Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 63

1831 оны наймдугаар сарын сүүлчээр Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:206–211). Бошиглогч, Сидней Ригдон мөн Оливер Каудери нар Миссури уруу хийсэн айлчлалаасаа Көртландад наймдугаар сарын 27-нд буцаж иржээ. Энэхүү илчлэлтийн цэдгийн оршилд Бошиглогч бичихдээ, “Сүмийн энэхүү нялх балчир үед, бидний авралд хамаарах аливаа арга замын сэдэв болгоноор Их Эзэний үгийг олж авах нь агуу их хүсэл эрмэлзэл байлаа; мөн Сионы нутаг эдүгээ нэн их ач холбогдол бүхий материаллаг зүйл болсныг харгалзан, Гэгээнтнүүдийн цугларалт, мөн газар худалдаж авах хийгээд бусад асуудлын талаар нэмэлт мэдээллийг Их Эзэнээс би хүссэн билээ” гэжээ (History of the Church, 1:207).

1–6, Хилэгнэлийн өдөр ёс бусчууд дээр тохиох болно; 7–12, Тэмдгүүд итгэлээр ирдэг болой; 13–19, Зүрх сэтгэлдээ садарлагчид итгэлийг үгүйсгэх бөгөөд галт нууранд хаягдах болно; 20, Итгэлтнүүд өөрчлөгдсөн дэлхий дээр өв хүлээн авах болно; 21, Өөрчлөлтийн Уулан дээрх үйл явдлуудын бүрэн шастир хараахан илчлэгдээгүй бөлгөө; 22–23, Дуулгавартнууд хаант улсын нууцуудыг хүлээн авдаг ажгуу; 24–31, Сионд өмч хөрөнгө худалдан авагдах ёстой; 32–35, Их Эзэн дайнуудыг тогтоодог мөн ёс бусчууд ёс бусчуудыгаа хөнөөдөг 36–48, Гэгээнтнүүд Сионд цугларч мөн үүнийг барих мөнгөөр хангах ёстой; 49–54, Хоёрдахь Ирэлтэд, Амилуулалтад, мөн Мянганы туршид адислалууд итгэлтнүүдэд амлагдсан билээ; 55–58, Энэ бол сэрэмжлүүлгийн өдөр болой; 59–66, Үүнийг эрх мэдэлгүйгээр хэрэглэдэг тэднээр ИхЭзэний нэр хоосонд аваачигддаг бөлгөө.

1АНХААРАГТУН, Ай хүмүүс та нар, мөн зүрх сэтгэлээ нээж мөн холоос чих тавигтун; мөн дуулагтун; өөрсдийгөө Их Эзэний хүмүүс хэмээн дууддаг та нар, мөн Их Эзэний үг хийгээд өөрсдийнхөө талаарх түүний тааллыг сонсогтун;

2Тийм ээ, үнэнээр би хэлнэ, ёс бусчууд хийгээд эсэргүүцэгчдийн эсрэг уур нь дүрэлзэж буй түүний үгийг сонсогтун.

3Бүр тэднийгавахыг хүсдэг тэрээр тэднийг авах түүнийг, мөн амьдралд хамгаалах тэднийг, амьдралд хамгаалах түүнийг буюу.

4Өөрийн таалал хийгээд таашаалаар байгуулдаг түүнийг; мөн хүссэн үедээ устгадаг, мөн бодгалийг доош нь тамд хаяж чадах түүнийг буюу.

5Болгоогтун, Их Эзэн бибээр дуу хоолойгоо илэрхийллээ, мөн энэ нь дуулгавартай дагагдах болно.

6Иймийн тул, үнэнээр би хэлнэ, ёс бусчууд анхаараг, мөн эсэргүүцэгчид эмээж мөн дагжин чичрэг; мөн үл итгэгчид уруулаа хамхиг, учир нь хилэгнэлийн өдөр тэдэн дээр хуй салхи мэт ирэх болно, мөн намайг Бурхан гэдгийг бүх махан бодь мэдэх болно.

