Сургаал ба Гэрээ

Сургаал ба Гэрээ 

Хэсэг 1

1831 оны арваннэгдүгээр сарын 1-нд Огайогийн Хайрамд Сүмийн ахлагч нарын тусгай чуулганы үеэр Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өөгөгдсөн илчлэлт оршвой (Сүмийн Түүх, [History of the Church] 1:221–224). Энэ цагийн өмнө Их Эзэнээс олон илчлэлт хүлээн авагдсан бөгөөд эдгээрийг эмхэтгэн ном хэлбэрээр нийтлүүлэх нь энэ чуулган дээр хэлэлцсэн үндсэн гол сэдвүүдийн нэг байлаа. Энэ хэсэг нь энэ эрин үед өгөгдсөн сургаалууд, гэрээнүүд хийгээд зарлигууд дахь Их Эзэний оршлыг багтаадаг бөлгөө.

1–7, Сэрэмжлүүлгийн дуу хоолой бүх хүмүүст хандсан болой; 8–16, Урвалт хийгээд ёс бус явдал Хоёр дахь Ирэлтийн өмнө тохиох болно; 17–23, Их Эзэний үнэнүүд хийгээд хүчнүүдийг дэлхийд сэргээхээр Иосеф Смит дуудагдав; 24–33, Мормоны Ном авчрагдаж, мөн үнэн Сүм байгуулагдав; 34–36, Амар амгалан нь дэлхийгээс авагдах болно; 37–39, Эдгээр зарлигуудыг судлагтун.

Хэсэг 2

1823 оны есдүгээр сарын 21-ний орой Нью-Йоркийн Манчестер дахь Бошиглогчийн эцгийн гэрт байхад нь, Бошиглогч Иосеф Смитэд тэнгэр элч Моронайн хэлсэн үгсийн хэсэг оршвой (History of the Church, 1:12). Моронай бол эдүгээ дэлхийн өмнө Мормоны Ном хэмээгдэх тэрхүү цэдгийг бүтээсэн олон үеийн түүхчдийн сүүлчийнх нь болой. (Малахи 4:5–6; мөн хэсэг 27:9; 110:13–16; мөн 128:18-тай харьцуул.)

1, Елиа санваарыг илчлэх болно; 2–3, Эцгүүдэд нь өгөгдсөн амлалтууд хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгагдах болно.

Хэсэг 3

1828 оны долдугаар сард Пеннсильванийн Хармонид Лихайн ном хэмээн нэрлэгдэж байсан, Мормоны Номын нэгдүгээр хэсгээс орчуулагдсан гар бичмэлийн 116 хуудас алга болсонтой холбогдуулан, Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой. Бошиглогч эдгээр хуудсуудыг өөрийн хяналтаас гаргаж, Мормоны Номын орчуулганд богинохон хугацаагаар бичээчээр үйлчилж асан Мартин Харрист дурамжхан өгчээ. Уг илчлэлт Урим ба Туммимаар дамжин өгөгджээ. (History of the Church, 1:21–23.) (Хэсэг 10-ыг үз.)

1–4, Их Эзэний замнал нэгэн мөнхийн эргэлт авай; 5–15, Иосеф Смит наманчлах ёстой эс бөгөөс орчуулах бэлгийг алдана; 16–20, Лихайн удмыг аврахын тулд Мормоны Ном гарч ирэх болно.

Хэсэг 4

1829 оны хоёрдугаар сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан түүний эцэг Ахмад Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:28).

1–4, Дуулгавартай зоримог үйлчлэл нь Их Эзэний тохинуулагчдыг авардаг; 5–6, Бурханлиг чанарууд нь тэднийг тохинуулалд тохирохоор болгодог; 7, Бурханы зүйлүүд эрэлхийлэгдэх ёстой.

Хэсэг 5

1829 оны гуравдугаар сард Пеннсильванийн Хармонид Мартин Харрисын хүсэлтээр Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:28–31).

1–10, Энэ үеийнхэн Их Эзэний үгийг Иосеф Смитээр дамжуулан хүлээж авах болно; 11–18, Гурван гэрч Мормоны Номыг гэрчлэх болно; 19–20, Өмнөх үеүдийн адил Их Эзэний үг нотлогдох болно; 21–35, Мартин Харрис наманчилж мөн гэрчүүдийн нэг нь байж болно.

Хэсэг 6

1829 оны дөрөвдүгээр сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёрт өгөгдсөн илчлэлт оршвой. (History of the Church, 1:32–35). Оливер Каудери 1829 оны дөрөвдүгээр сарын 7-нд Мормоны Номны орчуулгад бичээчийн хөдөлмөрөө эхлэв. Мормоны Номны цэдэг дээр нь сийлбэрлэгдсэн ялтсуудын талаарх Бошиглогчийн гэрчлэл үнэн болох тухай бурханлиг илчлэлтийг тэрээр аль хэдийн хүлээн авсан байлаа. Урим ба Туммимаар дамжуулан Бошиглогч Их Эзэнээс асууж, мөн энэхүү хариуг хүлээж авчээ.

1–6, Их Эзэний талбайд хөдөлмөрлөгсөд авралыг олдог; 7–13, Авралын бэлгээс агуу бэлэг гэж үгүй; 14–27, Yнэний гэрч нь Сүнсний хүчээр ирдэг; 28–37, Христ өөд харагтун, мөн сайныг байнга үйлдэгтүн.

Хэсэг 7

1829 оны дөрөвдүгээр сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёрыг, хайрт шавь Иохан бие махбодид оршсоор байгаа юу эсвэл наснаас хальсан уу гэдгийг Урим ба Туммимаар дамжуулан асуухад өгөгдсөн илчлэлт оршвой. Уг илчлэлт нь илгэн дээр Иоханы хийсэн мөн түүний нуусан цэдгийн хөрвүүлэгдсэн хувилбар болно (History of the Church, 1:35–36).

1–3, Их Эзэнийг иртэл хайрт Иохан амьд байх болно; 4–8, Петр, Иаков, Иохан нар сайн мэдээний түлхүүрүүдийг атгадаг.

Хэсэг 8

1829 оны дөрөвдүгээр сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан, Оливер Каудерид өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:36–37). Мормоны Номын орчуулгын явцад бичээчээр үргэлжлэн үйлчилж, Бошиглогчийн хэлж өгснийг бичиж байсан Оливер орчуулгын бэлгээр хишиг хүртэхийг хүссэн авай. Их Эзэн энэхүү илчлэлтийг соёрхсоноор түүний даруухан залбиралд хариулжээ.

1–5, Илчлэлт нь Ариун Сүнсний хүчээр ирдэг; 6–12, Бурханы нууцуудын мэдлэг хийгээд эртний цэдгүүдийг орчуулах хүч нь итгэлээр ирдэг.

Хэсэг 9

1829 оны дөрөвдүгээр сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Оливер Каудерид өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:37–38). Тэвчээртэй байхыг Оливерт сэрэмжлүүлж, мөн тухайн үед орчуулах гэж оролдохоосоо илүүгээр, орчуулагчийн хэлж өгснийг бичихдээ сэтгэл ханамжтай байхыг сануулав.

1–6, Орчуулагдах ёстой эртний өөр цэдгүүд буй; 7–14, Мормоны Ном сурах хийгээд сүнсний баталгаагаар орчуулагдах авай.

Хэсэг 10

1828 оны зун Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:20–23). Мормоны Номон доторх Лихайн номны орчуулгын 116 хуудас гар бичмэлд ёс бус хүмүүсийн хийсэн өөрчлөлтүүдийн талаар энд Их Эзэн, Иосеф Смитэд мэдээлэв. Гар бичмэлийн эдгээр хуудсууд Мартин Харрисын эзэмшилд байхад алга болсон бөгөөд хуудсуудыг түүнд түр хугацаагаар итгэл хүлээлгэн өгсөн ажээ ( Хэсэг 3-ын толгой гарчгийг үз). Хулгайлагдсан хуудсууд дахь асуудлыг дахин орчуулахыг нь хүлээж, дараа нь өөрчилсний улмаас гарсан зөрүүг нь харуулах замаар орчуулагчийг гутаах нь хилэнцэт төлөвлөгөө байлаа. Энэхүү ёс бус зорилго нь хилэнцэт санаат нэгнээр зохиогдсон бөгөөд бүр эртний Нифайчуудын түүхч Мормон хураангуйлсан ялтсуудын товчлол хийж байх үед Их Эзэнд мэдэгдэж, Мормоны Номонд үзүүлэгджээ (Мормоны Үгс 1:3–7-г үз).

1–26, Их Эзэний ажлыг эсэргүүцэхэд Сатан ёс бус хүмүүсийг өдөөн хатгадаг; 27–33, Тэрээр хүмүүний бодгалиудыг устгахыг эрэлхийлдэг; 34–52, Сайн мэдээ нь Мормоны Номоор дамжин леменчүүд хийгээд бүх үндэстнүүдэд хүрэх ёстой; 53–63, Их Эзэн хүмүүний дунд өөрийн Сүм болон өөрийн сайн мэдээг үндэслэх болно; 64–70, Тэрээр наманчлагчдыг өөрийн Сүмд цуглуулж мөн дуулгавартнуудыг аврах болно.

Хэсэг 11

1829 оны тавдугаар сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан түүний ах Хайрум Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:39–46). Энэхүү илчлэлт нь Иосефын даруухан залбирал хийгээд хүсэлтийн хариу болж Урим ба Туммимаар дамжин хүлээн авагджээ. Энэхүү илчлэлт Аароны санваарыг сэргээсний дараа хүлээн авагдсаныг History of the Church-д өгүүлдэг.

1–6, Талбайд хөдөлмөрлөгсөд авралыг олох болно; 7–14, Мэргэн ухааныг эрэлхийлэгтүн, наманчлалыг тунхагла, Сүнсэнд итгэ; 15–22, Зарлигуудыг сахь, мөн Их Эзэний үгсийг судал; 23–27, Илчлэлтийн хийгээд бошиглолын сүнсийг бүү үгүйсгэ; 28–30, Христийг хүлээн авдаг тэд Бурханы хөвгүүд болдог.

Хэсэг 12

1829 оны тавдугаар сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Ахмад Иосеф Найтад өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:47–48). Мормоны Номын ялтсууд өөрт нь байгаа хийгээд тухайн үед ид дундаа явагдаж байсан орчуулгын ажлын талаар Иосеф Смитийн мэдэгдлүүдэд Иосеф Найт итгэсэн бөгөөд орчуулгыг үргэлжлүүлэх боломжийг тэдэнд олгосон эд материалын тусламжийг хэд хэдэн удаа Иосеф Смит болон түүний бичээчид үзүүлжээ. Иосеф Найтын хүсэлтээр Бошиглогч Их Эзэнээс асууж мөн энэхүү илчлэлтийг хүлээн авчээ.

