Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 132

1843 оны долдугаар сарын 12-нд тэмдэглэгдсэн, шинэ бөгөөд үүрдийн гэрээ, түүний дотор гэрлэлтийн гэрээний үүрд мөнхийн чанар, мөн тэрчлэн олон эхнэртэй байх ёсонд холбогдуулан Иллинойн Наувуд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 5:501–507). Хэдийгээр уг илчлэлт 1834 онд цэдэглэгдсэнч, уг илчлэлтэд орсон сургаалууд хийгээд зарчмууд нь 1831 оноос Бошиглогчоор мэдүүлэгдсэнийг түүхийн цэдгүүд нотолж байгаа ажээ.

1–6, Өргөмжлөл нь шинэ бөгөөд үүрдийн гэрээгээр дамжин олддог; 7–14, Уг гэрээний болзлууд хийгээд нөхцөлүүд толилуулагдав; 15–20, Селестиел гэрлэлт болон гэр бүлийн нэгжийн үргэлжлэл нь хүмүүст бурхад болох боломжийг олгодог; 21–25, Шулуун бөгөөд нарийн зам мөнх амьдралуудад хөтөлдөг; 26–27, Ариун Сүнсний эсрэг доромжлохтой холбогдсон хууль өгөгдөв; 28–39, Мөнхийн өсөн нэмэгдэлт болон өргөмжлөлийн амлалтууд бошиглогчдод хийгээд Гэгээнтнүүдэд бүх цаг үед хийгддэг бөлгөө; 40–47, Дэлхий дээр хийгээд тэнгэрт холбох хийгээд лацдах хүч Иосеф Смитэд өгөгдөв; 48–50, Их Эзэн түүн дээр өргөмжлөлийг нь лацдав; 51–57, Итгэлтэй бөгөөд үнэнч байхыг Эмма Смитэд зөвлөв; 58–66, Олон эхнэртэй байх ёсыг зохицуулах хууль толилуулагдав.

1ҮНЭНЭЭР, Их Эзэн намайг өөрийн үйлчлэгчид Абрахам, Исаак, мөн Иаков, бас тэрчлэн Мосе, Давид болоод Соломон нар олон эхнэр хийгээд татвар эмстэй байх өөрсдийн зарчим хийгээд сургаалыг баримталж байсныг зөвтгөснийг та нар хэрхэн мэдэж мөн ойлгохыг миний гараас асуусны улмаас ийн Их Эзэн өөрийн үйлчлэгч Иосефт хэлж байна —

2Болгоогтун, мөн харагтун, бибээр Их Эзэн, чиний Бурхан билээ, мөн энэ асуудлыг хөндөн чамд хариулах болно.

3Тиймийн тул, чамд миний өгөх гэж буй заавруудыг хүлээн авч мөн дуулгавартай дагахад зүрх сэтгэлээ бэлтгэгтүн; учир нь энэхүү хууль өөрсдөд нь илчлэгдсэн тэд бүгд мөн үүнийг дуулгавартай дагах ёстой.

4Учрыг болгоогтун, шинэ бөгөөд үүрдийн гэрээг би та нарт илчилж байна; мөн хэрэв та нар тэр гэрээг үл баримталбаас, тэгвэл та нар яллагдах болой; учир нь энэ гэрээг эсэргүүцэх хэнд ч гэсэн, мөн миний алдар сууд орох нь үл зөвшөөрөгдөх болно.

5Учир нь миний гараас адислалыг хүлээн авахыг хүсэх тэд бүгд тэрхүү адислалын тулд өгөгдсөн хуулийг, мөн үүний нөхцөлүүдийг, дэлхийн сууринаас өмнө үндэслэгдэн бий болсноор нь баримтлах ёстой.

6Мөн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд хамаарахын хувьд, энэ нь миний алдар суугийн бүрэн байдлын тулд үндэслэгдсэн ажгуу; мөн үүний бүрэн байдлыг хүлээн авдаг тэрээр уг хуулийг баримтлах шаардлагатай мөн ёстой, эс бөгөөс тэрээр яллагдах болно хэмээн Их Эзэн хэлдэг.

