Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 121

1839 оны гуравдугаар сарын 20-нд Миссурийн Либерти дахь шоронд хоригдол байхдаа Бошиглогч Иосеф Смитийн бичсэн залбирал ба бошиглолууд оршвой (History of the Church, 3:289–300). Бошиглогч хийгээд нилээд хэдэн хамтрагч нь олон сарын турш шоронд байлаа. Тэдний өргөдлүүд болон давж заалдах өргөдлүүд тэргүүлэх ажилтнуудад чиглэгдсэн бөгөөд шүүх тэднийг хөнгөвчилсөнгүй.

1–6, Зовж байгаа Гэгээнтнүүдийн төлөө Бошиглогч Их Эзэнээс гуйв; 7–10, Их Эзэн амар амгаланг түүнд ярив; 11–17, Их Эзэний хүмүүсийн эсрэг зөрчлийн тухай худал хуурмаг хашгирааныг дэгдээгч тэд бүгд зүхэгдсэн бөлгөө; 18–25, Тэд санваарын эрхгүй бөгөөд яллагдах болно; 26–32, Хүч зоригоор тэвчих тэдэнд алдар суут илчлэлтүүд амлагдав; 33–40, Яагаад олон нь дуудагдаж мөн цөөхөннь сонгогддог вэ; 41–46, Санваар нь гагцхүү зөв шударга ёсонд хэрэглэгдэх ёстой.

1АЙ Бурхан минь, та хаана байна вэ, мөн таны байгаа газрыг бүрхэгч тэрхүү асар хаана байна вэ

2Таны гар хичнээн удаан хүлцэн тэвчих юм бэ, мөн таны мэлмий, тийм ээ таны цэвэр ариун мэлмий өөрийн хүмүүсийн мөн өөрийн үйлчлэгчдийн буруу зүйлүүдийг мөнхийн тэнгэрээс болгоогооч, мөн тэдний гуйлтууд сонорт тань хичнээн удаан нэвтрэх юм бэ

3Тийм ээ, Ай Их Эзэн минь, тэдэн уруу таны зүрх сэтгэл зөөлөрч, мөн таны дотор тэдэн уруу өрөвч сэтгэлээр хөдөлсөн байхаас өмнө тэд эдгээр буруу зүйлүүдийг мөн хууль бус доромжлолуудыг хичнээн удаан тэвчих юм бэ

4Ай Бүхнийг Чадагч Бурхан, тэнгэр газар мөн далай тэнгисүүд, мөн тэдгээр дэх бүх зүйлийг бий болгогч, мөн чөтгөрийг, мөн Шеолын харанхуй хийгээд хар бараан эзэгнэлийг хянаж, мөн захирдаг Их Эзэн минь мутраа урагш сунгаач; мэлмий тань нэвт хараг; асраа босгооч; байгаа газар тань дахиад бүү халхлагдаг; сонор тань нааш хандаг; зүрх сэтгэл тань зөөлрөг, мөн дотор тань биднийг өрөвдөх сэтгэлээр хөдлөг.

5Уур тань бидний дайснуудын эсрэг дүрэлзэг; мөн, зүрх сэтгэлийнхээ догшин хилэнд, бидний эсрэг үйлдсэн буруугийн төлөө өс хонзонг маань илдээрээ аваач.

6Ай бидний Бурхан Та, зовсон гэгээнтнүүдээ санаач; мөн таны үйлчлэгчид нэрэнд тань үүрд баясах болно.

7Хүү минь, сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно;

8Мөн тэгээд, хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно; чи бүх дайснаа ялах болно.

9Найз нар чинь чиний дэргэд зогсох бөлгөө, мөн тэд халуун дотно сэтгэлээр мөн нөхөрсөг гараараа чамайг дахин мэндчилэх болно.

10Чи Иов шиг хараахан биш байгаа шүү дээ; тэд Иовт үйлдсэн шиг найз нар чинь чиний эсрэг тэмцээгүй, мөн чамд зөрчлийг тохсонгүй.

11Мөн чамд зөрчлийг тохох тэд, тэдний итгэл найдвар нурах болно, мөн тэдний ирээдүйн төлөвлөгөөнүүд мандах нарны бүлээн туяанд цан хяруу хайлдаг шиг хайлан замхрах болно.

