Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 58

1831 оны наймдугаар сарын 1-нд Миссурийн Жаксон гүнлэгийн, Сионд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:190–195). Бошиглогч хийгээд түүний бүлэг хүмүүс Миссурийн Жаксон гүнлэгт ирсний дараах анхны Хүндэтгэлийн өдөр шашны үйлчлэл болж, мөн хоёр гишүүн баптисмаар хүлээн авагджээ. Тэр долоо хоногийн турш Томпсон Салбараас Колесвиллийн зарим Гэгээнтнүүд мөн бусад хүмүүс иржээ (хэсэг 54-ийг үз). Олон нь цугларалтын шинэ газар дахь өөрсдийнхөө талаарх Их Эзэний тааллыг мэдэхийг эгээрэн хүсч байлаа.

1–5, Гай зовлонг тэвчсэн тэд алдар суугийн титэм өмсөх болно; 6–12, Гэгээнтнүүд Хурганы гэрлэлт хийгээд Их Эзэний үдшийн зоогт бэлтгэх ёстой; 13–18, Бишопууд бол Израилын шүүгчид мөн; 19–23, Гэгээнтнүүд тухайн нутгийн хуулиудыг дуулгавартай дагах ёстой; 24–29, Хүмүүс сайныг үйлдэхийн тулд сонгох эрхээ ашиглах ёстой; 30–33, Их Эзэн зарлигладаг мөн цуцалдаг; 34–43, Наманчлахын тулд, хүмүүс нүглүүдээ хүлээж мөн орхих ёстой; 44–58, Гэгээнтнүүд өөрсдийн өвийг худалдан авч мөн Миссурид цугларах ёстой; 59–65, Сайн мэдээ хүн болгонд номлогдох ёстой.

1АНХААРАГТУН, Ай миний сүмийн ахлагчид мөн миний үгэнд чих тавигтун, мөн та нарын талаар, мөн тэрчлэн бибээр та нарыг илгээсэн энэ нутгийн талаар миний юу хүсдэгийг надаас мэдэж авагтун.

2Учир нь үнэнээр би та нарт хэлнэ, миний зарлигуудыг сахьдаг тэрээр амьддаа ч мөн үхэлд ч адислагдсан болой; мөн гай зовлон тохиолдоход итгэлтэй байдаг түүний, мөнхүү түүний шагнал нь тэнгэрийн хаант улсад илүү агуу бөлгөө.

3Үүнээс хойш тохиох тэдгээр зүйлүүдийн талаарх Бурханыхаа төлөвлөгөөг, мөн их гай зовлонгийн дараа дагалдах алдар сууг энэ үед та нар эгэл нүдээрээ болгоож чадах нь үгүй.

4Учир нь их гай зовлонгийн дараа адислалууд ирдэг болой. Иймийн тул та нар их алдар суугийн титэм өмсөх тэрхүү өдөр ирнэ; цаг нь хараахан болоогүй ч, ойрхон байна.

5Та нар үүнийг зүрх сэтгэлдээ тавьж, мөн дагалдан ирэх тэрхүү зүйлийг хүлээн авч болохын тулд та нарт өмнө нь миний ярьсныг санагтун.

6Болгоогтун, үнэнээр би та нарт хэлнэ, та нар дуулгавартай байж болохын тулд, мөн ирэх тэрхүү зүйлүүдийн тухай гэрчлэхэд зүрх сэтгэл чинь бэлтгэгдэж болохын тулд—энэхүү шалтгааны учир бибээр та нарыг илгээсэн бөлгөө;

7Мөн тэрчлэн та нар суурийг тавихаар, мөн дээр нь Бурханы Сион сүндэрлэн босох тэрхүү нутгийн талаар гэрчлэхээр хүндэтгэл хүлээж болохын тулд;

8Мөн тэрчлэн сайн зүйлүүдийн найр ядуусын төлөө бэлтгэгдэж болохын тулд; тийм ээ, бошиглогчдын үгс биелэгдэхгүй байх нь үгүйг дэлхий мэдэж болохын тулд сайн зүйлүүдийн, нэн сайн цэвэршүүлсэн тунгаамал дарсны найр буюу;

9Тийм ээ, бүх үндэстнүүд үүнд уригдах сайн бэлтгэгдсэн Их Эзэний өргөөний үдшийн зоог болой.

