Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 102

1834 оны хоёрдугаар сарын 17-нд Огайогийн Көртландад болсон Сүмийн анхны дээд зөвлөлийн зохион байгуулалтын тэмдэглэл оршвой (History of the Church, 2:28–31). Жинхэнэ эх тэмдэглэлийг Ахлагч Каудери, Оорсон Хайд нар хийжээ. Хоёр өдрийн дараа тэмдэглэлийг Бошиглогч засч, дээд зөвлөлд уншиж өгч, мөн дээд зөвлөлөөр хүлээн зөвшөөрөгдсөн ажээ. Арванхоёр Төлөөлөгчийн Зөвлөлийг бий болгохтой холбогдсон 30-аас 32-р шүлгүүдийг Бошиглогч Иосеф Смит 1835 онд тэрээр энэ хэсгийг Сургаал ба Гэрээний нийтлэлд зориулан бэлтгэж байхдаа нэмжоруулжээ.

1–8, Сүмд үүсэн бий болдог чухал бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд дээд зөвлөл томилогдов; 9–18, Хэрэг явдлуудыг сонсох журмууд өгөгдөв; 19–23, Зөвлөлийн ерөнхийлөгч шийдвэр гаргана; 24–34, Давж заалдах журам толилуулагдав.

1ЭНЭ өдөр ерөнхий зөвлөлийн хорин дөрвөн дээд санваартан илчлэлтээр Бага Иосеф Смитийн гэрт цуглаж, арванхоёр дээд санваартан, мөн хэрэг шаардахын дагуу нэг буюу гурван ерөнхийлөгчөөс бүрдэх Христийн сүмийн дээд зөвлөлийг зохион байгуулахаар зорив.

2Дээд Зөвлөл нь, Сүмд үүсэн бий болж болох сүмээр буюу бишопын зөвлөлөөр шийдвэрлэгдэж үл болох, талуудын сэтгэл ханамжтай байдалд чухал учир холбогдолтой бэрхшээлүүдийг шийдвэрлэх зорилгын тулд илчлэлтээр томилогдсон байлаа.

3Бага Иосеф Смит, Сидней Ригдон, мөн Г.Виллямс нар зөвлөлийн дуу хоолойгоор ерөнхийлөгчдөөр хүлээн зөвшөөрөгдөв; мөн Ахмад Иосеф Смит, Жон Смит, Жозеф Көү, Жон Жонсон, Мартин Харрис, Жон С.Картер, Жаред Картер, Оливер Каудери, Самуел Х.Смит, Оорсон Хайд, Силвестер Смит мөн Лук Жонсон нарын дээд санваартнууд зөвлөлийн санал нэгтэй дуу хоолойгоор сүмийн байнгын зөвлөл болж сонгогдов.

4Дээр нэрлэгдсэн зөвлөхүүдээс дараа нь тэд томилолтуудыг хүлээн авч байгаа эсэхийг нь, мөн тэд тэрхүү албан тушаалд тэнгэрийн хуулийн дагуу ажиллахыг нь асуухад тэд бүгдээрээ өөрсдийн томилолтуудыг хүлээн авсныг, мөн өөрсдийн албан тушаалуудыг өөрсөд дээр нь соёрхсон Бурханы ач ивээлийн дагуу гүйцэлдүүлэх болно хэмээн хариулжээ.

5Мөн сүмийн нэрээр хийгээд сүмийн төлөө дээр нэрлэгдсэн зөвлөхүүдийг томилоход санал өгсөн зөвлөлийг бүрдүүлэгч тоо нь дараах байдлаар дөчин гурав байсан нь: Есөн дээд дээд санваартан, арвандолоон ахлагч, дөрвөн санваартан мөн арвангурван гишүүн байв;

6Санал өгсөн нь: Дээд зөвлөл нь дээр нэрлэгдсэн долоон зөвлөхгүйгээр эсвээс албан ёсоор томилогдсон тэдний залгамжлагчид байхгүйгээр үйлдэх хүчтэй байж үл чадна.

7Эдгээр долоо нь зохистой хийгээд байхгүй байгаа зөвлөхүүдийн оронд ажиллах чадвартай хэмээн өөрсдийн үзсэн бусад дээд санваартнуудыг томилох хүчтэй байх ёстой.

