Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 68

1831 оны арваннэгдүгээр сард Огайогийн Хайрамд Оорсон Хайд, Лук С.Жонсон, Лайман И.Жонсон мөн Виллям Э.МакЛелин нарын хүсэлтээр Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:127-129). Энэхүү илчлэлт нь хэдийгээр нэр дурдсан ахлагчдын талаарх Их Эзэний оюун мэдүүлэгдсэн даруухан залбирлын хариуд өгөгдсөн хэдий ч, агуулгын ихэнх нь нийт Сүмд хамаатай юм.

1–5, Ахлагчдын үгс Ариун Сүнсээр урагш хөдөлгөгдөхөд судар болдог; 6–12, Ахлагчид номлож мөн баптисм хүртээх ёстой, мөн тэмдгүүд үнэн итгэгчдийг дагалдах болно; 13–24, Аароны хөвгүүдийн дундаас ууган нь Тэргүүн Зөвлөлийн удирдлага дор Тэргүүлэх бишопоор (энэ нь ерөнхийлөгчийн зөвлөлийн түлхүүрүүдийг бишопын хувьд атгах явдал мөн) үйлчилж болно; 25–28, Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээг заахаар зарлигдуулав; 29–35, Гэгээнтнүүд Хүндэтгэлийн өдрийг чанд мөрдөж, шаргуу хөдөлмөрлөн, мөн залбирдаг байх ёстой.

1МИНИЙ үйлчлэгч Оорсон Хайд, түүний томилолтоор үүрдийн сайн мэдээг хүмүүсээс хүмүүст мөн нутгаас нутагт, ёс бусчуудын цугларалтуудад, тэдний синагогуудад тунхаглан, тэдэнтэй хэлэлцэн мөн бүх судрыг ухуулахаар амьд Бурханы Сүнсээр дуудагдсан байв.

2Мөн болгоогтун, мөн харагтун, урагш одох нь үүрэг даалгавар болж тэдэнд өгөгдсөн, энэхүү санваарт томилогдсон бүгдэд энэ нь үлгэр жишээ болох ажгуу—

3Мөн тэд Ариун Сүнсээр урагш хөдөлгөгдөх лугаа адил ярихын тулд энэ нь тэдэнд үлгэр жишээ болох бөлгөө.

4Мөн Ариун Сүнсээр урагш хөдөлгөгдөх тэд юуг ч ярилаа гэсэн судар байх болно, Их Эзэний таалал байх болно, Их Эзэний оюун байх болно, Их Эзэний үг байх болно, Их Эзэний дуу хоолой байх болно, мөн аврал дахь Бурханы сүр хүч буюу.

5Болгоогтун, энэ бол та нарт өгсөн Их Эзэний амлалт юм, Ай үйлчлэгчид минь.

6Иймийн тул, зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн та нарын дэргэд зогсч байх болно; мөн та нар миний тухай бүр Есүс Христийг, би бол амьд Бурханы Хүү, би байсныг, би байгааг, би байх болно гэдгийг гэрчлэх ёстой.

7Энэ бол миний үйлчлэгч Оорсон Хайд чамд, мөн тэрчлэн миний үйлчлэгч Лук Жонсонд, мөн миний үйлчлэгч Лайман Жонсонд, мөн миний үйлчлэгч Виллям Э.МакЛелинд, мөн миний сүмийн бүх итгэлтэй ахлагчдад хэлсэн Их Эзэний үг болой—

8Та нарт миний өгсөн тэрхүү эрх мэдэлд үйлдэн, Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээн та нар бүх дэлхий уруу явагтун, сайн мэдээг хүн болгонд номлогтун.

9Мөн итгэдэг хийгээд баптисм хүртсэн тэр нь аврагдах болно, мөн итгэдэггүй тэр нь яллагдах болно.

10Мөн итгэдэг тэр нь дагалдагч тэмдгүүдээр, бүр энэ нь бичигдсэнчлэн, адислагдах болно.

11Мөн цаг үеийн тэмдгүүдийг, мөн Хүний Хүүгийн Ирэлтийн тэмдгүүдийг мэдэх нь чамд өгөгдөх болно;

12Мөн Эцэгийн гэрчлэх болгоны тухайд, тэднийг мөнх амьдралд тамгалах хүч чамд өгөгдөх болно. Амен.

13Мөн эдүгээ, гэрээнүүд хийгээд зарлигуудад нэмэлт болох зүйлүүдийн тухайд, тэдгээр нь эдгээр болой—

14Тэдгээр нь Их Эзэний тогтоосон цагт үүнээс хойш үлдэх бөлгөө; бүр эхнийхийн дагуу тохинуулахаар, бусад бишопууд сүмд онцгойлон адислагдах ёстой;

15Иймийн тул тэд зохистой дээд санваартнууд байх ёстой, мөн тэд Аароны шууд удам биш аваас тэд Мелкезедек санваартны Тэргүүн Зөвлөлөөр томилогдох ёстой.

16Мөн хэрэв тэд Аароны шууд удам байх аваас, хэрэв тэд Аароны хөвгүүдийн дунд ууган нь байх аваас тэд бишопын зөвлөлд хууль ёсны эрхтэй бөлгөө;

17Учир нь ууганууд нь энэ санваарт ерөнхийлөгчийн зөвлөлийн эрхийг мөн үүний түлхүүрүүд буюу эрх мэдлийг атгадаг.