7Мөн тэмдгүүдийг эрэлхийлдэг тэрээр тэмдгүүдийг харах болно, гэвч авралд биш бөлгөө.

8Үнэнээр, би та нарт хэлнэ, тэмдгүүдийг эрэлхийлдэг тэд та нарын дунд буй, мөн иймүүд нь бүр эхлэлээс байгаа бөлгөө;

9Гэвч, болгоогтун, итгэл тэмдгүүдээр ирдэггүй, харин итгэдэг тэднийг тэмдгүүд дагалддаг буюу.

10Тийм ээ, тэмдэг нь хүмүүний хүсэл зоригоор ч бус, бас тэдний хүсэл эрмэлзлэлээр ч бус, харин Бурханы тааллаар, итгэлээр ирдэг авай.

11Тийм ээ, тэмдгүүд итгэлээр хүчирхэг ажлуудад ирдэг бөлгөө, учир нь итгэлгүйгээр хүмүүн Бурханд таалагдах нь үгүй; мөн Бурхан түүнд уурласан тэрээр таалагдах нь үгүй; иймийн тул, тэрээр тэмдгүүдийг иймүүдэд үзүүлэх нь үгүй, гагцхүү хилэгнэлд тэдний зэмлэлийг буюу.

12Иймийн тул, миний алдар суугийн төлөө хүмүүний сайн сайхны төлөө бус, итгэлийн төлөө тэмдгүүд хийгээд гайхалтай зүйлүүдийг эрэлхийлдэг байсан та нарын дундах тэднийг Их Эзэн бибээр үл таалдаг бөлгөө.

13Гэсэн хэдий ч, би зарлигуудыг өгдөг, мөн олон нь миний зарлигуудаас нүүр буруулж мөн тэдгээрийг сахьдаггүй байв.

14Та нарын дунд садарлагч эрчүүд мөн садарлагч эмс байлаа; тэдний зарим нь та нараас нүүр буруулсан билээ, мөн бусад нь та нартай хамт үлдсэн, тэд үүнээс хойш илчлэгдэх болно.

15Шүүлт тэдэн дээр занга лугаа адил ирэхийн учир иймүүд нь болгоомжилж мөн үтэр түргэн наманчлаг, мөн тэдний тэнэглэл илэрхийлэгдэх болно, мөн хүмүүсийн нүдэнд тэдний ажлууд тэднийг дагалдах болно.

16Мөн би өмнө нь хэлсэнчлэн, үнэнээр би та нарт хэлнэ, эмэгтэй хүнийг тачаангуйгаар харах тэрээр, эсвээс хэрэв хэн нэг нь зүрх сэтгэлдээ садар самууныг үйлдэх аваас, тэдэнд Сүнс байх нь үгүй, харин тэд итгэлийг үгүйсгэж мөн эмээх болно.

17Иймийн тул, эмээгчид мөн үл итгэгчид мөн бүх худал хэлэгчид мөн худал хэлэхэд дуртай хийгээд худал хэлдэг хэн ч гэсэн, мөн завхай хүмүүс, мөн мэрэгтөлөгчид, хоёр дахь үхэл болох гал болон хүхрээр авалцан шатагч тэрхүү нууранд өөрсдийн хувьтай байх болно гэдгийг Их Эзэн бибээр хэлсэн билээ.

18Анхны амилуулалтад тэд хувьгүй байх болно гэдгийг үнэнээр би хэлдэг.

19Мөн эдүгээ болгоогтун, эдгээр зүйлүүд та нарын дунд байгаа учраас та нар зөвтгөгдөх нь үгүй гэдгийг Их Эзэн бибээр та нарт хэлдэг.

20Гэсэн хэдий ч, итгэлд тэсвэрлэж мөн миний тааллыг биелүүлдэг тэрээр, мөнхүү тэрээр дийлэх болно, мөн өөрчлөлтийн өдөр ирэхэд дэлхий дээр өв хүлээн авах болно;

21Бүр миний төлөөлөгчдөд уулан дээр үзүүлэгдсэн тэрхүү загварын дагуу дэлхий өөрчлөгдөхөд буюу; үүний шастирын бүрэн байдлыг та нар хараахан хүлээн аваагүй байгаа билээ.

