Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 107

1835 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 2:209–217). Дурдсан өдөр Арванхоёр өөрсдийн хувь хүмүүсийн сул тал хийгээд дутагдлуудыг хүлээж, наманчлалыг илэрхийлж, Их Эзэнээс цаашдын удирдамж эрэлхийлж зөвлөлд хуралдав. Тэд томилогдсон дүүргүүд дэх номлолуудад салан хуваагдах гэж байв. Энэ хэсгийн зарим хэсэг дурдсан өдөр хүлээн авагдсан хэдий ч зарим хэсэг нь өөр өөр үед, зарим нь бүр эрт, 1831 оны арваннэгдүгээр сард хүлээн авагдсаныг түүхийн цэдгүүд нотолдог.

1–6, Мелкизедек болон Аароны гэсэн хоёр санваар буй; 7–12, Мелкизедек санваарыг атгагч тэд Сүм дэх бүх албан тушаалд ажиллах хүчтэй байдаг; 13–17, Бишопын зөвлөл нь гаднах ёслолуудыг гүйцэтгэдэг Аароны санваарыг тэргүүлдэг; 18–20, Мелкизедек санваар нь сүнслэг бүх адислалын түлхүүрүүдийг атгадаг; Аароны санваар тэнгэр элчүүдийн тохинууллын түлхүүрүүдийг атгадаг; 21–38, Тэргүүн Зөвлөл, Арванхоёр мөн Дал нь, шийдвэрүүд нь эв нэгдэл хийгээд зөв шударга ёсонд гаргагддаг байх ёстой тэргүүлэгч чуулгуудыг бүрдүүлдэг; 39–52, Патриархын ариун жаяг Адамаас Ноаг хүртэл бий болгогдов; 53–57, Эртний гэгээнтнүүд Адам-Ондай-Аманд цуглаж, мөн Их Эзэн тэдэн дээр хүрч иржээ; 58–67, Арванхоёр нь Сүмийн ажилтнуудыг эмх цэгцэд тавих ёстой; 68–76, Бишопууд Израилын олон нийтийн шүүгчээр үйлчилдэг; 77–84, Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр нь Сүм дэх хамгийн дээд шүүх болдог; 85–100, Санваартны ерөнхийлөгчид тус тусын чуулгыг удирддаг.

1СҮМД хоёр санваар, нэрлэвэл, Мелкизедек болон Аароны, үүний дотор Левийн санваар буй.

2Анхных нь Мелкизедек санваар хэмээн нэрлэгддэгийн учир нь Мелкизедек бол ийм агуу дээд санваартан байсан бөлгөө.

3Түүний өдрийн өмнө энэ нь Бурханы Хүүгийн жаягийн нэрээр Ариун санваар хэмээн нэрлэгддэг байв.

4Гэвч Агуу Нэгэний нэрийг хүндэтгэх буюу эрхэмлэн хүндлэхээс үүдэн, түүний нэрийг хэтэрхий олон удаа давтахаас зайлсхийж, тэд, сүмийнхэн эрт дээр үед энэ санваарыг Мелкизедекийн нэрээр, эсвээс Мелкизедек санваар хэмээн нэрлэдэг байжээ.

5Сүм дэх бусад бүх эрх мэдэл буюу албан тушаалууд нь энэ санваарын хавсралтууд байдаг.

6Гэвч хоёр ангилал буюу үндсэн төрөл байдгийн нэг нь Мелкизедек санваар, мөн нөгөөх нь Аароны буюу Левийн санваар болой.

7Ахлагчийн албан тушаал нь Мелкизедек санваарын дор ирдэг бөлгөө.

8Мелкизедек санваар нь ерөнхийлөн удирдах эрхийг атгадаг бөгөөд мөн дэлхийн бүх үед сүм дэх бүх албан тушаалд сүнсний зүйлүүдэд үйлчлэх хүч болон эрх мэдэлтэй байдаг.

9Мелкизедекийн дэг жаягийн дагуу Дээд санваарын Ерөнхийлөгчийн зөвлөл нь сүм дэх бүх албан тушаалд ажиллах эрхтэй байдаг.