12Мөн түүний гайхамшигт үйлүүдийг ойлгохгүй байж болохын тулд; тэрээр түүнчлэн тэдгээрийг нотолж, мөн тэднийг өөрсдийнх нь заль мэхэнд тавьж болохын тулд тэрчлэн цаг хугацаа хийгээд улирлуудыг өөрчлөхийн тулд мөн тэдний оюуныг сохлохын тулд Бурхан гараа хөдөлгөж мөн тамгалсан бөлгөө;

13Тэрчлэн тэдний зүрх сэтгэл ялзарсны улмаас, мөн бусад дээр тэд авчрахад бэлэн байгаа, мөн бусдыг зовоход дурладагтэрхүү зүйлүүд тэдэн дээр өөрсөд дээр нь бүр туйлын ихээр ирж болох бөлгөө;

14Тэд тэрчлэн цөхрөнгөө барж, мөн итгэл найдвар нь тасарч болохын тулд буюу;

15Үүнээс хойш олон биш жил болоход тэд хийгээд тэдний үр удам тэнгэрийн дороос арчигдах болно, тэднээс нэг нь ч хананы дэргэд зогсохоор үлдэх нь үгүй хэмээн Их Эзэн хэлж байна.

16Миний тослогдогсдын эсрэг өсгийгөө өргөх тэд бүгд,Их Эзэн хэлж байна, мөн тэд миний өмнө нүгэл үйлдээгүй байхад, харин тэдэнд миний зарлигласан миний мэлмийд нийцэхийг хийсэн байхад тэд нүгэл үйлдлээ хэмээн хашгирагсад зүхэгдсэн болой хэмээн Их Эзэн хэлэв.

17Харин тэд нүглийн үйлчэгчид, мөн өөрсдөө дуулгаваргүйн хүүхдүүд учраас зөрчлийг хашгирдаг тэд үүнийг үйлддэг авай.

18Мөн тэд боолчлол хийгээд үхэлд тэднийг авчирч болохын тулд миний үйлчлэгчдийн эсрэг хуурамчаар тангарлагч тэд болой—

19Тэдэнд халаг; тэд миний балчир багачуудыг гомдоосон учраас тэд миний өргөөний ёслолуудаас таслагдах болно.

20Тэдний сагс дүүрээгүй байх болно, тэдний гэр орон хийгээд тэдний саравчнууд сөнөх болно, мөн тэд өөрсдийг нь зусардах тэднээр өөрсдөө үзэн ядагдах болно.

21Тэдэнд ч мөн тэдний дараах үр удамд нь ч гэсэнүеэс үед санваарын эрх байхгүй байх болно.

22Тэдний хувьд хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд мөн далайн гүнд живсэн бол дээр байсан юм.

23Миний хүмүүсийн ая тухыг алдагдуулж, мөн хөөж, мөн амийг нь бүрэлгэн, мөн тэдний эсрэг гэрчилж буй тэд бүгдэд халаг хэмээн Түмний Их Эзэн хэлж байна; хорт могойн үр удмынхан тамын ялнаас зайлах нь үгүй.

24Болгоогтун, миний мэлмий бүх ажлыг хардаг мөн мэддэг авай, мөн үүний зохих цагт, тэд бүгдэд зориулсан шуурхай шүүлт надад нөөцөд буй;

25Учир нь ажлуудынх нь дагуу хүн болгонд цаг нь өгөгдсөн болой.

26Бурхан Ариун Сүнсээрээ тийм ээ, өгүүлшгүй Ариун Сүнсний бэлгээр дэлхий байхаас эдүгээг хүртэл илчлэгдээгүй байсан мэдлэгийг та нарт өгөх болно;

27Эцсийн өдрүүдэд илчлэгдэхийг нь бидний өвөг дээдэс итгэл тавин хүлээж байсан, тэнгэр элчүүдээр тэдний оюун үүнд чиглэгдсэн байсан, тэдний алдар суугийн бүрэн байдлын төлөө нөөцөд хадгалж байсан тэр зүйл нь буюу.

28Нэг Бурхан уу эсвээс олон бурхан байдаг уу гэдэг нь, цагнь ирж өгөгдөх зүйл юу ч үгүй болоход, тэдгээр нь илэрхийлэгдэх болно.

29Есүс Христийн сайн мэдээний төлөө зоригтойгоор тэвчсэн тэд бүгдэд бүх хаан сэнтий хийгээд эзэгнэлүүд, вант улсууд хийгээд хүчнүүд илчлэгдэж мөн толилуулагдах болно.

30Мөн тэрчлэн, хэрэв тэнгэр хийгээд далай тэнгист, эсвээс хуурай газарт, эсвээс наранд, саранд эсвээс оддод хязгаар тавигдсан аваас—

31Тэдний хувьслуудын бүхий л цагууд, тогтоогдсон бүх өдрүүд, сарууд, мөн он жилүүд, мөн тэдний бүх өдрүүдийн өдрүүд, сарууд, мөн он жилүүд, мөн тэдний бүх алдар суу, хуулиуд, мөн тогтоогдсон цагууд нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн өдрүүдэд илчлэгдэх болно—

32Бүх бурхдын Мөнхийн Бурханы Зөвлөлийн дунд энэ дэлхий байхаас өмнө томилогдсон тэр зүйлийн дагуу хүн болгон түүний мөнхийн оршихуйд мөн түүний үхэшгүй байдлын амралтад ороход үүний эцэс хийгээд төгсгөлд хамгаалагдах болно.

