Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 101

1833 оны арванхоёрдугаар сарын 16-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:458–464). Энэ үед Миссурид цугларсан Гэгээнтнүүд агуу мөрдлөг хавчлагад өртсөн байв. Танхайрагчид тэднийг Жаксон гүнлэг дэх гэр орноос ньхөөв; мөн Гэгээнтнүүдийн зарим нь Ван Вурен гүнлэгт суурьшихыг оролдсон хэдий ч, мөрдлөг хавчлага тэднийг дагав. Гэгээнтнүүдийн үндсэн хэсэг тэр үед Миссурийн Клей гүнлэгт байлаа. Сүмийн хувь хүмүүсийг хөнөөхөө заналхийлсэн тохиолдол олон байв. Хүмүүс гэрийнхээ тавилга, хувцас хунар, мал болон хувийн бусад эд хөрөнгөө алджээ; мөн тэдний их хэмжээний ургац устгагдсан байв.

1–8, Гэгээнтнүүд зөрчлийнхөөулмаас зэмлэгдэж мөн зовлон зүдгүүр амсав; 9–15, Их Эзэний зэвүүцэл үндэстнүүд дээр унах болно, харин түүний хүмүүс цугларч мөн тайтгаруулагдах болно; 16–21, Сион болон түүний гадсууд бэхжүүлэгдэх болно; 22–31, Мянганы үе дэх амьдралын мөн чанар тайлбарлагдав; 32–42, Гэгээнтнүүд тэр үед адислагдаж мөн шагнагдах болно; 43–62, Язгууртны хийгээд чидун моднуудын тухай сургаалт зүйрлэл нь Сионы гай зовлон бэрхшээл хийгээд эцсийн гэтэлгэлийг бэлэгддэг; 63–75, Гэгээнтнүүд цугларахаа үргэлжлүүлэх ёстой; 76–80, Их ЭзэнНэгдсэн Улсын Үндсэн Хуулийг тогтоосон юм; 81–101, Эмэгтэй ба шударга биш шүүгчийн тухай сургаалт зүйрлэлийн дагуу Гэгээнтнүүд гомдлоо барагдуулахын тулд шаргуу гуйх ёстой.

1ҮНЭНЭЭР би та нарт хэлж байна, зовж зүдрэн, мөн хавчигдан мөрдөгдөж, мөн өвийнхөө нутгаас хөөгдсөн ах дүүсийн чинь талаар буюу—

2Их Эзэн, бибээр өөрсдийнх нь зөрчлийн улмаас тэдэн дээр ирсэн зовлон зүдгүүрээр тэд зовж зүдрэн буйг зөвшөөрсөн билээ;

3Би тэднийг эзэмших учраас, өөрийн эрдэнэсийг сонгожавахаар намайг ирэх тэр өдөр тэд минийх байх болно.

4Тиймийн тул, цорын ганц хүүгээ тахилд өргөхийг зарлиглуулсан бүр Абрахамын адилаар гэсгээн цээрлүүлэгдэж мөн соригдох ёстой нь шаардлагатай байна.

5Учир нь гэсгээн цээрлүүлэлтийг тэвчихгүй, харин намайг үгүйсгэдэг тэд бүгд, ариусгагдаж чадах нь үгүй.

6Болгоогтун, би та нарт хэлж байна, хэрүүл мөн зөрчилдөөн, мөн атаархал бас маргаан, мөн тачаангуй хийгээд шунахай хүслүүд тэдний дунд байв; тиймийн тул тэд эдгээр зүйлүүдээр өөрсдийн өвийг бохирложээ.

7Тэд Бурхан Их Эзэнийхээ дуу хоолойг сонсоход хөшүүн хойрго байлаа; тиймийн тул, Бурхан Их Эзэн нь тэдний залбирлуудыг сонсож, гай зовлонгийнх нь өдөрт тэдэнд хариулахдаа удаан байгаа болой.