10Мелкизедек санваарын дэг жаягийн дагуу дээд санваартнууд ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага дор сүнсний зүйлүүдийн тохинуулалд өөрсдийнхөө албан тушаалд, мөн тэрчлэн ахлагч, санваартан (Левийн жаягаар), багш, дикон, мөн гишүүний албан тушаалд ажиллах эрхтэй байдаг.

11Дээд санваартан байхгүй үед ахлагч нь түүний оронд ажиллах эрхтэй.

12Дээд санваартан болон ахлагчид нь сүмийн гэрээнүүд хийгээд зарлигуудад нийцүүлэн сүнсний зүйлүүдэд үйлчлэх ёстой; мөн илүү дээд эрх мэдэлтнүүд байхгүй үед тэд сүмийн эдгээр бүх албан тушаалд ажиллах эрхтэй.

13Хоёр дахь санваарыг Аароны санваар гэдгийн учир нь Аарон болон түүний үр удамд энэ нь тэдний бүх үеийнхнээр дамжин олгогдож иржээ.

14Энэ нь доод санваар хэмээн нэрлэгддэгийн учир гэвэл энэ нь дээд буюу Мелкизедек санваарын хавсралт байж, мөн гаднах ёслолуудыг гүйцэтгэх хүчтэй байдаг.

15Бишопын зөвлөл бол энэ санваартны ерөнхийлөгчийн зөвлөл бөгөөд мөн үүний түлхүүрүүд буюу эрх мэдлийг атгадаг.

16Аароны шууд удам байхаас бусдаар ямар ч хүн энэ албан тушаалд энэ санваарын түлхүүрүүдийг атгах хууль ёсны эрхгүй болой.

17Харин Мелкизедек санваарын дээд санваартан бүх доод албан тушаалуудад ажиллах эрх мэдэлтэй байдаг учраас тэрээр Мелкизедек санваартны Ерөнхийлөгчийн зөвлөлийн гараар энэ хүчинд дуудагдаж мөн онцгойлон адислагдах аваас Аароны шууд удмын хүн байхгүй газарт бишопын албан тушаалд ажиллаж болно.

18Дээд буюу Мелкизедек санваарын хүч хийгээд эрх мэдэл нь сүмийн сүнсний бүх адислалуудын түлхүүрүүдийг атгах нь болой—

19Тэнгэрийн хаант улсын нууцуудыг хүлээн авах онцгой боломжтой байх, тэнгэрийг тэдэнд нээлгэх, ерөнхий хуралдай хийгээд Ууган Хүүгийн сүмтэй харьцах, мөн Бурхан Эцэг, мөн шинэ гэрээний зууч Есүстэй харьцажмөн сэтгэл ханамжтайбайх нь болой.

20Доод буюу Аароны санваарын хүч хийгээд эрх мэдэл бол тэнгэр элчүүдийн тохинууллын түлхүүрүүдийг атгах, мөн гаднах ёслолууд, сайн мэдээний заавар, нүглүүдийн ангижралын тулд наманчлалын баптисм, гэрээнүүд хийгээд зарлигуудад нийцүүлэн гүйцэтгэх нь болой.

21Эдгээр хоёр санваарын хэд хэдэн албан тушаалд томилогдсон тэдний дундаас ерөнхийлөгчид, эсвээс тэргүүлэх ажилтнууд гарах нь хэрэгцээ бөлгөө.

22Мелкизедек санваартнуудын дундаас удирдлага нь сонгосон гурван Тэргүүлэх дээд санваартан тэрхүү албан тушаалд тохоогдож мөн томилогдон, мөн итгэл найдвар, итгэл бас сүмийн залбирлаар дэмжигдэн Сүмийн Ерөнхийлөгчийн чуулгыг бий болгодог.

23Аялагч арванхоёр зөвлөх нь Арванхоёр Төлөөлөгч, эсвээс бүх дэлхийд Христийн нэрний тусгай гэрчүүд байхаар дуудагддаг—ийнхүү дуудлагынхаа үүргүүдээр сүм дэх бусад ажилтнуудаас ялгардаг болой.