1–6, Талбайд хөдөлмөрлөгсөд авралыг олох болно; 7–9, Хүссэн хийгээд тохирох болгон нь Их Эзэний ажилд тусалж болно.

Хэсэг 13

1829 оны тавдугаар сарын 15-нд Пеннсильванийн Хармонийн ойролцоох Сасквиеханна голын эрэг дээр Иосеф Смит, Оливер Каудери хоёр Аароны санваарт томилогдсон томилолт оршвой (History of the Church, 1: 39–42). Уг томилолт нь Шинэ Гэрээнд Иохан Баптист хэмээн нэрлэгддэг тэрхүү Иохан хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн тэнгэр элчийн гараар гүйцэтгэгдсэн бөлгөө. Мелкизедек санваар хэмээн нэрлэгддэг илүү өндөр санваарын түлхүүрүүдийг атгадаг эртний төлөөлөгчид Петр, Иаков, Иохан нарын удирдлагын дор ажиллаж байгаагаа тэрхүү тэнгэр элч тайлбарлажээ. Цаг нь болохоор Мелкизедек санваар тэдэнд олгогдох болно хэмээх амлалт Иосеф Оливер нарт өгөгджээ. ( Хэсэг 27:7, 8, 12–ыг үз.)

Аароны санваарын түлхүүрүүд болон хүчнүүд толилуулагдав.

Хэсэг 14

1829 оны зургадугаар сард Нью-Йоркийн Фейеттэд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Давид Витмерт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:48–50). Витмерийн гэр бүл Мормоны Номын орчуулгыг нэн их сонирхож байлаа. Бошиглогч Ахмад Петр Витмерийн гэрт байрлаж, орчуулгын ажил дуусч, номын хэвлэлийн эрхийг баталгаатай болох хүртэл тэрээр энд амьдарч байв. Витмерийн хөвгүүдээс гурав нь уг ажлын жинхэнэ байдлын талаар тус бүрдээ гэрчлэл хүлээн авсан байсан хийгээд өөр өөрийнхөө үүргийн асуудалд гүнээ санаа тавих болов. Энэ болон түүний дараах хоёр илчлэлтнь (хэсэг 15 ба 16) Урим ба Туммимаар дамжуулан тавьсан асуултанд хариу болон өгөгдсөн ажгуу. Хожим нь Давид Витмер Мормоны Номын Гурван гэрчийн нэг болсон билээ.

1–6, Талбайд хөдөлмөрлөгсөд авралыг олно; 7– 8, Мөнх амьдрал бол Бурханы бэлгүүдээс хамгийн агуу нь юм; 9–11, Христ тэнгэр болон дэлхийг бүтээжээ.

Хэсэг 15

1829 оны зургадугаар сард Нью-Йоркийн Фейеттэд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Жон Витмерт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:50). (Хэсэг 14-ийн толгой гарчгийг үз.) Их Эзэнд зөвхөн өөрт нь болон Жон Витмерт мэдэгдсэн тэрхүү зүйлийн тухай ярьсан учраас уг захиас нь хувь хүний хувьд нэн ойр дотно мөнсэтгэлд хоногшим юм. Хожим нь Жон Витмер Мормоны Номын Найман Гэрчийн нэг болсон билээ.

1–2, Их Эзэний мутар бүх дэлхий дээр байна; 3–6, Сайн мэдээг номлох хийгээд бодгалиудыг аврах нь хамгийн үнэ цэнэтэй зүйл мөн.

Хэсэг 16

1829 оны зургадугаар сард Нью-Йоркийн Фейеттэд Бошиглогч Иосеф Смитээр дамжууулан Бага Петр Витмерт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:51). (Хэсэг 14-ийн толгой гарчгийг үз.) Бага Петр Витмер хожим нь Мормоны Номын Найман гэрчийн нэг болжээ.

1-2, Их Эзэний мутар бүх дэлхий дээр байна; 3-6, Сайн мэдээг номлох хийгээд бодгалиудыг аврах нь хамгаас үнэ цэнэтэй зүйл мөн .

Хэсэг 17

1829 оны зургадугаар сард Нью-Йоркийн Фейеттэд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Оливер Каудери, Давид Витмер болон Мартин Харрис нарт Мормоны Номын цэдгийг агуулсан сийлбэрлэгдсэн ялтсуудыг тэд үзэхийн өмнө өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:52-57). Онцгой гурван гэрч товлогдох болно гэдгийг Иосеф, түүний бичээч Оливер Каудери хоёр Мормоны Номын ялтсуудын орчуулганаас олж мэджээ (Ифер 5:2–4; 2 Нифай 11:3; 27:12-ыг үз). Оливер Каудери, Давид Витмер болон Мартин Харрис нар мөнөөх онцгой гурван гэрч байхаар сүнсээр урамшуулагдсан хүслээр хөтлөгдөв. Их Эзэнээс Бошиглогч асууж, мөн Урим ба Туммимаар дамжуулсан хариу болж энэхүү илчлэлт өгөгдсөн ажээ.

1–4, Гурван гэрч ялтсуудыг хийгээд бусад ариун нандин зүйлүүдийг итгэлээр үзэх болно; 5–9, Мормоны Номны бурханлиг чанарын талаар Христ гэрчилдэг.

Хэсэг 18

1829 оны зургадугаар сард Нью-Йоркийн Фейеттэд Бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери, Давид Витмер нарт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:60–64). Аароны санваар олгогдох үед Мелкизедек санваар хүртээх тухай амлагдсан байв (хэсэг 13-ын толгой гарчгийг үз). Уг асуудлын талаарх мэдлэгийн төлөөх даруухан залбирлын хариуд Их Эзэн энэ илчлэлтийг өгчээ.

1–5, Сүмийг хэрхэн байгуулахыг судрууд үзүүлдэг; 6–8, Дэлхий алдаст боловсорчбайна; 9–16, Бодгалиудын үнэ цэнэ агуу юм; 17–25, Авралыг олохын тулд хүмүүн өөр дээрээ Христийн нэрийг авах ёстой; 26–36, Арванхоёрын дуудлага хийгээд ажил үүрэг илчлэгдэв; 37–39, Оливер Каудери мөн Давид Витмер Арванхоёрыг эрж олох ёстой; 40–47, Авралыг олохын тулд хүмүүн наманчилж, баптисм хүртэж, мөн зарлигуудыг сахих ёстой.

Хэсэг 19

1830 оны гуравдугаар сард Нью-Йоркийн Манчестерт Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:72–74). Бошиглогч өөрийн түүхэнд үүнийг “хүнийх бус, харин Мөнх болох түүгээр Мартин Харрист өгөгдсөн Бурханы зарлиг” хэмээн танилцуулжээ (History of the Church, 1:72).

1–3, Христэд бүх хүч буй; 4–5, Бүх хүмүүн наманчлах буюу эсвээс зовох ёстой; 6–12, Мөнхийн шийтгэл бол Бурханы шийтгэл болой; 13–20, Хэрэв тэд наманчилбаас, тэд зовохгүй байж болохын тулд Христ бүхний төлөө зовсон юм; 21–28, Наманчлалын сайн мэдээг номлогтун; 29-41, Баярт мэдээг тунхаглагтун.

Хэсэг 20

1830 оны дөрөвдүгээр сард Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Сүмийн зохион байгуулалт ба удирдлагын талаар өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:64–70). Энэ илчлэлтийн талаарх түүний цэдгийн оршил болгон Бошиглогч бичихдээ, “Бошиглолын хийгээд илчлэлтийн сүнсээр бид Түүнээс (Есүс Христ) дараах зүйлийг олж мэдсэн бөлгөө; энэ нь бидэнд зөвхөн их мэдээлэл өгсөн төдийгүй, харин Түүний таалал хийгээд зарлигийн дагуу яг хэдний өдөр бид Түүний Сүмийг дэлхий дээр дахин зохион байгуулах ёстойг бидэнд бас зааж өгсөн юм” гэжээ (History of the Church, 1:64).

1–16, Мормоны Ном хожмын үеийн ажлын бурханлиг чанарыг нотолдог; 17–28, Бүтээлт, уналт, цагаатгал, мөн баптисмын сургаалууд нотлогдов; 29-37, Наманчлал, зөвтгөл, ариусал, мөн баптисмыг удирдагч хуулиуд толилуулагдав; 38–67, Ахлагчид, санваартнууд, багш нар, мөн диконы үүргүүд хураангуйлан томьёологдов; 68–74, Гишүүдийн үүргүүд, хүүхдийн адислал, мөн баптисмын маяг илчлэгдэв; 75–84, Ариун ёслолын залбирлууд хийгээд Сүмийн гишүүнчлэлийг чиглүүлэгч дүрмүүд өгөгдөв.

Хэсэг 21

1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд Нью-Йоркийн Фейеттед Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:74–79). Энэхүү илчлэлт нь дурдсан өдөр Сүмийг зохион байгуулахад, Ахмад Петр Витмерийн гэрт өгөгдсөн ажээ. Өмнөхөн нь баптисм хүртсэн зургаан хүн оролцжээ. Бурханы зарлигийн дагуу эдгээр хүмүүс зохион байгуулах өөрсдийн хүсэл хийгээд төгс шийдвэрийг нэгдмэл саналаар илэрхийлсэн байлаа (хэсэг 20-ийг үз). Тэрчлэн тэд Бага Иосеф Смит, мөн Оливер Каудери нарыг Сүмийн тэргүүлэх ажилтнуудаар хүлээн зөвшөөрч мөн дэмжихээр санал өгсөн байлаа. Дараа нь Иосеф гар тавилтаар Оливерыг Сүмийн ахлагчаар томилов, мөн Оливер нэгэн адилаар Иосефыг томилов. Ариун ёслолыг гүйцэтгэсний дараа, хүн бүрт Ариун Сүнс хүртээхийн тулд мөн Сүмийн гишүүнээр батлахын тулд Иосеф мөн Оливер оролцогчид дээр тус бүрд нь гар тавив.

1–3, Иосеф Смит үзмэрч, орчуулагч, бошиглогч, төлөөлөгч, мөн ахлагч байхаар дуудагдав; 4–8, Түүний үг Сионы ашиг сонирхлыг удирдах болно; 9-12, Tайтгаруулагчаар тэрбээр ярихад Гэгээнтнүүд түүний үгсэд итгэх болно.

Хэсэг 22

1830 оны дөрөвдүгээр сард Нью-Йоркийн Манчестерт Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1: 79–80). Энэхүү илчлэлт өмнө нь баптисм хүртсэнийулмаас зарим хүмүүс баптисмыг дахин хийлгэхгүйгээр Сүмтэй нэгдэх хүсэлтэй байсны учир Сүмд өгөгдсөн ажээ.

1, Баптисм бол шинэ бөгөөд үүрдийн гэрээ мөн; 2–4, Эрх мэдэл бүхий баптисм шаардлагатай.

