Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 14

1829 оны зургадугаар сард Нью-Йоркийн Фейеттэд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Давид Витмерт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:48–50). Витмерийн гэр бүл Мормоны Номын орчуулгыг нэн их сонирхож байлаа. Бошиглогч Ахмад Петр Витмерийн гэрт байрлаж, орчуулгын ажил дуусч, номын хэвлэлийн эрхийг баталгаатай болох хүртэл тэрээр энд амьдарч байв. Витмерийн хөвгүүдээс гурав нь уг ажлын жинхэнэ байдлын талаар тус бүрдээ гэрчлэл хүлээн авсан байсан хийгээд өөр өөрийнхөө үүргийн асуудалд гүнээ санаа тавих болов. Энэ болон түүний дараах хоёр илчлэлтнь (хэсэг 15 ба 16) Урим ба Туммимаар дамжуулан тавьсан асуултанд хариу болон өгөгдсөн ажгуу. Хожим нь Давид Витмер Мормоны Номын Гурван гэрчийн нэг болсон билээ.

1–6, Талбайд хөдөлмөрлөгсөд авралыг олно; 7– 8, Мөнх амьдрал бол Бурханы бэлгүүдээс хамгийн агуу нь юм; 9–11, Христ тэнгэр болон дэлхийг бүтээжээ.

1АГУУ хийгээд гайхамшигт ажил хүмүүний үрст тохиох гэж байна.

2Болгоогтун, бибээр Бурхан билээ; амьд хийгээд хүчирхэг, хоёр талдаа иртэй илднээс илүү хурц, үе мөч болон чөмгийг аль алиныг нь хэдэн хэсэг болгон салгах миний үгэнд анхаарал тавигтун, тиймийн тул миний үгэнд анхаарал тавигтун.

3Болгоогтун, талбай нь цагаан хадахад бэлэн байна; тиймийн тул, тэрээр сүнснийхээ төлөө үүрдийн авралыг Бурханы хаант улсад нөөцөлж болохын тулд хураахыг хүсэгч хэн боловч тэрээр хадуураараа чадлаараа хадаг мөн өдөр үргэлжилж байхад хурааг.

4Тийм ээ, хадуураараа хадаж мөн хураах хэн боловч, мөн тэр нь Бурханаас дуудагддаг бөлгөө.

5Тиймийн тул, чи надаас асуух аваас чи хүлээж авах болно; хэрэв чи тогших аваас энэ нь чамд нээгдэх болно.

6Миний Сионыг урагш авчирч мөн төлөвшүүлэхийг эрэлхийлэгтүн. Бүх зүйлүүдэд миний зарлигуудыг сахигтун.

7Мөн, хэрэв чи миний зарлигуудыг сахьж мөн эцсээ хүртэл тэвчих аваас, чи Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралтай байх болно.

8Мөнхүү улиран тохиох дор, хэрэв чи миний нэрээр, итгэлд итгэн Эцэгээс асуух аваас, чи сонсох мөн үзэх зүйлүүдийнхээ аль алиных нь талаар гэрч болон зогсож болохын тулд, мөн тэрчлэн чи энэ үеийнхэнд наманчлалыг тунхаглаж болохын тулд үгийг өгдөг Ариун Сүнсийг чи хүлээн авах болно.

9Болгоогтун, би бол тэнгэр хийгээд дэлхийг бүтээсэн, амьд Бурханы Хүү, Есүс Христ, харанхуйд нуугдаж эс чадах гэрэл билээ;

10Иймийн тул, би өөрийн бүрэн сайн мэдээг харийнханаас Израилын угсаанд гарган авчрах ёстой.

11Мөн болгоогтун, чи бол Давид, мөн чи туслахаар дуудагдсан болой; хэрэв чи уг зүйлийг хийж, мөн итгэлтэй байх аваас, сүнсний мөн биеийн талаар аль алинаар нь чи адислагдах болно, мөн шагнал чинь агуу байх бөлгөө. Амен.