24Мөн өмнө дурдсан гурван ерөнхийлөгчийн хүч хийгээд эрх мэдэлтэй тэнцүү чуулгыг тэд бий болгодог.

25Дал нь мөн сайн мэдээг номлохоор мөн бүх дэлхий даяар харийнханд тусгай гэрчүүд байхаар дуудагддаг бөгөөд—ийнхүү дуудлагынхаа үүргүүдээр сүм дэх бусад ажилтнуудаас ялгардаг болой.

26Мөн тэд Арванхоёр тусгай гэрч буюу дөнгөж саяхан нэрлэсэн Төлөөлөгчдийнхтэй адил тэгш эрх мэдэл бүхий чуулгыг бий болгодог.

27Эдгээр чуулгуудын аль алиных нь гаргасан шийдвэр бүр мөн тэдний нэгдмэл дуу хоолойгоор байх ёстой; энэ нь тэд бие биентэйгээ нэгэн адил хүч хийгээд хүчин төгөлдөр байх шийдвэрүүд гаргахын тулд чуулга бүр дэх гишүүн болгон үүний шийдвэрүүдийг зөвшөөрсөн байх ёстой гэсэн үг юм–

28Өөрөөр байх нь боломжгүйг нөхцөл байдал харуулсан үед олонх нь чуулгыг бий болгож болно—

29Хэрэв энэ нь шалтгаан бус бол тэдний шийдвэрүүд нь Мелкизедекийн жаягийн дагуу томилогдсон, мөн зөв шударга хийгээд ариун эрчүүд байсан эртний гурван ерөнхийлөгчийн чуулгын шийдвэр болох адислалуудад эрхгүй болой.

30Эдгээр чуулгуудын, эсвээс тэдгээрийн аль нэгнийх нь шийдвэрүүд бүхий л зөв шударга ёсонд, цэвэр ариун байдалд, мөн дөлгөөн сэтгэлд, номхон дөлгөөн хийгээд тэвчээрт, мөн итгэлд, мөн ариун журам, мөн мэдлэг, тэсвэр, хянуур байдал, бурханлиг чанар, ах дүүсэг ёсны нинжин сэтгэл хийгээд энэрэлд гаргагдах ёстой;

31Амлалтын учир, хэрэв эдгээр зүйлүүд тэдгээрт элбэг дэлбэг байх аваас тэд Их Эзэний тухай мэдлэгт үр жимсгүй байх нь үгүй байх болно.

32Мөн эдгээр чуулгуудын аль ч шийдвэр нь зөв шударга бус байдалд хийгдсэн тохиолдолд энэ нь сүмийн сүнсний эрх мэдлүүдийг бүрдүүлдэг хэд хэдэн чуулгын хуралдайн өмнө авчрагдах ёстой; эс тэгвээс тэдний шийдвэрээс давж заалдах нь байж чадахгүй бөлгөө.

33Арванхоёр нь сүмийг төлөвшүүлдэг, бүх үндэстэнд, эхлээд харийнханд дараа нь иудейчүүдэд бүх хэрэг явдлыг зохицуулдаг Сүмийн Ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган дор тэнгэрийн тогтсон ёс журамд нийцүүлэн Их Эзэний нэрээр үйл ажиллагаа явуулдаг Аялагч тэргүүлэгч дээд зөвлөл болой.

34Дал нь Арванхоёрын буюу аялагч дээд зөвлөлийн удирдлаган дор сүмийг төлөвшүүлэхэд болон мөн үүний бүх хэрэг явдлыг бүх үндэстэнд, эхлээд харийнханд, мөн дараа нь иудейчүүдэд зохицуулахад Их Эзэний нэрээр үйлдэх ёстой.

35Арванхоёр нь гадагш илгээгдэн, түлхүүрүүдийг атгаж, эхлээд харийнханд мөн дараа нь иудейчүүдэд Есүс Христийн сайн мэдээний тунхаглалаар хаалгыг нээх бөлгөө.