18Энэхүү албан тушаалд, тэрээр Аароны шууд удам ба ууган нь биш байх аваас энэ санваарын түлхүүрүүдийг атгах хууль ёсны эрх нь ямар ч хүмүүнд үгүй бөлгөө.

19Гэвч, Мелкизедек санваарын дээд санваартан нь бишопын албан тушаалд түүний гүйцэтгэж болох бүх доод албан тушаалуудад албан үүрэг гүйцэтгэх эрх мэдэлтэй учраас Аароны шууд удам байхгүй үед тэрээр Мелкизедек саваартны Тэргүүн Зөвлөлийн гарын дор энэхүү хүчинд дуудагдан мөн онцгойлон адислагдаж мөн томилогдож болно.

20Мөн тэрчлэн Аароны шууд удам энэхүү Ерөнхийлөгчийн зөвлөлөөр товлогдсон, мөн зохистой мөн тослон томилсон мөн энэхүү Ерөнхийлөгчийн зөвлөлийн гарын дор томилогдох ёстой, эс тэгвээс тэд өөрсдийн санваарт албан үүрэг гүйцэтгэх хууль ёсны эрх мэдэлгүй бөлгөө.

21Гэвч, эцгээс хүүд залгамжлан ирсэн тэдний санваарын эрхийн талаарх тогтоолын ариун журмаар бол, хэрэв тэд ямар ч үед удам угсаагаа нотолж чадах аваас, эсвээс дээр нэрлэгдсэн Ерөнхийлөгчийн зөвлөлийн гарын дор Их Эзэнээс илчлэлт хүлээн авах замаар үүнийг тодорхой болгосноор, тэд өөрсдийн томилолтыг хүсч болно.

22Мөн дахин, энэхүү тохинууллын тулд онцгойлон адислагдах бишоп буюу дээд санваартан нь сүмийн Тэргүүн Зөвлөлийн өмнө байхаас бусдаар аливаа гэмт хэрэгт шүүгдэх буюу буруушаагдах ёсгүй;

23Мөн тэрээр энэхүү Ерөнхийлөгчийн зөвлөлийн өмнө эргэлзээтэй байх аргагүй гэрчлэлээр гэмтэй нь мэдэгдсэн байхын хэрээр тэрээр буруушаагдах ёстой;

24Мөн хэрэв тэрээр наманчлах аваас тэрээр сүмийн гэрээнүүд хийгээд зарлигуудын дагуу өршөөгдөх болно.

25Мөн дахин, Сионд эсвээс түүний зохион байгуулагдсан аль ч гадаснуудад эцэг эхчүүд хүүхдүүдтэй байхын хэрээр, тэдэнд наманчлалын сургаал амьд Бурханы Хүү Христэд итгэх итгэл хийгээд баптисм хүртээх мөн гар тавилтаар ирдэг Ариун Сүнсний бэлгийг ойлгохыг тэд заадаггүй бол, найман нас хүрэхэд, уг нүгэл эцэг эхчүүдийнх нь тэргүүн дээр байх болно.

26Учир нь энэ нь Сионы оршин суугчдад эсвээс үүний зохион байгуулагдсан аль ч гадаснуудад хууль байх ёстой.

27Мөн тэдний хүүхдүүд нүглүүдийнхээ ангижралын тулд найман настайдаа баптисм хүртэж, мөн гар тавилтыг хүлээн авах ёстой.

28Мөн тэд тэрчлэн залбирахыг, мөн Их Эзэний өмнө цэх шулуун алхахыг хүүхдүүддээ заах ёстой.

29Мөн Сионы оршин суугчид тэрчлэн Хүндэтгэлийн өдрийг чанд мөрдөж, үүнийг ариунаар нь сахих ёстой.

30Мөн Сионы оршин суугчид бүхий л үнэнч шударга байдалд тэд хөдөлмөрлөхөөр томилогдохын хэрээр, өөрсдийн хөдөлмөрүүдийг тэрчлэн санах ёстой; учир нь залхуурагчид Их Эзэний өмнө сануулагдах болно.

31Эдүгээ, Сионы оршин суугчид Их Эзэн миний таалалд үл нийцнэ, учир нь тэдний дунд залхуурагчид буй; мөн тэдний хүүхдүүд тэрчлэн ёс бус байдалд өсч байна; тэд тэрчлэн үүрд мөнхийн баялгуудыг хичээнгүйлэн эрэлхийлэх нь үгүй, харин тэдний нүд шуналаар дүүрэн байна.

32Эдгээр зүйлүүд байх ёсгүй, мөн тэдний дундаас үгүй болгогдох ёстой; иймийн тул, миний үйлчлэгч Оливер Каудери эдгээр хэлэгдсэн үгсийг Сионы нутагт аваачиг.

33Мөн Их Эзэний өмнө тухайн цагт нь залбирлуудаа анхаардаггүй тэрээр миний хүмүүсийн шүүлтийн өмнө сануулалтад байг хэмээх нэг зарлигийг бибээр тэдэнд өгч байна.

34Эдгээр хэлэгдсэн үгс үнэн бөгөөд итгэмжлэгдсэн билээ, иймийн тул, тэдгээрийг бүү зөрч, тэрчлэн тэдгээрээс бүү хас.

35Болгоогтун, би бол Альфа ба Омега, мөн бибээр гэнэт ирнэ. Амен.