7Мөн үнэнээр би та нарт хэлж байна, энэхүү хуулийн нөхцөлүүд нь эдгээр болой: Амлалтын Ариун Сүнсээр, тослогдсон түүнээс, мөн түүнчлэн энэ амьдралд хийгээд үүрд мөнхийн тулд аль алинд нь хийгдээгүй мөн ороогүй, мөн лацдагдаагүй бүх гэрээнүүд, хэлцлүүд, үүргүүд, хариуцлагууд, тангаргууд, андгайнууд, гүйцэтгэлүүд, хэлхээ холбоонууд, нийгэмлэгүүд, эсвээс найдлагууд, мөн тэрхүү хамгаас илүү ариун нь, дэлхий дээр энэ хүчийг атгахаар (мөн эцсийн өдрүүдэд энэхүү хүчийг атгахаар, бибээр өөрийн үйлчлэгч Иосефыг томилсон бөгөөд энэхүү хүч хийгээд энэ санваарын түлхүүрүүдийг олгосон хүн тухайн цаг үед зөвхөн ганцхан л байдаг бөлгөө), миний томилсон миний тослогдогсдын арга замаар дамжин илчлэлт болон зарлигаар, нас барагсдаас амилуулагдсаны дараа үр нөлөөгүй, үр дүнгүй буюу хүчгүй юм; учир нь энэ төгсгөлд хийгдээгүй бүх хэлцлүүд хүмүүнийг нас нөгчихөд төгсгөл болдог бөлгөө.

8Болгоогтун, миний өргөө болбоос будлихын өргөө бус, харин дэг журмын өргөө мөн хэмээн Их Эзэн хэлж байна.

9Миний нэрэнд хийгдээгүй өргөлийг би хүлээн зөвшөөрөх үү хэмээн Их Эзэн хэлнэ гэж үү

10Эсвээс өөрийн тогтоогоогүй зүйлийг бибээр та нарын гараас хүлээж авна гэж үү

11Мөн дэлхий байхаас өмнө би болон миний Эцэг та нарт томилдог байсанчлан, энэ нь хуулиар байхаас бусдаар, би та нарт томилно гэж үү

12Бибээр Их Эзэн, чиний Бурхан билээ; мөн надаар буюу миний хууль болох миний үгээр биш бол, хүмүүн Эцэгт ирэх нь үгүй хэмээх энэхүү зарлигийг би та нарт өгч байна хэмээн Их Эзэн хэлж байна.

13Мөн дэлхий дээрх юм болгон, энэ нь хүмүүнээр, хаан ширээгээр эсвээс вант улсуудаар, эсвээс хүчнүүдээр, эсвээс нэр алдрын зүйлүүдээр томилогдсон ч надаар буюу миний үгээр биш болой хэмээн Их Эзэн хэлж байна, тэдгээр нь доош хаягдах болно, мөн хүмүүнийг нас нөгчсөний дараа мөн амилуулалтад буюу дараа нь үлдэх нь үгүй хэмээн Их Эзэн хэлж байна.

14Учир нь үлддэг ямар ч зүйл нь надаар бөлгөө; мөн надаар бус ямар ч зүйл ганхаж мөн устгагдах болно.

15Тиймийн тул, хэрэв эр хүн дэлхийд нэг эхнэртэй гэрлэх аваас, мөн тэрээр надаар буюу миний үгээр түүнтэй үл гэрлэх аваас, мөн тэрээр түүнтэй хамт дэлхийд байх тэрхүү урт хугацаагаар гэрээ хийж, тэдний гэрээ болон гэрлэлт нь тэднийг нас нөгчихөд, мөн тэднийг дэлхийгээс явахад, хүчингүй болох бөлгөө; тиймийн тул, тэд дэлхийгээс одох үед ямар ч хуулиар холбогдох нь үгүй бөлгөө.

16Тиймийн тул, тэд дэлхийгээс гадна гэрлэх нь ч, мөн тэд хадамд гарах нь ч үгүй; харин улам илүү, мөн үлэмж, мөн мөнхийн жинтэй алдар сууд зохистой тэд бүгдийн тулд тохинуулах тэнгэр дэх тэнгэр элчүүд буюу тохинуулагч үйлчлэгчид болохоор томилогддог болой.

