байдаг вэ—Тэрээр өмгөөлөл үйлдэж мөн өөрийн хүмүүсийн зөрчлүүдийг үүрэлцэх болно—Тэд болон ариун бошиглогчид түүний үр удам мөн—Тэрээр Амилуулалтыг улируулан тохиох болгосон бөлгөө—Бяцхан хүүхдүүдэд мөнх амьдрал байдаг. Ойролцоогоор мэө 148 он.

1Мөн эдүгээ Абинадай тэдэнд хэлэв:Бурхан өөрөө хүмүүний үрсийн дунд доош ирэх болно, мөн өөрийн хүмүүсийг гэтэлгэх болно гэдгийг та нар ойлгоосой хэмээнэ би.

2Мөн тэрээр маханбодид оршихын учир тэрээр Бурханы Хүү гэж нэрлэгдэх болно, мөн Эцэгийн тааллын дагуу маханбодийг харьяалуулсны учир, Эцэг мөн Хүү байдаг—

3Эцэг, учир нь тэр Бурханы хүчээр бий болгогдсон билээ; мөн Хүү, маханбодийнхоо учир буюу; ийн Эцэг бас Хүү болдог—

4Мөн тэд бол нэг Бурхан, тийм ээ, тэнгэр ба газрын чухамхүү тэр Мөнхийн Эцэг.

5Мөн тийн маханбодь Сүнсний харьяат болж, өөрөөр хэлбэл Хүү нь Эцэгийн харьяат болох учир, нэг Бурхан тул, уруу таталтыг тэвчдэг, мөн уруу таталтанд үл автагддаг, гэсэн ч өөрийгөө доромжлогдохыг, мөн цээрлүүлэгдэхийг, мөн хөөгдөхийг, мөн өөрийн хүмүүсээр эс үнэлэгдэхийг тэвчих бөлгөө.

6Мөн энэ бүгдийн дараа, хүмүүний үрсийн дунд олон хүчит гайхамшиг үйлдсэнийхээ дараа, тэрээр хөтлөгдөх болно, тийм ээ, бүр Исаиагийн хэлсэнчлэн, ноос хяргагчийн өмнө хонь хэлгүй лугаа адил байдаг шиг, тэрчлэн тэрбээр амаа үл нээх болно.

7Тийм ээ, бүр тийн тэр хөтлөгдөн, цовдлогдон, мөн хөнөөгдөх болно, уг маханбодь бүр үхлийн харьяат болж, Хүүгийн таалал Эцэгийн таалалд багтах бөлгөө.

8Мөн Бурхан ийн үхлийн хүлээсийг тасчина, учир нь тэр үхлийг даван ялалтыг олно; мөн тэрээр Хүүд хүмүүний үрсийн төлөө өмгөөлөл хийх хүчийг өгнө—

9Тэнгэрт одсон, нигүүлслийн зүрхтэй байна; мөн тэрээр хүмүүний үрсэд хандсан нинжин сэтгэлээр дүүргэгдсэн байна; мөн тэрээр тэдний мөн шударга ёсны хооронд зогсдог бөлгөө; үхлийн хүлээсийг тасчиж, өөр дээрээ тэдний алдас мөн тэдний зөрчлүүдийг авч, тэднийг гэтэлгэн, мөн шударга ёсны шаардлагыг хангах буюу.

10Мөн эдүгээ би та нарт хэлнэ, түүний үе удмыг хэн тунхаглах билээ? Болгоогтун, би та нарт хэльэ, түүний бодгаль нүглийн төлөөс болсон байхад тэрээр өөрийн үрсийг харах болно. Мөн эдүгээ та нар юу хэлэх вэ? Мөн хэн түүний үр удам байх билээ

11Болгоогтун би та нарт хэлнэ, бошиглогчдын үгсийг сонссон хэн боловч, тийм ээ, Их Эзэний ирэлтийн талаар бошиглосон бүх ариун бошиглогчид—би та нарт хэлнэ, тэдний үгсийг сонсож анхаарсан хэн боловч бүгд мөн Их Эзэн өөрийн хүмүүсийг гэтэлгэх болно хэмээн итгэсэн, мөн нүглүүдийнхээ ангижралын төлөө тэр өдрийг харуулдан хүлээсэн нь, би та нарт хэлье, эд бол түүний үр удам, өөрөөр хэлбэл тэд бол Бурханы хаант улсыг өвлөгчид юм.

12Учир нь тэрээр нүглийг нь үүрсэн тэд бол эдгээр болой; эдгээр нь өөрсдийнх нь зөрчлүүдээс тэднийг гэтэлгэхийн тулд наснаас хальсан тэд болой. Мөн эдүгээ, тэд түүний үр удам бус уу

13Тийм ээ, мөн бошиглогчид ч тийм бус уу? Бошиглохын тулд амаа нээсэн болон зөрчилд унаагүй, дэлхий эхэлсэн цагаас хойших бүх ариун бошиглогчдыг би хэлж байна. Тэд бол түүний үр удам гэдгийг би та нарт хэлнэ.

14Мөн эдгээр нь амар амгаланг зарласан тэд, сайны тухай баярт мэдээг авчирсан тэд, авралыг зарласан тэд бөлгөө; мөн Сионд хэлсэн нь: Таны Бурхан хаанчлан буй!

