Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 31

1830 оны есдүгээр сард Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Томас Б.Маршт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:115–117). Уг үйлявдал Сүмийн чуулганы яг дараахан болжээ (хэсэг 30-ын толгой гарчгийг үз). Томас Б.Марш уг сарын эхээр баптисм хүртэж мөн энэхүү илчлэлт өгөгдөхөөс өмнө Сүмд ахлагчаар томилогдсон байлаа.

1–6, Томас Б.Марш сайн мэдээг номлохоор дуудагдаж мөн гэр бүлийнхнийх нь сайн сайхан байдал амлагдав; 7–13, Тэвчээртэй байж ямагт залбиран, мөн Тайтгаруулагчийг дагахыг түүнд зөвлөв.

1ТОМАС, хүү минь, миний ажил дахь итгэлийнхээ учир адислагдсан болой чи.

2Болгоогтун, гэр бүлийнхээ учир чи олон зовлон зүдгүүр амслаа; гэсэн хэдий ч, бибээр чамайг болон гэр бүлийг чинь, тийм ээ, хүүхдүүдийг чинь адислах болно; мөн тэд итгэж мөн үнэнийг мэдэх мөн миний сүмд чамтай хамт нэг байх тэрхүү өдөр ирэх бөлгөө.

3Зүрх сэтгэлээ өргөж мөн баясагтун, учир нь номлолын чинь цаг ирлээ;мөн хэл чинь чөлөөтэй байх болно, мөн чи агуу баяр хөөрийн баярт мэдээг энэ үеийнхэнд тунхаглах ёстой.

4Миний үйлчлэгч Бага Иосеф Смитэд илчлэгдсэн тэр зүйлүүдийг чи тунхаглах ёстой. Чи энэ цагаас хойш номлож, тийм ээ, шатаагдахад аль хэдийн бэлэн байгаа цагаан талбайгаас хурааж эхлэх ёстой.

5Тиймийн тул, хадуураараа бүх сэтгэлээрээ хадагтун, мөн нүглүүд чинь чамд өршөөгдсөн авай, мөн чи нуруун дээрээ боодлуудыг үүрэх болно, учир нь хөдөлмөрлөгч нь хөлс шангаа хүртэх нь зохистой бөлгөө. Иймийн тул, гэр бүл чинь амьдрах болно.

6Болгоогтун, би чамд үнэнээр хэлнэ, тэднээс зөвхөн багахан хугацаагаар явагтун, мөн миний үгийг тунхагла, мөн тэдэнд зориулан байрыг би бэлтгэх болно.

7Тийм ээ, би хүмүүсийн зүрх сэтгэлийг нээх болно, мөн тэд чамайг хүлээж авах болно. Мөн бибээр чиний гараар сүм байгуулах болно;

8Мөн чи тэднийг хүчирхэг болгож мөн тэдний цуглуулагдах тэр цагт нь тэднийг бэлтгэх ёстой.

9Зовлон зүдгүүрүүдэд тэвчээртэй байгтун, доромжлох тэдний эсрэг бүү доромжил. Гэрийнхнээ номхон дөлгөөн байдалд авч яв, мөн гуйвшгүй байгтун.

10Болгоогтун, чи дэлхийд бус, харин сүмд эмч байх ёстой хэмээн би чамд хэлж байна, учир нь тэд чамайг хүлээн авах нь үгүй.

11Миний хүсэх тэр зүг уруу өөрийнхөө замаар явагтун, мөн чи юу хийх болон хаашаа явах нь Тайтгаруулагчаар чамд өгөгдөх болно.

12Чи уруу таталтанд орж мөн шагналаа алдахгүйн тулд ямагт залбирагтун.

13Эцсээ хүртэл итгэлтэй байгтун, мөн харагтун, би чамтай хамт байна. Эдгээр үгс нь хүнээс буюу хүмүүсээс бус, харин надаас, бүр Есүс Христ, чиний Гэтэлгэгчээс, Эцэгийн тааллаар бөлгөө. Амен.