Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 137

1836 оны нэгдүгээр сарын 21-нд Огайогийн Көртланд дахь ариун сүмд Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн үзэгдэл оршвой (History of the Church, 2:380–381). Уг үйл явдал нь ариун сүмийн хишгийн ёслолууд илчлэгдэх үед тэдгээрийг гүйцэтгэсэн явдал байлаа.

1–6, Бошиглогч өөрийн ах Алвиныг селестиел хаант улсад харав; 7–9, Нас барагсдын авралын сургаал илчлэгдэв; 10, Бүх хүүхэд селестиел хаант улсад аврагддаг бөлгөө.

1ТЭНГЭР бидэн дээр нээгдсэн байв, мөн Бурханы селестиел хаант улсыг, мөн үүний алдар сууг бибээр болгоов, биенд үү, эсвээс гадна уу гэдгийг би хэлж үл чадна.

2Тэр хаант улсыг өвлөгчдийн ордог хаалганы хуйларсан галын дөл лугаа адил үлэмж гоё сайхныг би харав;

3Тэрчлэн дээр нь Эцэг мөн Хүү залардаг Бурханы гялалзсан сэнтийг болой.

4Гаднах төрх нь алтаар бүрсэн мэт харагдах тэр хаант улсын үзэсгэлэнт гудамжуудыг би харав.

5Адам Эцэг болон Абрахамыг, мөн өөрийн эцэг болон эхийг, мөн дээр үед талийгаач болсон өөрийн ах Алвиныг би харав;

6Мөн Их Эзэн Израилыг цуглуулахын тулд гараа хоёр дахь удаад сунгахаас өмнө тэрээр энэ амьдралыг орхисон хийгээд нүглүүдийн ангижралын тулд баптисм хүртээгүйг хараад, тэрээр хэрхэн энэ хаант улсад өв хүлээн авсанд гайхашрав.

7Ийн Их Эзэний дуу хоолой надад ирж хэлэв: Энэ сайн мэдээний тухай мэдлэггүйгээр нас барсан тэд бүгд, үүнийг хүлээн авч болох тэд, хэрэв үлдэх нь тэдэнд зөвшөөрөгдсөн аваас, Бурханы селестиел хаант улсыг өвлөгчид байх болно;

8Тэрчлэн үүнээс хойш үүний тухай мэдлэггүйгээр нас барах тэд бүгд, үүнийг бүх зүрх сэтгэлээрээ хүлээн авч болох тэд, уг хаант улсыг өвлөгчид байх болно;

9Учир нь Их Эзэн бибээр, бүх хүмүүнийг ажлуудынх нь дагуу, зүрх сэтгэлийнх нь хүслийн дагуу шүүх болно.

10Мөн тэрчлэн хариуцлагын насанд хүрэхээсээ өмнө нас барсан бүх хүүхдүүд тэнгэрийн селестиел хаант улсад аврагддагийг бибээр болгоов.