Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 97

1833 оны наймдугаар сарын 2-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:400–402). Энэхүү илчлэлт нь ялангуяа Миссурийн Жаксон гүнлэгийн Сион дахь Гэгээнтнүүдийн ажил хэрэгтэй холбогдсон мэдээлэл хүсч Бошиглогч Их Эзэнээс асуусны хариу байлаа. Миссури дэх Сүмийн гишүүд энэ үед ноцтой хавчлагад өртөж, тийнхүү 1833 оны долдугаар сарын 23-нд Жаксон гүнлэгийг орхин явах тухай гэрээнд гарын үсэг зурахаар албадуулжээ.

1–2, Сион дахь (Миссури, Жаксон гүнлэг) Гэгээнтнүүдээс олон нь итгэлтэй байдлынхаа төлөө адислагдав; 3–5, Парлей П.Пратт Сион дахь сургуульд хөдөлмөрлөснийхөө төлөө магтуулав; 6–9, Гэрээгээ дагадаг тэд Их Эзэнээр хүлээн зөвшөөрөгддөг; 10–17, Зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд дотор нь Бурханыг харах өргөө Сионд баригдах ёстой; 18–21, Сион бол зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд юм; 22–28, Хэрэв итгэлтэй байх аваас, Сион Их Эзэний цээрлүүлэлтээс зугтах болно.

1Үнэнээр би та нарт хэлж байна, найз нар минь, тэднээс олон нь үнэхээр даруу байж мөн мэргэн ухаанд суралцахын тулд мөн үнэнийг олохын тулд хичээнгүйлэн эрэлхийлж буй, Сионы нутаг дахь ах дүүсийн тань талаарх өөрийн тааллыг бибээр та нарт харуулахын тулд бибээр та нарт өөрийн дуу хоолойгоор, бүр Сүнснийхээ дуу хоолойгоор ярьдаг.

2Үнэнээр, үнэнээр би та нарт хэлж байна, иймүүд нь адислагдсан болой, учир нь тэд амжилтад хүрэх болно; учир нь Их Эзэн, бибээр тэднийг би шүүлтэд авчрах үед бибээр зөвтгөгдөж болохын тулд, бүх номхон дөлгөөн хүмүүст мөн би өөрийн хүссэн бүх хүмүүст нигүүсэл үзүүлдэг бөлгөө.

3Болгоогтун, Сион дахь сургуулийн талаар би та нарт хэлье, Сионд сургууль байх ёстой нь, мөн тэрчлэн миний үйлчлэгч Парлей П.Пратт Их Эзэн миний таашаалд нийцдэг, учир нь тэрбээр надад итгэлтэй хэвээр үлджээ.

4Мөн тэрбээр надад итгэлтэй хэвээр үлдэхээ үргэлжлүүлэхийн хэрээр, намайг түүнд бусад зарлигуудыг өгөх хүртэл тэрбээр Сионы нутаг дахь сургуулийг тэргүүлэхээ үргэлжлүүлсээр байх болно.

5Мөн Сион дахь сүмийг мөн сургуулийг сэнхрүүлэх бүх судрыг болон нууцуудыг тайлбарлах үй олон адислалаар би түүнийг адислах болно.

6Мөн сургуульд үлдэгсдэд Их Эзэн бибээр нигүүлслийг үзүүлэхэд бэлэн байна; гэсэн хэдий ч гэсгээн цээрлэгдэх ёстой нь шаардагдаж буй тэд тэнд буй, мөн тэдний ажлууд мэдэгдэх болно.

7Моднуудын үндсэнд сүх хэдийнээ зоогджээ; иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчуулан, галд хаягдах болно. Их Эзэн, бибээр үүнийг ярилаа.

8Үнэнээр би та нарт хэлье, тэдний дундах, зүрх сэтгэл нь үнэнч шударга мөн харууссан мөн сэтгэл нь гэмшсэн гэдгийг мэддэг тэд, мөн гэрээнүүдээ золиослолоор дагахад бэлэн байгаа тэд—тийм ээ, Их Эзэн миний зарлиглах золиослол бүрээр—тэднадаас хүлээн зөвшөөрөгддөг билээ.

9Учир нь Их Эзэн, бибээр үнэт үр жимс нэн ихийг ургуулдаг, цэвэрхэн горхины дэргэд сайн газарт таригддаг мод лугаа адил тэднийг урагш авчрах болгоно.

10Үнэнээр би та нар хэлнэ, та нарт миний өгсөн загварын дагуу Сионы газар нутагт надад өргөө баригдах нь миний хүсэл зориг болой.

