Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 99

1832 оны наймдугаар сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Жон Мурдокт өгөгдсөн илчлэлт оршвой. 1876 оноос эхлэн Сургаал ба Гэрээний хэвлэлүүд энэ илчлэлтийг Көртланд, 1833 оны наймдугаар сар хэмээн жагсаалтад оруулсан байдаг хэдий ч, өмнөх хэвлэлүүд болон түүхийн бусад цэдгүүд зөв мэдээллийг нотолж байгаа болно.

1–8, Жон Мурдок сайн мэдээг тунхаглахаар дуудагдав, мөн түүнийг хүлээн авдаг тэд Их Эзэнийг хүлээн авч мөн нигүүлслийг олж авах болно.

1БОЛГООГТУН, миний үйлчлэгч Жон Мурдок, чи айлаас айлд, тосгоноос тосгонд, мөн хотоос хотод тэдгээрийн оршин суугчдад миний үүрдийн сайн мэдээг тунхаглахаар дорнод мужуудад хавчлага хийгээд харанхуйд явахаар дуудагдлаа хэмээн Их Эзэн ийн айлдаж байна.

2Мөн чамайг хүлээж авдаг тэрээр намайг хүлээж авдаг; мөн миний Ариун Сүнсний илэрхийллээр миний үгийг тунхаглах хүч чамд байх болно.

3Мөн бяцхан хүүхэд адилаар чамайг хүлээн авдаг тэрээр миний хаант улсыг хүлээж авдаг; мөн адислагдсан болой тэд, учир нь тэд нигүүлслийг олж авах болно.

4Мөн чамайг няцаадаг хэн боловч миний Эцэг хийгээд түүний өргөөнөөс няцаагдах болно; мөн зам зуураа чи тэдний эсрэг гэрчлэл болгон нууц газруудад хөлөө цэвэрлэх ёстой.

5Мөн болгоогтун, мөн харагтун, номын ботид энэ нь миний талаар бичигдсэнчлэн миний эсрэг тэдний үйлдсэн бурханлиг бус бүх үйлүүдийг нотлохоор шүүлтэд би удахгүй ирэх бөлгөө.

6Мөн эдүгээ, үнэнээр би чамд хэлж байна, хүүхдүүд чинь хангагдаж мөн Сионы бишопт сайхан сэтгэлээр илгээгдэх хүртэл чи явах нь шаардлагатай бус байна.

7Мөн хэдхэн жилийн дараа, хэрэв чи надаас хүсэх аваас, өөрсдийн өвийг эзэмшихээр сайн газар уруу чи тэрчлэн явж болох авай;

8Өөрөөр, чи авагдах хүртлээ миний сайн мэдээг тунхаглахаа үргэлжлүүлэх ёстой. Амен.