17Учир нь эдгээр тэнгэр элчүүд миний хуулийг баримталдаггүй байв; тиймийн тул, тэд өргөжин тэлж чадахгүй, харин тусдаа, ганцаараа, өргөмжлөлгүйгээр, өөрсдийн аврагдсан байдалд, бүхий л үүрд мөнхөд үлдэх авай; мөн үүнээс хойш бурхад биш, харин үүрд мөн мөнхөд Бурханы тэнгэр элчүүд байдаг.

18Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, хэрэв эр хүн нэг эхнэртэй гэрлэж, мөн түүнтэй энэ амьдралд хийгээд үүрд мөнхөд гэрээ хийх аваас, хэрэв уг гэрээ надаар буюу миний хууль болох миний үгээр бус аваас, мөн энэ хүчинд минийтосолж мөн томилсон түүгээр дамжуулан Ариун Сүнсээр лацдагдаагүй аваас, тэд дэлхийгээс гадна байхад хүчин төгөлдөр биш болой, учир нь тэдгээр нь надаас мөн миний үгээр ч нэгдүүлэгдээгүй билээ хэмээн Их Эзэн хэлж байна; тэд дэлхийгээс гадна байхад, энэ нь тэнд хүлээн авагдаж чадахгүй, учир нь дэргэдүүр нь өнгөрч үл чадах тэнгэр элчүүд хийгээд бурхад тэнд томилогддог; тиймийн тул, тэд миний алдар сууг өвлөж үл чадна, учир нь миний өргөө дэг журмын өргөө билээ хэмээн Их Эзэн Бурхан хэлж байна.

19Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, хэрэв эр хүн миний хууль болох миний үгээр, мөн шинэ бөгөөд үүрдийн гэрээгээр нэг эхнэртэй гэрлэж, мөн энэ нь амлалтын ариун Сүнсээр энэхүү хүч хийгээд энэхүү санваарын түлхүүрүүдийг миний томилсон, тослогдсон түүгээр тэдэн дээр лацдагдаж,мөн—та нар эхний амилуулалтад урагш гарах болно; мөн хэрэв энэ нь эхний амилуулалтын дараа аваас, удаах амилуулалтад байх болно; мөн хаан ширээнүүд, хаант улсууд, вант улсууд, мөн хүчнүүд, эзэгнэлүүд, бүх өндөрлөгүүд хийгээд гүнүүдийг өвлөх болно хэмээн тэдэнд хэлэгдэх аваас — тэгвэл тэрээр гэмгүй цусыг урсгахаар аллага үйлдэхгүйн тулд энэ нь Хурганы Амьдралын Номонд бичигдэх болно, мөн хэрэв та нар миний гэрээг дагах аваас, мөн үүгээр гэмгүй цусыг урсгахаар аллага үйлдэхгүй байх аваас, тэдэн дээр энэ амьдралд мөн бүх үүрд мөнхөөр дамжуулан миний үйлчлэгч тэдэн дээр юуг ч тавилаа гэсэн бүх зүйлд энэ нь тэдэнд хийгдэх болно; мөн тэднийг дэлхийгээс гадна байхад бүрэн хүчтэй хэвээр байх болно; мөн, тэдний тэргүүн дээр лацдагдсан тэрхүү алдар суу нь бүрэн дүүрэн мөн үүрд хийгээд мөнхөд үр удмынх нь хувьд үргэлжлэл байх өөрсдийн өргөмжлөл хийгээд бүх зүйл дэх алдар суу тийш тэнд буй тэнгэр элчүүд, мөн бурхдын дэргэдүүр өнгөрөх болно.

20Тэгээд тэд бурхад байх болно, учир нь тэдэнд төгсгөл гэж үгүй; тиймийн тул, тэд үүрдээс үүрдэд байх болно, учир нь тэд үргэлжилсээр байх болно; тийнхүү тэд бүхний дээр байх болно, учир нь бүх зүйл тэдэнд захирагддаг бөлгөө. Тийнхүү тэд бурхад байх болно, учир нь бүх хүч тэдэнд буй, мөн тэнгэр элчүүд тэдэнд захирагддаг болой.

21Үнэнээр, үнэнээр би та нарт хэлж байна, та нар миний хуулийг дагахаас бусдаар та нар энэхүү сүр жавхланд хүрч чадах нь үгүй.

