Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 74

1832 оны нэгдүгээр сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:242). Их Эзэний урдахь үгийг [Сургаал ба Гэрээ 73] хүлээн авсны дараа, би Судруудын орчуулгыг дахин эхэлж, мөн нэгдүгээр сарын 25-ндтовлосон байсан чуулганы өмнөхөн хүртэл хичээнгүйлэн хөдөлмөрлөв. Энэ үеийн туршид би дараах зүйлийг Коринтын эхний захидлын долдугаар бүлэг, арвандөрөвдүгээр шүлгийн тайлбар болгон хүлээж авсан билээ (History of the Church, 1:242).

1–5, Мосегийн хуулийг сахихгүй байхыг Паул өөрийнхөө үед Сүмд зөвлөсөн байдаг; 6–7, Бага насны хүүхдүүд ариун бөгөөд мөн Цагаатгалаар дамжин ариусгагдсан байдаг.

1УЧИР нь, үл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагдсан байдаг, мөн үл итгэгч эхнэр нь нөхрөөрөө ариусгагдсан байдаг; тийм биш аваас та нарын хүүхдүүдариун биш байх сан, харин эдүгээ тэд ариун юм.

2Эдүгээ, төлөөлөгчдийн өдрүүдэд хөвч хөндөх хууль Есүс Христийн сайн мэдээнд итгэдэггүй асан бүх иудейчүүдийн дунд байсаар байлаа.

3Мөнхүү улиран тохиох дор хөвч хөндөх хуулийн талаар хүмүүсийн дунд агуузөрчилдөөн үүссэн байв, учир нь хүүхдүүд нь хөвч хөндүүлж мөн гүйцэлдсэн хууль болох Мосегийн хуульд захирагдахыг үл итгэгч нөхөр хүсдэг байлаа.

4Мөнхүү улиран тохиох дор, Мосегийн хуулинд захирагдахаар өсгөгдсөн хүүхдүүд эцгүүдийнхээ уламжлалуудыг дагадаг байв, мөн Есүс Христийн сайн мэдээнд итгэдэггүй байлаа, мөн үүгээр тэд ариун биш болдог байв.

5Иймийн тул, энэ шалтгааны учир, итгэгч нь үл итгэгчтэй нэгдэх ёсгүй хэмээх Их Эзэний биш, харин өөрийнхөө зарлигийг төлөөлөгч тэдэнд өгөн; Мосегийн хууль тэдний дундаас үгүй болгогдох ёстой хэмээн сүмд бичжээ,

6Тэдний хүүхдүүд хөвч хөндүүлэхгүй үлдэж болохын тулд; мөн бяцхан хүүхдүүд ариун бус хэмээх уг уламжлал үгүй болгогдож болохын тулд буюу; учир нь энэ нь иудейчүүдийн дунд тийм байлаа;

7Гэвч бага насны хүүхдүүд Есүс Христийн цагаатгалаар дамжин ариусгагдсан учраас ариун юм; мөн энэ нь судруудын өгүүлдэг тэрхүү утга бөлгөө.