Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 108

1835 оны арванхоёрдугаар сарын 26-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 2:345). Энэхүү илчлэлт, өмнө нь дээд санваартнаар мөн далтнаар томилогдон мөн өөрийнхөө үүргийг мэдэж авах илчлэлт хүсч Бошиглогч дээр ирсэн Лайман Шерманы хүсэлтээр хүлээн авагджээ.

1–3, Лайман Шерман нүглүүдээсээ өршөөгдөв; 4–5, Тэрээр Сүмийн удирдах ахлагчдын дунд тоологдох ёстой; 6–8, Тэрээр сайн мэдээг номлох мөн өөрийн ах нарыг хүчирхэгжүүлэхээр дуудагдав.

1ҮНЭНЭЭР, ийн Их Эзэн, чамд хэлж байна, миний үйлчлэгч Лайман: Миний томилсон түүний зөвлөгөөг хүлээн авахаар өнөө өглөө ийшээ хүрч ирэн миний дуу хоолойг чи дуулгавартай дагасан учир нүглүүд чинь чамд өршөөгдсөн болой.

2Тиймийн тул, сүнслэг байдлынхаа тухайд сүнс чинь амралтад байг, мөн миний дуу хоолойг хойшид бүү эсэргүүц.

3Мөн босогтун мөн өөрийн хийсэн мөн хийх тангаргуудыг анхааралтай дагахад энэ цагаас хойш илүү анхааралтай байгтун, мөн чи үлэмж агуу адислалуудаар адислагдах болно.

4Миний үйлчлэгчдээс онцгой ариун хуралдай дуудагдах хүртэл тэвчээртэйгээр хүлээгтүн, тэгээд чи миний анхны ахлагчдын дунд дурсагдах болно, мөн миний сонгосон ахлагчдын үлдсэний хамт томилолтоор эрх хүлээн авах болно.

5Болгоогтун, хэрэв чи итгэлтэй хэвээр үлдэх аваас, энэ нь чамд өгөх Эцэгийн амлалт бөлгөө.

6Мөн энэ нь үүнээс хойш энэ цагаас би чамайг хааш нь ч илгээлээ гэсэн чи миний сайн мэдээг номлох эрхтэй байх тэр өдөр чам дээр гүйцэлдэх болно.

7Тиймийн тул, бүх яриа, бүх залбирлууд, бүх ухуулгууд, мөн бүх үйлүүддээ ах нараа хүчирхэгжүүлэгтүн.

8Мөн болгоогтун, мөн харагтун, бибээр чамайг адислахаар мөн чамайг чөлөөлөхөөр чамтай үүрд хамт байна. Амен.