15Мөн, Ай уулсын дээрх тэдний хөл хичнээн үзэсгэлэнтэй байсан билээ!

16Мөн түүнчлэн, амар амгаланг зарласаар буй тэдний хөл уулсын дээр хичнээн үзэсгэлэнтэй билээ!

17Мөн түүнчлэн, хожим амар амгаланг зарлах тэдний хөл уулсын дээр хичнээн үзэсгэлэнтэй билээ, тийм ээ, энэ цагаас хойшид мөн үүрд!

18Мөн болгоогтун, би та нарт хэлье, энэ бол бүгд биш. Учир нь амар амгаланг үндэслэгч нь болсон тэр, баярт мэдээг авчрах түүний хөл уулсын дээр хичнээн үзэсгэлэнтэй билээ, тийм ээ, бүр Их Эзэн, өөрийн хүмүүсийг гэтэлгэсэн тэрбээр; тийм ээ, өөрийн хүмүүст авралыг хайрласан тэрбээр;

19Учир нь өөрийн хүмүүсийн төлөө түүний хийсэн, дэлхийн үүслээс бэлтгэгдсэн тэрхүү гэтэлгэл үгүй байсан аваас, би та нарт хэлнэ, энэ нь үгүй байсан аваас, бүх хүн төрөлхтөн мөхөх ёстой байсан бөлгөө.

20Гэвч болгоогтун, үхлийн хүлээс тасчигдах болно, мөн Хүү хаанчилна, мөн үхэгсдийн дээр хүчтэй байх буюу; тиймийн тул, тэрээр үхэгсдийн амилуулалтыг улируулан тохиолгох бөлгөө.

21Мөн амилуулалт ирнэ, бүр анхны амилуулалт; тийм ээ, бүр байсны, байгаагийн, бүр Христийн амилуулалтыг хүртэл байх тэдний амилуулалт—учир нь тийн тэрээр нэрлэгдэх бөлгөө.

22Мөн эдүгээ, бүх бошиглогчдын мөн тэдний үгсэд итгэсэн тэд бүгдийн, өөрөөр хэлбэл Бурханы зарлигуудыг дагасан тэд бүгдийн амилуулалт, анхны амилуулалтаар босч ирэх болно; тиймийн тул, тэд бол анхны амилуулалт юм.

23Тэд өөрсдийг нь гэтэлгэсэн Бурхантай хамт оршихоор өргөмжлөгддөг буюу; тийн үхлийн хүлээсийг тасчсан Христээр дамжин тэд мөнх амьдралтай болох болно.

24Мөн тэд бол анхны амилуулалтанд байр эзлэх тэд болой; мөн тэд бол Христийг ирэхээс өмнө, өөрсдийн мэдэхгүйд, аврал тэдэнд тунхаглагдаагүйгээр нас барсан тэд бөлгөө. Мөн тийн Их Эзэн тэдний сэргээлтийг авчрах болно; мөн тэд анхны амилуулалтанд байр эзэлж өөрөөр хэлбэл мөнх амьдралтай байна, учир нь тэд Их Эзэнээр гэтэлгэгдсэн болой.

25Мөн түүнчлэн бяцхан хүүхдүүдэд мөнх амьдрал буй.

26Гэвч болгоогтун, мөн эмээгтүн, мөн Бурханы өмнө чичрэгтүн, учир нь та нар чичрэх нь зохистой; учир нь Их Эзэн өөрийг нь эсэргүүцэх мөн нүглүүддээ үхэх хэнийг боловч үл гэтэлгэнэ; тийм ээ, бүр дэлхий эхэлснээс хойш нүгэлдээ мөхсөн тэд, Бурханыг санаатайгаар эсэргүүцсэн тэд, Бурханы зарлигуудыг мэдэх мөртлөө, тэдгээрийг дагахгүй байсан тэд бүгд; тэд бол анхны амилуулалтанд байр эзлэхгүй тэд болой.

27Тиймийн тул та нар чичрэх нь зохистой бус уу? Учир нь аврал иймүүдийн нэгэнд нь ч ирэхгүй; учир нь Их Эзэн иймүүдийн нэгийг нь ч гэтэлгээгүй; тийм ээ, Их Эзэн иймүүдийг гэтэлгэж чадахгүй; учир нь тэр өөрийгөө үгүйсгэж чадахгүй; учир нь шударга ёс эрхээ эдлэх үед тэрээр үүнийг үгүйсгэж чадахгүй.

28Мөн эдүгээ би та нарт хэлнэ, Их Эзэний аврал бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүст тунхаглагдах тэр цаг ирэх болно.

29Тийм ээ, Их Эзэн, таны харуулууд дуу хоолойгоо өргөн; тэд нэгэн дуу хоолойгоор хамтдаа дуулах болно; учир нь тэд Их Эзэн Сионыг дахин авчрахыг нүдээр үзэх болно.

30Баясацгаа, хамтдаа дуулдгаа, Иерусалимын эзгүй газрууд аа; учир нь Их Эзэн өөрийн хүмүүсийг тайтгаруулсан, тэрээр Иерусалимыг гэтэлгэсэн бөлгөө.

31Их Эзэн ариун мутраа бүх үндэстнүүдийн нүдэнд харуулна; мөн газар дэлхийн бүх хязгаарууд бидний Бурханы авралыг харах болно.