Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 11

1829 оны тавдугаар сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан түүний ах Хайрум Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:39–46). Энэхүү илчлэлт нь Иосефын даруухан залбирал хийгээд хүсэлтийн хариу болж Урим ба Туммимаар дамжин хүлээн авагджээ. Энэхүү илчлэлт Аароны санваарыг сэргээсний дараа хүлээн авагдсаныг History of the Church-д өгүүлдэг.

1–6, Талбайд хөдөлмөрлөгсөд авралыг олох болно; 7–14, Мэргэн ухааныг эрэлхийлэгтүн, наманчлалыг тунхагла, Сүнсэнд итгэ; 15–22, Зарлигуудыг сахь, мөн Их Эзэний үгсийг судал; 23–27, Илчлэлтийн хийгээд бошиглолын сүнсийг бүү үгүйсгэ; 28–30, Христийг хүлээн авдаг тэд Бурханы хөвгүүд болдог.

1АГУУ хийгээд гайхамшигт ажил хүмүүний үрсийн дунд тохиох гэж байна.

2Болгоогтун, бибээр Бурхан билээ; амьд хийгээд хүчирхэг, хоёр талдаа иртэй илднээс илүү хурц, үе мөч болон чөмгийг аль алиныг нь хэдэн хэсэг болгон салгах миний үгэнд анхаарал тавигтун; тиймийн тул миний үгэнд анхаарал тавигтун.

3Болгоогтун, талбай нь цагаан хадахад бэлэн байна; тиймийн тул, тэрээр сүнснийхээ төлөө үүрдийн авралыг Бурханы хаант улсад нөөцөлж болохын тулд хураахыг хүсэгч хэн боловч тэрээр хадуураараа чадлаараа хадаг мөн өдөр үргэлжилж байхад хурааг.

4Тийм ээ, хадуураараа хадаж мөн хураах хэн боловч, мөн тэр нь Бурханаасдуудагддаг бөлгөө.

5Тиймийн тул, чи надаас асуух аваас чи хүлээж авах болно; хэрэв чи тогших аваас энэ нь чамд нээгдэх болно.

6Эдүгээ, чи асуусан болохоор, болгоогтун, би чамд хэлж байна, миний зарлигуудыг сахигтун, мөн Сионы ашиг сонирхлыг авчирч мөн төлөвшүүлэхийг эрэлхийлэгтүн.

7Баялагуудыг бус харин мэргэн ухааныг эрэлхийлэгтүн; мөн, болгоогтун, Бурханы нууцууд чамд нээгдэх болно, мөн тэгээд чи баян болгогдох болно. Болгоогтун, мөнх амьдралыг авагч тэр нь баян бөлгөө.

8Үнэнээр, үнэнээр, би чамд хэлж байна, бүр чи надаас хүсэх аваас энэ нь чамд хийгдэх болно; мөн, хэрэв чи хүсэх аваас, чи энэ үед олон сайн зүйлийг хийхарга хэрэгсэл байх болно.

9Энэ үеийнхэнд наманчлалаас өөр юу ч бүү ярь. Миний зарлигуудыг сахигтун, мөн миний зарлигуудын дагуу миний ажлыг урагшлуулахад тусал, мөн чи адислагдах болно.

10Болгоогтун, чамд бэлэг буй, эсвээс, хэрэв чи үнэнч зүрх сэтгэлтэйгээр, Есүс Христийн сүр хүчинд, эсвээс чамд ярьдаг миний сүр хүчинд итгэн, итгэлд надаас хүсэх аваас, чамд бэлэг байх болно;

11Учир нь, болгоогтун, ярьж буй тэр нь би бөлгөө; болгоогтун, би бол харанхуйд гялалзагч гэрэл билээ, мөн би өөрийн хүчээр эдгээр үгсийг чамд өгч байна.

12Мөн эдүгээ, үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, сайныг үйлдэхэд—тийм ээ, шударгаар үйлдэхэд, даруухнаар алхахад, зөв шударгаар шүүхэд хөтөлдөг тэр Сүнсэнд итгэлээ тавигтун; мөн энэ нь миний Сүнс бөлгөө.

13Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, оюуныг чинь гэгээрүүлж, сүнсийг чинь баяраар дүүргэх Сүнснээсээ би чамтай хуваалцах болно;

14Мөн тэгээд чи мэдэх болно, эсвээс зөв шударга ёсны зүйлүүдэд хамаарах юуг ч бай бүх зүйлийг чи хүлээж авна гэсэн итгэлээр итгэн чи надаас хүсвэл чи үүгээр мэдэх болно.

15Болгоогтун, чи дуудагдах хүртлээ номлохоор дуудагдсан гэж бодох хэрэггүй хэмээн би чамд зарлиглаж байна.

16Миний сургаалын үнэнийг чи мэдэж болохын тулд, миний үгийг, миний хадыг, миний сүмийг, мөн миний сайн мэдээг чи хүлээн авах хүртлээ дахиад багахан хүлээгтүн.

17Мөн тэгээд, болгоогтун, хүслүүдийн чинь дагуу, тийм ээ, бүр итгэлийн чинь дагуу энэ нь чамд хийгдэх болно.

18Миний зарлигуудыг сахигтун; дуугүй бай; миний Сүнсэнд хандаж хүсэгтүн;

19Яригдсан тэдгээр зүйлүүдийг тийм ээ, миний ажлын орчуулгыг гэрэлд авчрахад чи тусалж болохын тулд, тийм ээ, бүхий л зүрх сэтгэлээрээ надтай нэгдэн нийлэгтүн; үүнийг гүйцээх хүртлээ чи тэвчээртэй бай.

20Болгоогтун, бүх хүчин чадал, оюун, чадлаараа миний зарлигуудыг сахих нь, тийм ээ, энэ нь чиний ажил бөлгөө.

21Миний үгийг тунхаглахыг бүү эрэлхийл, харин эхлээд миний үгийг олж авахыг эрэлхийл, мөн тэгвэл хэл чинь чөлөөтэй байх болно; тэгээд, хэрэв чи хүсэх аваас, миний Сүнс мөн миний үг, тийм ээ, хүмүүнийг итгүүлэх Бурханы хүч чамд байх болно.

22Харин эдүгээ дуугүй бай; тийм ээ, энэ үе дэх хүмүүний үрст миний өгөх тэр бүгдийг чи олж авах хүртлээ хүмүүний үрсийн дунд урагш одсонминий үгийг судал, мөн тэрчлэн хүмүүний үрсийн дунд урагш гарч ирэхминий үгийг судал, эсвээс эдүгээ орчуулагдаж байгаа тэрнийг буюу, мөн тэгээд бүх зүйлс үүн дээр нэмэгдэх болно.

23Болгоогтун, чи бол Хайрум, хүү минь; Бурханы хаант улсыг эрэлхийлэгтүн, мөн бүх зүйл шударга болох тэрний дагуу өгөгдөх болно.

24Миний сайн мэдээ болох миний хадан дээр баригтун;

25Илчлэлтийн сүнсийг, бас бошиглолын сүнсийг бүү үгүйсгэ, учир нь эдгээр зүйлүүдийг үгүйсгэх түүнд халаг;

26Тиймийн тул, чиний урагш одох тэр цаг нь миний мэргэн ухаанд байх хүртэлзүрх сэтгэлдээ нөөцлөгтүн.

27Болгоогтун, сайн сайхан хүсэлтэй, мөн хураахын тулд хадуураараа хадах тэд бүгдэд би ярьж байна.

28Болгоогтун, би бол Есүс Христ, Бурханы Хүү. Би бол дэлхийн амьдралба гэрэл билээ.

29Би бол өөрийнхөндөө ирсэн мөнхүү тэрбээр бөгөөд өөрийнхөн маань намайг хүлээн авсангүй;

30Гэвч үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, намайг хүлээж авах болгонд, бүр миний нэрэнд итгэх тэдэнд Бурханы хөвгүүд болох хүчийг би тэдэнд өгөх болно. Амен.