22Мөн эдүгээ, бибээр өөрийн тааллыг та нарт мэдүүлэх болно хэмээн би та нарт хэлсэн учраас, болгоогтун, би үүнийг та нарт зарлигийн бус замаар мэдүүлэх болно гэдгийг үнэнээр би та нарт хэлж байна, учир нь миний зарлигуудыг анхааралтай дагадаггүй тэд олон буй.

23Гэвч миний зарлигуудыг сахьдаг түүнд бибээр хаант улсынхаа нууцуудыг өгнө, мөн мөнхүү эдгээр нь үүрдийн амьдрал уруу урсагч амьд усны худаг түүнд байх болно.

24Мөн эдүгээ, болгоогтун, өвчин тахал авчрах самуун байхгүйн тулд Сионы нутаг уруу тэд өөрсдийгөө яаралгүйгээр цуглуулах нь та нарын Бурхан Их Эзэний, гэгээнтнүүдийнхээ талаарх таалал юм.

25Болгоогтун, Сионы нутгийг—Их Эзэн бибээр үүнийг гартаа барьж байдаг;

26Гэсэн хэдий ч, Их Эзэн бибээр, Цезарийн зүйлүүдийг Цезарьт нь өгдөг билээ.

27Иймийн тул, та нар дэлхийн давуу байдалтай болж болохын тулд, дэлхийд эрхтэй байж болохын тулд, тэд ууранд өдөөн хатгагдахгүй байж болохын тулд та нар газрууд худалдаж авах ёстой хэмээн Их Эзэн бибээр хүснэ.

28Учир нь Сатан та нарын эсрэг уурлуулахаар мөн цус урсгахаар тэдний зүрх сэтгэлд үүнийг тавьдаг билээ.

29Иймийн тул, Сионы нутаг нь худалдан авагдах буюу цусаар бус аваас олдох нь үгүй, эс бөгөөстэнд та нарын өв гэж байх нь үгүй.

30Мөн хэрэв худалдан авалтаар бол, болгоогтун адислагдсан болойта нар;

31Мөн хэрэв цусаар бол, цус урсгах нь та нарт хориглогдсоны учир, харагтун, дайснууд чинь та нарын дээр байна, мөн та нар хотоос хотод, синагогоос синагогт хавчигдан мөрдөгдсөөр байх болно, мөн харин цөөхөн хэд нь өв хүлээн авахаар үлдэх болно.

32Их Эзэн бибээр ёс бусчуудад уурлаж байна; бибээр Сүнсээ дэлхийн оршин суугчдаас хол байлгаж байна.

33Бибээр уур хилэгнэлдээ зэвүүцлээ мөн дэлхийн гадаргуу дээрх дайнуудыг тогтоолоо, мөн ёс бусчууд ёс бусчуудыгаа хөнөөх болно, мөн айдас хүн болгон дээр ирэх болно;

34Мөн гэгээнтнүүд тэрчлэн арай ядан зугтаах болно; гэсэн хэдий ч, Их Эзэн бибээр тэдэнтэй хамт байна, мөн Эцэгийнхээ дэргэдээс тэнгэрт бууж ирэх болно мөн унтаршгүй галаар ёс бусчуудыг залгих болно.

35Мөн болгоогтун, энэ нь хараахан болоогүй ч, ойрхон мөн ойрхон байна.

36Иймийн тул, Их Эзэн бибээр, үүнийг хараад дэлхийн гадаргуу дээр эдгээр бүх зүйлийг тогтоолоо, миний гэгээнтнүүд Сионы нутаг дээр цугларахыг би хүснэ;

37Мөн хүн болгон зөв шударга ёсыг гартаа мөн итгэл бүхий байдлыг бүсэндээ авч, мөн дэлхийн оршин суугчдад сэрэмжлүүлэх дуу хоолойгоо өргөхийн тулд буюу; мөн ёс бусчууд дээр эзгүйрэл тохиох болно гэдгийг үгээр мөн зугталтаар аль алинаар нь тунхаглагтун.