36Сионы гадаснуудад байрладаг дээд зөвлөлүүд сүмийн хэрэг явдлуудад, тэдний бүх шийдвэрт, ерөнхийлөгчийн чуулга, эсвээс аялагч дээд зөвлөлтэй эрх мэдлээрээ адил тэгш чуулгыг бий болгодог.

37Сион дахь дээд зөвлөл нь сүмийн хэрэг явдлуудад, тэдний бүх шийдвэрт, Сионы гадаснууд дахь Арванхоёрын зөвлөлүүдтэй эрх мэдлээрээ адил тэгш чуулгыг бий болгодог.

38Тэдэнд туслалцаа хэрэгтэй болсон үед сайн мэдээг номлон мөн үйлчлэхээр аливаа бусдын оронд хэд хэдэн дуудлагыг бөглөхөөр Далыг дуудах нь аялагч дээд зөвлөлийн үүрэг болой.

39Илчлэлтээр тэдэнд тогтоогдохын дагуу сүмийн бүх том салбаруудад евангелийн тохинуулагчдыг томилох нь Арванхоёрын үүрэг болой—

40Энэхүү санваарын жаяг нь эцгээс хүүд, мөн амлалтууд хийгдсэн, сонгогдсон үр удмын шууд удмынханд зүй ёсоор харьяалагдан доош гардуулагдаж байхаар үндэслэгдсэн болой.

41Энэхүү жаяг нь Адамын өдрүүдэд үндэслэгдэн бий болж, мөн дараах маягаар удмаар доош дамжуулагдан иржээ:

42Адамаас, жаран есөн насандаа Адамаар томилогдож, мөн түүнийг (Адам) наснаас халихаас гурван жилийн өмнө түүгээр адислагдан, үр удам нь Их Эзэнээс сонгогдсон хүмүүс байж, мөн тэд дэлхийн төгсгөл хүртэл хамгаалагдах болно хэмээх Бурханы амлалтыг эцгээрээ хүлээн авсан Сетэд болой;

43Мөн гагцхүү насаараа л түүнээс ялгарч болох байсан учраас тэрээр (Сет) төгс хүн байж, мөн түүний төрх байдал эцгийнх нь төрх байдлыг илэрхийлж, бүх зүйлд тэрээр эцэгтэйгээ адилхан санагдаж байв.

44Енош нэг зуу гучин дөрвөн нас мөн дөрвөн сартайдаа, Адамын гараар томилогджээ.

45Бурхан Кенаныг дөчин настайд нь аглаг буйдад дууджээ; мөн тэрээр Шедоламак нутаг уруу аялж явахдаа Адамтай уулзжээ. Тэрээр томилолтоо хүлээн авахад наян долоон настай байлаа.

46Махалалел, өөрийг нь тэрчлэн адисалсан Адамын гараар томилогдохдоо тэрээр дөрвөн зуу мөн ерэн зургаан жил мөн долоон өдрийн настай байлаа.

47Жаред, тэрчлэн өөрийг нь адисалсан Адамын гар дор томилогдохдоо тэрээр хоёр зуун настай байжээ.

48Енох Адамын гар дор томилогдохдоо хорин таван настай байв; мөн түүнийг жаран тавтай байхад нь мөн Адам түүнийг адисалжээ.

49Мөн тэрээр Их Эзэнийг харж, мөн түүнтэй хамт алхан, мөн түүний нүүрний өмнө үргэлж байв; мөн тэрээр Бурхантай хамт гурван зуун жаран таван жил алхлан, тэрээр зөөгдөх үедээ дөрвөн зуун гучин нас хүрсэн байлаа.

50Метусела, Адамын гар дор томилогдохдоо нэг зуун настай байв.

51Ламех Сетийн гар дор томилогдохдоо тэрээр гучин хоёр настай байжээ.

52Ноа, Метуселагийн гар дор томилогдохдоо тэрээр арван настай байв.