33Хуйлрагч уснууд хэр зэрэг удаан цэвэр биш үлдэж чадах билээ? Ямар хүч тэнгэрийг зогсоох билээ? Түүнчлэн Миссури мөрний жам ёсны урсгалыг хүмүүн өчүүхэн гараа урагш сунган зогсоох буюу эсвээс үүний урсгалыг эргүүлэх лугаа адил Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн тэргүүн дээр тэнгэрээс доош юүлэгдэх Бүхнийг Чадагчийн мэдлэгт саад учруулж чадна гэж үү

34Болгоогтун, олон нь дуудагддаг хэдий ч, цөөхөн нь сонгогддог бөлгөө. Мөн тэд юуны учир сонгогддоггүй вэ

35Учир нь тэдний зүрх сэтгэл энэ дэлхийн зүйлүүд дээр нэн ихээр тавигдаж, мөн тэд энэ сургамжаас үл суралцан, хүмүүсээс хүндэтгэл хүлээхийг эрмэлздэг ажгуу—

36Санваарын эрхүүд нь тэнгэрийн хүчтэй салшгүй холбоотой байдаг, мөн тэнгэрийн тэрхүү хүч нь зөв шударга ёсны зарчмуудаас бусдаар хянагдаж ч мөн шийдвэрлэгдэж ч үл чадах бөлгөө.

37Тэдгээр нь бидэнд хүртээгддэг байж болох нь, энэ нь үнэн бөлгөө; харин бид нүглээ далдлахыг оролдоход, эсвээс бардамналаараа, хоосон санаархлаараа сайрхах, эсвээс хүмүүний үрсийг хянах, эзэгнэх, эсвээс албадахад, болгоогтун, тэнгэр өөрийгөө татан авдаг буюу; Их Эзэний Сүнс гашууддаг болой; мөн энэ нь буцаан татагдахад, тэр хүний санваарт эсвээс эрх мэдэлд Амен.

38Болгоогтун, төдөлгүй тэрээр ухаарахад, шилбүүрийн эсрэг өшиглөхөөр, гэгээнтнүүдийгмөрдөн хавчихаар Бурханы эсрэг тулалдахаар тэрээр ганцаараа үлддэг буюу.

39Тэд бага ч гэсэн эрх мэдэлтэй боллоо хэмээн өөрсдөө бодмогцоо, тэр даруй тэд шударга бусаар эзэгнэж эхлэх болно гэдэг нь бараг бүх хүний мөн чанар хийгээд авир төрх юм гэдгийг бид гунигтай туршлагаар мэдэж авлаа.

40Иймээс олон нь дуудагддаг хэдий ч, цөөхөн нь сонгогддог болой.

41Хүч буюу нөлөө нь санваарын ариун журмаар төдийгүй гагцхүү сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар тэтгэгдэж чадах буюу байх ёстой ажгуу;

42Нинжин сэтгэл, мөн цэвэр мэдлэгээр энэ ньзусардалтгүйгээр мөн заль мэхгүйгээр оюун санааг агуу ихээр өргөжүүлэн тэлдэг буюу—

43Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн үед хурц тодоор, цагаа олж шүүмжил; мөн тэрээр чамайг дайснаа гэж үзэхгүйн тулд, тэгээд та нар шүүмжилсэн түүнийг хайрлах хайраа дараа нь нэмэгдүүлснээ харуул.

44Чиний итгэлтэй байдал үхлийн хүлээснээс илүү хүчтэйг тэрээр мэдэж болохын тулд буюу.

45Хэвлий дотор чинь тэрчлэн бүх хүмүүнд, мөн итгэлийн тогтмол байдалд энэрлээр дүүрэн байг, мөн бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг, тийнхүү итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй болох болно, мөн санваарын номлол тэнгэрээс буух шүүдэр лугаа адил чиний сүнсэн дээр намуухан буух болно.

46Ариун Сүнс чиний байнгын хамтрагч мөн чиний очирт таяг, зөв шударга ёс хийгээд үнэний хувиршгүй очирт таяг байх болно, мөн эзэгнэл чинь үүрдийн эзэгнэл байх болно, мөн албадлагын арга хэрэгсэлгүйгээр энэ нь чам уруу үүрд мөн мөнхөд урсах болно.