Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 82

1832 оны дөрөвдүгээр сарын 26-нд Миссурийн Жаксон гүнлэгт Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:267–269). Уг үйл явдал нь 1832 оны нэгдүгээр сарын 25-нд Огайогийн Амхерстэд дээд санваартнууд, ахлагчид мөн гишүүдийн чуулган дээр өмнө нь тэрээр томилогдсон албан тушаалд, Бошиглогч Иосеф Смит Дээд Санваартны Ерөнхийлөгчөөр дэмжин батлагдсан Сүмийн ерөнхий зөвлөлийн хурал байлаа (хэсэг 75-ын толгой гарчгийг үз). Энд нэрлэгдсэн хүмүүсийг нууцлахын тулд энэхүү илчлэлтийг нийтлэхэд өмнө нь байсан ердийн биш нэрсийг ашигласан байлаа (хэсэг 78-ын толгой гарчгийг үз).

1–4, Их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагддаг; 5–7, Харанхуй нь дэлхийд давамгайлдаг; 8–13, Бид түүний хэлснийг хийхэд Их Эзэн үүрэг хүлээдэг; 14–18, Сион үзэсгэлэнт байдал хийгээд цэвэр ариунд өсөн дэгжих ёстой; 19–24, Хүн болгон хөршийнхөө ашиг сонирхлыг эрэлхийлэх ёстой.

1ҮНЭНЭЭР, үнэнээр би өөрийн үйлчлэгч та нарт хэлнэ, та нар бие биенийхээ зөрчлийг уучлахын хэрээр, бүр түүнчлэн Их Эзэн бибээр та нарыг өршөөнө.

2Гэсэн хэдий ч, үлэмж ихээр нүгэл үйлдсэн тэд та нарын дунд буй; тийм ээ, бүр та нар бүгдээрээ нүгэл үйлдлээ; гэвч үнэнээр би та нарт хэлнэ, үүнээс хойш болгоомжлогтун, мөн гашуун шүүлтүүд та нарын толгой дээр буухгүйн тулд нүглээс татгалзагтун.

3Учир нь их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагдах буюу; мөн агуу гэрлийн эсрэг нүгэл үйлддэг тэрээр илүү агуу буруушаалтыг хүлээж авах болно.

4Та нар илчлэлтийн төлөө миний нэрийг дууддаг, мөн бибээр тэдгээрийг та нарт өгдөг; мөн та нарт миний өгсөн айлдваруудыг сахихгүй байхын хэрээр та нар зөрчил гаргагчид болдог; мөн шударга ёс хийгээд шүүлт нь миний хуулинд оноогдсон шийтгэл болой.

5Тиймийн тул бибээр нэгд хэлдгээ би бүгдэд хэлдэг: Сэрэмжтэй байгтун, учир нь дайсан эзэгнэлүүдээ тэлдэг, мөн харанхуй нь давамгайлдаг;

6Мөн дэлхийн оршин суугчдын эсрэг Бурханы уур дүрэлзэж байна; мөн сайныг үйлдэх хэн ч үгүй, учир нь бүгд замаасаа гажжээ.

7Мөн эдүгээ, үнэнээр би та нарт хэлнэ, Их Эзэн бибээр аливаа нүглийг та нарт тохоох нь үгүй; замаараа явж мөн дахин нүгэл бүү үйлд; гэвч нүгэл үйлддэг тэрхүү сүнсэнд урьдын нүглүүд нь эргэж ирэх болно хэмээн чиний Бурхан Их Эзэн хэлдэг.

8Мөн дахин, бибээр та нарт хэлнэ, та нар өөрсдийнхөө талаарх миний тааллыг ойлгож болохын тулд би та нарт шинэ зарлиг өгч байна;

9Эсвээс, өөрөөр хэлбэл, энэ нь та нарын авралын төлөө та нарт эргэж болохын тулд та нар миний өмнө хэрхэн үйлдэж болох талаар би та нарт удирдамж өгч байна.

10Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг; гэвч миний хэлснийг та нар үл хийхэд та нарт амлалт байх нь үгүй.

