Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 43

1831 оны хоёрдугаар сард Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээрдамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:154–156). Энэ үед Сүмийн зарим гишүүд хуурамч илчлэгчийн дүр эсгэдэг байсан хүмүүсээр үймүүлэгдсэн байв. Бошиглогч Их Эзэнээс асууж мөн Сүмийн ахлагч нарт хандсан энэхүү захиасыг хүлээн авсан билээ. Эхний хэсэг нь Сүмийн бодлоготой холбогддог; сүүлчийн хэсэг нь дэлхийн үндэстнүүдэд ахлагч нарын өгөх ёстой сэрэмжлүүлгийг агуулдаг.

1–7, Илчлэлтүүд хийгээд зарлигууд зөвхөнтомилогдсон нэгнээр дамжин ирдэг; 8–14, Их Эзэний өмнө бүх цэвэр ариун байдалд үйлдсэнээр Гэгээнтнүүд ариусгагддаг; 15–22, Ахлагч нар наманчлалыг тунхаглаж мөн хүмүүнийг Их Эзэний агуу өдөрт бэлтгэхээр урагш илгээгддэг; 23–28, Их Эзэн өөрийн дуу хоолойгоор мөн байгалийн хүчнүүдээр дамжуулан хүмүүнтэй харьцдаг; 29–35, Мянган жил мөн Сатаныг хүлэх нь ирэх болно.

1АЙ анхаарагтун, миний сүмийн ахлагч та нар, мөн та нарт миний ярих үгст чих тавигтун.

2Учрыг болгоогтун, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, миний гараас зарлигууд хийгээд илчлэлтүүдийг хүлээн авахын тулд та нарт миний томилсон түүгээр дамжуулан та нар миний сүм дэх хууль болох зарлигийг хүлээн авсан билээ.

3Мөн үүнийг та нар лавтайяа мэдэгтүн—хэрэв тэр нададитгэлтэй хэвээр үлдэх аваас, түүнийг авагдах хүртэл зарлигууд мөн илчлэлтүүдийг хүлээн авахын тулд өөр хэн ч та нарт томилогдох нь үгүй болой.

4Гэвч үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ нь түүгээр дамжихаас бусдаар өөр хэн чэнэхүү бэлэгт томилогдох нь үгүй бөлгөө; учир нь хэрэв энэ нь түүнээс авагдах аваас түүний оронд өөр нэгнийг томилохоос бусдаар түүнд хүч байхгүй байх болно.

5Мөн та нар өөрсдийнхөө өмнөирэх түүний заасан зүйлүүдийг илчлэлтүүд буюу зарлигуудын адилаар бүү хүлээн ав гэдэг нь та нарт хууль байх ёстой;

6Мөн та нар мэхлэгдэхгүй байж болохын тулд, та нар тэдгээр нь надаас бус гэдгийг мэдэж болохын тулд би та нарт үүнийг өгч байна.

7Учир нь үнэнээр би та нарт хэлнэ, миний томилсон түүгээр дамжуулан та нарын хүлээн авсан хийгээд хүлээн авах тэдгээр илчлэлтүүдийг заахын тулд надаар томилогдсон тэр нь хаалганд орж, мөн урьд нь та нарт миний хэлсний нэгэн адил томилогдох болно.

8Мөн эдүгээ, болгоогтун, миний сүмийг хэрхэн авч явах мөн чиглүүлэхийг, миний өгсөн хуулиуд хийгээд зарлигуудын минь тусгай хэсгүүдийн талаар хэрхэн үйлдэхийг та нар мэдэж болохын тулд та нар хамтдаа цуглах үедээ бие биендээ зааварлаж мөн сэнхрүүлэх ёстой хэмээх зарлигийг би та нарт өгч байна.

9Мөн ийн та нар миний сүмийн хуулинд зааварлагдаж, мөн өөрсдийн хүлээн авсан түүгээрээ ариусгагдах болно, мөн миний өмнө бүх цэвэр ариун байдалд үйлдэхийн тулд та нар өөрсдөдөө үүрэг хүлээх болно—

10Ийнхүү та нар үүнийг хийхийн хэрээр, та нарын хүлээн авсан хаант улсад алдар суу нэмэгдэх болно. Та нар үүнийг хийхгүй байхын хэрээр, энэ нь, бүр та нарын хүлээн авсан нь ч авагдах болно.

11Та нар өөрсдийнхөө дундах алдсыг цэвэрлэгтүн; миний өмнө өөрсдийгөө ариусга;

12Мөн хэрэв та нар хаант улсын алдар сууг хүсэх аваас, миний үйлчлэгч Бага Иосеф Смитийг та нар томил, мөн миний өмнө түүнийг итгэлийн залбирлаар дэмж.

13Мөн дахин, би та нарт хэлнэ, хэрэв та нар хаант улсын нууцуудыг хүсэх аваас, түүнийг хоол хүнс мөн хувцас хунараар, мөн түүнд миний зарлигласан ажлыг гүйцэлдүүлэхэд нь түүнд хэрэгцээтэй аливаа зүйлээр хангаж өг;

14Мөн хэрэв та нар үүнийг эс хийх аваас би өөрийнхөө өмнө цэвэр ариун хүмүүсийг өөртөө нөөцөлж болохын тулд, тэрээр өөрийг нь хүлээн авсан тэдэнтэй хамт үлдэх болно.

15Дахин би хэлж байна, миний томилсон, миний сүмийн ахлагчид та нар анхаарагтун: Та нар заагдахаар бус, харин та нарын гар дээр миний тавьсан тэдгээр зүйлүүдийг миний Сүнсний хүчээр хүмүүний үрст заахаар урагш илгээгддэг буюу;

16Мөн та нар тэнгэрээс заагддаг байх ёстой. Өөрсдийгөө ариусга мөн та нар бүр миний хэлсний адилаар зааж болохын тулд та нар тэнгэрийн хүчээр хишиг хүртээгдэх болно.