22Учир нь хаалга шулуун, мөн өргөмжлөл хийгээд амьдралын үргэлжлэл уруу хөтөлдөг зам нарийхан бөгөөд үүнийг олдог нь цөөхөн болой, учир нь та нар дэлхийд намайг олох нь үгүй, мөн намайг мэдэх нь ч үгүй ажгуу.

23Харин та нар намайг дэлхийд хүлээн авбал, тэгвэл та нар намайг мэдэх болно, мөн өргөмжлөлөө хүлээн авах болно; миний байдаг тэнд та нар тэрчлэн байж болохын тулд буюу.

24Энэ бол мөнх амьдрал—гагцхүү мэргэн хийгээд үнэн Бурханыг, мөн Есүс Христийг, илгээгдсэн түүнийг мэдэх нь болой. Тэрээр гэдэг нь би болой. Тиймийн тул, хүлээн авцгаа та нар, миний хуулийг.

25Хаалга нь өргөн, мөн зам өргөн бол үхэл уруу хөтөлдөг; мөн түүгээр явдаг нь олон бөлгөө, учир нь тэд намайг хүлээн авдаггүй, мөн тэд миний хуулийг мөрддөггүй билээ.

26Үнэнээр, үнэнээр би та нарт хэлж байна, хэрэв эрэгтэй хүн миний үгийн дагуу эхнэртэйгээ гэрлэж, мөн тэд миний томилолтын дагуу, амлалтын Ариун Сүнсээр лацдагдах аваас, мөн эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч аливаа нүглийг, эсвээс шинэ бөгөөд үүрдийн гэрээг ямар ч байдлаар, мөн гутамшгийн бүх маягаар зөрчин, мөн хэрэв тэд гэмгүй цусыг урсган аллага үл үйлдэх аваас, тэд анхны амилалтаар урагш гарч ирж, мөн өргөмжлөлдөө орох болно; харин тэд махан биед устгагдах болно, мөн тэд гэтэлгэлийн өдөр хүртэл Сатаны тамлалд хүргэгдэх болно хэмээн Их Эзэн Бурхан хэлж байна.

27Дэлхийд ч дэлхийн гадна ч үл өршөөгдөх Ариун Сүнсний эсрэг доромжлол нь, та нар гэмгүй цусыг урсгах аллага үйлдэхэд байдаг, мөн миний шинэ бөгөөд үүрдийн гэрээг та нар хүлээж авсны дараа миний үхэлд зөвшөөрөл өгч байгаа хэрэг хэмээн Их Эзэн Бурхан хэлдэг; мөн энэ хуулийг мөрддөггүй тэрээр миний алдар сууд орох нь огт үгүй, харин яллагдах болно хэмээн Их Эзэн хэлдэг.

28Би бол Их Эзэн, чиний Бурхан бөлгөө, мөн дэлхий байхаас өмнө надаар болон миний Эцэгээр томилогдсоны адилаар Ариун санваарын хуулиа чамд өгөх болно.

29Абрахам бүх зүйлийг хүлээн авсан, юуг ч гэсэн тэрээр илчлэлтээр хийгээд зарлигаар, миний үгээр хүлээн авч, мөн өргөмжлөлдөө орж мөн сэнтийдээ заларч буй хэмээн Их Эзэн хэлж байна.

30Абрахам өөрийн үр удмын талаар амлалтыг хүлээн авчээ, мөн түүний хэвлийн үр жимсний талаар—түүний хэвлийгээс гарсан чи, тухайлбал, миний үйлчлэгч Иосеф—тэд дэлхийд байхын хэрээр энэ нь тийм урт удаанаар үргэлжлэх болно; мөн Абрахам болон түүний үр удмын хувьд дэлхийгээс гадна тэд үргэлжлэх ёстой; дэлхийд болон дэлхийгээс гадна аль алинд нь тэд тоо томшгүй одод мэт үргэлжлэх ёстой; эсвээс, хэрэв та нар далайн эрэг дэх элсийг тоолохтой адил та нар тэдгээрийг тоолж чадах нь үгүй.

31Энэ амлалт тэрчлэн та нарынх билээ, учир нь та нар Абрахамынх, мөн уг амлалт Абрахамд өгөгдсөн буюу; мөн энэ хуулиар миний Эцэгийн ажлуудын үргэлжлэл байдаг, үүгээр дамжуулан тэрээр өөрийгөө алдаршуулдаг.