53Адам наснаас халихаас гурван жилийн өмнө тэрээр зөв шударга байсан түүний үр удмын үлдэгсдийн хамт бүгдээрээ дээд санваартнууд болох Сет, Енош, Кенан, Махалалел, Иаред, Енох, мөн Метуселаг Адам-Ондай-Аманы хөндийд дуудаж, мөн тэнд сүүлчийнхээ адислалыг тэдэнд хүртээжээ.

54Мөн Их Эзэн тэдэн дээр хүрч ирэн, мөн тэд босч, мөн Адамыг адислан, мөн түүнийг Михаил, хунтайж, тэргүүн тэнгэр элч хэмээн нэрлэжээ.

55Мөн Их Эзэн Адамд тайтгарлыг өгч, мөн түүнд хэлсэн нь: Бибээр чамайг тэргүүнд байхаар болголоо; олон үндэстэн чамаас ирэх болно, мөн чи тэдний дээр үүрд хунтайж бөлгөө.

56Мөн Адам цугларагсдын дунд зогсч байв; мөн тэрээр насны эрхээр бөгтийсөн хэдий ч, Ариун Сүнсээр дүүрэн байж, хожмын үеийнхний үр удамдаа тохиох юуг боловч угтан хэлсэн бөлгөө.

57Эдгээр зүйлүүд бүгдээрээ Енохын номонд бичигдсэн байлаа, мөн тогтоосон цагтаа гэрчлэгдэх ёстой болой.

58Тэрчлэн дор өгүүлсэн илчлэлтийн дагуу сүмийн бусад бүх ажилтныг томилж, мөн эмх цэгцэд тавих нь Арванхоёрын үүрэг юм:

59Сионы нутаг дахь Христийн сүмд, түүнээс гадна сүмийн ажлын талаарх сүмийн нэмэлт хуулиудад буюу—

60Үнэнээр, би та нарт хэлж байна, ахлагчийн албан тушаалд байгаа тэднийг тэргүүлэхийн тулд тэргүүлэгч ахлагчид байх ёстой нь шаардлагатай байна хэмээн Түмний Их Эзэн бибээр хэлж байна.

61Мөн тэрчлэн санваартны албан тушаалынх болох тэднийг тэргүүлэх санваартнууд буюу;

62Мөн тэрчлэн багшийн албан тушаалынх болох тэднийг тэргүүлэх багш нарыг, энэ маягаар, мөн тэрчлэн диконуудыг буюу—

63Иймийн тул, Сүмийн гэрээнүүд хийгээд зарлигуудын дагуу диконоос багшид, мөн багшаас санваартанд, санваартнаас ахлагчид тэдтус тусдаа томилогддог бөлгөө.

64Тэгээд бүхнээс дээд нь болох Дээд санваар ирдэг буюу.

65Иймийн тул, санваарын дээр тэргүүлэхийн тулд Дээд санваартнаас нэг нь томилогдох ёстой нь шаардлагатай болой, мөн тэрээр Сүмийн дээд санваартны ерөнхийлөгч хэмээн дуудагдах ёстой;

66Эсвээс, өөрөөр хэлбэл Сүмийн дээд санваартны дээрх Тэргүүлэгч дээд санваартан буюу.

67Мөнхүү түүнээс гар тавилтаар сүмийн дээрх ёслолууд хийгээд адислалуудыг гүйцэтгэх нь ирдэг болой.

68Иймийн тул, бишопын албан тушаал нь үүнтэй адил тэгш биш бөлгөө; учир нь бишопын албан тушаал нь цаг зуурын бүх зүйлийг адислахад байдаг бөлгөө.

69Гэсэн хэдий ч тэрээр Аароны шууд удам биш аваас, бишоп нь Дээд санваартнаас сонгогдох ёстой;

70Учир нь хэрэв тэрээр Аароны шууд удмынх биш аваас тэрээр уг санваарын түлхүүрүүдийг атгаж чадахгүй.

71Гэсэн хэдий ч, Мелкизедекийнжаягийн дагуу тэрхүү дээд санваартан нь үнэний Сүнсээр тэдгээрийн тухай мэдлэгтэй байж, материаллаг зүйлүүдийн тохинуулалд онцгойлон адислагдаж болох бөлгөө.