17Анхаарагтун та нар, учир нь, болгоогтун, Их Эзэний агуу өдөр ойрхон байна.

18Учир нь Их Эзэн тэнгэрээс дуу хоолойгоо илэрхийлэх өдөр ирэх болно; тэнгэр сэгсрэгдэж мөн дэлхий чичрэх болно, мөн Бурханы бүрээ чанга хийгээд удтал дуугарах болно, мөн нойрсож буй үндэстнүүдэд:Гэгээнтнүүд та нар босож мөн амьдар; би та нарыг дахин дуудтал нүгэлтнүүд та нар үлдэж мөн нойрс хэмээн хэлэх болно.

19Иймийн тул та нар ёс бусчуудын дунд олдохгүйн тулд бүсээ бүслэгтүн.

20Дуу хоолойгоо өргө мөн бүү татгалз. Их Эзэний агуу өдөрт өөрсдийгөө бэлтгэцгээ хэмээн хэлж: Үндэстнүүдийг, хөгшин хийгээд залуу аль алиныг нь, боол хийгээд чөлөөт аль алиныг нь наманчлахад дуудагтун;

21Учир нь хэрэв би хүн байгаад, дуу хоолойгоо өргөн мөн наманчил хэмээн та нарыг дуудах аваас, мөн та нар намайг үзэн ядах аваас—Наманчлагтун, мөн Их Эзэний агуу өдөрт бэлтгэгтүн хэмээн аянганууд амьдардаг бүхний чихэнд өгүүлэн дуу хоолойгоо дэлхийн хязгааруудаас илэрхийлэх тэрхүү өдөр ирэхэд та нар юу хэлэх сэн билээ

22Тийм ээ, мөн дахин, аянгын гялбаа дорноос өрнөд уруу зурсхийн гялбахад, мөн амьд бүхэнд тэдний дуу хоолой урагш илэрхийлэгдэхэд мөн сонсох бүхний чихэнд хангинан—Наманчлагтун та нар, учир нь Их Эзэний агуу өдөр айсуй хэмээх эдгээр үгсийг хэлэхэд буюу

23Мөн дахин, Их Эзэн дуу хоолойгоо тэнгэрээс илэрхийлэн: Анхаарагтун, Ай, дэлхийн үндэстнүүд та нар, мөн та нарыг бий болгосон Бурханы үгийг сонс хэмээн хэлэх ажгуу.

24Ай, дэлхийн үндэстнүүд та нар, тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдаг шиг би та нарыг хичнээн ч удаа цуглуулах сан хэмээв, харин та нар хүссэнгүй!

25Хичнээн удаа би өөрийн үйлчлэгчдийн амаар, мөн тэнгэр элчүүдийн тохинууллаар мөн өөрийнхөө дуу хоолойгоор, мөн аянгын дуу хоолойгоор, мөн гялбааны дуу хоолойгоор, мөн шуурганы дуу хоолойгоор, мөн газар хөдлөлтийн дуу хоолойгоор, мөн агуу их мөндрөн шуурга, мөн төрөл бүрийн өлсгөлөн хийгээд өвчин тахлын дуу хоолойгоор, мөн бүрээний агуу дуугаар, мөншүүлтийн дуу хоолойгоор, мөн өдрийн турш үргэлжлэх нигүүлслийн дуу хоолойгоор, мөн агуу алдар суу мөн хүндэтгэл мөн мөнх амьдралын баялгуудын дуу хоолойгоор та нарыг дуудсан билээ, мөн та нарыг үүрдийн авралд аврахыг хүсэв, гэвч та нар хүссэнгүй!

26Болгоогтун, миний зэвүүцлийн хилэнгийн аяга дүүрэх тэр өдөр ирчихээд байна.

27Болгоогтун, эдгээр нь чиний Бурхан Их Эзэний үгс мөн гэдгийг үнэнээр би та нарт хэлж байна.

28Иймийн тул, хөдөлмөрлөгтүн та нар, сүүлчийн удаа миний талбайд хөдөлмөрлөгтүн та нар—сүүлчийн удаа дэлхийн оршин суугчдыг дууд.

29Учир нь би өөрийн тогтоосон цагт шүүлтийн тулд дэлхийд ирэх болно, мөн миний хүмүүс гэтэлгэгдэх болно мөн дэлхий дээр надтай хамт хаанчлах болно.

30Учир нь өөрийн үйлчлэгчдийн амаар миний ярьсан агуу Мянганирэх болно.

31Учир нь Сатан хүлэгдэх болно, мөн тэр дахин суллагдсан үедээ зөвхөн богинохон хугацаанд хаанчлах болно, мөн тэгээд дэлхийн төгсгөл ирэх бөлгөө.

32Мөн зөв шударгаар амьдрах тэр нь нүд ирмэхийн зуур өөрчлөгдөх болно, мөн дэлхий галаар алга болох болно.

33Мөн ёс бусчууд унтрашгүй гал уруу хаягдах болно, мөн тэдний төгсгөлийг дэлхий дээр хэн ч мэдэх нь үгүй, мөн миний өмнө тэд шүүлтэнд ирэх хүртэл хэзээ ч мэдэх нь үгүй.

34Анхаарагтун та нар эдгээр үгсийг. Болгоогтун, Бибээр Есүс Христ, дэлхийн Аврагч болой. Эдгээр зүйлүүдийг зүрх сэтгэлдээ нөөцөл, мөн үүрд мөнхийн чанд байдал та нарын оюун ухаанд оршиг.

35Хэрсүү бай. Миний бүх зарлигуудыг дага. Бүр тийм буюу. Амен.