Хэсэг 23

1830 оны дөрөвдүгээр сард Нью-Йоркийн Манчестерт Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Оливер Каудери; Хайрум Смит; Самуел Х.Смит; Ахмад Иосеф Смит; мөн Ахмад Иосеф Найт нарт өгөгдсөн илчлэлт оршвой. (History of the Church, 1:80). Нэрлэгдсэн таван хүн өөр өөрсдийн үүргийг мэдье хэмээн чин сэтгэлээсээ хүссэн учир Их Эзэнээс Бошиглогч асууж мөн энэхүү илчлэлтийг хүлээн авчээ.

1–7, Эдгээр анхны шавь нар номлох, ухуулах, мөн Сүмийг бэхжүүлэхээр дуудагдав.

Хэсэг 24

1830 оны долдугаар сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смит Оливер Каудери хоёрт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:101–103). Сүм зохион байгуулагдсанаас хойш дөрвөн сар ч өнгөрөөгүй байхад мөрдлөг хавчлага нэн хүчтэй болж, удирдагчид хэсэг хугацаанд нуугдмал байж аюулгүй байдлыг эрэлхийлэхээс аргагүйд хүрэв. Энэ үед тэдэнд хүч өгч, зоригжуулан мөн зааварлахын тулд дараах гурван илчлэлт өгөгдсөн ажээ.

1–9, Иосеф Смит орчуулах, номлох, мөн судруудыг тайлбарлахаар дуудагдав; 10–12, Оливер Каудери сайн мэдээг номлохоор дуудагдав; 13–19, Гайхамшгууд, зүхлүүд, хөлийн тоос гүвэх хийгээд хэтэвч буюу аяны цүнхгүйгээрявахтай холбогдсон хууль илчлэгдэв.

Хэсэг 25

1830 оны долдугаар сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:103-104). (Хэсэг 24-ийн толгой гарчгийг үз.) Энэхүү илчлэлт Бошиглогчийн эхнэр Эмма Смитэд хандсан Их Эзэний тааллыг илэрхийлдэг.

1–6, Сонгогдсон хатагтай Эмма Смит, нөхөртөө тусалж мөн тайтгаруулахаар дуудагдав; 7–11, Тэрчлэн тэрээр бичих, судруудыг тайлбарлах, мөн сүмийн дууллуудыг сонгохоор дуудагдсан бөлгөө; 12–14, Зөв шударгыг үйлдэгчдийн дуу бол Их Эзэнд хандсан залбирал болой; 15–16, Энэхүү илчлэлт дэх дуулгавартай байдлын зарчмууд нь бүхний хувьд хэрэглэгдэхүйц ажгуу.

Хэсэг 26

1830 оны долдугаар сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери, мөн Жон Витмер нарт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:104). (Хэсэг 24-ийн толгой гарчгийг үз.)

1, Тэд судруудыг судалж мөн номлохоор зааварлагдав; 2, Нийтийндэмжлэгийн хууль батлагдав.

Хэсэг 27

1830 оны наймдугаар сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:106–108). Талх болон дарсны ариун ёслолыг гүйцэтгэх шашны үйлчлэлийг бэлтгэхэд Иосеф дарс авчрахаар явав. Тэрээр тэнгэр элчтэй уулзаж, нэг хэсгийг нь тэр үед, мөн үлдсэнийг нь дараагийн есдүгээр сард бичсэн энэхүү илчлэлтийг хүлээн авчээ. Эдүгээ Сүмийн ариун ёслолын үйлчлэлүүдэд дарсны оронд ус хэрэглэдэг болов.

1–4, Ариун ёслолоос хүртэхэд хэрэглэгдэх бэлэгдлүүд тайлбарлагдав; 5–14, Христ болон бүх эрин үеийн түүний үйлчлэгчид ариун ёслолоос хүртэх болно; 15–18, Бурханы өвч хуяг дуулгыг өмсөгтүн.

Хэсэг 28

1830 оны есдүгээр сард Нью-Йоркийн Фейеттэд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Оливер Каудерид өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:109–111). Сионыг байгуулах болон Сүмийн дэг жаягийн талаарх илчлэлтүүдийг үүний тусламжтайгаар хүлээн авдаг хэмээсэн нэгэн чулуу Сүмийн гишүүн Хайрам Пейжид байжээ. Хэд хэдэн гишүүн эдгээр мэдэгдэлд мэхлэгдэж, мөн тэр ч байтугай Оливер Каудери хүртэл үүгээр буруу нөлөөлөгдсөн байлаа. Товлосон нэгэн чуулганы өмнөхөн Бошиглогч уг асуудлын талаар Их Эзэнээс үнэнхүү сэтгэлээр асууж, мөн энэхүү илчлэлт иржээ.

1–7, Иосеф Смит нууцуудын түлхүүрүүдийг атгадаг, мөн зөвхөн тэрбээр Сүмд зориулсан илчлэлтүүдийг хүлээн авдаг; 8–10, Оливер Каудери леменчүүдэд номлох ёстой; 11–16, Сатан Хайрам Пейжийг мэхэлж мөн түүнд хуурамч илчлэлтүүдийг өгчээ.

Хэсэг 29

1830 оны есдүгээр сард Нью-Йоркийн Фейеттед зургаан ахлагчийн дэргэд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:111–115). Энэхүү илчлэлт 1830 оны есдүгээр сарын 26-нд эхэлсэн чуулганаас хэд хоногийн өмнө өгөгджээ.

1–8, Христ өөрийн сонгосон хүмүүсийг цуглуулдаг; 9–11, Түүний ирэлт Мянганыг эхлүүлнэ; 12–13, Арванхоёр нь бүх Израилыг шүүх болно; 14–21, Тэмдгүүд, өвчин тахлууд, эзгүйрлүүд Хоёр дахь Ирэлтийн өмнө тохиох болно; 22–28, Мянганы дараа сүүлчийн амилуулалт хийгээд эцсийн шүүлт болно; 29–35, Их Эзэний хувьд бүх зүйл сүнслэг болой; 36–39, Чөтгөр болон түүний арми хүмүүнийг уруу татахын тулд тэнгэрээс зайлуулагдсан билээ; 40–45, Уналт болон Цагаатгал нь авралыг авчирдаг; 46–50, Бага насны хүүхдүүд цагаатгалаар дамжин гэтэлгэгддэг.

Хэсэг 30

1830 оны есдүгээр сард Нью-Йоркийн Фейеттед болсон гурван өдрийн чуулганы дараа, гэхдээ Сүмийн ахлагчид салж явахын өмнө Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Давид Витмер, Бага Петр Витмер мөн Жон Витмер нарт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:115–116). Анхандаа энэ нь гурван илчлэлт болон нийтлэгджээ; Сургаал ба Гэрээний 1835 оны хэвлэлд Бошиглогч үүнийг нэг хэсэг болгон нэгтгэжээ.

1–4, Хичээнгүйлэн үйлчлэхэд алдсаны учир Давид Витмер буруушаагдав; 5–8, Бага Петр Витмер леменчүүдэд хийх номлолд Оливер Каудерийг дагалдан явах ёстой; 9–11, Жон Витмер сайн мэдээг номлохоор дуудагдав.

Хэсэг 31

1830 оны есдүгээр сард Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Томас Б.Маршт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:115–117). Уг үйлявдал Сүмийн чуулганы яг дараахан болжээ (хэсэг 30-ын толгой гарчгийг үз). Томас Б.Марш уг сарын эхээр баптисм хүртэж мөн энэхүү илчлэлт өгөгдөхөөс өмнө Сүмд ахлагчаар томилогдсон байлаа.

1–6, Томас Б.Марш сайн мэдээг номлохоор дуудагдаж мөн гэр бүлийнхнийх нь сайн сайхан байдал амлагдав; 7–13, Тэвчээртэй байж ямагт залбиран, мөн Тайтгаруулагчийг дагахыг түүнд зөвлөв.

Хэсэг 32

1830 оны аравдугаар сард Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Парлей П.Пратт болон Зиба Петерсон нарт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:118–120). Урьдчилан бошиглогдсон адислалуудынх нь тухай Сүм Мормоны Номноос олж мэдсэн леменчүүдийн талаар агуу сонирхол хийгээд хүслүүд ахлагчдад төрсөн байлаа. Үүний улмаас, тэр үед Өрнөд дэх индиан омгуудад ахлагчид илгээгдэх ёстой юу гэдэг талаар Их Эзэн тааллаа мэдүүлэг хэмээн даруухан залбирал хийгдсэн байлаа. Уг илчлэлт оршвой.

1–3, Парлей П.Пратт, Зиба Петерсон хоёр леменчүүдэд номлох мөн Оливер Каудери, мөн Бага Петр Витмер нарыг дагалдан явахаар дуудагдав; 4–5, Тэд судруудыг ойлгохын тулд залбирах ёстой.

Хэсэг 33

1830 оны аравдугаар сард Нью-Йоркийн Фейеттед Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Эзра Тайре мөн Нортроп Свеет нарт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:126–127). Энэхүү илчлэлтийг тэмдэглэхдээ, “Итгэлд хичээнгүйлэн эрэлхийлэгчдийг зааварлахад … Их Эзэн ямагт бэлэн байдгийг” Бошиглогч нотолжээ (History of the Church, 1:126).

1–4, Хөдөлмөрлөгчид сайн мэдээг арваннэг дэх цагт тунхаглахаар дуудагдав; 5–6, Сүм байгуулагдав, мөн сонгосон хүмүүс цугларах болно; 7–10, Наманчлагтун, учир нь тэнгэрийн хаант улс ойрхон байна; 11-15, Сүм сайн мэдээний хадан дээр баригдав; 16–18, Хүргэн Хүүгийн ирэлтэд бэлтгэгтүн.

Хэсэг 34

1830 оны арваннэгдүгээр сарын 4-нд Нью-Йоркийн Фейеттед Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Оорсон Праттад өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:127–128). Пратт ах тэр үед арван есөн настай байв. Тэрээр сэргээгдсэн сайн мэдээний номлолыг анх удаа өөрийн ах Парлей П. Праттаас зургаан долоо хоногийн өмнө сонсоод, хөрвүүлэгдэж мөн баптисм хүртсэн байлаа. Энэхүү илчлэлт Ахмад Петр Витмерийн гэрт хүлээн авагджээ.

1–4, Итгэлтнүүд Цагаатгалаар дамжин Бурханы хөвгүүд болдог; 5–9, Сайн мэдээг номлох нь Хоёр дахь Ирэлтийн замыг бэлтгэдэг; 10–12, Бошиглол Ариун Сүнсний хүчээр ирдэг.

