Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 67

1831 оны арваннэгдүгээр сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:224–225). Энэ үйл явдал тусгай чуулганых байв, мөн Их Эзэнээс аль хэдийн хүлээн авсан илчлэлтийг хэвлэх явдлыг авч хэлэлцсэн бөгөөд ажилдаа орж байлаа (хэсэг 1-ийн толгой гарчгийг үз). В.В.Фелпс тэдгээрийг Зарлигуудын Ном болгон хэвлэх байсан Индепенденст илчлэлтийн гар бичмэлүүдийг Оливер Каудери, Жон Витмер хоёр авчрах ёстой байв. Ах нараас олон нь тэдэн дээр юүлэгдсэн Ариун Сүнсээр гэрчлэгдсэнээр илчлэлтийг дараа нь эмхтгэл болгон нийтлэх нь яах аргагүй зөв хэмээх чин сэтгэлийн гэрчлэлтэй байлаа. Хэсэг 1 хэмээх тэрхүү илчлэлтийг би хүлээн авсны дараа илчлэлтэд хэрэглэсэн хэлний талаар зарим нэг сөрөг яриа гарсан хэмээн Бошиглогч тэмдэглэсэн байдаг. Уг илчлэлт дор оршвой.

1–3, Их Эзэн өөрийн ахлагчдын залбирлуудыг сонсож мөн харж хамгаалдаг болой; 4–9, Хамгийн мэргэн хүн өөрийнх нь илчлэлтийн хамгийн багыг нь хуулбарлахаар хичээхийг тэрээр урьдаг; 10–14, Итгэлтэй ахлагчид Сүнсээр амьдруулагдаж мөн Бурханы нүүрийг харах болно.

1БОЛГООГТУН, мөн анхаарагтун, өөрсдийгөө хамтад нь цуглуулсан, залбирлуудыг нь бибээр сонссон, зүрх сэтгэлийг нь бибээр мэдэх, мөн хүслүүд нь миний өмнө ирсэн, Ай миний сүмийн ахлагчид та нар.

2Болгоогтун, мөн харагтун, миний мэлмий та нар дээр байна, мөн тэнгэр хийгээд газар миний гарт байна, мөн өгөгдөх үүрд мөнхийн баялгууд нь минийх болой.

3Та нарт өргөсөн адислалыг та нар хүлээн авах ёстой гэдэгт та нар итгэхийг хичээлээ; гэвч болгоогтун, та нарын зүрх сэтгэлд айдсууд байсныг би та нарт үнэнээр хэлнэ, мөн үнэнээр, энэ бол та нар хүлээж аваагүйн шалтгаан бөлгөө.

4Мөн эдүгээ, та нарын өмнө тавигдсан эдгээр зарлигуудын үнэний тухай гэрчлэлийг Их Эзэн бибээр та нарт өгч байна.

5Та нарын нүд миний үйлчлэгч Бага Иосеф Смит дээр байсаар байна, мөн та нар түүний хэлийг мэддэг боллоо, мөн түүний төгс бишийг та нар мэддэг боллоо; мөн та нар түүний хэлнээс илүү дээр илэрхийлж болох мэдлэгийг зүрх сэтгэлдээ та нар эрэлхийлэх боллоо; үүнийг та нар тэрчлэн мэдэх бөлгөө.

6Эдүгээ, Зарлигуудын Номноос, бүр тэдгээрийн дундаас хамгийн багыг нь эрэлхийлэгтүн та нар, мөн та нарын дунд хамгийн мэргэн нь болох түүнийг томилогтун;

7Эсвээс, хэрэв үүнтэй адил нэгийг хийх хэн нэгэн нь та нарын дунд байх аваас, тэгвэл эдгээрийг үнэн гэдгийг та нар мэдэх нь үгүй хэмээн хэлэхэд та нар зөвтгөгдөх болой;

8Гэвч хэрэв та нар нэгийг нь үүнтэй адил хийж үл чадах аваас, хэрэв та нар тэдгээрийг үнэн хэмээн үл гэрчилбээс, та нар буруушаалт дор байх бөлгөө.

9Учир нь тэдгээрт зөв шударга бус зүйл үгүй гэдгийг та нар мэдэх бөлгөө, мөн зөв шударга нь дээрээс доош, гэрлүүдийн Эцэгээс ирдэг билээ.

10Мөн дахин, энэ нь та нарын онцгой боломж гэдгийг үнэнээр би та нарт хэлнэ, мөн та нар өөрсдийгөө атаа жөтөө хийгээд айдсаас ангид байлгаж мөн өөрсдийгөө миний өмнө даруусгахын хэрээр энэхүү тохинуулалд томилогдсон та нар хөшиг урагдаж мөн намайг харж намайг байдаг гэдгийг зуурдын ч биш, бас эгэл ч биш, харин сүнслэг оюунаар мэдэх болно хэмээх амлалтыг би та нарт өгч байна, учир нь та нар хангалттай даруу биш байна.

11Учир нь ямар ч үед Бурханы Сүнсээр амьдруулагдахаас бусдаар Бурханыг махан бодид харсан ямар ч хүмүүн үгүй бөлгөө.

12Бас ямар ч эгэл хүмүүн зуурдын оюунтайгаар Бурханы оршихуйг тэсч чадах нь үгүй.

13Эдүгээ та нар Бурханы оршихуйд ч, мөн тэнгэр элчүүдийн тохинуулалд ч тэсч чадах нь үгүй; иймийн тул, та нар төгөлдөржих хүртлээ тэвчээрт үргэлжлүүл.

14Оюун тань бүү эргэг; мөн та нар зохистой байхад миний өөрийн тогтоосон цагт, миний үйлчлэгч Бага Иосеф Смитийн гараар та нар дээр хүртээгдсэн тэрнийг та нар харж мөн мэдэх болно. Амен.