11Тиймийн тул, үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгчид Эдвард Партриж мөн Ньюел К.Витней, мөн А.Сидней Гилберт мөн Сидней Ригдон, мөн миний үйлчлэгч Иосеф Смит мөн Жон Витмер мөн Оливер Каудери мөн В.В.Фелпс мөн Мартин Харрис нар зөрчлөөр зөрчигдөж үл болох үүрэг хийгээд гэрээгээрхамтдаа холбогдох нь шаардлагатай байна, эс бөгөөс та нарын хэд хэдэн ажил үүрэгт тэр даруй шүүлт дагалдах болно—

12Ядуусын хэрэг явдлыг хийгээд Сионы нутагт мөн Көртландын нутагт аль алинд нь бишопын зөвлөлд хамаарах бүх зүйлийг хянан зохицуулахын тулд буюу;

13Учир нь Бүхний Дээдийн гэгээнтнүүдийн ашиг тусын тулд мөн Сионд гадас байхын тулд би өөрийнхөө тогтоосон цагт Көртландын газар нутгийг ариулан адисалсан болой.

14Учир нь Сион гоо үзэсгэлэнд, мөн цэвэр ариун байдалдаа өсөн дэгжих ёстой; түүний хил хязгаарууд өргөжин тэлэх ётой; түүний гадаснууд бэхжих ёстой; тийм ээ, үнэнээр би та нарт хэлнэ, Сион өндийн босч мөн үзэсгэлэнт өмсгөлүүдээ өмсөх ёстой.

15Тиймийн тул, энэхүү гэрээгээр та нар өөрсдийгөө холбогтун, мөн энэ нь Их Эзэний хуулиудын дагуу хийгдэх ёстой хэмээх энэхүү зарлигийг би та нарт өгч байна.

16Болгоогтун, энэ нь тэрчлэн та нарын ашиг тусын төлөө надад орших мэргэн ухаан бөлгөө.

17Мөн та нар адил тэгш байх ёстой; эсвээс, өөрөөр хэлбэл, хэрэв өөрийнхөө хүслүүдэд шударга байх аваас, ажил үүргүүдийнхээ төлөө санаа тавих зүйлүүдийг хянан зохицуулах ашиг тусын тулд, хүн болгон хүслүүд хийгээд хэрэгцээнийхээ дагуу та нар өмч хөрөнгөнд адил тэгш эрхтэй байх ёстой—

18Мөн хүн болгон авьяас билгээ сайжруулж болохын тулд, хүн бүр өөр авьяасыг тийм ээ, бүр зуу дахин ихийг олж авч болохын тулд, нийт сүмийн хамтын өмч хөрөнгө болсон байж болохын тулд, энэ бүгд нь амьд Бурханы сүмийн ашиг тусын тулд Их Эзэний агуулахад хийгдэж болох буюу—

19Хүн болгон хөршийнхөө анхаарал тусламжийг эрэлхийлж мөн бүх зүйлийг Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулан хийх ёстой.

20Та нар нүгэл үйлдэхгүй байхын хэрээр, энэ нь үүрдийн нэгдсэн журам байхын тулд би та нарт, мөнта нарыг залгамжлагчдад энэхүү нэгдсэн журмыг томилсон билээ.

21Мөн энэхүү гэрээний эсрэг нүгэл үйлддэг мөн үүний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулдаг сүнс нь миний сүмийн хуулиудын дагуу шийдэгдэх ёстой, мөн гэтэлгэлийн өдөр хүртэл Сатаны тамлалд хүргэгдэх болно.

22Мөн эдүгээ, үнэнээр би та нарт хэлнэ, шударга бус байдлын эд баялгийг ашиглан өөрсдийгөө найз нөхөдтэй болгох нь мэргэн ухаан болой, мөн тэд та нарыг устгах нь үгүй.

23Шүүлтийг зөвхөн надад үлдээгтүн, учир нь энэ нь минийх бөгөөд би хариуг нь төлөх болно. Амар амгалан та нарт байг; миний адислалууд та нарт үргэлж байг.

24Учир нь бүр хаант улс та нарынх болой, мөн хэрэв та нар гуйвшгүй байдлаасаа унахгүй бол үүрд байх болно. Бүр тийм буюу. Амен.