Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 115

1838 оны дөрөвдүгээр сарын 26-нд Миссурийн Фар Вестэд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн уг газрын тухай болон Их Эзэний өргөө барих талаарх Бурханы тааллыг мэдэгдсэн илчлэлт оршвой (History of the Church, 3:23–25). Энэхүү илчлэлт Сүмийн тэргүүлэх ажилтнуудад ханджээ.

1–4, Их Эзэн өөрийн сүмийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн нэрлэв; 5–6, Сион болон түүний гадаснууд Гэгээнтнүүдийн хувьд хамгаалалтын хийгээд хоргодох газрууд болой; 7–16, Гэгээнтнүүд Фар Вестэд Их Эзэний өргөө барихаар зарлигдуулав; 17–19, Иосеф Смит дэлхий дээрх Бурханы хаант улсын түлхүүрүүдийг атгадаг.

1ҮНЭНЭЭР ийн Их Эзэн өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смит чамд, мөн тэрчлэн өөрийн үйлчэгч Сидней Ригдон, мөн тэрчлэн өөрийн үйлчлэгч Хайрум Смит, мөн одоо байгаа болон үүнээс хойш томилогдох та нарын зөвлөхүүдэд хэлж байна;

2Мөн тэрчлэн миний үйлчлэгч Эдвард Партриж чамд, мөн чиний зөвлөхүүдэд буюу;

3Мөн тэрчлэн Сион дахь миний сүмийн дээд зөвлөлийнх болох миний итгэлтэй үйлчлэгчдэд буюу, учир нь энэ нь ийн нэрлэгдэх ёстой, мөн бүх дэлхий даяар алс холд тараагдсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн миний сүмийн бүх ахлагч болон хүмүүст буюу;

4Учир нь эцсийн өдрүүдэд миний сүм ийн, бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн нэрлэгдэх ёстой.

5Үнэнээр би та бүгдэд хэлж байна: Та нарын гэрэл үндэстнүүдийн хувьд жишиг байж болохын тулд босч мөн урагш гэрэлтүүл;

6Мөн Сионы газар нутагт, мөн түүний гадаснуудад хамтдаа цуглах нь батлан хамгаалалтын тулд, мөн шуурганаас, мөн энэ нь хольцгүйгээр бүхэл дэлхий дээр юүлэгдэх үед хилэгнэлээс хоргодох газар байж болохын тулд буюу.

7Фар Вест хот, миний хувьд ариун хийгээд ариулан адислагдсан газар байг; мөн энэ нь хамгийн ариун хэмээн нэрлэгдэх болно, учир нь дээр нь чиний зогсож буй газар бол ариун бөлгөө.

8Тиймийн тул, миний гэгээнтнүүд хамтдаа цуглаж, тэд намайг шүтэн биширч болохын тулд, надад өргөө барихыг би та нарт зарлиглаж байна.

9Мөн энэ ажлын эхлэл мөн суурь мөн бэлтгэл ажил нь энэ дараагийн зун байг;

10Мөн эхлэл нь ирэх долдугаар сарын дөрөв дэх өдөр хийгдэг; мөн тэр цагаас хойш миний хүмүүс миний нэрэнд өргөө барихаар хичээнгүйлэн хөдөлмөрлөг;

11Мөн энэ өдрөөс хойш нэг жилийн дараа тэд миний өргөөний суурийг дахин эхлэг.

12Ийн тэдтэр цагаас хойш энэ нь үүний тулгуурын чулуунаас оройг нь хүртэл дуусаагүй юм юу ч үлдэхгүй байх хүртэл дууссан байхаар хичээнгүйлэн хөдөлмөрлөг.

13Үнэнээр би та нарт хэлж байна, миний үйлчлэгч Иосеф ч, мөн миний үйлчлэгч Сидней ч, мөн миний үйлчлэгч Хайрум ч, миний нэрэнд өргөө барихын тулд дахиад өрөнд бүү орог;

14Харин тэдэнд миний үзүүлэх тэр загварын дагуу миний нэрэнд өргөө баригдаг.

15Мөн хэрэв миний хүмүүс, тэдний ерөнхийлөгчийн зөвлөлд миний үзүүлэх загварын дагуу барихгүй аваас, би үүнийг тэдний гараас хүлээж авах нь үгүй.

16Харин хэрэв миний хүмүүс тэдний ерөнхийлөгчийн зөвлөлд бүр миний үйлчлэгч Иосеф болон түүний зөвлөхүүдэд миний үзүүлэх загварын дагуу үүнийг барих аваас, тэгвэл би үүнийг өөрийн хүмүүсийн гараас хүлээж авах болно.

17Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, Фар Вестийн хот миний гэгээнтнүүдийн цугларалтаар үтэр түргэн баригдах ёстой нь миний таалал билээ;

18Мөн тэрчлэн тэдгээр нь миний үйлчлэгч Иосеф Смитэд цагаас цагт үзүүлэгдэхийн дагуу гадаснуудад зориулсан бусад газрууд эргэн тойрны бүс нутгуудад тогтоогдох ёстой нь буюу.

19Учрыг болгоогтун, би түүнтэй хамт байх болно, мөн би түүнийг хүмүүсийн өмнө ариусгах болно; учир нь энэ хаант улс хийгээд тохинууллын түлхүүрүүдийг би түүнд өгсөн билээ. Бүр тийм буюу. Амен.