8Амар амгалангийнхаа өдөрт тэд миний зөвлөгөөг ялимгүй хүндэтгэдэг байв; харин гай зовлонгийн өдөрт, гачигдалд намайг тэдэрж хайдаг.

9Үнэнээр би та нарт хэлж байна, тэдний нүглүүдийг үл харгалзан, миний дотор тэднийг өрөвдөх сэтгэлээр дүүрдэг билээ. Би тэднийг ерөөсөө зайлуулахгүй байх болно; мөн хилэгнэлийн өдөрт бибээр нигүүлслийг санах болно.

10Би зэвүүцлийнхээ илдийг өөрийн хүмүүсийн нэрийн өмнөөс унахаар болгоно хэмээх тогтоол нь та нарт миний өгсөн урьдын нэг зарлигаар урагш одсон бөгөөд бибээр андгайлсан билээ; мөн бүр миний хэлсэнчлэн, энэ нь улиран тохиох болно.

11Миний зэвүүцэл бүх үндэстнүүд дээр мөдхөн хэмжээ хязгааргүйгээр юүлэгдэх болой; мөн тэдний алдсын аяга дүүрэх үед би үүнийг хийх болно.

12Мөн тэр өдөр харуулын цамхаг дээр олдох тэд бүгд, эсвээс өөрөөр хэлбэл, миний бүх Израил аврагдах болно.

13Мөн тараагдсан тэд цуглуулагдах болно.

14Мөн гашуудаж байсан тэд бүгд тайтгаруулагдах болно.

15Мөн миний нэрийн төлөө амиа өгсөн тэд бүгд титэмлэгдэх болно.

16Тиймийн тул, Сионы талаар зүрх сэтгэл чинь тайван байг; учир нь бүх махан бодь миний мутарт байна; хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн.

17Хүүхдүүд нь тараагдсан хэдий ч, Сион байрнаасаа хөдөлгөгдөх нь үгүй.

18Үлдэх тэд, мөн зүрх сэтгэлдээ ариун болох тэд, эргэж ирэх болно, мөн тэд хийгээд тэдний хүүхдүүд үүрдийн баяслын дуунуудтайгаар өөрсдийн өвд мөн Сионы балгас болсон газруудыг сэргээн босгохоор ирэх бөлгөө—

19Мөн бошиглогчдын хэлсэн эдгээр бүх зүйл гүйцэлдэхийн тулд болой.

20Мөн, болгоогтун, мөн миний тогтоосноос өөр ямар ч газар тэнд байхгүй; миний гэгээнтнүүдийг цуглуулах ажлын төлөө миний тогтоосноос өөр ямар ч газар тэнд үгүй билээ—

21Тэдний тулд дахиад зай олдохгүй байх тэрхүү өдрийг ирэх хүртэл буюу; мөн тэгээд тэдэнд миний тогтоож өгөх өөр газрууд надад бий, мөн Сионы хүчин чадал буюу хөшигнүүдийн тулд тэдгээр нь гадаснууд хэмээн нэрлэгдэх болно.

22Болгоогтун, миний нэрийг дууддаг, мөн миний үүрдийн сайн мэдээний дагуу намайг шүтэн биширдэг тэд бүгд хамтдаа цуглаж, мөн ариун газрууд дээр зогсох ёстой нь миний таалал билээ;

23Мөн миний асар дахь ариун сүмийг минь бүрсэн, дэлхийг нуудаг хөшиг авагдахад ирэх илчлэлтийн төлөө бэлтгэгтүн, мөн бүх махан бодь намайг хамтдаа харах болно.

24Мөн дэлхийн бүх гадаргуу дээр оршин амьдардаг ялзрагч бүх зүйл, хүмүүн эсвээс тэжээмэл амьтад, эсвээс тэнгэрийн жигүүртнүүд, эсвээс далай тэнгисийн загас аль аль нь бүрмөсөн устгагдах болно.