10Нэгдүгээрт, баячууд хийгээд эрдэм боловсролтойчууд, мэргэн ухаантнууд хийгээд язгууртнууд;

11Мөн түүний дараа миний сүр хүчний өдөр ирэх бөлгөө; тэгээд ядуус, хазгар доголончууд, мөн хараагүйчүүд, бас дүлийчүүд, Хурганы гэрлэлтэд ирж мөн ирэх тэрхүү агуу өдөрт бэлтгэсэн Их Эзэний үдшийн зоогноос хүртэх болно.

12Болгоогтун, Их Эзэн, бибээр үүнийг ярилаа.

13Мөн гэрчлэл нь Сионоос, тийм ээ, Бурханы өвийн хотын амнаас урагш одож болохын тулд—

14Тийм ээ, энэ шалтгааны улмаас бибээр та нарыг ийш нь илгээж, мөн өөрийн үйлчлэгч Эдвард Партрижийг сонгон авч, мөн энэ нутаг дахь ажил үүргийг нь түүнд томилсон билээ.

15Гэвч итгэлгүй хийгээд зүрх сэтгэл нь харалган байгаа тэрхүү нүглүүдээ тэрээр эс наманчлах аваас, тэрээр унахгүйн тулд анхаараг.

16Болгоогтун ажил үүрэг нь түүнд өгөгдсөн болой, мөн энэ нь дахин өгөгдөх нь үгүй.

17Мөн энэ үүрэг даалгаварыг биелүүлэх хэн боловч, Бурханы өвийн нутгуудыг түүний хүүхдүүдэд хуваахын тулд энэ нь эрт дээр үед байсны адилаар Израилын шүүгч байхаар томилогддог бөлгөө;

18Мөн Бурханы бошиглогчдоор өгөгддөг хаант улсын хуулиудын дагуу, үнэнч шударга хүмүүсийн гэрчлэлээр, мөн зөвлөхүүдийнхээ туслалцаатайгаар, түүний хүмүүсийг шүүхээр буюу.

19Учир нь үнэнээр би та нарт хэлнэ, миний хууль энэ нутагт сахигдах ёстой.

20Өөрийгөө захирагч хэмээн хэн ч үл бодог; гэвч шүүдэг түүнийг, эсвээс өөр үгээр, зөвлөгөө өгөгч буюу шүүгчийн суудал дээр суугч түүнийг Бурхан тааллынхаа зөвлөгөөний дагуу захираг.

21Уг нутгийн хуулиудыг хэн ч үл зөрчиг, учир нь Бурханы хуулиудыг сахьдаг тэрээр уг нутгийн хуулиудыг зөрчих шаардлагагүй билээ.

22Иймийн тул, эрх нь хаанчлах явдал болох түүнийг хаанчилж, мөн бүх дайснуудыг хөл дороо захирах хүртэл байх ёстой хүчнүүдэд захирагдагтун.

23Болгоогтун, миний гараас та нарын хүлээж авсан хуулиуд бол сүмийн хуулиуд мөн, энэ гэрэлд та нар тэднийг урагш өргөж явах ёстой. Болгоогтун, энэ нь мэргэн ухаан болой.

24Мөн эдүгээ, бибээр өөрийн үйлчлэгч Эдвард Партрижийн талаар хэлсэнчлэн, энэ нутаг бол түүний, мөн тэрчлэн өөрийн зөвлөхүүдээр түүний томилсон тэдний оршин суух нутаг болой; мөн тэрчлэн агуулахыг минь ажиллуулахаар миний томилсон түүний оршин суух нутаг буюу;

25Иймийн тул, тэд өөр хоорондоо хийгээд надтай зөвлөлдөн гэр бүлүүдээ энэ нутагт авчраг.

26Учрыг болгоогтун, бүх зүйлд би зарлиглах нь тохирохгүй бөлгөө; учир нь бүх зүйлд албадуулдаг тэр нь лазан хийгээд ухаалаг биш үйлчлэгч лугаа адил юм; иймийн тул, тэрээр шагнал хүлээж авах нь үгүй.

27Үнэнээр би хэлнэ, хүмүүс сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөнчөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хийж, мөн туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор авчрах ёстой;

28Учир нь хүч тэдэнд буй, үүгээр тэд өөрсдийнхөө төлөө сонгогчид юм. Мөн хүмүүс сайныг үйлдэхийн хэрээр тэд яавч шагналаа алдах учиргүй.

29Гэвч түүнд зарлиглах хүртэл юу ч хийдэггүй, мөн зарлигийг зүрх сэтгэлийн эргэлзээтэйгээр хүлээн авдаг, мөн үүнийг залхуугаар сахьдаг тэр нь, мөнхүү тэр нь яллагддаг бөлгөө.