Хэсэг 35

1830 оны арванхоёрдугаар сард Нью-Йоркийн Фейеттед буюу үүний ойролцоо Бошиглогч Иосеф Смит мөн Сидней Ригдон нарт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:128–131). Энэ үед, Бошиглогч Библийн орчуулгыг бараг өдөр бүр хийж завгүй байв. Орчуулга 1830 оны зургадугаар сарын эхээр эхэлж, мөн Оливер Каудери, Жон Витмер хоёр хоёул бичээчээр үйлчилж байлаа. Эдүгээ тэд өөр ажил үүрэгт дуудагдсанаас хойш Сидней Ригдон энэ ажилд Бошиглогчийн бичээчээр үйлчлэхээр бурханлиг томилолтоор дуудагдсан байв (шүлэг 20-ийг үз). Энэхүү илчлэлтийн цэдгийнхээ өмнөх үг болгон Бошиглогч бичихдээ: “Арванхоёрдугаар сард Сидней Ригдон [Огайогоос] мөн түүнтэй хамт Эдвард Партриж Их Эзэнээс асуухаар ирэв … Энэ хоёр ахыг ирсний дараа удалгүй тийн Их Эзэн ярив” гэжээ (History of the Church, 1:128).

1–2, Хүмүүс хэрхэн Бурханы хөвгүүд болж болох нь; 3–7, Сидней Ригдон баптисм хүртээж мөн Ариун Сүнс хүртээхээр дуудагдав; 8–12, Тэмдгүүд хийгээд гайхамшгууд итгэлээр гүйцэтгэгддэг авай; 13–16, Их Эзэний үйлчлэгчид Сүнсний хүчээр үндэстнүүдийг шигших болно; 17–19, Иосеф Смит нууцуудын түлхүүрүүдийг атгадаг; 20–21, Сонгогдсон хүмүүс Их Эзэний ирэлтийн өдрийг тэсвэрлэх болно; 22–27, Израил аврагдах болно.

Хэсэг 36

1830 оны арванхоёрдугаар сард Нью-Йоркийн Фейеттийн ойролцоо Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Эдвард Партрижид өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:131). (Хэсэг 35-ын толгой гарчгийг үз.) “Эдвард Партриж бол сүсгийн загвар болсон, мөн Их Эзэний агуу хүмүүсийн нэг áàéëàà” хэмээн Бошиглогч хэлжээ (History of the Church, 1:128).

1–3, Их Эзэн Сидней Ригдоны гараар Эдвард Партрижийн дээр мутраа тавьжээ; 4–8, Сайн мэдээг мөн санваарыг хүлээж авдаг хүн болгон урагш одож мөн номлохоор дуудагдах ёстой.

Хэсэг 37

1830 оны арванхоёрдугаар сард Нью-Йоркийн Фейеттийн ойролцоо Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:139). Энэ эрин үед тохиох цугларалтын талаар анхны зарлиг үүнд өгөгджээ.

1–4, Гэгээнтнүүд Огайод цугларахаар дуудагдав.

Хэсэг 38

1831 оны нэгдүгээр сарын 2-нд Нью-Йоркийн Фейеттед Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:140–143). Уг үйл явдал нь Сүмийн чуулган байлаа.

1–6, Христ бүх зүйлийг бүтээв; 7–8,Тэрбээр удахгүй өөрийг нь харах Гэгээнтнүүдийнхээ дунд байна; 9–12, Бүх махбодь түүний өмнө ялзарчээ; 13–22, Тэрээр амлалтын нутгийг өөрийн Гэгээнтнүүдэд зориулан энэ амьдралд хийгээд үүрд мөнхөд хадгалан үлдээжээ; 23–27, Нэг байж мөн бие биенээ ах дүүс мэтээр хүндэтгэхийг Гэгээнтнүүдэд зарлиг болгов; 28–29, Дайнууд угтан хэлэгдэв; 30–33, Гэгээнтнүүдэд тэнгэрээс хүч өгөгдөх болно мөн бүх үндэстнүүдийн дунд урагш одох ёстой; 34–42, Ядуус хийгээд гачигдагсдынтөлөө халамж тавьж мөн үүрд мөнхийн баялгуудыг эрэлхийлэхийг Сүмд зарлиг болгов.

Хэсэг 39

1831 оны нэгдүгээр сарын 5-нд Нью-Йоркийн Фейеттед Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Жеймс Ковиллд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:143–145). Дөч орчим жил Баптист тохинуулагч байсан Жеймс Ковилл, Бошиглогч Иосефоор дамжуулан Их Эзэнээс түүнд өгч болох аливаа зарлигийг тэрээр дагах болно хэмээх гэрээнд Их Эзэнтэй оржээ.

1–4, Бурханы хөвгүүд болох хүч Гэгээнтнүүдэд буй; 5–6, Сайн мэдээг хүлээн авна гэдэг нь Христийг хүлээн авна гэсэн үг; 7–14, Баптисм хүртэж мөн Их Эзэний талбайд хөдөлмөрлөхийг Жеймс Ковиллд зарлиг болгов; 15–21, Их Эзэний үйлчлэгчид Хоёрдахь Ирэлтийн өмнө сайн мэдээг номлох ёстой; 22–24, Сайн мэдээг хүлээн авдаг тэд энэ амьдралд болон үүрд мөнхөд цуглуулагдах болно.

Хэсэг 40

1831 оны нэгдүгээр сард Нью-Йоркийн Фейеттед Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:145). Энэхүү илчлэлтийн цэдгийн өмнө Бошиглогч бичихдээ, “Жеймс Ковилл Их Эзэний үгийг эсэргүүцэж, мөн өөрийнхөө урьдын зарчмууд хийгээд хүмүүст эргэж очиход, Сидней Ригдон бид хоёрт Их Эзэн дараах илчлэлтийг өгсөн бөлгөө” гэжээ (History of the Church, 1:145).

1–3, Мөрдлөг хавчлагаас айх хийгээд дэлхийд санаа тавих нь сайн мэдээг эсэргүүцэхэд хүргэдэг.

Хэсэг 41

1831 оны хоёрдугаар сарын 4-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:146–147). Сүмийн Көртланд Салбар энэ үед тоогоороо түргэн өсч байв. Энэхүү илчлэлтийн өмнөх үг болгон Бошиглогч бичихдээ, “Гишүүд … тэд Бурханы тааллыг мэдэж байсныхаа хэрээр үүнийг гүйцэлдүүлэхийг хичээж байлаа, хэдий тийм ч зарим хачирхалтай үзэл санаанууд мөн хуурмаг сүнснүүд тэдний дунд сэм шургалжээ … [мөн] Их Эзэн Сүмд дараах зүйлийг өгчээ” (History of the Church, 1:146–147).

1–3, Илчлэлтийн сүнсээр ахлагч нар Сүмийг эрхлэх болно; 4–6, Үнэнч шавь нар Их Эзэний хуулийг хүлээн авч мөн сахих болно; 7–12, Эдвард Партриж Сүмд бишопоор томилогдов.

Хэсэг 42

1831 оны хоёрдугаар сарын 9-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:148–154). Энэ нь арванхоёр ахлагчийн дэргэд мөн Огайод “хууль” өгөгдөхөөр урьд нь Их Эзэний өгсөн амлалтын биелэлт болон хүлээн авагдсан ажээ (Хэсэг 38:32-ыг үз). Бошиглогч энэхүү илчлэлтийг “Сүмийн хуулийг агуулдаг” хэмээн онцлон тэмдэглэжээ (History of the Church, 1:148).

1–10, Ахлагчид сайн мэдээг номлох, хөрвөгчдэд баптисм хүртээх, мөн Сүмийг байгуулахаар дуудагдав; 11–12, Тэд дуудагдаж мөн томилогдон, судруудад байдаг сайн мэдээний зарчмуудыг заах ёстой; 13–17, Тэд Сүнсний хүчээр зааж бас бошиглох ёстой; 18–29, Хүн алахгүй, хулгай хийхгүй, худал хэлэхгүй, тачаадахгүй, садар самууныг үйлдэхгүй, эсвээс бусдын эсрэг муугаар ярихгүй байхыг Гэгээнтнүүдэд зарлиглав; 30–39, Өмч хөрөнгийн өргөлийг зохицуулах хуулиуд толилуулагдав; 40–42, Бардамнал хийгээд залхуурал буруушаагдах авай; 43–52, Адислалаар дамжуулан мөн итгэлээр өвчтөнүүд эдгэрэх ёстой; 53–60, Судрууд Сүмийг чиглүүлэх бөгөөд дэлхийд тунхаглагдах ёстой; 61–69, Шинэ Иерусалимын газар хийгээд хаант улсын нууцууд илчлэгдэх болно; 70–73, Өргөл болгогдсон өмч хөрөнгөнүүд Сүмийн ажилтнуудыг дэмжихэд ашиглагдах ёстой; 74–93, Садар самуун, завхайрал, хүн алах, хулгайлах, мөн нүглүүдийн гэмшлийг зохицуулах хуулиуд толилуулагдав.

Хэсэг 43

1831 оны хоёрдугаар сард Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээрдамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:154–156). Энэ үед Сүмийн зарим гишүүд хуурамч илчлэгчийн дүр эсгэдэг байсан хүмүүсээр үймүүлэгдсэн байв. Бошиглогч Их Эзэнээс асууж мөн Сүмийн ахлагч нарт хандсан энэхүү захиасыг хүлээн авсан билээ. Эхний хэсэг нь Сүмийн бодлоготой холбогддог; сүүлчийн хэсэг нь дэлхийн үндэстнүүдэд ахлагч нарын өгөх ёстой сэрэмжлүүлгийг агуулдаг.

1–7, Илчлэлтүүд хийгээд зарлигууд зөвхөнтомилогдсон нэгнээр дамжин ирдэг; 8–14, Их Эзэний өмнө бүх цэвэр ариун байдалд үйлдсэнээр Гэгээнтнүүд ариусгагддаг; 15–22, Ахлагч нар наманчлалыг тунхаглаж мөн хүмүүнийг Их Эзэний агуу өдөрт бэлтгэхээр урагш илгээгддэг; 23–28, Их Эзэн өөрийн дуу хоолойгоор мөн байгалийн хүчнүүдээр дамжуулан хүмүүнтэй харьцдаг; 29–35, Мянган жил мөн Сатаныг хүлэх нь ирэх болно.

Хэсэг 44

1831 оны хоёрдугаар сарын сүүлчээр Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:157). Энд толилуулагдсан шаардлагыг дагахын тулдчуулганыг ирэх зургадугаар сарын эхэнд хийгдэхээр Сүм товлов.

1–3, Чуулганд ахлагч нар цугларах ёстой; 4–6, Тэд уг нутгийн хуулиудын дагуу зохион байгуулах мөн ядуусын төлөө анхаарал халамж тавих ёстой.