25Мөн тэрчлэн элементүүд ч шатаам халуунд хайлах болно; миний мэдлэг хийгээд сүр жавхлан бүх дэлхий дээр оршиж болохын тулд бүх зүйл шинэ болох болно.

26Мөн тэр өдөр хүмүүний дайсагнал, мөн амьтдын дайсагнал, тийм ээ, бүх махан бодийн дайсагнал миний нүүрний өмнө байхгүй болно.

27Мөн тэр өдөр ямар ч хүн юуг ч асуулаа гэсэн, энэ нь түүнд өгөгдөх болно.

28Мөн тэр өдөр аль ч хүмүүнийг уруу татах хүч Сатанд байхгүй байх болно.

29Мөн үхэл байхгүйн учир уй гашуу байхгүй байх болно.

30Тэр өдөр нялх балчир тэр нь хөгшрөх хүртлээ наснаас халихгүй байх болно; мөн түүний амьдрал модны нас адил байх болно;

31Мөн тэр наснаас халихдаа, дэлхийд хэлдгийн адил нойрсох нь үгүй, харин нүдээ анивчихад өөрчлөгдөх болно, мөн дээш аваачигдаж мөн амралт нь гайхамшигтай байх болно.

32Тийм ээ, үнэнээр би та нарт хэлж байна, Их Эзэн бибээр ирэх тэр өдөр бүх зүйлийг илчлэх болно—

33Улиран өнгөрсөн зүйлүүд мөн хүмүүний мэддэггүй байсан нуугдмал зүйлүүд үүгээр энэ нь хийгдсэн дэлхийн зүйлүүдийг, мөн үүний зорилго хийгээд төгсгөлийг буюу.

34Хамгийн их үнэт зүйлүүд, дээр байдаг зүйлүүд, мөн дор байдаг зүйлүүд, дэлхийн дотор, мөн дэлхий дээр байдаг, мөн тэнгэрт байдаг зүйлүүдийг буюу.

35Мөн миний нэрний учир мөрдлөг хавчлагыг тэсвэрлэдэг, мөн итгэлд тэвчдэг тэд бүгд, миний төлөө амиа зориулахаар дуудагдсан учраас тэд энэ бүх алдар суугаас хүртэх болно.

36Иймийн тул, бүр үхэлд ч бүү эмээ. Учир нь энэ дэлхийд та нарын баясал бүрэн биш болой, харин миний дотор та нарын баясал бүрэн болой.

37Тиймийн тул, биеийн төлөө ч мөн биеийн амьдралын төлөө ч санаа бүү зов; харин бодгалийн төлөө мөн бодгалийн амьдралын төлөө санаа тавь.

38Мөн та нар өөрсдийн тэвчээрээр бодгалиудаа олж авч болохын тулд, Их Эзэний нүүрийг ямагт эрэлхийл мөн та нар мөнх амьдралтай байх болно.

39Хүмүүс миний үүрдийн сайн мэдээнд дуудагдахад мөн үүрдийн гэрээгээр гэрээнд ороход тэд газрын давс ба хүмүүний амт хэмээн тооцогддог билээ;

40Тэд хүмүүний амт байхаар дуудагдсан билээ; тиймийн тул, хэрэв газрын тэр давс амтаа алдах юм бол, болгоогтун, энэ цагаас эхлэн энэ нь юунд ч хэрэггүй болж зөвхөнхаягдаж, хүмүүний хөл дор дэвслэгдэх буйза.

41Болгоогтун, Сионы хүүхдүүдийн, харин бүгдийнх нь биш, бүр олных нь хувьд энэ нь мэргэн ухаан болой; тэд зөрчил гаргагчид болсон бөлгөө, тиймийн тул, тэд гэсгээн цээрлүүлэгдэх ёстой нь шаардлагатай байна—

42Өөрийгөө өргөмжилдөг тэрээр доош тавигдах болно, мөн өөрийгөө доош тавьдаг тэрээр өргөмжлөгдөх болно.