32Явагтун та нар, тиймийн тул, мөн Абрахамын ажлыг хийгтүн; миний хуулинд орогтун та нар, мөн та нар аврагдах ёстой.

33Харин хэрэв та нар миний хуулинд эс орох аваас, Абрахамд хийсэн миний Эцэгийн амлалтыг та нар хүлээн авах нь үгүй.

34Бурхан Абрахамд зарлиглаж мөн Сара Хеагарыг Абрахамд эхнэр болгон өгсөн бөлгөө. Мөн тэрээр юуны учир үүнийг хийв? Учир нь гэвэл энэ бол хууль байлаа; мөн Хеагараас олон хүн салбарлан төрсөн болой. Энэ нь, тиймийн тул, бусад зүйлсийн адилаар уг амлалтуудыг гүйцэлдүүлсэн байв.

35Тиймийн тул, Абрахам буруушаалт дор байсан уу? Үнэнээр би та нарт хэлж байна, Үгүй; учир нь Их Эзэн бибээр үүнийг зарлигласан билээ.

36Хүү Исаакаа өргөлд өргөхийг Абрахамд зарлигласан байлаа; гэсэн хэдий ч: Чи хүн алах ёсгүй хэмээн бичигдсэн байв. Гэсэн ч Абрахам татгалзсан нь үгүй, мөн энэ нь зөв шударга ёс хэмээн түүнд тооцогдсон бөлгөө.

37Абрахам татвар эмсийг хүлээж авсан бөлгөө, мөн тэд түүнд хүүхдүүдийг төрүүлсэн болой; мөн энэ нь зөв шударга ёс хэмээн түүнд тооцогдсон бөлгөө, учир нь тэд түүнд өгөгдсөн байлаа, мөн тэрбээр миний хуулийг мөрдсөн болой; Исаакийн адилаар тэрчлэн Иаков ч зарлиглагдсанаас өөр зүйлүүд юуг ч үл хийсэн буюу; мөн тэдэнд зарлигласнаас өөр зүйлүүд юуг ч тэд үл хийсний улмаас тэд амлалтуудын дагуу өргөмжлөлдөө орж, тэнгэр элчүүд биш, харин бурхад болж, мөн сэнтийдээ заларч буй.

38Давид мөн миний үйлчлэгчид Соломон болон Мосе, тэрчлэн миний бусад олон үйлчлэгч бүтээлтийн эхлэлээс энэ цаг үеийг хүртэл, тэрчлэн олон эхнэр хийгээд татвар эмсийг хүлээн авсан бөлгөө, мөн тэд надаас хүлээж аваагүй тэдгээр зүйлүүдийг үл тооцвол, тэд юунд ч нүгэл үйлдээгүй билээ.

39Давидын эхнэрүүд хийгээд татвар эмс надаас, миний үйлчлэгч Натан болон энэхүү хүчний түлхүүрүүд тэдэнд байсан бусад бошиглогчдын гараар түүнд өгөгдсөн бөлгөө; мөн Уриа болон түүний эхнэрийн тохиолдлыг эс тооцвол, тэрээр эдгээр зүйлүүдийн алинд нь ч миний эсрэг нүгэл үйлдээгүй болой; мөн тиймийн тул, тэрээр өргөмжлөлөөсөө унасан билээ, мөн өөрийн хувийг хүлээн авсан буюу; мөн тэрээр тэдгээрийг дэлхийгээс гадна өвлөх нь үгүй, учир нь бибээр тэдгээрийг өөр нэгэнд өгсөн буюу хэмээн Их Эзэн хэлж байна.

40Бибээр Их Эзэн чиний Бурхан билээ, мөн би чамд томилолтыг, мөн бүх зүйлийг сэргээхийг өгч байна, үйлчлэгч Иосеф минь. Хүссэнээ асуугтун, мөн энэ нь миний үгийн дагуу чамд өгөгдөх болно.

41Мөн чи садар самууны талаар асуусан болохоор, үнэнээр, үнэнээр би чамд хэлж байна, хэрэв эр хүн нэг эхнэрийг шинэ бөгөөд үүрдийн гэрээнд хүлээн авбаас, мөн тэр эмэгтэй өөр эрэгтэйтэй хамт байх аваас, мөн ариун тослолтоор түүнд би томилоогүй бол, тэр эмэгтэй садар самууныг үйлдсэн бөгөөд устгагдах болно.

