Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 75

1832 оны нэгдүгээр сарын 25-нд Огайогийн Амхерстад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:242–245). Уг үйл явдал өмнө нь товлогдсон чуулганы үеэр болов. Уг чуулган дээр Иосеф СмитДээд санваартны ерөнхийлөгчөөр дэмжигдэн мөн томилогдсон байв. Өөрсдийн захиасын ойлголтод хүмүүсийг авчрахад бэрхшээлтэй тулгарсан зарим ахлагчидшууд үүргүүдийнхээ талаар илүү тодорхой мэдэж авахыг хүсч байлаа. Энэхүү илчлэлт ирсэн ажээ.

1–5, Сайн мэдээг номлодог итгэлтэй ахлагчид мөнх амьдралыг олох болно; 6–12, Бүх зүйлийг заадаг Тайтгаруулагчийг хүлээн авахын тулд залбирагтун; 13–22, Өөрсдийнх нь захиасыг эсэргүүцэгч тэдний шүүлтэд ахлагчид суух болно; 23–36, Номлогчдын гэр бүлүүд Сүмээс тусламж авах ёстой.

1ҮНЭНЭЭР, үнэнээр бүр Сүнснийхээ дуу хоолойгоор яригч бибээр, бүр Альфа ба Омега, чиний Их Эзэн мөн чиний Бурхан би та нарт хэлж байна.

2Анхаарагтун, миний сайн мэдээг тунхаглахаар, мөн миний талбайг тайрахаар урагш одохоор нэр нь өгөгдсөн та нар.

3Болгоогтун, та нар урагш одож мөн үлдэхгүй, мөн залхуурахгүй байж харин хүч, чадлаараа хөдөлмөрлөх нь миний таалал болой гэдгийг би та нарт хэлнэ—

4Та нарт миний өгсөн илчлэлт хийгээд зарлигуудын дагуу үнэнийг тунхаглан дуу хоолойгоо бүрээн дуу мэтээр өргөн.

5Мөн ийн, хэрэв та нар итгэлтэй байх аваас, та нарт олон боодол үүрэгдэж, мөн алдар хүнд, мөн алдар суу, мөн үхэшгүй байдал, мөн мөнх амьдралын титмийг хүртэх болно.

6Тиймийн тул, бибээр өөрийн үйлчлэгч Виллям Э.МкЛелинд үнэнээр хэлнэ, дорнын мужууд уруу явагтун хэмээн түүнд өгсөн даалгавраа би цуцалж байна;

7Мөн зүрх сэтгэлийнх нь бувтналын улмаас түүнийг зэмлэсэн лугаа адилшинэ даалгаврыгИх Эзэн, бибээр түүнд өгч байна;

8Мөн тэрээр нүгэл үйлдсэн болой; гэсэн хэдий ч, би түүнийг өршөөж, мөн Явагтун чи өмнөд нутгууд уруу хэмээн түүнд дахин хэлж байна.

9Мөн миний үйлчлэгч Лук Жонсон түүнтэй хамт явж, мөн тэдэнд миний зарлигласан зүйлүүдийг тунхаглаг—

10Өөрсдөд нь зүйтэй байгаа бүх зүйлийг тэдэнд заах Тайтгаруулагчийн тулд Их Эзэний нэрийг дуудан—

11Тэд шантрахгүйн тулд ямагт залбир; мөн тэд үүнийг хийхийн хэрээр, бүр эцсийг хүртэл би тэдэнтэй хамт байх болно.

12Болгоогтун, энэ бол та нарын талаарх Бурхан Их Эзэний чинь таалал юм. Бүр тийм буюу. Амен.

13Мөн дахин, миний үйлчлэгч Оорсон Хайд мөн миний үйлчлэгч Самуел Х.Смит нар дорнод мужууд уруу аян замдаа гараг, мөн тэдэнд миний зарлигласан зүйлүүдийг тунхаглаг; мөн тэд итгэлтэй байхын хэрээр, харагтун, би тэдэнтэй бүр төгсгөл хүртэл хамт байх болно.

14Мөн дахин өөрийн үйлчлэгч Лайман Жонсон, мөн өөрийн үйлчлэгч Оорсон Пратт нарт тэд тэрчлэн дорнод мужууд уруу аян замдаа гарах ёстой гэдгийг бибээр үнэнээр хэлж байна; мөн болгоогтун, мөн харагтун, бибээр тэрчлэн тэдэнтэй, бүр төгсгөл хүртэл хамт байх болно.

15Мөн дахин, бибээр өөрийн үйлчлэгч Аса Доддс, мөн өөрийн үйлчлэгч Калвес Вилсон нарт, тэд тэрчлэн өрнөд мужууд уруу аян замдаа гарч, мөн бүр тэдэнд миний зарлигласанчлан, миний сайн мэдээг тунхаглах ёстой хэмээн хэлж байна.

