Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 127

1842 оны есдүгээр сарын 1-нээр Наувуд хаяглагдсан нас барагсдын өмнөөс хийлгэх баптисмын талаарх удирдамжуудыг агуулсан Бошиглогч Иосеф Смитээс Иллинойн Науву дахь Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд хандсан захидал оршвой (History of the Church, 5:142–144).

1–4, Иосеф Смит мөрдлөг хавчлага хийгээд гай зовлонд алдаршина; 5–12, Нас барагсдын төлөөх баптисмд холбогдолтой цэдгүүд хадгалагдах ёстой.

1ИХ ЭЗЭН надад илчилсэнчлэн, миний дайснууд Миссурид мөн энэ Муж улсад аль алинд нь намайг дахин мөрдөн мөшгиж байлаа: мөн тэд намайг шалтгаангүйгээр мөшгихийн улмаас, миний эсрэг тэдний өдөөж буй явууллагууд тэдний хувьд шударга ёс буюу эрхийн өчүүхэн төдий сүүдэр буюу өнгөгүй байна; мөн тэдний санаархлууд хамгийн хар бараан өнгөтэй худал хуурмагийн, миний өөрийн аюулгүй байдал мөн энэ хүмүүсийн аюулгүй байдлын төлөө энэ газрыг түр хугацаагаар орхих нь миний хувьд мэргэн ухаан бөгөөд ингэх шаардлагатай хэмээн би бодох боллоо. Бүх ажлыг шуурхай хийгээд зохих ёсоор нь явуулах төлөөний хүмүүс хийгээд бичиг хэргийн ажилтнуудадби ажил хэргүүдээ орхин явлаа, мөн өмч хөрөнгийг зарах замаар, эс бөгөөс тухайн хэрэг явдал шаардаж болохын хэрээр эсвээс нөхцөл байдал үүнд боломж олгохын хэрээр миний бүх өр төлбөр тогтоосон цагт цуцлагдахад санаа тавих болно хэмээн ажлын холбоотой бүх хүмүүст би хэлэхийг хүсч байна. Бибээр шуурга бүрмөсөн шуураад өнгөрснийг мэдээд, тэгээд би та нар дээр эргэн ирэх болно.

2Мөн миний туулахаар дуудагдсан зовлон зүдгүүрүүдийн хувьд тэдгээр нь хүмүүний атаа жөтөө хийгээд хилэгнэл амьдралын минь бүх өдрүүдэд миний нийтлэг хувь заяа байсан болохоор надад өчүүхэн зүйл мэт санагдана, хэрэв би дэлхийнсууринаас өмнөх үеэс нэгэн сайн төгсгөлийн тулд эсвээс та нар үүнийг муу хэмээн үзэж болох тэр зүйлд томилогдоогүй бол, үүний шалтгаан нь ойлгомжгүй мэт санагдах болно. Та нар өөрсдийнхөөрөө шүүгтүн. Энэ нь сайн, эсвээс муу байлаа ч Бурхан бүх зүйлийг мэддэг бөлгөө. Гэсэн хэдий ч, гүнзгий ус бол дотор нь миний сэлж дассан зүйл. Энэ бүгд миний хувьд ердийн мөн чанар болжээ; мөн, бибээр гай зовлондоо Паулын адил бахархмаар санагдана; энэ өдрийг хүртэл миний эцгүүдийн Бурхан тэдгээр бүгдээс намайг чөлөөлсөн бөлгөө, мөн намайг энэ цагаас хойш чөлөөлөх болно; учрыг болгоогтун, мөн харагтун, би бүх дайснаа ялах болно, учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярилаа.

3Бүх гэгээнтнүүд баясаг, тиймийн тул, мөн үлэмж баярлаг; учир нь Израилын Бурхан тэдний Бурхан болой, мөн тэрбээр тэдний бүх доромжлогчдын толгой дээрх хариу төлөөсний шударга шагналыг хэмжин тогтоох болно.

4Мөн дахин, Их Эзэн үнэнээр ийн хэлнэ: Миний ариун сүмийн ажил, мөн та нарт миний томилсон бүх ажил үргэлжлэг мөн бүү зогсог; мөн та нарын хичээл зүтгэл, мөн та нарын шаргуу тэвчээр, мөн тэсвэр өсөг, мөн та нар шагналаа дэмий алдах нь үгүй хэмээн Түмний Их Эзэн хэлж байна. Мөн хэрэв тэд та нарыг мөрдөн хавчих аваас тэд та нараас өмнө байсан бошиглогчид хийгээд зөв шударга хүмүүсийг тийн мөрдөн хавчиж байсан хэрэг. Энэ бүхний төлөө тэнгэрт шагнал буй.

5Мөн дахин, та нарын нас барагсдын төлөөх баптисмтай холбогдуулан би та нарт нэг үг хэлье.

6Үнэнээр ийн Их Эзэн та нарын нас барагсдын талаар хэлж байна: та нарын хэн нэгэн нь нас барагсдынхаа төлөө баптисм хүртэх үед, цэдэг үйлдэгч байг, мөн тэрбээр та нарын баптисмуудын тухай нүдээр гэрчлэгч байг; тэрбээр үнэнээр гэрчилж болохын тулд чихээрээ тэр сонсог хэмээн Их Эзэн хэлж байна.

7Та нарын бүх цэдэгт энэ нь тэнгэрт цэдэглэгдэж болохын тулд буюу; та нар дэлхий дээр юуг ч холболоо гэсэн, тэнгэрт холбогдож болох бөлгөө; та нар дэлхийд юуг ч цуцаллаа гэсэн тэнгэрт цуцлагдаж болох бөлгөө;

8Учир нь санваарт хамаарах олон зүйлийг би сэргээх гэж байна хэмээн Түмний Их Эзэн хэлж байна.

9Мөн дахин, бүх цэдэг миний ариун сүмийн архивуудад тавигдан нэг үеэснөгөө үеийнхэнд дурсамжид хадгалагдаж болохын тулдтэдгээр нь эмх цэгцэд байг хэмээн Их Эзэн хэлж байна.

10Дараагийн Хүндэтгэлийн өдөр нас барагсдын төлөөх баптисмын сэдвээр индэр дээрээс тэдэнд хандахыг бибээр үлэмжагуу эрмэлзлээр хүсч байснаа би бүх гэгээнтнүүдэд хэлэх болно. Гэвч үүнийг хийх нь миний хүч чадлаас хэтэрсэн учраас, уг сэдвээр Их Эзэний үгийг, түүнчлэн бусад олон зүйлийг би цагаас цагт бичиж, мөн үүнийг мөн та нарт шуудангаар илгээж байх болно.

11Эдүгээ илүү цаг байхгүйн улмаас би энэ захидлаа одоо төгсгөл болгоё; учир нь дайсан бэлэн байдалд байна, Аврагч хэлсэнчлэн, энэ дэлхийн хунтайж ирэх болой, харин надад орших юу чтүүнд үгүй бөлгөө.

12Болгоогтун, та нар бүгдээрээ аврагдах болтугай гэдэг нь Бурханд хандах миний залбирал бөлгөө. Мөн бибээр өөрийгөө Их Эзэн дэх та нарын үйлчлэгч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бошиглогч хийгээд үзмэрч хэмээн тодорхойлно.Иосеф Смит