8Санал өгсөн нь: Нас баралтаар, зөрчлийн улмаас сүмийн энэхүү удирдлагын үүргүүдээс дээр нэрлэгдсэн зөвлөхүүдийн аль нэг нь албан тушаалаас сулрах аливаа орон тоо нь ерөнхийлөгч буюу ерөнхийлөгчдийн нэр дэвшүүлэлтээр бөглөгдсөн, мөн уг зорилгын тулд хуралдсан дээд санваартнуудын ерөнхий зөвлөлийн дуу хоолойгоор сүмийн нэрээр үйлдэхээр зөвшөөрөгдөх ёстой.

9Сүмийн ерөнхийлөгч, тэрчлэн уг зөвлөлийн ерөнхийлөгч тэр нь илчлэлтээр томилогдож, мөн сүмийн дуу хоолойгоор өөрийн үйлчлэлд хүлээн зөвшөөрөгдөнө.

10Мөн тэрхүү албан тушаалын өндөр нэр хүндийн дагуу тэрээр сүмийн зөвлөлийг тэргүүлэх ёстой; мөн түүний өөрийнх нь адил маягаар томилогдсон хоёр өөр ерөнхийлөгчөөр туслуулдаг байх нь түүний онцгой боломж билээ.

11Мөн түүнд туслахаар томилогдсон тэдний нэг нь буюу хоёул байхгүй тохиолдолд тэрээр туслагчгүйгээр зөвлөлийг тэргүүлэх хүчтэй байна; мөн тэрээр өөрөө байхгүй тохиолдолд, бусад ерөнхийлөгчид хоёул эсвээс аль нэг нь түүний оронд тэргүүлэх хүчтэй байна.

12Христийн сүмийн дээд зөвлөл хэдийд ч албан ёсоор зохион байгуулагдахад, өмнөх загварын дагуу тоогоор шодож мөн нэгээс эхлэн дэс дарааллаар арванхоёр хүртэл хэн эхэнд нь ярих ёстойг үүгээр тогтоох нь арванхоёр зөвлөхийн үүрэг байх ёстой.

13Хэдийд ч аливаа хэрэг дээр үйлдэхээр энэхүү зөвлөлхуралдлаа гэсэн, арванхоёр зөвлөх энэ нь бэрхшээлтэй юү, үгүй юү гэдгийг авч үзэх ёстой; хэрэв энэ нь үгүй аваас, зөвлөхүүдээс зөвхөн хоёр нь дээр бичигдсэн хэлбэрийн дагуу үүн дээр ярих ёстой.

14Харин хэрэв энэ нь бэрхшээлтэй гэж бодогдох аваас, дөрөв нь томилогдох болно; мөн хэрэв энэ нь илүү бэрхшээлтэй аваас, зургаа нь буюу; харин ямар ч тохиолдолд зургаагаас илүү нь ярихаар томилогдохгүй байх болно.

15Гомдол хийгээд шударга бус явдлаас сэрэмжлэхийн тулд буруутнууд бүх хэрэгт зөвлөлийн хагасын эрхтэй байна.

16Мөн зөвлөлийн өмнө ярихаар томилогдсон зөвлөхүүд нотолгоог шалгасны дараа хэргийг зөвлөлийн өмнө үнэн зөвөөр нь танилцуулах ёстой; мөн хүн болгон тэгш эрх хийгээд шударга ёсны дагуу ярих ёстой.

17Бүр 2, 4, 6, 8, 10, мөн 12-ын тоог сугалдаг зөвлөхүүд нь гомдол хийгээд буруутнуудын нэрийн өмнөөс зогсдог, мөн гомдол хийгээд шударга бус явдлаас сэрэмжлүүлдэг хувь хүмүүс байна.

18Бүх хэрэгт буруутгагч болон буруутнууд нь нотолгоонуудыг сонсож, мөн тухайн хэргээр ярихаар томилогдсон зөвлөхүүд өөрсдийн санал дүгнэлтүүдийг дуусгасны дараа өөрсдийнхөө төлөө үг хэлэх онцгой боломжтой байх болно.

19Нотолгоонууд сонсогдож, буруутгагч хийгээд буруутнуудад зөвлөхүүд ярьсны дараа уг хэргийн талаар тэрээр ямар ойлголттой болсныхоо дагуу шийдвэр гаргаж, мөн арванхоёр зөвлөх өөрсдийн санал өгөлтөөр уг зүйлийг зөвшөөрүүлэх хүсэлт тавина.

20Харин яриагүй үлдсэн зөвлөхүүд, эсвэл тэднээс хэн нэгэн нь нотолгоонуудыг мөн мэдүүлгүүдийг шударгаар сонссоны дараа ерөнхийлөгчийн шийдвэрийн алдааг илрүүлж, тэд үүнийг мэдэгдэж болно, мөн хэргийг дахин сонсох ёстой.