43Мөн эдүгээ, Сионы гэтэлгэлийн талаарх миний тааллыг та нар мэдэж болохын тулд, би та нарт сургаалт зүйрлэлийг үзүүлэх болно.

44Нэг язгууртан хүн, нэн сайн хэсэгхэн газартай байж; мөн тэрээр зарц нартаа хэлсэн нь: Та нар миний жимсний цэцэрлэгт бүр нэн сайн энэ хэсэг газар дээр очиж, мөн чидуны арванхоёр мод таригтун;

45Мөн эргэн тойрны газрыг хэн нэг нь хянаж болохын тулд, миний чидуны моднуудыг гэмтээхээр дайсан ирж мөн жимсний цэцэрлэгийн минь жимсийг өөрсөд дээрээ авахад хугарахгүйн тулд, мөн цамхаг дээр харуул байхын тулд, тэдгээрийн эргэн тойронд харуулуудыг тавьж, цамхаг барь.

46Эдүгээ, язгууртны зарц нар явж, эзэн нь тэдэнд зарлигласны дагуу хийж, мөн чидуны моднуудыг тарьж, мөн эргэн тойронд нь хашаа барьж, харуулууд тавиад, мөн цамхаг барьж эхэлжээ.

47Мөн тэд үүний суурийг дөнгөж тавьж байх зуур тэд өөр хоорондоо: Миний эзэнд энэ цамхгийн хэрэг юу байдаг байна аа? хэмээн ярьж эхлэв.

48Мөн өөр хоорондоо ярилцан, удаан хугацаагаар зөвлөлдөв; энэ бол амар амгалан цаг гэдгийг харсаар атал миний эзэнд энэ цамхгийн хэрэг юу байна аа

49Энэ мөнгийг арилжаачдад өгч болохгүй гэж үү? Учир нь эдгээр зүйлүүдийн хэрэгцээ алга.

50Мөн тэд бие биентэйгээ зөрөлдөж байх зуур тэд их залхуу болж эзнийхээ зарлигуудыг анхаарахаа болив.

51Мөн дайсан шөнөөр ирж, мөн хашааг эвдэв; мөн язгууртны зарц нар босч мөн айж мөн зугтав; мөн дайсан тэдний ажлуудыг устгаж, мөн чидуны моднуудыг хугалжээ.

52Эдүгээ болгоогтун, сайхь язгууртан, жимсний цэцэрлэгийн эзэн зарц нараа дуудаж, мөн тэдэнд хэлсэн нь, Яагаад?Энэхүү их азгүй явдлын шалтгаан юу вэ

53Та нарт миний зарлигласнаар үйлдэх ёсгүй байсан гэж үү, мөн —та нар жимсний цэцэрлэгийг тарьсны, мөн эргэн тойронд нь хашаа барьсны, мөн үүний хананууд дээр харуулууд тавьсны дараа дайсан та нар дээр ирэхгүйн тулд цамхгийг тэрчлэн барьж, цамхаг дээр харуулыг тавьж мөн миний жимсний цэцэрлэгийн тулд сэрэмжтэй байн мөн бөх унтахгүй байх ёстой байсан биш үү

54Мөн болгоогтун, мөн цамхаг дээрх харуул дайсныг хол байхад нь харах байсан юм; мөн тэгээд та нар бэлэн болж мөн дайсан үүний хашааг эвдэхээс хамгаалж, мөн жимсний минь цэцэрлэгийг устгагчийн гараас аварч чадах байсан бөлгөө.

55Мөн жимсний цэцэрлэгийн эзэн зарц нарынхаа нэгэнд хэлсэн нь: Явжмөн зарц нарын минь үлдсэнийг, тэрчлэн миний гэрийн бүх хүчин чадал болох миний зарц нарын доторх миний залуу эрчүүд болох, дунд насныхан болох миний дайчдыг аван, зөвхөн миний үлдээхээр томилсон тэднээс бусад миний гэрийн хүчин чадлыг хамтад нь цуглуул;

56Мөн та нар миний жимсний цэцэрлэг уруу даруй очиж, мөн жимсний минь цэцэрлэгийг гэтэлгэгтүн; учир нь энэ нь минийх бөлгөө; би үүнийг мөнгөөр худалдаж авсан билээ.