Хэсэг 45

1831 оны гуравдугаар сарын 7-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Сүмдөгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:158–163). Энэхүү илчлэлтийн цэдгийн оршил болгон Бошиглогч, “Сүмийн энэ үед ажлыг сонирхох, эсвээс итгэлийг тэврэн авахаас хүмүүсийг холдуулахын тулд … олон хуурамч илтгэл … мөн мунхаг түүхүүд нийтлэгдэж … мөн тараагдсан байлаа … Гэвч Гэгээнтнүүдийн баяр баясалд, … бибээр дараах зүйлийг хүлээн авсан бөлгөө” хэмээн өгүүлжээ (History of the Church, 1:158).

1–5, Христ бол Эцэгийн өмнө бидний өмгөөлөгч болой; 6–10, Сайн мэдээ бол Их Эзэний өмнө замыг бэлтгэх элч бөлгөө; 11–15, Енох болон түүний ахан дүүс Их Эзэнээр өөрт нь хүлээн авагдсан ажгуу; 16–23, Христ өөрийн ирэлтийн тэмдгүүдийг Чидуны Уулан дээр өгсөний адилаар илчлэв; 24–38, Сайн мэдээ сэргээгдэх болно, харийнханы цаг гүйцэлдэх болно, мөн уг нутагт эзгүйрүүлэгч өвчин тархах болно; 39–47, Тэмдгүүд, гайхамшгууд, мөн Амилуулалт Хоёр дахь Ирэлтэдтохиох ёстой; 48–53, Христ Чидуны Уулан дээр зогсох болно, мөн иудейчүүд түүний гар мөн хөл дэх шархнуудыг харах болно; 54–59, Их Эзэн Мянганы турш хаанчлах болно; 60–62, Бошиглогч Шинэ Гэрээний орчуулгыг эхлэхэд зааварлагдав, үүгээр дамжин чухал мэдээлэл мэдүүлэгдэх болно; 63–75, Цугларахаар мөн бүх үндэстнүүдээс хүмүүс түүн уруу ирэх Шинэ Иерусалимыг барихаар Гэгээнтнүүд зарлиг болгогдов.

Хэсэг 46

1831 оны гуравдугаар сарын 8-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:163–165). Сүмийн энэ эхний үед, Сүмийн үйлчлэлийг хөтлөн явуулах нэгдмэл загвар тогтож амжаагүй байлаа. Хэдий тийм ч, ариун ёслолын цуглаанууд хийгээд Сүмийн бусад цугларалтуудад зөвхөн гишүүд хийгээд чин үнэнч сонирхогчдыг оруулдаг заншил ямар нэг хэмжээгээр нийтлэг болоод байв. Энэхүү илчлэлт цуглаануудыг хянах болон хөтлөн явуулахтай холбоотой Их Эзэний тааллыг илэрхийлдэг.

1–2, Ариун Сүнсээр хөтлүүлсний дагуу ахлагч нар цуглаануудыг хөтлөн явуулах ёстой; 3–6, Үнэнийг эрэлхийлэгчид ариун ёслолын үйлчлэлээс гадуурхагдах ёсгүй; 7–12, Бурханаас асуу мөн Сүнсний бэлгүүдийг эрэлхийл; 13–26, Эдгээр бэлгүүдээс заримынх нь жагсаалт өгөгдөв; 27–33, Сүнсний бэлгүүдийг ялган таних хүч Сүмийн удирдагчдад өгөгддөг.

Хэсэг 47

1831 оны гуравдугаар сарын 8-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:166). Энэ цаг үеийн өмнө Оливер Каудери Сүмийн түүхч хийгээд цэдэг хөтлөгчөөр ажиллаж байв. Жон Витмер түүхчийн томилолтыг эрэлхийлж байсангүй, гэвч, энэ орон тоонд үйлчлэхийг түүнээс асуусанд, уг асуудлаар Их Эзэний тааллыг дуулгавартай дагах болно хэмээн тэрээр хэлжээ. Нью-Йоркийн Фейеттегийн бүст хүлээн авагдсан олон илчлэлтийг цэдэглэхэд тэрээр Бошиглогчийн нарийн бичгийн даргаар өмнө нь үйлчилж байв.

1–4, Жон Витмер Сүмийн түүх хөтлөх болон Бошиглогчид зориулан бичихээр томилогдов.

Хэсэг 48

1831 оны гуравдугаар сард Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1: 166–167). Гэгээнтнүүдийг суурьшуулахын тулд газар олж авах журмын хэлбэрийн талаар Бошиглогч Их Эзэнээс асуужээ. Энэ нь тэд Огайод цугларах ёстой хэмээсэн Их Эзэний зарлигт дуулгавартай байж, Нэгдсэн Улсын дорнодоос Сүмийн гишүүд нүүдэллэх тухайд чухал асуудал байв (хэсэг 37:1–3; 45:64-ийг үз).

1–3, Огайо дахь Гэгээнтнүүд газруудаа ах дүүстэйгээ хуваалцах ёстой; 4–6, Гэгээнтнүүд газар худалдан авч, хот барьж, мөн тэргүүлэх ажилтнуудынхаа зөвлөгөөг дагах ёстой.

Хэсэг 49

1831 оны гуравдугаар сард Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Сидней Ригдон, Парлей П.Пратт мөн Леман Коплей нарт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:167–169). (Түүхийн зарим эх сурвалжууд энэ илчлэлтийн өдрийг 1831 оны тавдугаар сар гэсэн байдаг). Леман Коплей сайн мэдээг тэврэн авав, гэвч тэрээр урьд нь харьяалагддаг байсан Шейкерийн зарим заадаг зүйлүүдийг хадгалсан хэвээр байлаа. (Христийн Хоёр дахь Ирэлтэд Итгэгчдийн Нэгдсэн Нийгэмлэг). Шейкерийн зарим итгэл нь Христийн Хоёр дахь Ирэлт аль хэдийн тохиосон бөгөөд, тэрээр Анн Лий хэмээх эмэгтэй хүний дүрээр хүрч ирсэн; усаар баптисм хүртээх нь зайлшгүй чухал биш хэмээн үздэг байв; гахайн мах идэх нь онцгойлон хориглогдсон, мөн олон нь ямар ч мах иддэггүй байв; мөн ганц бие амьдрал гэрлэлтээс илүү өндөрт тооцогддог байв. Энэхүү илчлэлтийн оршилд Бошиглогч бичихдээ, "Энэ сэдвийн талаар илүү төгс ойлголттой болохын тулд Их Эзэнээс би асууж, мөн дараах зүйлийг хүлээн авсан болой" хэмээжээ (History of the Church, 1:167). Илчлэлт Шейкерийн бүлгийн үндсэн үзэл баримтлалын заримыг нь няцаав. Өмнө дурдсан ах нар уг илчлэлтийн нэг хувийг Шейкерийн бүлэгт аваачиж өгөн (Огайогийн Клевландын ойролцоо) мөн үүнийг бүгдийг нь тэдэнд уншиж өгсөн боловч энэ нь няцаагджээ.

1–7, Христийн ирэлтийн өдөр хийгээд цаг нь түүнийг иртэл мэдэгдэхгүй хэвээр үлдэнэ; 8–14, Хүмүүн авралыг олохын тулд наманчилж, сайн мэдээнд итгэн, мөн ёслолуудыг дуулгавартай дагах ёстой; 15–16, Гэрлэлт нь Бурханаар томилогдсон бөлгөө; 17–21, Мах идэх нь зөвшөөрөгддөг; 22–28, Сион цэцэглэн хөгжиж мөн леменчүүд Хоёрдахь Ирэлтийн өмнө сарнай цэцэг лугаа адил дэлгэрэх болно.

Хэсэг 50

1831 оны тавдугаар сард Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:170–173). Дэлхий даяар тархсан янз бүрийн сүнсний илэрхийллүүдийг ахлагчдын зарим нь ойлгохгүй байсныг мөн уг асуудлын талаар тэрбээр тусгайлан асуусны хариу болгон энэхүү илчлэлт өгөгдсөнийг Бошиглогч өгүүлжээ. Ер бусын сүнсний үзэгдэл хэмээгдэгч нь гишүүдийн дунд нийтлэг бус байлаа, тэдний зарим нь үзэгдлүүд хийгээд илчлэлтүүд хүлээн авдаг мэтээр мэдэгдэв.

1–5, Олон хуурамч сүнс дэлхийд тархсан ажгуу; 6–9, Хоёр нүүр гаргагчдад мөн Сүмээс тусгаарлагдагсдад халаг; 10–14, Ахлагчид Сүнсээр сайн мэдээг номлох ёстой; 15–22, Номлогчид хийгээд сонсогчид аль аль нь Сүнсээр гэгээрүүлэгдэх хэрэгтэй; 23–25,Сэнхрүүлдэггүй тэр нь Бурханаас биш бөлгөө, 26–28, Итгэлтнүүд бүх зүйлийн эзэмшигчид болой; 29–36, Цэвэршигдсэн тэдний залбирлууд хариулагддаг; 37–46, Христ бол Сайн Хоньчин мөн Израилын Чулуу болой.

Хэсэг 51

1831 оны тавдугаар сард Огайогийн Томпсонд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:173–174). Энэ үед дорнод мужуудаас нүүдэллэсэн Гэгээнтнүүд Огайод ирж эхэлж байлаа, мөн тэдний суурьшилтын тулд зохион байгуулалтын тодорхой арга хэмжээнүүд авах шаардлагатай байв. Энэ ажил үүрэг нэн ялангуяа бишопын албан тушаалд хамаарагдаж байсан болохоор, Бишоп Эдвард Партриж уг асуудлаар заавар эрэлхийлж, мөн Бошиглогч Их Эзэнээс асуужээ.

1–8, Эдвард Партриж ажил үүрэг болон өмч хөрөнгийг зохицуулахаар томилогдов; 9–12, Гэгээнтнүүд шударгаар хандаж мөн эн тэнцүү хүлээж авах ёстой; 13–15, Тэд бишопын агуулахтай байж мөн Их Эзэний хуулийн дагуу өмч хөрөнгийг зохион байгуулах ёстой; 16–20, Огайо бол түр зуур цугларах газар байх ёстой.

Хэсэг 52

1831 оны зургадугаар сарын 7-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээрдамжуулан Сүмийн ахлагчдад өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:175–179). Зургадугаар сарын 3-нд эхэлж 6-нд дууссан чуулган Көртландад болжээ. Энэ чуулган дээр дээд санваартны албан тушаалд тусгайлан томилсон анхны томилолтууд болж, мөн хуурамч хийгээд мэхлэгч сүнснүүдийн зарим тунхаглалууд ялган танигдаж мөн зэмлэгджээ.

1–2, Дараагийн чуулган Миссурид болохоор товлогдов; 3–8, Хамтаараа аянд гарах зарим ахлагчид томилогдов; 9–11, Төлөөлөгчид хийгээд бошиглогчдын бичсэнийг ахлагчид заах ёстой; 12–21, Сүнсээр гэгээрсэн тэд магтаал хийгээд мэргэн ухааны үр жимсийг авчирдаг; 22–44, Олон ахлагч чуулганд оролцохоор Миссури уруу явах замдаа сайн мэдээг номлохоор томилогдов.