30Хүмүүнийг бүтээгээд, зарлигуудыг минь үл дагагч түүнийг гэмгүйгээр байлгах бибээр хэн билээ хэмээн Их Эзэн хэлдэг.

31Амлаад мөн биелүүлээгүй бибээр хэн бэ? хэмээн Их Эзэн хэлдэг.

32Бибээр зарлигладаг мөн хүмүүн дуулгавартай дагадаггүй билээ; бибээр цуцалдаг мөн тэд адислал хүлээн авдаггүй.

33Тэгээд тэд зүрх сэтгэлдээ өгүүлдэг: Энэ бол Их Эзэний ажил биш, учир нь түүний амлалтууд биелэгдсэнгүй. Харин иймүүдэд нь халаг, учир нь тэдний шагнал доороос отож буй мөн дээрээс бус авай.

34Мөн эдүгээ энэ нутгийн талаарх цаашдын чиглэлүүдийг би та нарт өгч байна.

35Миний үйлчлэгч Мартин Харрис, мөнгөө сүмийн бишопын өмнө тавьснаар сүмд үлгэр дууриал болох нь надад орших мэргэн ухаан болой.

36Мөн тэрчлэн, энэ нь өв хүлээн авахаар энэ нутагт ирэх хүн болгонд хууль бөлгөө; мөн хууль чиглүүлдгийн дагуу тэрээр мөнгөө эрхлэн зарцуулах ёстой.

37Мөн тэрчлэн агуулах, мөн тэрчлэн хэвлэх үйлдвэрийн газар байхын тулдИндепенденст газрууд худалдан авагдах ёстой нь мэргэн ухаан болой.

38Мөн түүнд сайн санагдсанаар өөрийн өвийг хүлээн авч болохын тулд миний үйлчлэгч Мартин Харрист холбогдох бусад зааврууд түүнд Сүнсээр өгөгдөх болно;

39Мөн тэрээр нүглүүдээ наманчлаг, учир нь тэрээр дэлхийн магтаалыг эрэлхийлдэг болой.

40Мөн тэрчлэн миний үйлчлэгч Виллям В.Фелпс өөрийг нь миний томилсон тэрхүү албан тушаалд үүргээ биелүүлэг, мөн уг нутагт өөрийн өвийг хүлээн аваг;

41Мөн тэрчлэн тэрээр наманчлах хэрэгтэй, учир нь Их Эзэн, миний таалалд тэрээр үл нийцнэм, учир нь тэрээр давамгайлахыг эрэлхийлдэг бөлгөө, мөн тэрээр миний өмнө хангалттай номхон дөлгөөн биш байна.

42Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, бибээр тэдгээрийг нь цаашид санах нь үгүй.

43Хүн нүглүүдээ наманчилдаг эсэхийг та нар үүгээр нь мэдэж болно—болгоогтун, тэрээр тэдгээрийг хүлээж мөн орхих болно.

44Мөн эдүгээ, үнэнээр би өөрийн сүмийн үлдсэн ахлагчдын талаар хэлье, энэ нутагт өөрсдийн өвийг хүлээн авах тэр цаг хараахан ирээгүй байна, тэд үүнийг итгэлийн залбирлаар дамжуулан хүсэхээс бусдаар гагцхүү энэ нь тэдэнд Их Эзэнээс өгөгдөхөөс бусдаар тэдний хувьд олон жил болох вий.

45Учир нь, болгоогтун, тэд дэлхийн хязгааруудаас хүмүүсийг хамтад нь түрэх болно.

46Иймийн тул, өөрсдийгөө хамтад нь цуглуулагтун; мөн энэ нутагт үлдэхээр томилогдоогүй тэд эргэн тойрны бүс нутгуудад сайн мэдээг номлог; мөн түүний дараа тэд гэр орондоо эргэж ирэг.

47Замдаа тэд номлог, мөн бүх газарт үнэнийг гэрчлэн, мөн баячууд, дээдэс хийгээд дорд борчууд, мөн ядуусыг наманчлахад дуудаг.

48Мөн дэлхийн оршин суугчид наманчлахын хэрээр, тэд сүмүүдийг байгуулаг.

49Мөн Сионд газрууд худалдаж авах мөнгө хүлээн авахаар Огайо дахь сүмд сүмийн дуу хоолойгоор томилогдсон төлөөний хүн байг.

