Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 25

1830 оны долдугаар сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:103-104). (Хэсэг 24-ийн толгой гарчгийг үз.) Энэхүү илчлэлт Бошиглогчийн эхнэр Эмма Смитэд хандсан Их Эзэний тааллыг илэрхийлдэг.

1–6, Сонгогдсон хатагтай Эмма Смит, нөхөртөө тусалж мөн тайтгаруулахаар дуудагдав; 7–11, Тэрчлэн тэрээр бичих, судруудыг тайлбарлах, мөн сүмийн дууллуудыг сонгохоор дуудагдсан бөлгөө; 12–14, Зөв шударгыг үйлдэгчдийн дуу бол Их Эзэнд хандсан залбирал болой; 15–16, Энэхүү илчлэлт дэх дуулгавартай байдлын зарчмууд нь бүхний хувьд хэрэглэгдэхүйц ажгуу.

1АНХААРАГТУН, намайг өөрт чинь хандан ярих үед Их Эзэн Бурханыхаа дуу хоолойг, Эмма Смит, охин минь; учир нь үнэнээр би чамд хэлнэ, миний сайн мэдээг хүлээн авах тэд бүгд миний хаант улсын хөвгүүд мөн охид билээ.

2Би тааллынхаа талаар чамд нэг илчлэлт өгч байна; мөн чи итгэлтэй байж мөн миний өмнө ариун журмын замаар алхлах аваас, би чиний амь насыг хамгаалах болно, мөн чи Сионд өв хүлээн авах болно.

3Болгоогтун, нүглүүд чинь чамд өршөөгдсөн болой, мөн чи бол миний дуудсан, сонгогдсон хатагтай болой.

4Үзээгүй юмсынхаа улмаас болж чи бүү бувтна, учир нь тэдгээр нь чамд хийгээд дэлхийд өгөгдөөгүй нь ирэх цагт надад орших мэргэн ухаан бөлгөө.

5Мөн чиний дуудлагын албан тушаал нь өөрийн нөхөр, миний үйлчлэгч Бага Иосеф Смитэд, түүний зовлон зүдгүүрүүдэд тайвшруулагч үгсээр номхон дөлгөөн байдлын сүнсэнд тайвшрал өгөх явдал болно.

6Мөн чи түүнийг явах үед нь түүнтэй хамт явж, мөн би өөрийн үйлчлэгч, Оливер Каудерийг би хүссэн зүгтээ илгээж болохын тулд түүнд бичээч болох хэн нэгэн байхгүй үед түүнд бичээч болох ёстой.

7Мөн миний Сүнсээр чамд өгөгдсөний дагуу, чи судруудыг тайлбарлах, мөн сүмд ухуулахын тулд түүний гарын дор томилогдох ёстой.

8Учир нь тэрээр чиний дээр гараа тавих болно, мөн чи Ариун Сүнсийг хүлээн авах болно, мөн цаг хугацаа чинь бичих хийгээд ихийг сурахад зориулагдах ёстой.

9Мөн чи эмээх хэрэггүй, учир нь нөхөр чинь чамайг сүмд дэмжих болно; учир нь тэдний итгэлийн дагуу миний хүссэн бүх зүйлүүд тэдэнд илчлэгдэж болохын тулд түүний дуудлага тэдний төлөө байдаг билээ.

10Мөн чи энэ дэлхийн зүйлүүдийг хойш тавьж, мөн илүү сайн зүйлүүдийгэрэлхийлэх ёстой гэдгийг би чамд үнэнээр хэлж байна.

11Мөн миний сүмд байх, тэрчлэн, намайг баярлуулах сүмийн ариун дууллууд чамд өгөгдсөнчлөн, түүвэр хийх нь чамд өгөгдөх болно.

12Учир нь зүрх сэтгэлийн дуунд сүнс минь баярлах авай; тийм ээ, зөв шударгыг үйлдэгчдийн дуу нь надад хандсан залбирал бөлгөө, мөн энэ нь тэдний тэргүүн дээр адислалаар хариулагдах болно.

13Иймийн тул, зүрх сэтгэлээ өргөж мөн баясагтун, мөн хийсэн гэрээнүүдээ итгэлтэйгээр сахигтун.

14Номхон дөлгөөн байдлын сүнсэнд үргэлжлүүл, мөн бардамналаас болгоомжил. Нөхөртөө, мөн түүнд ирэх алдар сууд сүнс чинь баярлаг.

15Миний зарлигуудыг байнга сахигтун, мөн зөв шударга ёсны титмийг чи хүлээн авах болно. Мөн чи үүнийг үйлдэхээс бусдаар, миний байгаа энд чи ирж чадах нь үгүй.

16Мөн үнэнээр, үнэнээр би чамд хэлж байна, энэ бол бүгдэд хандах миний дуу хоолой болой. Амен.