Хэсэг 53

1831 оны зургадугаар сард Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Алгернон Сидней Гилбертэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:179–180). Сидней Гилбертийн хүсэлтээр Сүм дэх Гилберт ахын ажил хийгээд томилолтын талаар Бошиглогч Их Эзэнээс асуужээ.

1–3, Сүм дэх Сидней Гилбертийн дуудлага хийгээд сонгууль нь ахлагчаар томилогдох явдал мөн; 4–7, Тэрчлэн тэрээр бишопын төлөөний хүнээр үйлчлэх ёстой ажгуу.

Хэсэг 54

1831 оны зургадугаар сард Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Ньюел Найтад өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:180–181). Огайогийн Томпсон дахь салбарын гишүүд өмч хөрөнгийг ариулан адислахтай холбоотой асуудал дээр хуваагдсан байлаа. Амин хувиа хичээх үзэл хийгээд шунаг сэтгэл харагдсан байв, мөн өөрийн том фермийг Колесвилл, Нью-Йоркоос ирж буй Гэгээнтнүүдийн өвийн газар болгон өгөхөөр хийсэн гэрээгээ Леман Копли зөрчив. Эзра Тайре ч бас сөрөг үйл ажиллагаанд оролцов. Үүний улмаас, Ньюел Найт (Томпсон дахь салбарын ерөнхийлөгч ) мөн бусад ахлагчид хэрхвэл зохихыг асуухаар Бошиглогч дээр иржээ. Бошиглогч Их Эзэнээс асууж мөн энэхүү илчлэлтийг хүлээн авчээ. (Энэ асуудлын үргэлжлэл болох хэсэг 56-г үз).

1–6, Нигүүлслийг олохын тулд Гэгээнтнүүд сайн мэдээний гэрээг сахих ёстой; 7–10, Гай зовлонд тэд тэвчээртэй байх ёстой.

Хэсэг 55

1831 оны зургадугаар сард Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Виллям В.Фелпст өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:184–186). Хэвлэгч Виллям В.Фелпс мөн түүний гэр бүл Көртландад дөнгөж саяхан ирээд байв, мөн Бошиглогч түүний талаарх мэдээллийг Их Эзэнээс эрэлхийлэв.

1–3, В.В.Фелпс баптисм хүртсэн байхаар, ахлагчаар томилогдохоор мөн сайн мэдээг номлохоор дуудагдаж мөн сонгогдов; 4, Тэрээр Сүмийн сургуулиудынхүүхдүүдэд зориулсан номнууд бичих ёстой; 5–6, Тэрээр өөрийн хөдөлмөрийн бүс болох Миссури уруу аялах ёстой.

Хэсэг 56

1831 оны зургадугаар сард Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:186–188). Томас Б.Марштай хамт аялалд гарахаар томилогдсон Эзра Тайре, Маршийг (хэсэг 52:22-ыг үз) бэлэн болоход номлолоо эхлэх боломжгүй байв. Ахлагч Тайре Огайогийн Томпсон дахь асуудалд орооцолдсоны улмаас аян замд гарахад бэлэн биш байлаа (хэсэг 54-ийн толгой гарчгийг үз). Энэхүү илчлэлтийг өгснөөр уг асуудлаарх Бошиглогчийн асуултад Их Эзэн хариулжээ.

1–2, Гэгээнтнүүд авралыг олохын тулд загалмайгаа үүрч мөн Их Эзэнийг дагах ёстой; 3–13, Их Эзэн зарлиглаж мөн цуцалдаг болой, мөн дуулгаваргүйчүүд зайлуулагдах ёстой; 14–17, Ядууст үл туслах баячуудад халаг, мөн зүрх сэтгэл нь үл харуусах ядууст халаг; 18–20, Зүрх сэтгэлдээ цэвэр ариун ядуус адислагдсан болой, учир нь тэд дэлхийг өвлөх болно.

Хэсэг 57

1831 оны долдугаар сарын 20-нд Миссурийн Жаксон гүнлэгийн, Сионд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:189-190). Ахлагчид Их Эзэний зарлигийг (хэсэг 52) даган мөрдөж, Көртландаас олон янзын үйл явдал мөн зарим эсэргүүцэлтэй тулгаран Миссури уруу аялжээ. леменчүүдийн байдал хийгээд соёл иргэншлийн дутмаг байдал, сайжруулалт мөн хүмүүсийн дундах шашныг Бошиглогч ерөнхийд нь бясалган бодоод: “Аглаг буйд хэдийд сарнай лугаа адил цэцэглэх вэ? Сион алдар суундаа хэзээ баригдаж мөн эцсийн өдрүүдэд бүх үндэстнүүд түүн уруу ирэх Таны ариун сүм хаана сүндэрлэн босох вэ?” хэмээн өгүүлжээ (History of the Church, 1:189). Тэгээд тэрээр энэхүү илчлэлтийг хүлээн авсан ажээ.

1–3, Миссурийн Индепенденс бол Сионы Хот хийгээд ариун сүмд зориулсан газар мөн; 4–7, Гэгээнтнүүд тэр бүст газар худалдаж аван мөн өв хөрөнгө хүлээж авах ёстой 8-16, Сидней Гилберт дэлгүүр нээх ёстой, В.В.Фелпс хэвлэгч байх ёстой, мөн Оливер Каудери нийтлэлийн учир материалыг хянан тохиолдуулах ёстой.

Хэсэг 58

1831 оны наймдугаар сарын 1-нд Миссурийн Жаксон гүнлэгийн, Сионд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:190–195). Бошиглогч хийгээд түүний бүлэг хүмүүс Миссурийн Жаксон гүнлэгт ирсний дараах анхны Хүндэтгэлийн өдөр шашны үйлчлэл болж, мөн хоёр гишүүн баптисмаар хүлээн авагджээ. Тэр долоо хоногийн турш Томпсон Салбараас Колесвиллийн зарим Гэгээнтнүүд мөн бусад хүмүүс иржээ (хэсэг 54-ийг үз). Олон нь цугларалтын шинэ газар дахь өөрсдийнхөө талаарх Их Эзэний тааллыг мэдэхийг эгээрэн хүсч байлаа.

1–5, Гай зовлонг тэвчсэн тэд алдар суугийн титэм өмсөх болно; 6–12, Гэгээнтнүүд Хурганы гэрлэлт хийгээд Их Эзэний үдшийн зоогт бэлтгэх ёстой; 13–18, Бишопууд бол Израилын шүүгчид мөн; 19–23, Гэгээнтнүүд тухайн нутгийн хуулиудыг дуулгавартай дагах ёстой; 24–29, Хүмүүс сайныг үйлдэхийн тулд сонгох эрхээ ашиглах ёстой; 30–33, Их Эзэн зарлигладаг мөн цуцалдаг; 34–43, Наманчлахын тулд, хүмүүс нүглүүдээ хүлээж мөн орхих ёстой; 44–58, Гэгээнтнүүд өөрсдийн өвийг худалдан авч мөн Миссурид цугларах ёстой; 59–65, Сайн мэдээ хүн болгонд номлогдох ёстой.

Хэсэг 59

1831 оны наймдугаар сарын 7-нд Миссурийн Жаксон гүнлэгийн, Сионд, Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:196-201). Бошиглогч энэ илчлэлтийн цэдгийн өмнөх үг болгон, тэгэхэд хүмүүс цугласан байсан Сионы нутгийн талаар тодорхой бичжээ. Их Эзэний чиглүүлснээр уг нутаг ариулан адислагдсан байв, мөн ирээдүйн ариун сүм баригдах газар онцгойлон адислагдсан ажээ. Их Эзэн эдгээр зарлигуудыг Сион дахь Гэгээнтнүүдэд зориулж тусгайлан өгчээ.

1–4, Сион дахь итгэл бүхий Гэгээнтнүүд адислагдах болно; 5–8, Тэд Их Эзэнийг хайрлаж мөн үйлчлэн мөн түүний зарлигуудыг сахих ёстой; 9–19, Их Эзэний өдрийг ариунаар нь сахьснаар, Гэгээнтнүүд эд материалын хийгээд сүнслэг байдлаар адислагдах болно; 20–24, Зөв шударгыг үйлдэгчдэд энэ дэлхийд амар амгалан мөн ирэх дэлхийд мөнх амьдрал амлагджээ.

Хэсэг 60

1831 оны наймдугаар сарын 8-нд Миссурийн Жаксон гүнлэгт Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:201–202). Энэ үйл явдлаар дорнод уруу эргэж явахаар томилогдсон ахлагчидхэрхэн явах хийгээд ямар чиглэлээр мөн ямар байдлаар тэд аялбал зохихыг мэдэхийг хүсчээ.

1–9, Ахлагчид ёс бусчуудын цугларалтууд дээр сайн мэдээг номлох ёстой; 10–14, Тэд цагаа дэмий үрэх, тэрчлэн авьяас чадваруудаа булшлах ёсгүй; 15–17,Тэд Сайн мэдээг эсэргүүцэгч тэдний эсрэг гэрчлэл болгон хөлөө угааж болно.

Хэсэг 61

1831 оны наймдугаар сарын 12-нд Миссури мөрний эрэг, Макилвейны тохойд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:202–205). Көртланд уруу буцах замдаа, Бошиглогч болон арван ахлагч Миссури Мөрнийг уруудан завиар аялжээ. Аяллын гурав дахь өдөр олон аюул тулгарав. Ахлагч Виллям В.Фелпс, өдрийн цагаарх нэгэн үзэгдэлд, их усны гадаргуу дээр сүр хүчинд давхигч устгагчийг харжээ.

1–12, Их Эзэн их усан дээр олон устгалыг бий болгожээ; 13–22, Их ус нь Иоханаар зүхэгдэж, мөн түүний гадаргуу дээр устгагч аялдаг; 23–29, Их усанд зарлиглах хүч заримд нь буй; 30–35, Ахлагчид хоёр хоёроороо аялж мөн сайн мэдээг номлох ёстой; 36–39, Тэд Хүний Хүүгийн ирэлтэд бэлтгэх ёстой.

Хэсэг 62

1831 оны наймдугаар сарын 13-нд Миссури мөрний эрэг дээрх Чаритонд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:205–206). Энэ өдөр Бошиглогч болон түүний бүлэг Индепенденсээс Көртланд уруу явах замдаа Сионы нутаг уруу явж байсан хэсэг ахлагчидтай уулзаж, мөн баяр хөөртэйгөөр мэндлэлцсэний дараа энэхүү илчлэлтийг хүлээн авчээ.

1–3, Гэрчлэлүүд тэнгэрт цэдэглэгддэг болой; 4–9, Ахлагчид өөрсдийнхөө шийдвэрийн дагуу хийгээд Сүнсээр чиглүүлэгдсэнээр аялж мөн номлох ёстой.