21Мөн хэрэв анхааралтайгаар дахин сонссоны дараа, уг хэрэгт ямар нэг зүйлс нэмэгдсэн бол, шийдвэр нь энэ дагуу өөрчлөгдөх ёстой.

22Гэвч хэрэгт нэмэлт ороогүй бол зөвлөлийн олонх нь анхны шийдвэрийг тодорхойлох хүчтэй байж, энэ нь хэвээр үлдэх ёстой.

23Сургаал буюу зарчмын талаар бэрхшээл гарсан үед, хэрэв хэргийг зөвлөлийн санаа бодолд тодорхой болгох бичгээр хийсэн хангалттай мэдээлэл байхгүй бол ерөнхийлөгч илчлэлтээр асууж мөн Их Эзэний бодлыг олж авч болно.

24Дээд санваартнууд, хол байхдаа талууд буюу тэдгээрийн аль нэг нь хүсэх үед өмнөх байдлаар зөвлөлийг дуудаж мөн зохион байгуулах, бэрхшээлүүдийг шийдвэрлэх хүчтэй байна.

25Мөн энд өгүүлсэн дээд санваартнуудын зөвлөл тухайн үед ийм зөвлөлийг тэргүүлэхийн тулд өөрсдийнхөө дотроос нэгийг нь томилох хүчтэй байх ёстой.

26Өөрсдийн шийдвэрлэсэн хэргүүдийн нэг хувийг, шийдвэрийг нь дагалдах гэрчлэлийн бүрэн нотолгооны хамт тэр даруй Сүмийн Тэргүүн Зөвлөлийн суудал дахь дээд зөвлөлд шилжүүлэх нь энд өгүүлсэн зөвлөлийн үүрэг байх болно.

27Талууд буюу тэдгээрийн аль нэг нь энд өгүүлсэн зөвлөлийн шийдвэрт сэтгэл ханамжгүй байгаа бол, тэд Сүмийн Тэргүүн Зөвлөлийн суудлын дээд зөвлөлд даван заалдаж болно, мөн бичгээр үйлдсэн өмнөх загварын дагуу, ийм шийдвэр гараагүй ч гэсэн, уг асуудал хөтлөгдөж дахин сонсогдож болно.

28Хол байгаа дээд санваартнуудын энэхүү зөвлөлийг сүмийн хэрэг явдлуудын хамгийн бэрхшээлтэй хэргүүдээр зарлан хуралдуулах ёстой; мөн нийтлэг биш буюу ердийн биш хэрэг нь ийм зөвлөлийг зарлан хуралдуулахад хангалттай болой.

29Хол байгаа аялагч буюу дээд санваартнууд ийм зөвлөлийг зарлан хуралдуулах шаардлагатай юу үгүй юү гэдгийг хэлэх хүчтэй байна.

30Дээд зөвлөл буюу хол байгаа аялагч дээд санваартнууд, мөн арванхоёр төлөөлөгчөөс бүрдсэн аялагч дээд зөвлөл, мөн тэдгээрийн шийдвэрүүдийн хооронд ялгаа буй.

31Өмнөхийн шийдвэрээс даван заалдах нь байж болно; харин сүүлчийнхийн шийдвэрээс байж болохгүй.

32Зөрчлийн тохиолдолд сүүлчийнхийг гагцхүү сүмийн ерөнхий эрх мэдэлтнүүд асууж болно.

33Шийдвэрлэсэн нь: Сүмийн Тэргүүн Зөвлөлийн суудал дахь ерөнхийлөгч буюу ерөнхийлөгчид даван заалдаж болох ийм аливаа хэргийг даван заалт болон мөн дагалдагч нотолгоонуудыг шалгасны дараа дахин сонсох нь шударга хэмээн үзэхийг тодорхойлох хүчтэй байх ёстой.

34Тэгээд хэн эхэлж ярих ёстойг шодох буюу сонгох хуудсаар Арванхоёр зөвлөх тогтоож, мөн дараах нь үр дүн нь болов, тухайлбал: 1, Оливер Каудери; 2, Жозеф Көү; 3, Самуел Х.Смит; 4, Лук Жонсон; 5, Жон С.Картер; 6, Силвестер Смит; 7, Жон Жонсон;8, Оорсон Хайд; 9, Жаред Картер; 10, Ахмад Иосеф Смит; 11, Жон Смит; 12, Мартин Харрис. Залбирлын дараа чуулган өндөрлөв.

Оливер Каудери

Оорсон Хайд

Бичиг хэргийн ажилтнууд