38Иймийн тул, Көртландад энэ фермд оршин суух миний шавь нар материаллаг асуудлуудаа зохицуулаг.

39Тэрээр ирэх хавар Сионы нутаг уруу намайг тэдэнд зарлиглах хүртэл явахгүй байхын тулд, бибээр өөртөө нөөцлөх тэднээс бусад, үүний нүүрэн дээр оршин суух тэдэнтэй хамт хийх аян замдаа бэлтгэгдэж болохын тулд үүний төлөө санаа тавьдаг, миний үйлчлэгч Тит Биллингс уг нутгийг мэдэн зохицуулаг.

40Мөн өгч чадах бүх мөнгө нь, энэ нь их буюу бага байх нь надад хамаагүй, Сионы нутаг уруу хүлээн авахаар миний томилсон тэдэнд илгээгдэг.

41Болгоогтун, Их Эзэн бибээр, Сионы нутаг уруу явах тэднийг, мөн миний шавь нараас үлдэх тэднийг тэрээр Сүнсээр ялган таниж чадах хүчийг өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитэд өгөх болно.

42Миний үйлчлэгч Ньюел К.Витней дэлгүүрээ, эсвээс өөрөөр хэлбэл, тэрхүү дэлгүүрийг түр хугацаагаар үлдээг.

43Гэсэн хэдий ч, өөрийн гаргаж чадах бүх мөнгийг, Сионы нутаг уруу илгээгдэхийн тулд тэрээр гаргаг.

44Болгоогтун, эдгээр зүйлүүд түүний өөрийнх нь гарт буй, тэрээр мэргэн ухааны дагуу үйлдэг.

45Үнэнээр бибээр хэлнэ, үлдэх тэдгээр шавь нарт тэрээр төлөөний хүнээр томилогдог, мөн тэрээр энэ хүчинд томилогдог;

46Мөн эдүгээ эдгээр зүйлүүдийг тэдэнд тайлбарлан миний үйлчлэгч Оливер Каудерийн хамт сүмүүдээр үтэр түргэн айлчлагтун. Болгоогтун, бүр миний чиглүүлснээр мөнгө олж авах нь, энэ нь миний таалал болой.

47Итгэлтэй хийгээд тэсвэрлэдэг тэрээр дэлхийг дийлэх болно.

48Сионы нутаг уруу сан хөмрөгийг илгээх тэрээр энэ дэлхийд өв хүлээж авах болно, мөн түүний ажлууд мөн тэрчлэн ирэх дэлхий дэх шагнал түүнийг дагалдах болно.

49Тийм ээ, Их Эзэнд талийгаач болсон нас барагсадүүнээс хойш, Их Эзэнийг ирэх хүртэл адислагдсан болой, мөн хуучин зүйлүүд алга болох болно, мөн бүх зүйл шинэ болно, тэд нас барагсдаас босч ирэх болно, мөн дараа нь нас нөгчихгүй байх болно, мөн Их Эзэний өмнө, тэрхүү ариун хотод өв хүлээн авах болно.

50Мөн Их Эзэнийг ирэхэд амьдарч байх, мөн итгэлээ хадгалсаар байх тэр нь, адислагдсан болой тэрээр; гэсэн хэдий ч, хүмүүний насанд тэрээр нас нөгчих нь түүнд өгөгдсөн бөлгөө.

51Иймийн тул, хүүхдүүд өтлөх хүртлээ өсөх болно; настай хүмүүс нас нөгчих болно; гэвч тэд тоосонд нойрсох нь үгүй, харин тэд нүд ирмэх зуур өөрчлөгдөх болно.

52Иймийн тул, энэхүү зорилгын учир нас барагсдын амилуулалтыг төлөөлөгчид дэлхийд номлосон бөлгөө.