57Тиймийн тул, та нар миний газар уруу даруй очигтун; миний дайснуудын ханануудыг эвд; тэдний цамхгуудыг нураа, мөн тэдний харуулуудыг тараа.

58Мөн тэд та нарын эсрэг хамтдаа цуглахын хэрээр, би гэрийнхний үлдсэнтэй хамт хурдан очиж уг газрыг эзэмшиж болохын тулд дайснуудаас минь миний өс хонзонг ав.

59Мөн зарц эзэндээ хэлсэн нь: Эдгээр зүйлүүд хэзээ болох вэ

60Мөн тэрээр зарцдаа хэлэв: Намайг хүсэх үед; та нар даруй оч, мөн та нарт миний зарлигласан юуг ч болов бүх зүйлийг хий;

61Мөн энэ нь та нар дээрх миний лац хийгээд адислал—миний гэрийн дундах итгэлтэй мөн мэргэн даамал, миний хаант улс дахь захирагч байх болно.

62Мөн түүний зарц тэр даруй явж, мөн эзэн нь түүнд зарлигласан юуг ч болов бүх зүйлийг хийжээ; мөн олон өдрийн дараа бүх зүйл гүйцэлдсэн байлаа.

63Дахин, үнэнээр би та нарт хэлж байна, өөрсдийн авралын тулд зөв хийгээд зохих замаар удирдагдахыг хүсэхийн хэрээр бүх сүмийн талаар надад орших мэргэн ухааныг би та нарт үзүүлэх болно—

64Миний гэгээнтнүүдийн хамтдаа цугларах ажил үргэлжилж болохын тулд, би тэднийг ариун газруудад өөрийн нэрээр бэхжүүлэхийн тулд буюу; учир нь ургац хураалтын цаг айсуй, мөн миний үг гүйцэлдэх ёстой нь шаардагдаж байна.

65Тиймийн тул, хүн бүрийг ажлынх нь байгаагийн дагуу шагнахаар Эцэгийнхээ хаант улсад намайг ирэхэд улаан буудай нь саравчнуудад аюулгүйгээр нөөцлөгдөж, мөнх амьдралыг эзэмшихийн тулд, мөн селестиел алдар суугаар титэмлэгдэхийн тулд улаан буудай ба зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийн дагуу би өөрийн хүмүүсийг хамтад нь цуглуулах ёстой;

66Зэрлэг өвснүүд боодлуудад боогдох үед, тэдгээр нь унтаршгүй галд шатаагдаж болохын тулд, уяанууд нь бөх болгогдох болно.

67Тиймийн тул, тэд миний тогтоосон газруудад хамтдаа цуглахаа үргэлжлүүл хэмээх зарлигийг бүх сүмд би өгч байна.

68Гэсэн хэдий ч, та нарт миний урьд нь өгсөн нэг зарлигт миний хэлсэнчлэн, та нарын цугларалт яаруу тэвдүүд ч биш, зугталтаар ч биш байг; харин бүх зүйл та нарт урьдчилан бэлтгэгдэг.

69Мөн бүх зүйл та нарын өмнө бэлтгэгдэхийн тулд, эдгээр зүйлүүдийн талаар миний өгсөн зарлигуудыг анхааралтай дага—

70Энэ нь бүх газрыг мөнгөөр худалдаж авахыг хэлдэг буюу заадаг, миний гэгээнтнүүдийн цугларалтын эхлэлийн тулд эргэн тойрны бүс нутагт Сионы нутаг байхаар миний тогтоосон газар мөнгөөр худалдан авагдаж болох бөлгөө;

71Жаксон гүнлэгт мөн эргэн тойрны гүнлэгүүдэд худалдан авагдаж болох бүх газар буюу, мөн үлдсэнийг нь миний гарт үлдээгтүн.