Хэсэг 63

1831 оны наймдугаар сарын сүүлчээр Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:206–211). Бошиглогч, Сидней Ригдон мөн Оливер Каудери нар Миссури уруу хийсэн айлчлалаасаа Көртландад наймдугаар сарын 27-нд буцаж иржээ. Энэхүү илчлэлтийн цэдгийн оршилд Бошиглогч бичихдээ, “Сүмийн энэхүү нялх балчир үед, бидний авралд хамаарах аливаа арга замын сэдэв болгоноор Их Эзэний үгийг олж авах нь агуу их хүсэл эрмэлзэл байлаа; мөн Сионы нутаг эдүгээ нэн их ач холбогдол бүхий материаллаг зүйл болсныг харгалзан, Гэгээнтнүүдийн цугларалт, мөн газар худалдаж авах хийгээд бусад асуудлын талаар нэмэлт мэдээллийг Их Эзэнээс би хүссэн билээ” гэжээ (History of the Church, 1:207).

1–6, Хилэгнэлийн өдөр ёс бусчууд дээр тохиох болно; 7–12, Тэмдгүүд итгэлээр ирдэг болой; 13–19, Зүрх сэтгэлдээ садарлагчид итгэлийг үгүйсгэх бөгөөд галт нууранд хаягдах болно; 20, Итгэлтнүүд өөрчлөгдсөн дэлхий дээр өв хүлээн авах болно; 21, Өөрчлөлтийн Уулан дээрх үйл явдлуудын бүрэн шастир хараахан илчлэгдээгүй бөлгөө; 22–23, Дуулгавартнууд хаант улсын нууцуудыг хүлээн авдаг ажгуу; 24–31, Сионд өмч хөрөнгө худалдан авагдах ёстой; 32–35, Их Эзэн дайнуудыг тогтоодог мөн ёс бусчууд ёс бусчуудыгаа хөнөөдөг 36–48, Гэгээнтнүүд Сионд цугларч мөн үүнийг барих мөнгөөр хангах ёстой; 49–54, Хоёрдахь Ирэлтэд, Амилуулалтад, мөн Мянганы туршид адислалууд итгэлтнүүдэд амлагдсан билээ; 55–58, Энэ бол сэрэмжлүүлгийн өдөр болой; 59–66, Үүнийг эрх мэдэлгүйгээр хэрэглэдэг тэднээр ИхЭзэний нэр хоосонд аваачигддаг бөлгөө.

Хэсэг 64

1831 оны есдүгээр сарын 11-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Сүмийн ахлагч нарт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:211–214). Бошиглогч Миссурид байх үедээ хойш тавьсан байсан Библийн орчуулгын талаарх ажлаа сэргээхийн тулд Огайогийн Хайрам уруу шилжихээр бэлтгэж байлаа. Сион (Миссури) уруу аялал хийхээр зарлиг болгуулсан хэсэг ах нар аравдугаар сард явах бэлтгэлээ шаргуу хангаж байлаа. Ийм завгүй үед энэхүү илчлэлт хүлээн авагджээ.

1–11, Илүү их нүгэл тэдэнд үлдэхгүйн тулд Гэгээнтнүүд бие биеэ уучлахаар зарлиг болгогдов; 12–22, Үл наманчлагсад Сүмийн өмнө авчрагдах ёстой; 23–25, Аравны нэгээ төлдөг тэрээр Их Эзэний ирэлтээр шатаагдахгүй байх болно; 26–32, Өрийн эсрэг Гэгээнтнүүд сэрэмжлүүлэгдэв; 33–36, Эсэргүүцэгчид Сионоос тусгаарлагдах болно; 37–40, Сүм үндэстнүүдийг шүүх болно; 41–43, Сион цэцэглэн хөгжих болно.

Хэсэг 65

1831 оны аравдугаар сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:128). Бошиглогч энэхүү илчлэлтийг залбирал гэж үздэг ажээ.

1-2, Бурханы хаант улсын түлхүүрүүд дэлхий дээр хүмүүнд итгэмжлэгдэв, мөн сайн мэдээний зарчим ялан мандах болно; 3-6, Тэнгэрийн мянган жилийн хаант улс ирж мөн дэлхий дээрх Бурханы хаант улсад нэгдэх болно.

Хэсэг 66

1831 оны аравдугаар сарын 25-нд Огайогийн Оранжид Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:219–221). Энэ бол чухал чуулганы анхны өдөр байлаа. Энэхүү илчлэлтийн оршилд Бошиглогч бичихдээ, “Виллям Э.МакЛелиний хүсэлтээр, би Их Эзэнээс асууж, мөн дараахыг хүлээн авсан юм” гэжээ (History of the Church, 1:220).

1–4, Үүрдийн гэрээ бол сайн мэдээний бүрэн байдал мөн; 5–8, Ахлагчид номлож, гэрчилж, мөн хүмүүстэй хэлэлцэх ёстой; 9–13, Итгэл бүхий тохинууллын үйлчлэл нь мөнх амьдралыг өвлөх явдлыг хангаж өгдөг.

Хэсэг 67

1831 оны арваннэгдүгээр сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:224–225). Энэ үйл явдал тусгай чуулганых байв, мөн Их Эзэнээс аль хэдийн хүлээн авсан илчлэлтийг хэвлэх явдлыг авч хэлэлцсэн бөгөөд ажилдаа орж байлаа (хэсэг 1-ийн толгой гарчгийг үз). В.В.Фелпс тэдгээрийг Зарлигуудын Ном болгон хэвлэх байсан Индепенденст илчлэлтийн гар бичмэлүүдийг Оливер Каудери, Жон Витмер хоёр авчрах ёстой байв. Ах нараас олон нь тэдэн дээр юүлэгдсэн Ариун Сүнсээр гэрчлэгдсэнээр илчлэлтийг дараа нь эмхтгэл болгон нийтлэх нь яах аргагүй зөв хэмээх чин сэтгэлийн гэрчлэлтэй байлаа. Хэсэг 1 хэмээх тэрхүү илчлэлтийг би хүлээн авсны дараа илчлэлтэд хэрэглэсэн хэлний талаар зарим нэг сөрөг яриа гарсан хэмээн Бошиглогч тэмдэглэсэн байдаг. Уг илчлэлт дор оршвой.

1–3, Их Эзэн өөрийн ахлагчдын залбирлуудыг сонсож мөн харж хамгаалдаг болой; 4–9, Хамгийн мэргэн хүн өөрийнх нь илчлэлтийн хамгийн багыг нь хуулбарлахаар хичээхийг тэрээр урьдаг; 10–14, Итгэлтэй ахлагчид Сүнсээр амьдруулагдаж мөн Бурханы нүүрийг харах болно.

Хэсэг 68

1831 оны арваннэгдүгээр сард Огайогийн Хайрамд Оорсон Хайд, Лук С.Жонсон, Лайман И.Жонсон мөн Виллям Э.МакЛелин нарын хүсэлтээр Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:127-129). Энэхүү илчлэлт нь хэдийгээр нэр дурдсан ахлагчдын талаарх Их Эзэний оюун мэдүүлэгдсэн даруухан залбирлын хариуд өгөгдсөн хэдий ч, агуулгын ихэнх нь нийт Сүмд хамаатай юм.

1–5, Ахлагчдын үгс Ариун Сүнсээр урагш хөдөлгөгдөхөд судар болдог; 6–12, Ахлагчид номлож мөн баптисм хүртээх ёстой, мөн тэмдгүүд үнэн итгэгчдийг дагалдах болно; 13–24, Аароны хөвгүүдийн дундаас ууган нь Тэргүүн Зөвлөлийн удирдлага дор Тэргүүлэх бишопоор (энэ нь ерөнхийлөгчийн зөвлөлийн түлхүүрүүдийг бишопын хувьд атгах явдал мөн) үйлчилж болно; 25–28, Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээг заахаар зарлигдуулав; 29–35, Гэгээнтнүүд Хүндэтгэлийн өдрийг чанд мөрдөж, шаргуу хөдөлмөрлөн, мөн залбирдаг байх ёстой.

Хэсэг 69

1831 оны арваннэгдүгээр сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:234–235). Илчлэлтийг эмхэтгэл болгон анх удаа нийтлэхээр зорьж байсан нь арваннэгдүгээр сарын 1-ний тусгай чуулган дээр шийдвэрлэгджээ. Энд хэсэг 133 болж орсон уг илчлэлт арваннэгдүгээр сарын 3-нд нэмэгдэж мөн Хавсралт хэмээн нэрлэгджээ. Уг чуулганы үйл ажиллагаагаар Оливер Каудери эмхэтгэсэн илчлэлтүүд болон зарлигуудын гар бичмэлийг хэвлүүлэхийн тулд Миссурийн Индепенденст авч явахаар томилогдсон байжээ. Миссурид Сүм байгуулахын тулд хандивласан мөнгийг тэрээр түүнчлэн авч явах ёстой байв. Аяны зам нь хилийн дагуух хүн ам сийрэг суурьшсан газрыг дайрч өнгөрөх байсан учир, аян замын хамтрагч хүсүүштэй байлаа.

1–2, Жон Витмер Миссури уруу Оливер Каудерийг дагалдан явах ёстой; 3–8, Тэрээр тэрчлэн номлох мөн түүхийн баримтуудыг цуглуулж тэмдэглэн мөн бичих ёстой.

Хэсэг 70

1831 оны арваннэгдүгээр сарын 12-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:235–237). Бошиглогчоор бичигдсэн түүх нь арваннэгдүгээр сарын 1-нээс 12-ныг дуустал дөрвөн тусгай чуулган болсныг харуулдаг. Эдгээр цугларалтуудын сүүлчийнхэд нь, хожим нь Сургаал ба Гэрээ хэмээн нэрлэгдсэн Зарлигуудын номны агуу ач холбогдлыг авч үзжээ; мөн үүнийг “эдгээр эцсийн өдрүүдэд Сүмийн суурь, мөн дэлхийд ашиг тус болж, бидний Аврагчийн хаант улсын нууцуудын түлхүүрүүд хүмүүнд дахин итгэл хүлээлгэн өгөгдсөнийг харуулсан болохыг Бошиглогч заан тэмдэглэжээ” (History of the Church, 1:235).

1–5, Илчлэлтийг нийтлэхээр даамлууд томилогдов; 6–13, Сүнслэг зүйлүүдэд хөдөлмөрлөх тэд хөлс шангаа хүртэх нь зүй ёсны юм; 14–18, Гэгээнтэнүүд материаллаг зүйлүүдэд тэгш байх ёстой.