53Эдгээр зүйлүүд бол та нарын эрж хайх ёстой тэрхүү зүйлүүд болой; мөн, Их Эзэний маягаар ярихул, эдүгээ тэдгээр нь ойрхон байна, мөн ирэх цагт, бүр Хүний Хүүгийн ирэлтийн тэр өдөрт буюу.

54Мөн тэр цагийг хүртэл мэргэдийн дунд мунхаг онгон охид байх болно; мөн тэр цагт зөв шударгыг үйлдэгчид хийгээд ёс бусчууд бүрэн салан тусгаарлах нь тохионо; мөн тэрхүү өдөр ёс бусчуудыг суга татан мөн тэднийг унтаршгүй галд хаяхаар тэнгэр элчүүдээ илгээх болно би.

55Мөн эдүгээ болгоогтун, үнэнээр би та нарт хэлнэ, Их Эзэн миний таалалд миний үйлчлэгч Сидней Ригдон үл нийцэх бөлгөө; тэрээр зүрх сэтгэлдээ өөрийгөө өргөмжлөх болой, мөн зөвлөгөөг хүлээн авсангүй, харин Сүнсийг гомдоосон билээ;

56Иймийн тул, түүний бичсэн нь Их Эзэнд хүлээн зөвшөөрөгдөшгүй юм, мөн тэрээр өөр нэгийг хийх болно; мөн хэрэв Их Эзэн үл хүлээн авбаас, болгоогтун, тэрээр миний томилсон тэрхүү албан тушаалд цаашид үүргээ биелүүлэх нь үгүй.

57Мөн дахин, үнэнээр би та нарт хэлнэ, нүгэлтнүүдэд наманчлахыг номхон дөлгөөн байдалд сэрэмжлүүлэхийг зүрх сэтгэлдээ хүсдэг тэд энэхүү хүчинд томилогдог.

58Учир нь энэ бол сэрэмжлүүлгийн өдөр, мөн олон үгийн өдөр биш бөлгөө. Учир нь Их Эзэн бибээр эцсийн өдрүүдэд доромжлуулахгүй.

59Болгоогтун, бибээр дээрээс болой, мөн миний сүр хүч доор оршдог. Бибээр бүхнээс дээгүүр, мөн бүхэнд мөн бүхнээр дамжин мөн бүх зүйлийг эрж хайдаг бөлгөө, мөн бүх зүйл надад захирагдах тэрхүү өдөр ирэх болно.

60Болгоогтун, би бол Альфа ба Омега, бүр Есүс Христ.

61Иймийн тул, миний нэрийг уруулдаа хэрхэн авахад бүх хүмүүн болгоомжлог—

62Учрыг болгоогтун, энэхүү зэмлэл дор байх тэд Их Эзэний нэрийг хэрэглэх тэд, мөн үүнийг эрх мэдэлгүйгээр дэмий хоосон хэрэглэх тэд олон буйг үнэнээр би хэлнэ.

63Иймийн тул, сүм нүглүүдээсээ наманчлаг, мөн Их Эзэн бибээр тэднийг эзэмших болно; эс бөгөөс тэд тусгаарлагдах болно.

64Дээрээс ирдэг тэр нь ариун нандин бөлгөө, мөн болгоомжтойгоор мөн Сүнсний өдөөлтөөр яригддаг байх ёстой, мөн үүнд буруушаалт гэж үгүй, мөн та нар Сүнсийг залбирлаар дамжуулан хүлээн авах болно; иймийн тул, үүнгүйгээр буруушаалт тэнд үлддэг бөлгөө.

65Миний үйлчлэгчид, Бага Иосеф Смит, Сидней Ригдон хоёр залбирлаар дамжуулан Сүнсээр тэд заалгуулдгийн дагуу, тэд гэр орныг эрэлхийлэг.

66Үлэмж илүү мөн мөнхийн бүрэн дүүрэн алдар сууг хүлээн авч болохын тулд иймүүд нь эдгээр зүйлүүдийг тэвчээрээр дамжин дийлэхэд үлдэх болой, эс бөгөөс, илүү их буруушаалт буюу. Амен.