42Хэрэв тэр эмэгтэй шинэ бөгөөд үүрдийн гэрээнд үл байх аваас, мөн тэрээр өөр эрэгтэйтэй хамт байх аваас, тэрээр садар самууныг үйлдсэн болой.

43Мөн хэрэв түүний нөхөр нь өөр эмэгтэйтэй хамт байх аваас, мөн тэрээр тангараг дор байсан бол, тэрээр уг тангаргаа зөрчиж, мөн садар самууныг үйлдсэн бөлгөө.

44Мөн хэрэв тэр эмэгтэй садар самууныг үйлдээгүй бол, харин гэм буруугүй бөгөөд андгайгаа зөрчөөгүй, мөн тэрээр үүнийг мэддэг бол, би үүнийг чамд илчлэх болно, миний үйлчлэгч Иосеф, тэгвэл чи миний Ариун Сүнсний хүчээр, түүнийг авч мөн садар самууныг эс үйлдэн харин үнэнч итгэлтэй байх түүнд тэр эмэгтэйг өгөх хүч чамд байх болно; учир нь тэр эрэгтэй олны дээр захирагч болгогдох болно.

45Учир нь би бүх зүйлийг сэргээж, мөн тогтоосон цагт нь бүх зүйлийг та нарт мэдүүлэх уг санваарын түлхүүрүүд хийгээд хүчийг бибээр чамд хүртээлээ.

46Мөн үнэнээр, үнэнээр, би чамд хэлж байна, дэлхий дээр чи юуг ч лацадлаа гэсэн тэнгэрт лацлагдах болно; мөн дэлхий дээр чи юуг ч миний нэрээр мөн миний үгээр холболоо гэсэн, энэ нь тэнгэрт үүрд мөнхөд холбогдох болно хэмээн Их Эзэн хэлж байна; мөн хэний ч нүглүүдийг чи дэлхий дээр уучилна, тэнгэрт мөнхөд уучлагдах болно; мөн хэний ч нүглийг чи дэлхий дээр уучлахгүй хадгална, тэнгэрт мөн уучлагдахгүй хадгалагдах болно.

47Мөн дахин, үнэнээр би хэлье, чи хэнийг ч адислалаа гэсэн би адислах болно, мөн хэнийг ч чи зүхлээ гэсэн би зүхэх болно хэмээн Их Эзэн хэлж байна; учир нь бибээр Их Эзэн, чиний Бурхан билээ.

48Мөн дахин, үнэнээр би чамд хэлж байна, миний үйлчлэгч Иосеф, чи дэлхий дээр юуг ч өглөө гэсэн, мөн миний үгээр, миний хуулийн дагуу чи хэнийг ч хэн нэгэнд өглөө гэсэн, энэ нь зүхлүүдээр бус, харин адислалуудаар мөн миний хүчээр дэлхий дээр зочлогдох болно, мөн дэлхий дээр хийгээд тэнгэрт буруушаалтгүйгээр байх болно хэмээн Их Эзэн хэлж байна.

49Учир нь бибээр Их Эзэн чиний Бурхан билээ, бас бүр дэлхийн төгсгөл хүртэл бүх үүрд мөнхөөр дамжин чамтай хамт байх болно, учир нь өргөмжлөлийг чинь би чам дээр үнэнээр лацдан мөн чамд зориулж, эцэг Абрахамын чинь хамт Эцэгийнхээ хаант улсад хаан сэнтийг бэлтгэх бөлгөө.

50Болгоогтун, золиослолуудыг чинь би харсан билээ, мөн бүх нүглийг чинь өршөөх болно, чамд миний ярьсныг дуулгавартай дагахад хийсэн золиослолуудыг чинь бибээр харсан билээ. Тиймийн тул, явагтун, Абрахам хүү Исаакаараа өргөл өргөх гэснийг хүлээн авсан шиг, зугтах замыг чинь би чамд бэлтгэх болой.