16Мөн итгэлтэй тэрээр бүх зүйлийг дийлэх болно, мөн эцсийн өдөр өргөгдөх болно.

17Мөн дахин, бибээр өөрийн үйлчлэгч Мажор Н.Ашлей, мөн өөрийн үйлчлэгч Бөрр Риггс нарт, тэд тэрчлэн өмнөд мужууд уруу аян замдаа гараг хэмээн хэлж байна.

18Тийм ээ, тэдэнд миний зарлигласанчлан айлаас айлд, мөн тосгоноос тосгонд, мөн хотоос хотод тэд бүгдээрээ аян замдаа гараг.

19Мөн та нар ямар ч айлд орлоо гэсэн тэд та нарыг хүлээн авбал, тэр айлд адислалыг үлдээгтүн, та нар.

20Мөн ямар ч айлд та нар орлоо гэсэн, мөн тэд та нарыг хүлээн авах нь үгүй бол, та нар тэр айлаас үтэр түргэн холдож явах ёстой, мөн тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг гүвэх ёстой.

21Мөн та нар баяр хөөр хийгээд баяраар дүүрэх болно; шүүлтийн өдөр та нар тэр айлын шүүгчид байж, мөн тэднийг буруушаана гэдгийг, үүнийг мэдэгтүн;

22Мөн шүүлтийн өдөр үнэн Бурханыг мэддэггүй хүмүүс тэр айлаас илүү тэвчиж болохуйц байх болно; тиймийн тул, хормойгоо шууж мөн итгэлтэй байгтун, мөн та нар бүх зүйлийг дийлж, мөн эцсийн өдөр өргөгдөх болно. Бүр тийм буюу. Амен.

23Мөн дахин, өөрсдийнхөө талаарх түүний тааллыг та нар мэдэж болохын тулд нэрс нь өгөгдсөн, Ай миний сүмийн ахлагчид та нар хэмээн Их Эзэн ийн хэлж байна—

24Болгоогтун, тэдний гэр бүлүүдийг дэмжихэд туслах нь, мөн тэрчлэн сайн мэдээг дэлхийд тунхаглахаар дуудагдах мөн дэлхийд илгээгдэх шаардлагатай тэдний гэр бүлүүдийг дэмжих нь сүмийн үүрэг болой гэдгийг би та нарт хэлнэ.

25Иймийн тул, та нарын ахан дүүс зүрх сэтгэлээ нээхэд бэлэн байгаагийн хэрээр та нар гэр бүлдээ зориулж газрууд олж ав хэмээх энэ зарлигийг Их Эзэн бибээр та нарт өгч байна.

26Мөн ийн гэр бүлдээ газрууд мөн тэдэнд сүмийн дэмжлэгийг олж авч чадах тэд бүгд дорнод уруу ч байна уу, өрнөд уруу ч байна уу, эсвэл умард уруу ч байна уу, эсвэл өмнөд уруу ч байна уу, дэлхийд одох нь бүү бүтэлгүйтэг.

27Тэд асууг тэгвэл тэд хүлээн авах болно, тогшиг тэгвэл энэ нь тэдэнд нээгдэх болно, мөн тэд хаашаа одох нь дээрээс, бүр Тайтгаруулагчаар мэдүүлэгдэх болно.

28Мөн дахин, үнэнээр би та нарт хэлнэ, гэр бүлээ хангах үүрэг хүлээсэн хүн болгон, тэрээр хангаг, мөн ямар ч байдлаар тэрээр титмээ алдах нь үгүй; мөн тэрээр сүмд хөдөлмөрлөг.

29Хүн болгон бүх зүйлд хичээнгүй байг. Мөн тэрээр наманчилж мөн өөрийн замуудыг өөрчлөхгүй бол залхуурагч сүмд байргүй байх болно.

30Иймийн тул, миний үйлчлэгч Симеон Картер мөн миний үйлчлэгч Эмер Харрис нар тохинуулалд нэгдэг;

31Мөн тэрчлэн миний үйлчлэгч Эзра Тайре мөн миний үйлчлэгч Томас Б.Марш хоёр;

32Мөн тэрчлэн миний үйлчлэгч Хайрум Смит мөн миний үйлчлэгч Рэйнолдс Кахун хоёр;

33Мөн тэрчлэн миний үйлчлэгч Даниел Стантон мөн миний үйлчлэгч Сеймоур Брансон хоёр;

34Мөн тэрчлэн миний үйлчлэгч Силвестер Смит мөн миний үйлчлэгч Гидеон Картер хоёр;

35Мөн тэрчлэн миний үйлчлэгч Рагглес Еамес мөн миний үйлчлэгч Стефан Бурнетт хоёр;

36Мөн тэрчлэн миний үйлчлэгч Майка Б.Велтон мөн тэрчлэн миний үйлчлэгч Еден Смит нар болой. Бүр тийм буюу. Амен.