Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 61

1831 оны наймдугаар сарын 12-нд Миссури мөрний эрэг, Макилвейны тохойд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:202–205). Көртланд уруу буцах замдаа, Бошиглогч болон арван ахлагч Миссури Мөрнийг уруудан завиар аялжээ. Аяллын гурав дахь өдөр олон аюул тулгарав. Ахлагч Виллям В.Фелпс, өдрийн цагаарх нэгэн үзэгдэлд, их усны гадаргуу дээр сүр хүчинд давхигч устгагчийг харжээ.

1–12, Их Эзэн их усан дээр олон устгалыг бий болгожээ; 13–22, Их ус нь Иоханаар зүхэгдэж, мөн түүний гадаргуу дээр устгагч аялдаг; 23–29, Их усанд зарлиглах хүч заримд нь буй; 30–35, Ахлагчид хоёр хоёроороо аялж мөн сайн мэдээг номлох ёстой; 36–39, Тэд Хүний Хүүгийн ирэлтэд бэлтгэх ёстой.

1БОЛГООГТУН, мөн бүх сүр хүч түүнд буй, үүрд мөнхөөс үүрд мөнхөд байдаг, бүр Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл болох түүний дуу хоолойг анхаарагтун.

2Болгоогтун, Ай энэ газарт цугларсан миний сүмийн ахлагчид та нар, нүглүүд тань эдүгээ та нарт өршөөгдсөн болой, учир нь Их Эзэн, бибээр нүглүүдийг өршөөдөг, мөн даруухан зүрхээр нүглүүдээ гэмшдэг тэдэнд нигүүлсэнгүй байдаг хэмээн үнэнээр ийн Их Эзэн та нарт хэлнэм;

3Гэвч хоёр талд оршин суугчид итгэлгүйд мөхөж буй үед миний ахлагчдын энэхүү нийт хамтлагийн хувьд их усан дээгүүр шаламгайлан урагш ахих нь шаардлагагүй бус гэдгийг үнэнээр би та нарт хэлж байна.

4Гэсэн хэдий ч, та нар гэрчилж болохын тулд би үүнийг зөвшөөрсөн болой; болгоогтун, их усан дээр олон аюул буй, мөн нэн ялангуяа үүнээс хойш бүр ч илүү буй;

5Учир нь, Их Эзэн бибээр уурандаа их усан дээр; тийм ээ, мөн ялангуяа эдгээр их усан дээр олон устгалыг бий болгосон бөлгөө;

6Гэсэн хэдий ч, бүх махбодь миний гарт буй, мөн та нарын дундах итгэлтэй тэр нь их усанд мөхөх нь үгүй бөлгөө.

7Иймийн тул, миний үйлчлэгч Сидней Гилберт мөн миний үйлчлэгч Виллям В.Фелпс нар өөрсдийнхөө даалгавар хийгээд ажил үүрэгт шуурхай байх нь зүйтэй бөлгөө.

8Гэсэн хэдий ч, та нар нэг байж болохын тулд, та нар ёс буст мөхөхгүй байж болохын тулд, та нар бүх нүглүүддээ гэсгээн цээрлүүлэгдэх хүртлээ, та нар салж явахыг чинь би үл зөвшөөрнө;

9Гэвч эдүгээ, та нар салж явах ёстой нь надад шаардлагатай байна, иймийн тул, миний үйлчлэгчид Сидней Гилберт, мөн Виллям В.Фелпс нар урьдах байдлаараа хос болж, мөн тэд ажил үүргээ биелүүлж болохын тулд аян замдаа яаруу гараг, мөн итгэлээр дамжуулан тэд даван туулах болно хэмээн үнэнээр би хэлж байна;

10Мөн итгэлтэй байхын хэрээр тэд хамгаалагдах болно, мөн Их Эзэн бибээр тэдэнтэй хамт байх болно.

11Мөн үлдэгсэд нь хувцаслахад шаардлагатай зүйлийг авагтун.

12Миний үйлчлэгч Сидней Гилберт шаардлагатай бус зүйлийг, та нарын зөвшөөрснөөр авч яваг.

13Мөн эдүгээ, болгоогтун, та нарын сайн сайхны тул эдгээр зүйлүүдийн талаар би та нарт нэг зарлиг өглөө; мөн Их Эзэн бибээр эрт дээр үеийн хүмүүсийн адилаар та нартай хэлэлцэх болно.

14Болгоогтун, Их Эзэн бибээр, эхлэлд их усыг адисалсан билээ; харин эцсийн өдрүүдэд, өөрийн үйлчлэгч Иоханы амаар би их усыг зүхсэн юм.

15Иймийн тул, аливаа махбодь их усан дээр аюулгүй байх тэрхүү өдрүүд ирэх болно.

16Мөн зүрх сэтгэлдээ цэх шулуун түүнээс өөр хэн ч Сионы нутаг уруу их усан дээгүүр өгсөн явж чадахгүй болой, ирэх өдрүүдэд энэ нь хэлэгдэх болно.

17Мөн Их Эзэн, бибээр эхлэлд уг нутгийг зүхсэнчлэн, мөн бүр эцсийн өдрүүдэд үүнийг, өөрийнх нь цаг үед, тэд дэлхийн сайн зүйлүүдийг хүртэж болохын тулд миний гэгээнтнүүд ашиглахын тулд адисалсан болой.