51Үнэнээр, би чамд хэлж байна, тэрээр байгаагаараа үлдэж мөн чамд зарлигласан зүйлээс өөртөө санал болгохгүй байхыг чиний эхнэр, чамд миний өгсөн миний гарын үйлчлэгч Эмма Смитэд би зарлиглаж байна; учир нь гэрээ ба золиослолоор би та нарын гараас өргөл шаардаж болохын тулд Абрахамын нэгэн адил, та нар бүгд өөрсдийгөө нотлон харуулахаар болгосон билээ би.

52Мөн миний гарын үйлчлэгч Эмма Смит миний өмнө ариун журамтай хийгээд цэвэр байгаа миний үйлчлэгч Иосефт өгөгдсөн тэдгээр бүгдийг хүлээн аваг, мөн цэвэр ариун бус боловч, цэвэр ариун хэмээн хэлэх тэд устгагдах болно хэмээн Их Эзэн Бурхан хэлж байна.

53Учир нь бибээр Их Эзэн, чиний Бурхан билээ, мөн чи миний дуу хоолойг дуулгавартай дагах ёстой, мөн тэрээр олон зүйлийн дээр захирагч болгогдох болно хэмээх зарлигийг би өөрийн үйлчлэгч Иосефт өгсөн болой, учир нь тэрээр цөөн хэдэн зүйлд итгэлтэй байж чадлаа, мөн үүнээс хойш би түүнийг хүчирхэгжүүлэх болно.

54Мөн өөр хэнтэй ч биш, миний үйлчлэгч Иосефтой нэгдэн нийлж мөн үнэнч байхыг би өөрийн гарын үйлчлэгч Эмма Смитэд зарлиглаж байна. Харин, хэрэв тэрээр энэ зарлигийг үл дагах аваас, тэрээр устгагдах болно хэмээн Их Эзэн хэлж байна, учир нь бибээр Их Эзэн, чиний Бурхан билээ, мөн хэрэв тэрээр миний хуулийг үл мөрдөх аваас түүнийг устгах болно.

55Харин хэрэв тэрээр энэ зарлигийг үл мөрдөх аваас, тэгвэл миний үйлчлэгч Иосеф түүний өмнөөс бүх зүйлийг, бүр тэрээр хэлсэнчлэн хийх ёстой, мөн би түүнийг адисалж мөн түүнийг өсгөн үржүүлж мөн энэ дэлхийд түүнд зуу дахин илүү эцгүүд хийгээд эхчүүдийг, ах дүү хийгээд эгч дүүсийг, өрх гэр хийгээд газар нутаг, эхнэр ба хүүхдүүдийг өгч, мөн мөнхийн дэлхийнүүдэд мөнх амьдралын титмийг өгөх болно.

56Мөн дахин, үнэнээр би хэлж байна, миний гарын үйлчлэгч миний үйлчлэгч Иосефын гэм бурууг уучлаг, мөн тэгвэл тэрээр миний эсрэг үйлдсэн гэм буруудаа өршөөгдөх болно, мөн Их Эзэн, чиний Бурхан бибээр түүнийг адислаж мөн түүнийг өсгөн үржүүлж, мөн зүрх сэтгэлийг нь баясгах болно.

57Мөн дахин, би хэлье, дайсан ирж, мөн түүнийг устгахгүйн тулд миний үйлчлэгч Иосеф өмч хөрөнгөө гараасаа бүү гаргаг, учир нь Сатан устгахыг эрэлхийлдэг бөлгөө; учир нь бибээр Их Эзэн, чиний Бурхан билээ, мөн тэрбээр миний үйлчлэгч билээ, мөн болгоогтун, мөн харагтун, чиний эцэг Абрахамтай бүр түүний өргөмжлөл хийгээд сүр жавхланд би хамт байсны адилаар би чамтай хамт байна.

58Эдүгээ, санваарын хуулийг хөндвөл, үүнд хамаарах олон зүйл тэнд буй.

59Үнэнээр, хэрэв хүн Аароны нэг адил миний дуу хоолойгоор мөн намайг илгээсэн түүний дуу хоолойгоор миний Эцэгээс дуудагдаж мөн энэ санваарын хүчний түлхүүрүүдээр би түүнд хишиг хүртээх аваас, мөн миний хуулийн дагуу мөн миний үгээр тэрбээр миний нэрэнд аливааг хийх аваас, тэрээр нүгэл үл үйлдвээс, мөн түүнийг зөвтгөх болно би.

