Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 111

1836 оны наймдугаар сарын 6-нд Масачусетсын Салемд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 2:465–466). Энэ үед Сүмийн удирдагчид тохинуулалд хөдөлмөрлөснийхөө улмаас их өрөнд орсон байлаа. Салемд тэдэнд их хэмжээний мөнгө олдож болохыг сонсоод Бошиглогч, Сидней Ригдон, Хайрум Смит, мөн Оливер Каудери нар Огайогийн Көртландаас, энэ мэдээг судалж үзэхээр сайн мэдээг номлохын сацуу тийшээ очжээ. Ах нар Сүмийн ажил хэргийн хэд хэдэн асуудлаар хэлэлцээр хийж, зарим нэг номлол хийжээ. Мөнгө орж ирэхгүй нь тодорхой болоход тэд Көртланд уруу буцлаа. Уг асуудлаарх нэн чухал хэдэн хүчин зүйл энэхүү илчлэлтийг үгээр илэрхийлэхэд тусгалаа олжээ.

1–5, Их Эзэн өөрийн үйлчлэгчдийн эд материалын хэрэгцээнүүдийг хардаг; 6–11, Тэрээр Сионд нигүүлсэнгүйгээр хандаж мөн өөрийн үйлчлэгчдийн сайн сайхны төлөө бүх зүйлийг зохицуулах болно.

1ТА нарын Бурхан Их Эзэн, бибээр та нарыг энэ аяллаар ирсэнд таагүй биш байна, хэдийгээр та нар мунхаглал үйлдсэн ч гэсэн.

2Та нарын тулд, Сионы ашиг тусын тулд энэ хотод надад их сан хөмрөг буй, мөн Сионы ашиг тусын тулд тогтоосон цагт нь та нарыг зэмсэг болгосноор миний цуглуулах олон хүмүүс энэ хотод буй.

3Тиймийн тул, та нар удирдагдахынхаа дагуу, мөн энэ нь та нарт өгөгдсөнөөр энэ хот дахь хүмүүстэй танилцах ёстой нь надад зүйтэй байна.

4Мөнхүү улиран тохиох дор, тогтоосон цагт би энэ хотыг та нарын гарт өгч, үүн дээр та нар хүчтэй байх болно, ингэхийн хэрээр тэд та нарын нууц хэсгүүдийг илрүүлэхгүй байх болно; мөн алт хийгээд мөнгөнд хамаарах үүний баялаг нь та нарынх байх болно.

5Өрийнхөө төлөө өөрсдөө бүү санаа зов, учир нь үүнийг төлөх хүчийг би та нарт өгөх болно.

6Сионы төлөө өөрсдөө бүү санаа зов, учир нь түүнд би нигүүлсэнгүй хандах болно.

7Энэ газарт мөн эргэн тойрны бүс нутгуудад үлдэгтүн.

8Мөн үндсэн зорилгынхоо учир та нар энэ газар үлдэх ёстой нь миний таалал болой, энэ нь та нар уруу урсах миний Сүнсний амар амгалан хийгээд хүчээр та нарт дохиологдох болно.

9Энэ газрыг та нар түрээсээр олж авч болох буюу. Мөн энэ хотын нэн эртний оршин суугчид хийгээд үндэслэгчдийн талаар хичээнгүйлэн асууж сурагла;

10Учир нь та нарт зориулагдсан нэгээс илүү сан хөмрөг энэ хотод буй.

11Тиймийн тул та нар наж могой мэт овжин, тэгэхдээ нүгэлгүй бай; мөн бибээр бүх зүйлийг аль болох түргэнээр та нар тэдгээрийг хүлээн авч чадахаар, та нарын сайн сайхны төлөө тушаах болно. Амен.