50Мөн, Сионы нутгийн тодорхойлолт хийгээд Бурханы тааллын тунхаглалыг энэ нь Сүнсээр түүнд мэдүүлэгдсэнээр тэрээр бичих ёстой хэмээх зарлигийг би өөрийн үйлчлэгч Сидней Ригдонд өгч байна;

51Мөн мөнгө олж авахын тулд, бишопт өөрт нь буюу төлөөнийх нь хүний гарт тавигдахын тулд түүнд сайн санагдсанаар, эсвээс түүний чиглүүлснээр Бурханы хүүхдүүдийн өв болгож газруудыг худалдаж авахын тулд захидал болон хандивын баримт бүх сүмд хүргэгдэх ёстой.

52Учир нь, болгоогтун, үнэнээр би та нарт хэлнэ, бүр улс орны энэ бүс нутгийг цаг нь болоход аль болох түргэнээр бүхэлд нь худалдаж авахын тулд шавь нар хийгээд хүмүүний үрс зүрх сэтгэлээ нээх ёстойг Их Эзэн хүсч байна.

53Болгоогтун, энэ нь мэргэн ухаан болой. Тэд үүнийг хийг, эс тэгвээс цус урсгалтаас өөрөөр тэд өвийг хүлээн авах нь үгүй.

54Мөн дахин, газар олж авагдахын хэрээр, Бурханы гэгээнтнүүдийн төлөө хөдөлмөрлөхийн тулд бүхий л төрлийн ажилчид энэ нутаг уруу урагш илгээгдэг.

55Эдгээр бүх зүйл эмх цэгцэд хийгдэг; мөн уг нутгуудын ажлын боломжууд бишоп буюу сүмийн төлөөний хүнээр үе үе мэдүүлэгдэж байг.

56Мөн цугларалтын ажил нь яаруу тэвдүүд ч, тэрчлэн зугталтад ч бүү байг; харин чуулганууд дээр сүмийн ахлагчдаар зөвлөлдсөнөөр, тэднийүе үе хүлээн авдаг мэдлэгийн дагуу энэ нь хийгдэг.

57Мөн миний үйлчлэгч Сидней Ригдон энэ нутгийг мөн ариун сүмийн газрыг Их Эзэнд ариулж мөн онцгойлон адислаг.

58Мөн чуулганы хуралдаан зарлагдаг; мөн үүний дараа миний үйлчлэгчид Сидней Ригдон мөн Бага Иосеф Смит, мөн тэрчлэн тэдэнтэй хамт Оливер Каудери, тэд өөрсдийнхөө нутагт, тэдэнд миний томилсон ажлын үлдсэнийг нь биелүүлэхийн тулд эргэж ирэг, мөн үлдсэн ажил нь чуулгануудаар чиглүүлэгдэх болно.

59Мэддэг, мөн хамгийн баттай итгэдэг тэрхүү зүйлийнхээ талаар замдаа гэрчлэхгүйгээр хэн ч энэ нутгаас эргэж бүү яваг.

60Зиба Петерсонд хүртээгдсэн тэрхүү зүйл нь түүнээс авагдаг; мөн бүхий л нүглүүдийнхээ төлөө хангалттай даруусгагдах хүртлээ тэрээр сүмд гишүүний үүргээ биелүүлэг, мөн өөрийнхөө гараар, ахан дүүстэй хамт хөдөлмөрлөг; учир нь тэрээр нүглүүдээ хүлээдэггүй, мөн тэрээр тэдгээрийг нуухыг боддог билээ.

61Энэ нутагт ирж буй, зарим нь бүр хэмжээлшгүй ихээр адислагдсан энэ сүмийн ахлагчдын үлдсэн нь, тэрчлэн энэ нутаг дээр чуулганыг зохион байгуулаг.

62Мөн миний үйлчлэгч Эдвард Партриж тэднээр зохион байгуулагдах уг чуулганыг чиглүүлэг.

63Мөн тэд тэрчлэн сайн мэдээг замдаа номлон, өөрсдөдөө илчлэгдсэнзүйлүүдийн талаар гэрчлэн, эргэж ирэг.

64Учир нь, үнэнээр, уг дуу хоолой энэ газраас бүх дэлхийд, мөн дэлхийн хязгааруудад очиж сайн мэдээг хүн болгонд, итгэгч тэднийг дагалддаг тэмдгүүдийн хамт номлогдох ёстой.

65Мөн болгоогтун Хүний Хүү ирэх болно. Амен.