72Эдүгээ, үнэнээр би та нарт хэлж байна, бүх сүм өөрсдийн бүх мөнгөө хамтад нь цуглуулаг; эдгээр зүйлүүд тэдний цагт хийгдэг, гэвч яаруу тэвдүү биш; мөн та нарт бүх зүйл урьдчилан бэлтгэгдэж байхыг анхаар.

73Мөн шударга хүмүүс, бүр мэргэн хүмүүс томилогдог, мөн эдгээр газруудыг худалдаж авахаар тэднийг илгээгтүн.

74Мөн дорнын мужууд дахь сүмүүд, тэдгээр нь байгуулагдсан үедээ, хэрэв тэд энэ зөвлөгөөг анхаарах аваас, газруудыг худалдан авч тэдгээр дээр хамтдаа цуглаж болно, мөн энэ замаар тэд Сионыг төлөвшүүлж болох бөлгөө.

75Бүр эдүгээ аль хэдийн Сионыг гэтэлгэх, мөн дахин хаягдахгүйн тулд түүний балгас болсон газруудыг сэргээн босгох, миний нэрээр өөрсдийгөө дууддаг, миний дуу хоолойг анхаарахыг хүсдэг сүмүүдэд хангалттай нөөц, тийм ээ, бүр элбэг буй.

76Мөн дахин би та нарт хэлж байна, дайснуудаараа тараагдсан тэд гомдлоо тайлахын тулд, мөн гэтэлгэлийн тулд захирагчдаар тавигдсан мөн та нарын дээр эрх мэдэлд буй тэдний гараас тэд шаргуу гуйхаа үргэлжлүүлэх ёстой нь миний таалал юм—

77Шударга хийгээд ариун зарчмуудын дагуу бүх махан бодийн эрх хийгээд хамгааллын тулд үндэслэн байгуулагдахыг нь, мөн баримтлагдах ёстойг нь миний хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн хуулиуд болон үндсэн хуулийн дагуу буюу;

78Миний өгсөн ёс суртахууны сонгох эрхийн дагуу хүн болгон ирээдүйд хамаарах сургаал хийгээд зарчимд үйлдэж болохын тулд, шүүлтийн өдөрт хүн болгон нүглүүдийнхээ төлөө хариуцаж болохын тулд буюу.

79Тиймийн тул, аливаа хүмүүн бие биендээ боолчлолд байх ёстой гэдэг нь зөв биш юм.

80Мөн энэ зорилгын учир би чухамхүү энэ зорилгын тулд өөрийн бэлтгэсэн мэргэн хүмүүсийн гараар уг нутгийн Үндсэн хуулийг тогтоож мөн цус урсгалтаар уг нутгийг гэтэлгэсэн билээ.

81Эдүгээ, Сионы хүүхдүүдийг би юутай адилтгах ёстой вэ?Би тэднийг эмэгтэй болон шударга бус шүүгчийн тухай сургаалт зүйрлэлтэй адилтгах болно, учир нь хүмүүс ямагт залбирч мөн доройтохгүй байж ийн хэлэх учиртай—

82Бурханаас эмээдэггүй, хүмүүнийг ч тоодоггүй нэг шүүгч нэг хотод байжээ.

83Мөн тэр хотод нэг бэлэвсэн эмэгтэй байдаг байж,тэрээр түүн дээр ирж: Дайснаас минь миний өс хонзонг авч өгөөч хэмээн хэлжээ.

84Мөн тэрээр хэсэг хугацаанд зөвшөөрсөнгүй, дараа нь тэрээр дотроо хэлсэн нь: Хэдийгээр би Бурханаас ч эмээдэггүй, хүмүүнийг ч тоодоггүй гэсэн, энэ бэлэвсэн эмэгтэй надад төвөг удаж буй учир тэрээр байнгын ирэлтээрээ намайг залхаахгүйн тулд өс хонзонг нь би авах болно.