60Тиймийн тул, нэг ч хүн миний үйлчлэгч Иосефт бүү халдаг, учир нь би түүнийг зөвтгөх болно, учир нь түүний зөрчлийн учир түүний гараас миний шаардах золиослолыг тэрээр хийх болно хэмээн Их Эзэн, чиний Бурхан хэлж байна.

61Мөн дахин, санваарын хуулинд хамаарснаар—хэрэв аливаа эр хүн ариун бүсгүйтэй гэр бүл болж, мөн өөр нэгэнтэй гэр бүл болохыг хүсч, мөн эхнийх нь зөвшөөрөх аваас, мөн хэрэв мөнөөх эр хоёр дахиа гэрлэх аваас, мөн тэдариунаараа байх аваас, мөн өөр эрэгтэйтэй андгай тавиагүй байх аваас, тэгвэл тэр эрэгтэй зөвтгөгдөх болой; тэд түүнд өгөгдсөн учраас тэрээр садар самууныг үйлдсэн нь үгүй бөлгөө; учир нь өөр нэгэнд биш, харин түүнд өөрт нь харьяалагдах түүнтэй тэрээр садар самууныг үйлдэж үл чадах бөлгөө.

62Мөн хэрэв энэ хуулиар түүнд арван ариун бүсгүй өгөгдөх аваас, тэрээр садар самууныг үйлдэж үл чадах бөлгөө, учир нь тэд түүнд харъяалагдах буюу, мөн тэд түүнд өгөгдсөн бөлгөө; тиймийн тул тэрээр зөвтгөгдөх болой.

63Харин хэрэв тэр арван ариун бүсгүйгээс нэг буюу хоёр нь, гэр бүл бололцсоны дараа, өөр эр хүнтэй хамт байх аваас, тэрээр садар самууныг үйлдсэн хэрэг, мөн устгагдах болно, учир нь тэд миний зарлигийн дагуу өсөн үржиж, мөн дэлхийг дүүргэхийн тулд мөн дэлхийн сууринаас өмнө миний Эцэгээр өгөгдсөн амлалтыг хэрэгжүүлэхийн тулд, мөн мөнхийн дэлхийнүүд дэх тэдний өргөмжлөлийн тулд, тэд хүмүүний бодгалиудыг авчирч болохын тулд түүнд өгөгдсөн бөлгөө, учир нь тэрээр алдаршиж болохын тулд миний Эцэгийн ажил энд үргэлжилж буй.

64Мөн дахин, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлж байна, хэрэв энэ хүчний түлхүүрүүдийг атгагч хэн нэгэн эр нэг эхнэртэй байж, мөн тэрээр миний санваарын хуулийг эдгээр зүйлүүдэд хамаарахынх нь хувьд түүнд заах аваас, мөн тэгээд тэр эмэгтэй түүнд итгэж мөн туслах ёстой, эс бөгөөс тэр устгагдах болно, учир нь би түүнийг устгах болно, учир нь миний хуулийг хүлээн авч мөн мөрддөг тэд бүгдийн дээр би өөрийн нэрийг тодруулан томсгох болно.

65Тиймийн тул, хэрэв тэр эмэгтэй энэ хуулийг үл хүлээн авбал, Их Эзэн бибээр түүнд өгөх бүх зүйл юуг ч гэсэн, тэр эрэгтэй хүлээж авах нь надад хууль ёсны байх болно, учир нь тэр эмэгтэй миний үгийн дагуу түүнд итгэж мөн туслаагүй болой; мөн тэгэхэд тэр эмэгтэй зөрчил гаргагч болно, мөн тэр эрэгтэй Хеагарыг эхнэр болгон ав хэмээн намайг зарлиглахад уг хуулийн дагуу Абрахамд тусалсан Сарагийн хуулиас чөлөөлөгдөх болой.

66Мөн эдүгээ, энэ хуулинд хамааруулан, үнэнээр, үнэнээр би чамд хэлнэ, үүнээс хойш улам ихийг би чамд илчлэх болно, тиймийн тулд энэ удаад энэ нь хангалттай байг. Болгоогтун, бибээр Альфа ба Омега болой. Амен.