72Мөн тэрчлэн Израилд шүүгч байж, сүмийн ажлыг явуулж, хуулиудын дагуу түүний өмнө тавигдах гэрчлэл дээр сүмийн ахлагчдын дундаас өөрийн сонгосон буюу сонгох зөвлөхүүдийнхээ туслалцаатайгаар зөрчил гаргагчдын дээрх шүүлтэд суух нь буюу.

73Энэ бол Аароны шууд удмынх биш боловч, Мелкизедекийнжаягаар Дээд санваарт томилогдсон бишопын үүрэг болой.

74Ийн тэрбээр шүүгч, бүр Сионы оршин суугчдын дундах эсвээс Сионы гадас дахь, эсвээс энэхүү тохинуулалд тэрээр онцгойлон адислагдах сүмийн аль ч салбарт, Сионы хил хязгаарууд өргөжсөн байж мөн Сионд эсвээс өөр газарт бусад бишопууд буюу шүүгчидтэй болох нь зайлшгүй болох хүртэл олон нийтийн шүүгч байх болно.

75Мөн бусад бишопууд томилогдохын хэрээр тэд мөн адил албан тушаалд ажиллах болно.

76Харин Аароны шууд удам нь Мелкизедекийнжаягийн дагуу Дээд санваартны ерөнхийлөгч Израилын шүүгчээр сууж байгаагаас бусад тохиолдолд энэ санваарын ерөнхийлөгчийн зөвлөлд, энэхүү тохинууллын түлхүүрүүдэд, бишопын албан тушаалд зөвлөхүүдгүйгээр бие даан үйлдэх хууль ёсны эрхтэй бөлгөө.

77Мөн эдгээр зөвлөлүүдийн алиных нь ч шийдвэр нь доорхыг өгүүлэх зарлигуудын дагуу болой:

78Дахин, үнэнээр би та нарт хэлж байна, сүмийн хамгийн чухал ажил, мөн сүмийн хамгийн хүнд хэрэг явдлууд нь бишопын буюу шүүгчдийн шийдвэрийн талаар сэтгэл хангалуун биш байхын хэрээр, энэ нь сүмийн зөвлөлд, Дээд санваартны ерөнхийлөгчийн зөвлөлийн өмнө шилжүүлэгдэж мөн авчрагдах ёстой.

79Мөн Дээд санваартны зөвлөлийн ерөнхийлөгчийн зөвлөл нь бусад дээд санваартны, бүр арванхоёрыг зөвлөхүүд болгон туслуулахаар дуудах хүчтэй байх ёстой; мөн ийн Дээд санваартны ерөнхийлөгчийн зөвлөл болон үүний зөвлөхүүд нь сүмийн хуулиудын дагуух гэрчлэл дээр шийдвэр гаргах хүчтэй байх болно.

80Мөн энэ шийдвэрийн дараа энэ нь Их Эзэний өмнө дахин дурсагдахгүйн тулд байх ёстой; учир нь энэ нь Бурханы сүмийн хамгийн дээд зөвлөл мөн сүнсний хэрэг явдлуудаарх маргаанд эцсийн шийдвэр болох бөлгөө.

81Сүмийн энэ зөвлөлөөс чөлөөлөгддөг сүмд харьяалагддаг ямар ч хүн гэж үгүй болой.

82Мөн Дээд санваартны ерөнхийлөгч зөрчил гаргахын хэрээр, тэрбээр Дээд санваартны арванхоёр зөвлөхөөр туслуулах, сүмийн олон нийтийн зөвлөлийн өмнө шүүгдэхээр авчрагдах болно.

83Мөн түүний талаарх тэдний шийдвэр нь түүний талаарх маргааныг төгсгөл болгох ёстой.

84Ийнхүү бүх зүйл үнэн ба зөв шударга ёсны дагуу түүний өмнө дэг жаягт болон чанд байдалд хийгддэг байхын тулд хэн ч Бурханы шүүх хийгээд хуулиудаас чөлөөлөгдөхгүй байх болно.

85Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, диконы албан тушаалын дээрх ерөнхийлөгчийн үүрэг нь, гэрээнүүдийн дагуу өгөгдсөнчлөн арванхоёр диконы дээр тэргүүлэх, тэдэнтэй зөвлөлд суух, мөн тэдэнд үүргийг нь заах, бие биенээ сэнхрүүлэх нь болой.

86Мөн тэрчлэн багш нарын албан тушаалын дээрх ерөнхийлөгчийн үүрэг нь гэрээнүүдэд өгөгдсөнчлөн, хорин дөрвөн багшийн дээр тэргүүлэх, мөн тэдэнтэй зөвлөлдсууж, албан тушаалынх нь үүргүүдийг тэдэнд заах нь болой.

87Тэрчлэн Аароны санваартны дээрх Ерөнхийлөгчийн үүрэг нь гэрээнүүдэд өгөгдсөнчлөн дөчин найман санваартны дээр тэргүүлэх, мөн тэдэнтэйзөвлөлдсууж,албан тушаалынх нь үүргүүдийг тэдэнд заах нь болой—

88Энэхүү ерөнхийлөгч нь бишоп байх ёстой; учир нь энэ бол энэхүү санваарын үүргүүдийн нэг билээ.

89Дахин, ахлагчдын албан тушаалын дээрх ерөнхийлөгчийн үүрэг нь ерэн зургаан ахлагчийн дээр тэргүүлэх, мөн тэдэнтэй зөвлөлд сууж, мөн гэрээнүүдийн дагуу тэдэнд заах нь болой.

90Энэхүү ерөнхийлөгчийн зөвлөл нь далынхаас ялгаатай бөгөөд бүх дэлхий даяар аялдаггүй тэдний төлөө зориулагддаг болой.

91Мөн дахин, Дээд санваартны ерөнхийлөгчийн албан тушаалын үүрэг нь нийт сүмийн дээр тэргүүлэх, мөн Мосетой адилхан байх явдал юм.

92Болгоогтун, энэ нь мэргэн ухаан болой; тийм ээ, сүмийн тэргүүн дээр тэрбээр хүртээдэг Бурханы бүх бэлэгтэй байж, үзмэрч, илчлэгч, орчуулагч хийгээд бошиглогч байх нь болой.

93Мөн энэ нь Далын дэг жаягийг харуулсан үзэгдлийн дагуу тэд далын гишүүдээс сонгогдсон өөрсдийнх нь дээр тэргүүлэх далан ерөнхийлөгчтэй байх ёстой;

94Мөн эдгээр ерөнхийлөгчдийн долоо дахь ерөнхийлөгч нь зургаагийн дээр тэргүүлэх ёстой;

95Мөн эдгээр долоон ерөнхийлөгч нь өөрсдийн харьяалагддаг анхны далаас гадна өөр далыг сонгох ёстой бөгөөд мөн тэдний дээр тэргүүлэх ёстой.

96Мөн тэрчлэн, хэрэв талбай дахь шаардлагатай хөдөлмөр үүнийг шаардах аваас, долоо дахин дал болтол өөр далуудыг буюу.

97Мөн эдгээр дал нь эхлээд харийнханд мөн тэрчлэн иудейчүүдэд аялагч тохинуулагчид байх ёстой.

98Арванхоёрт ч мөн Далд ч харьяалагддаггүй сүмийн бусад ажилтнууд бүх үндэстний дунд аялах хариуцлага дор байхгүй ч гэсэн, тэдний нөхцөл байдал боломж олгосон үед, тэд сүмд өндөр хийгээд хариуцлагатай албан тушаалуудыг эзэлж болно.

99Иймийн тул, эдүгээ хүн бүр өөрийн үүргийг мэдэж аваг, тэрээр томилогдсон албан тушаалдаа бүхий л хичээл зүтгэлээр ажиллаг.

100Залхуу хойрго тэрээр зохистойд үл тооцогдох бөлгөө, мөн үүргээ сурдаггүй мөн өөрийгөө нотлон харуулдаггүй тэрээр зохистойд үл тооцогдох ёстой. Бүр тийм буюу. Амен.