85Ийнхүү би Сионы хүүхдүүдийг адилтгах болно.

86Тэд шүүгчийн хөл дор шаргуу гуйг!

87Мөн хэрэв тэрээр тэднийг үл анхаарах аваас тэд захирагчийн хөлд шаргуу гуйг.

88Мөн хэрэв захирагч тэднийг үл анхаарах аваас, тэд ерөнхийлөгчийн хөлд шаргуу гуйг.

89Мөн хэрэв ерөнхийлөгч та нарыг эс анхаарах аваас, тэгвэл Их Эзэн нуугдсан газраасаа босч мөн урагш гарч ирэх болно, мөн уг үндэстэн түүний хорсолд зовох болой.

90Мөн түүний үлэмж дургүйцэлд, мөн догшин ууранд, түүний цагт ёс бус, итгэлгүй хийгээд шударга бус даамлууд тусгаарлагдах болно, мөн тэднийгхувьтай нь хамт хоёр нүүртнүүд хийгээд итгэл бишрэлгүйчүүдийн дунд томилох болно.

91Бүр уйлах, мөн гаслах, мөн шүдээ хавирах нь байдаг гадаад харанхуйд буюу.

92Тиймийн тул, би тэдэнд нигүүлсэнгүй байж болохын тулд, эдгээр зүйлүүд тэдэн дээр ирэхгүй байж болохын тулд, тэдний чих та нарын гуйлтуудад нээгдэхийн тулд залбирагтун та нар.

93Бүх хүмүүн шалтаггүй үлдэж болохын тулд та нарт миний хэлсэн нь шаардлагатай болой;

94Мэргэн хүмүүс хийгээд захирагчид өөрсдийнхөө хэзээ ч хайхардаггүй байсан зүйлээ сонсож мөн мэдэхийн тулд буюу;

95Бибээр өөрийн үйлийг, өөрийн хачирхалтай үйлийг улируулан тохиолгож мөн өөрийн ажлыг, өөрийн хачирхалтай ажлыг гүйцэтгэж болохын тулд, хүмүүн зөв шударгачууд хийгээд ёс бусчуудыг хооронд нь ялган таньж болохын тулд болой хэмээн та нарын Бурхан хэлдэг.

96Мөн дахин, би та нарт хэлж байна, өөрийн хүмүүст миний тогтоож өгсөн агуулахыг минь миний үйлчлэгч Сидней Гилберт дайснуудын маань гарт зарах нь миний зарлиг хийгээд миний таалалд харшилж байна.

97Миний өгсөн зүйлс дайснуудаар минь, өөрсдийгөө миний нэрээр нэрлэдэг тэдний зөвшилцлөөр бүү бохирлогдог.

98Учир нь энэ нь миний эсрэг мөн миний хүмүүсийн эсрэг нэн зовлонтой хийгээд гашуудмаар нүгэл бөгөөд миний тогтоосон, мөн үндэстнүүд дээр удалгүй тохиох ёстой тэр зүйлүүдийн улмаас буюу.

99Тиймийн тул, хэдийгээр тэд үүн дээр амьдрахаар зөвшөөрөгдөх ёсгүй ч миний хүмүүс өөрсдөд нь миний өгсөн зүйлийг шаардах эрхтэй байх ёстой нь миний таалал бөлгөө.

100Гэсэн хэдий ч, тэд үүн дээр амьдрах ёсгүй хэмээн би хэлдэггүй; учир нь тэд миний хаант улсад тохирох үр жимс хийгээд ажлуудыг урагш авчрахын хэрээр тэд үүн дээр амьдрах болно.

101Тэд барих болно, мөн өөр хэн нэг нь үүнийг өвлөхгүй байх болно; тэд жимсний цэцэрлэгийг тарих болно, мөн тэд үүний жимсийг хүртэх болно. Бүр тийм буюу. Амен.