18Мөн эдүгээ би та нарт нэг зарлиг өгье, мөн би нэгд хэлснийгээ бүгдэд хэлдэг, тэд тэдгээрийн дээр аялалд ирэхгүйн тулд, тэдний итгэл мөхөж мөн тэд урхинд баригдахгүйн тулд эдүгээ их усны тухай та нар ахан дүүстээ урьдчилан сануулах болно;

19Их Эзэн, бибээр тунхагласан, мөн тэдгээрийн гадаргуу дээр устгагч аялдаг, мөн бибээр уг тогтоолыг цуцлах нь үгүй бөлгөө.

20Их Эзэн, бибээр өчигдөр та нарт ууртай байлаа, гэвч өнөөдөр миний уур гарлаа.

21Иймийн тул, өөрсдийнх нь талаар миний ярьсан тэд аян замдаа яаруу гараг—дахин би та нарт хэлнэ, тэд аян замдаа яаруу гараг.

22Мөн хэрэв тэд зорилгоо биелүүлэх аваас тэд арай хожуухан усаар буюу эсвээс газраар явна уу гэдэг нь надад хамаагүй хэрэг; үүнээс хойш тэдний шийдсэний дагуу энэ нь тэдэнд мэдүүлэгдэг.

23Мөн эдүгээ миний үйлчлэгчид Сидней Ригдон, Бага Иосеф Смит мөн Оливер Каудери нарын тухайд, энэ нь суваг дээгүүр гэртээ харих аялал биш байх аваас тэд их усан дээгүүр дахин бүү яваг; эсвээс өөр үгээр, хэрэв суваг дээр биш аваас, тэд аялахаар их усан дээр гарах ёсгүй.

24Болгоогтун, Их Эзэн, бибээр өөрийн гэгээнтнүүдийн аялалд зориулсан замыг өгсөн бөлгөө; мөн болгоогтун, энэ бол—тэд сувгийг орхисны дараа Сионы нутаг өөд аялж мөн өгсөн явахаар тэд зарлиг болгогдох үед газраар аялах тэрхүү зам болой;

25Мөн тэд замдаа майхнуудаа босгон, Израилын хүүхдүүдийн адилаар үйлдэх ёстой.

26Мөн, болгоогтун, энэхүү зарлигийг та нар бүх ах дүүстээ өгөх ёстой.

27Гэсэн хэдий ч, их усанд зарлиглах хүч өгөгдсөн түүнд, түүний бүх замуудыг мэдэх нь Сүнсээр түүнд өгөгдсөн ажгуу;

28Иймийн тул, газар дээр ч байна уу эсвээс их усан дээр ч байна уу, үүнээс хойш үйлдэх нь надад үлдэхийн адилаар амьд Бурханы Сүнс түүнд зарлигласны дагуу тэрбээр үйлдэг.

29Мөн гэгээнтнүүдэд зориулсан чиглэл буюу гэгээнтнүүд аялахад Их Эзэний зам буудал байх арга зам та нарт өгөгдсөн буй.

30Мөн дахин, миний үйлчлэгчид Сидней Ригдон, Бага Иосеф Смит, мөн Оливер Каудери нар Цинцинатид очих хүртлээ ёс бусчуудын цугларалтууд дээр амаа нээх ёсгүй бөлгөө;

31Мөн тэрхүү газарт тэд тэр хүмүүсийн эсрэг, Бурханд, тийм ээ, устгалд яггүй сайн боловсорсон хүмүүс, тэдний ёс бусын эсрэг уур нь дүрэлзсэн түүнд дуу хоолойгоо өргөх ёстой.

32Мөн тэндээс ах дүүсийнхээ цугларалтуудын тулд тэд аялаг, учир нь тэдний хөдөлмөрүүд ёс бусчуудын цугларалтуудын дундахаас тэдний дунд эдүгээ бүр илүү хүсэгдэж буй ажгуу.

33Мөн эдүгээ, үлдэгсдийн тухайд, тэд ёс бусчуудын цугларалтуудын дунд аялж мөн энэ нь өгөгдөхийн хэрээр үгийг тунхаглаг;

34Мөн тэд үүнийг үйлдэхийн хэрээр тэд өмсгөлүүдээ ангижруулах болно, мөн тэд миний өмнө толбогүй байх болно.

35Мөн тэд хамтаараа эсвээс тэдэнд сайн санагдсанаар хоёр хоёроороо аялаг, гагцхүү миний үйлчлэгч Рейнолдс Кахун, миний таалалд нийцдэг, миний үйлчлэгч Самуел Х.Смит нар гэр рүүгээ эргэж явах хүртлээ бүү салаг, мөн энэ нь надад орших мэргэн зорилгын учир бөлгөө.

36Мөн эдүгээ, би нэгд хэлснээ бүгдэд хэлдэг гэдгийг үнэнээр би та нарт хэлдэг, зоригтой байгтун, бяцхан хүүхдүүд минь; учир нь бибээр та нарын дунд байна, мөн бибээр та нарыг орхих нь үгүй;

37Мөн та нар өөрсдийгөө миний өмнө даруусгахын хэрээр, хаант улсын адислалууд та нарынх бөлгөө.

38Хормойгоо шууж мөн Хүний Хүүгийн ирэлтийг хүлээн сонор сэргэг мөн хэрсүү байгтун, учир нь тэрбээр та нарын санаагүй цагт ирэх буюу.

39Та нар уруу таталтанд орохгүйн тулд, амьд буюу нас барсан алин ч болов та нар түүний ирэлтийн өдрийг тэсэн гарч болохын тулд, ямагт залбирагтун. Бүр тийм буюу. Амен.