11Тийм ээ, энэ нь миний хүмүүсийн аравны нэгээр түргэн баригдаг.

12Болгоогтун, Сионы авралын төлөө надад өргөө баригдаж болохын тулд, энэ бол Их Эзэн, бибээр тэдний гараас шаардах аравны нэг хийгээд золиослол болой—

13Бүх гэгээнтнүүдийн хувьд талархлын газар, мөн хэд хэдэн дуудлагууд хийгээд албан тушаалуудад тохинууллын ажилд дуудагддаг тэд бүгдийн зааврын газар байхын тулд юм;

14Тэд өөрсдийн тохинуулал, онол, зарчим мөн сургаалд мөн түлхүүрүүд нь та нарт олгогдсон дэлхий дээрх Бурханы хаант улсад хамаарах бүх зүйлийн ойлголтод төгөлдөржихийн тулд юм.

15Мөн Их Эзэний нэрээр надад өргөө барьж мөн энэ нь бузарлагдахгүй байхын тулд аливаа цэвэр ариун биш зүйлийг үүн дотор орохыг хүлцэхгүй байхын хэрээр, миний алдар суу үүн дээр амрах болно.

16Тийм ээ, мөн миний оршихуй тэнд байх болно, учир нь би үүнд ирэх болно, мөн зүрх сэтгэлээрээ цэвэр ариун, үүнд ирэх тэд бүгд Бурханыг харах болно.

17Гэвч хэрэв энэ нь бузарлагдах аваас, би үүнд орж ирэх нь үгүй, мөн миний алдар суу тэнд байх нь үгүй; учир нь ариун биш ариун сүмүүдэд бибээр орохгүй байх болно.

18Мөн эдүгээ болгоогтун, хэрэв Сион эдгээр зүйлүүдийг хийх аваас, тэр цэцэглэн хөгжиж мөн өөрийгөө өргөжүүлэн тэлж мөн эрхэм сайхан, туйлын агуу их мөн туйлын сүртэй болох бөлгөө.

19Мөн дэлхийн үндэстнүүд түүнийг хүндэтгэх болно, мөн: Сион бидний Бурханы хот мөн нь лавтай, мөн Сион унаж, мөн байрнаасаа хөдөлгөгдөж ч чадахгүй нь лавтай, учир нь Бурхан тэнд буй, мөн Их Эзэний гар тэнд буй хэмээн хэлэх болно.

20Мөн тэрээр чадлынхаа хүчээр түүний аврал хийгээд түүний өндөр цамхаг байхаар тангарагласан билээ.

21Тиймийн тул, үнэнээр Их Эзэн ийн хэлж байна, Сион баясаг, учир нь энэ нь Сион—зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд юм; тиймийн тул, ёс бус тэд бүгд гашуудаж байхад, Сион баясаг.

22Учрыг болгоогтун, мөн харагтун, бурханлиг бус тэдний дээр өс хонзон хуй салхи мэт хурднаар ирдэг бөлгөө; мөн хэн үүнээс зугтаж чадах билээ

23Их Эзэнийгэсгээн цээрлүүлэлт шөнөөр мөн өдрөөр тохиох болно, мөн үүний мэдээ бүх хүмүүсийг шаналгах болно; тийм ээ, энэ нь Их Эзэнийг ирэх хүртэл зогсох нь үгүй;

24Учир нь тэдний жигшүүрт хэргүүд хийгээд тэдний бүх ёс бус ажлуудын эсрэг Их Эзэний зэвүүцэл дүрэлзэж байна.

25Гэсэн хэдий ч, түүнд миний зарлигласан бүх зүйлийг юуг ч гэсэн тэрээр хийхээ анхааралтай дагах аваас, Сион зугтаж чадах болно.

26Гэвч түүнд миний зарлигласан юуг ч гэсэн тэрээр дагахгүй аваас, бүх ажлуудынх нь дагуу гашуун зовлон зүдгүүрээр, өвчнөөр, тахлаар, илдээр, өс хонзонгоор, устгагч галаар түүн дээр би айлчлах болно.

27Гэсэн хэдий ч Их Эзэн бибээр түүний өргөлийг хүлээн авсан нь түүний чихэнд зөвхөн энэ удаа уншигдаг; мөн тэр дахин нүгэл үл үйлдэх аваас, эдгээр зүйлүүдийн аль нь ч түүн дээр ирэхгүй байх болно;

28Мөн бибээр адислалуудаар түүнийг адисалж, мөн адислалуудын үй олныг үүн дээр мөн түүний үеийнхэн дээр үүрд мөн мөнхөд олшруулах авай хэмээн та нарын Их Эзэн хэлдэг. Амен.