Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 131

1843 оны тавдугаар сарын 16 мөн 17-нд Иллинойн Рамуст Бошиглогч Иосеф Смитээр өгөгдсөн зааврууд оршвой (History of the Church, 5:392–393).

1–4, Селестиел гэрлэлт нь хамгийн дээд тэнгэр дэх өргөмжлөлд зайлшгүй чухал; 5–6, Хүмүүн мөнх амьдралд хэрхэн лацдагдах нь тайлбарлагдав; 7–8, Бүх сүнс бол матери мөн.

1СЕЛЕСТИЕЛ алдар сууд гурван тэнгэр буюу зэрэглэл буй;

2Мөн хамгийн дээдхийг нь олж авахын тулд хүн санваарын энэхүү ариун жаягт [гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг хэлж буй] орох ёстой;

3Мөн хэрэв тэрээр үгүй аваас, тэрээр үүнийг олж авч чадах нь үгүй.

4Тэрээр нөгөөд нь орж болно, гэвч тэр нь түүний хаант улсын төгсгөл болой; тэрээр өсөн нэмэгдэж үл чадна.

5(1843 оны тавдугаар сарын 17) Бошиглолын илүү баттай үг гэсний утга нь тэрээр Ариун санваарын хүчээр дамжуулан илчлэлтээр мөн бошиглолын сүнсээр мөнх амьдралд лацдагдахыг хүн мэдэх нь болой.

6Юу ч мэдэхгүйгээр аврагдах нь хүмүүний хувьд боломжгүй бөлгөө.

7Бодит бус матери лугаа адил зүйл гэж үгүй. Бүх сүнс матери мөн, харин энэ нь илүү нарийн, эсвээс цэвэр, мөн гагцхүү илүү цэвэр мэлмийгээр ялгагдан танигдаж болох бөлгөө;

8Бид үүнийг харж чадахгүй, харин бидний бие цэвэршигдсэн үед энэ нь бүгд матери болохыг бид харах болно.