Судрууд
Мормоны Ном


Мозаягийн Ном

Бүлэг 5

Гэгээнтнүүд итгэлийнхээ дагуу Христийн хөвгүүд, охид болцгоов—Тэд тийн Христийн нэрээр нэрлэгдэв—Сайн үйлүүдэд тогтвортой мөн гуйвшгүй байхыг хаан Бенжамин тэдэнд ухуулав. Ойролцоогоор мэө 124 он.

1Мөн эдүгээ, улиран тохиох дор хаан Бенжамин өөрийн хүмүүст тийн яриад, тэд өөрсдөд нь түүний ярьсан үгэнд итгэсэн эсэхийг мэдэхийг тэрээр хүсэн тэдний дунд илгээсэн бөлгөө.

2Мөн тэд бүгд нэгэн дуугаар хашгирч, өгүүлсэн нь: Тийм ээ, бидэнд ярьсан тэр бүх үгсэд тань бид итгэнэ; мөн түүнчлэн, бидэнд хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх болгон, бидэнд, өөрөөр хэлбэл бидний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг үйлдсэн Төгс Хүчит Их Эзэний Сүнсний учир тэдгээрийн гарцаагүйг мөн үнэнийг бид мэднэ.

3Мөн бид, өөрсдөө, түүнчлэн, Бурханы хэмжээлшгүй сайн сайхнаар, мөн түүний Сүнсний илэрхийнлүүдээр, ирэх тэр зүйлүүдийн агуу үзэгдлүүдийг хүлээн авдаг; мөн энэ нь зохист байсан бол бид бүх зүйлийн тухай бошиглож чадах сан билээ.

4Мөн биднийг ийм үлэмжийн агуу баяраар баярлах болгосон нь, энэ агуу мэдлэгт биднийг авчирсан нь манай хааны ярьсан зүйлүүдэд бидний хадгалах тэрхүү итгэл бөлгөө.

5Мөн бид өөрсдийгөө тэнгэр элчүүдээр яригдсан шиг төгсгөлгүй зовлонд авчрахгүй байж болохын тулд, бид Бурханы хилэнгийн аяганаас уухгүй байж болохын тулд бид үлдсэн бүх өдрүүддээ бидэнд түүний зарлиглах, бүх зүйлд, түүний зарлигуудад дуулгавартай байж, Бурхантайгаа түүний тааллыг гүйцэлдүүлэх гэрээ хийхэд бэлэн байна.

6Мөн эдүгээ, эдгээр нь хаан Бенжамин тэднээс хүссэн үгс; мөн тиймийн тул тэрээр тэдэнд хэлэв: Та нар миний хүссэн үгсийг ярилаа; мөн та нарын хийсэн тэрхүү гэрээ бол зөв шударга гэрээ болой.

7Мөн эдүгээ, та нарын хийсэн гэрээний учир та нар Христийн хүүхдүүд, түүний хөвгүүд, мөн түүний охид гэж нэрлэгдэх болно; учир нь болгоогтун, энэ өдөр тэрээр та нарыг оюун санаагаар тань төрүүллээ; учир нь та нарын зүрх сэтгэл түүний нэрэнд итгэх итгэлээр өөрчлөгдсөн хэмээн та нар хэллээ; тиймийн тул, та нар түүнээс төрсөн мөн түүний хөвгүүд мөн түүний охид болсон бөлгөө.

8Мөн энэ нэрэн дор та нар эрх чөлөөтэй болгогдсон, мөн үүнээс өөр та нар чөлөөт болгогдож чадах нэр үгүй билээ. Түүгээр аврал ирэх үүнээс өөр нэр гэж үгүй; тиймийн тул, та нарыг, амьдралынхаа төгсгөлийг хүртэл дуулгавартай байхаар Бурхантай гэрээнд орсон та нар бүгдийг Христийн нэрийг өөрсөд дээрээ хүлээн аваасай хэмээнэ.

9Мөнхүү улиран тохиох дор үүнийг хийсэн нь Бурханы баруун гар талд олдох болно, учир нь тэрээр өөрийн нэрлэгдсэн нэрээ мэдэх болно; учир нь тэрээр Христийн нэрээр нэрлэгдэх болно.

10Мөнхүү улиран тохиох дор, Христийн нэрийг өөр дээрээ авахгүй хэн боловч өөр ямар нэгэн нэрээр нэрлэгдэх ёстой; тиймийн тул, тэрээр Бурханы зүүн гар талд өөрийгөө олох буюу.

11Мөн энэ бол та нарт миний өгвөл зохино гэсэн, зөрчлөөс бусдаар бол хэзээ ч арилгагдахгүй нэр гэдгийг түүнчлэн та нар санаасай хэмээнэ би; тиймийн тул, уг нэр та нарын зүрх сэтгэлээс арилгагдахгүйн тулд, зөрчил гаргахгүй байхад анхаарагтун.

12Би та нарт хэлнэ, та нар Бурханы зүүн гар талд олдохгүйн тулд, харин та нар өөрсдийн дуудагдах дуу хоолойг, мөн түүнчлэн та нарыг дуудах нэрийг сонсож бас мэдэхийн тулд уг нэрийг зүрх сэтгэлдээ үргэлж бичээстэй нь хадгалахыг та нар санаасай хэмээнэ би.

13Учир нь өөрийн үйлчилж байгаагүй, өөрийн танихгүй нэгэн болох, мөн зүрх сэтгэлийн бодол хийгээд зорилтоос нь хол байх эзнээ хүн хэрхэн мэдэх билээ

14Мөн түүнчлэн, хүн хөршид нь харъяалагдах илжгийг авч өөртөө үлдээх үү? Би та нарт хэлнэ, Үгүй; тэрээр түүнийг сүргийнхээ дунд тэжээхийг ч зөвшөөрөхгүй, харин түүнийг гадагш тууж, зайлуулах болно. Би та нарт хэлнэ, энэ нь хэрэв та нар нэрлэгдэх нэрээ эс мэдвээс та нарын хувьд ч энэчлэн байх болно.

15Тиймийн тул, тэнгэр ба газарт орших бүх зүйлийг бүтээсэн, бүхний дээрх Бурхан болох түүний мэргэн ухаан хийгээд хүч, мөн шударга ёс, мөн нигүүлслээр та нар үүрдийн аврал хийгээд мөнх амьдралыг авч болохын тулд, та нар тэнгэрт авчрагдаж болохын тулд, Христ, Төгс Хүчит Их Эзэн Бурхан та нарыг өөрийнх байлгахаар лацдаж болохын тулд, та нарыг хичээнгүй мөн гуйвшгүй байж, сайн үйлүүдээр үргэлж бялхаасай хэмээнэ би. Амен.