Хэсэг 71

1831 оны арванхоёрдугаар сарын 1-нд Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:238–239). Бошиглогч энэхүү илчлэлтийг хүлээн авагдтал өөрийн бичээч Сидней Ригдоны хамт Библийг орчуулахаа үргэлжлүүлж байлаа, энэ үед үүнийг түр хойш тавьснаар энд өгөгдсөн зааврыг хэрэгжүүлэх нь тэдэнд боломжтой байв. Урвасан Эзра Бутын нийтлүүлсэн сонины зарим өгүүллэгүүдээс болж Сүмийн эсрэг дэгдсэн найрсаг бус санаа бодлуудыг арилгахын тулд ах нар номлохоор явах ёстой байв.

1–4, Иосеф Смит, Сидней Ригдон хоёр сайн мэдээг тунхаглахаар урагш илгээгдэв; 5–11, Гэгээнтнүүдийн дайснууд мадлуулах болно.

Хэсэг 72

1831 оны арванхоёрдугаар сарын 4-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:239-241). Хэдэн ахлагч хийгээд гишүүд өөрсдийн үүргийг мэдэх мөн Сүмийн сургаалуудад цаашид гэгээрэхийн тулд цугларав. Энэ хэсэг бол нэг өдөр хүлээн авагдсан хоёр илчлэлтийн эмхэтгэл юм. 1-ээс 8-ыг дуусталх шүлгүүд нь Ньюел К.Витмерт бишопын дуудлагыг нь мэдүүлдэг болой. Тэгээд тэрээр дуудагдаж мөн адислагдсан байв, үүний дараа 9-өөс 26-г дуусталх шүлгүүд хүлээн авагдаж, бишопын үүргүүдэд нэмэлт мэдээлэл өгчээ.

1–8, Ахлагчид ажил үүргийнхээ тайланг бишопт өгч байх ёстой; 9–15, Бишоп агуулах ажиллуулж мөн ядуус хийгээд гачигдагсдыг халамжилдаг; 16–26, Бишопууд ахлагчдын зохистой байдлыг нотлох ёстой.

Хэсэг 73

1832 оны нэгдүгээр сарын 10-нд Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:241–242). Өмнөх арванхоёрдугаар сарын эхэн үеэс эхлэн Бошиглогч болон Сидней номлоход оролцсоор байв, мөн энэ аргаар Сүмийн эсрэг үүсэн бий болсон тааламжгүй санаа бодлуудыг багасгахад ихийг хийжээ (Хэсэг 71–ийн толгой гарчгийг үз).

1–2, Ахлагчид номлохоо үргэлжлүүлэх ёстой; 3–6, Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Библийг дуустал нь орчуулахаа үргэлжлүүлэх ёстой.

Хэсэг 74

1832 оны нэгдүгээр сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:242). Их Эзэний урдахь үгийг [Сургаал ба Гэрээ 73] хүлээн авсны дараа, би Судруудын орчуулгыг дахин эхэлж, мөн нэгдүгээр сарын 25-ндтовлосон байсан чуулганы өмнөхөн хүртэл хичээнгүйлэн хөдөлмөрлөв. Энэ үеийн туршид би дараах зүйлийг Коринтын эхний захидлын долдугаар бүлэг, арвандөрөвдүгээр шүлгийн тайлбар болгон хүлээж авсан билээ (History of the Church, 1:242).

1–5, Мосегийн хуулийг сахихгүй байхыг Паул өөрийнхөө үед Сүмд зөвлөсөн байдаг; 6–7, Бага насны хүүхдүүд ариун бөгөөд мөн Цагаатгалаар дамжин ариусгагдсан байдаг.

Хэсэг 75

1832 оны нэгдүгээр сарын 25-нд Огайогийн Амхерстад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:242–245). Уг үйл явдал өмнө нь товлогдсон чуулганы үеэр болов. Уг чуулган дээр Иосеф СмитДээд санваартны ерөнхийлөгчөөр дэмжигдэн мөн томилогдсон байв. Өөрсдийн захиасын ойлголтод хүмүүсийг авчрахад бэрхшээлтэй тулгарсан зарим ахлагчидшууд үүргүүдийнхээ талаар илүү тодорхой мэдэж авахыг хүсч байлаа. Энэхүү илчлэлт ирсэн ажээ.

1–5, Сайн мэдээг номлодог итгэлтэй ахлагчид мөнх амьдралыг олох болно; 6–12, Бүх зүйлийг заадаг Тайтгаруулагчийг хүлээн авахын тулд залбирагтун; 13–22, Өөрсдийнх нь захиасыг эсэргүүцэгч тэдний шүүлтэд ахлагчид суух болно; 23–36, Номлогчдын гэр бүлүүд Сүмээс тусламж авах ёстой.

Хэсэг 76

1832 оны хоёрдугаар сарын 16-нд Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн үзэгдэл оршвой (History of the Church, 1:245-252). Энэхүү үзэгдлийн цэдгийн оршил болгон Бошиглогч бичихдээ: “Амхерстын чуулганаас эргэж ирснийхээ дараа би Судруудын орчуулгыг цааш үргэлжлүүлэв. Хүлээн авагдсан өөр өөр илчлэлтээс хүмүүний авралын талаарх олон чухал хэсэг Библиэс авагдсан буюу үүнийг эмхтгэн хэвлэгдэхээс өмнө алга болсон нь илэрхий байлаа. Үлдсэн үнэнүүдээсхэрэв бие махбодид хийгдсэн үйлүүдийнх нь дагуу Бурхан хүн бүрийг шагнадаг байсан аваас, Гэгээнтнүүдийн хувьд мөнхийн гэр нь болох ‘Тэнгэр’ гэдэг нэр томьёо нь нэгээс илүү хаант улсуудыг багтаах учиртай нь илэрхий харагдаж байв. Яг үүнчлэн … би өөрөө мөн Ахлагч Ригдон Гэгээнтэн Иоханы Сайн мэдээг орчуулж байхдаа дараах үзэгдлийг харсан билээ” гэжээ (History of the Church, 1:245). Иохан 5:29-ийг орчуулсны дараа энэхүү үзэгдэл Бошиглогчид өгөгдсөн ажээ.

1–4, Их Эзэн бол Бурхан мон; 5–10, Хаант улсын нууцууд итгэлтэй бүгдэд илчлэгдэх болно; 11–17, Шударга хүмүүс эсвээс шударга бус хүмүүсийн амилуулалтанд бүгд урагш гарч ирэх болно; 18–24, Олон дэлхийн оршин суугчид Есүс Христийн цагаатгалаар дамжин Бурханы төрсөн хөвгүүд мөн охид нь билээ; 25–29, Бурханы тэнгэр элч унаж мөн чөтгөр болсон ажээ; 30–49, Мөхлийн хөвгүүд мөнхийн ялд унах болой; бусад бүгд нь авралын зарим зэрэглэлийг авах бөлгөө; 50–70, Селестиел хаант улсад өргөмжлөгдсөн хүмүүсийн алдар суу хийгээд шагнал дүрслэгдэв; 71–80, Террестиел хаант улсыг өвлөх тэд дүрслэгдэв; 81–113, Телестиел, Террестиел мөн Селестиел алдар суунуудад байх тэдний байдал тайлбарлагдав; 114–119, Итгэлтнүүд Ариун Сүнсний хүчээр Бурханы хаант улсын нууцуудыг харж мөн ойлгож болно.

Хэсэг 77

1832 оны гуравдугаар сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:253–255). “Судруудыг орчуулахтай холбогдуулан, Гэгээнтэн Иоханы Илчлэлтийндараах тайлбарыг би хүлээн авсан билээ” хэмээн Бошиглогч бичжээ (History of the Church, 1:253).

1–4, Амьтад сүнстэй бөгөөд мөнхийн дэлхий дээр мөнхийн аз жаргалд орших болно; 5–7, Энэ дэлхий 7,000 жилийн хугацаанд оршин тогтнох бөлгөө; 8–10, Олон өөр тэнгэр элчүүд сайн мэдээг сэргээж мөн дэлхий дээр тохинуулдаг; 11, 144,000-ын тамгалалт; 12–14, Христ долоон мянга дахь жилийн эхэнд ирэх болно; 15, Иудей үндэстний тул хоёр бошиглогч бэлтгэгдэх болно.

Хэсэг 78

1832 оны гуравдугаар сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:255–257). Ядууст зориулсан агуулах байгуулах зорилгоор Их Эзэнээс Иосеф Смитэд журам өгөгдсөн болой. Илчлэлтэд Их Эзэний дурдсан хувь хүмүүс хэн болох нь дэлхийгээр мэдэгдэх нь ямагт хүсүүштэй биш байв, үүнээс үүдэн энэ болон дараах зарим илчлэлтийг хэвлэхэд ах нар өөрсдийнх нь нэрнээс өөрөөр дурдагдсан байлаа. Хувь хүмүүсийн нэрсийг мэдэгдэхгүй байлгах зайлшгүй шаардлага үгүй болоход тэдний нэрсийг хаалтанд бичдэг байв. Нууцалсан нэрийг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага өнөөдөр байхгүй учир, жинхэнэ нэрнүүдийг гар бичмэлийн эхүүдэд байгаагаар нь эдүгээ хэрэглэсэн бөлгөө.

1–4, Гэгээнтнүүд агуулах зохион байгуулж мөн үүсгэн бий болгох ёстой; 5–12, Өөрсдийн эд хөрөнгийг ухаалгаар хэрэглэх нь авралд хөтөлдөг; 13–14, Сүм нь дэлхийн хүчнүүдээс тусгаар байх ёстой; 15–16, Михаил (Адам) Ариун Нэгэний (Христ) удирдлага дор үйлчилдэг; 17–22, Итгэлтнүүд адислагдсан болой, учир нь тэд бүх зүйлийг өвлөх болно.

Хэсэг 79

1832 оны гуравдугаар сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:257).

1–4, Жаред Картер сайн мэдээг Тайтгаруулагчаар номлохоор дуудагдав.

Хэсэг 80

1832 оны гуравдугаар сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:257).

1–5, Стефен Бурнетт мөн Эден Смит нар өөрсдийн сонгосон газарт номлохоор дуудагдав.

Хэсэг 81

1832 оны гуравдугаар сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:257-258). Фредерик Г. Виллямс дээд санваартан мөн Дээд Санваартны Ерөнхийлөгчийн Зөвлөлд зөвлөх байхаар дуудагдав. 1832 оны гуравдугаар сард энэхүү илчлэлт хүлээн авагдах үед энэ нь Жесси Гаусыг Ерөнхийлөгчийн Зөвлөлд Иосеф Смитийн зөвлөхийн албан тушаалд дуудсаныг түүхэн цэдгүүд харуулдаг. Гэсэн хэдий ч, тэрээр энэхүү томилолтод нийцэх байдлыг үргэлжлүүлэхэд бүтэлгүйтэж, үүний улмаас уг дуудлага дараа нь Фредерик Г.Виллямст шилжжээ. Уг илчлэлт (1832 оны гуравдугаар сарын нэгэн өдөр) тус зохион байгуулалтад, ялангуяа зөвлөхийн албан тушаалд дуудах, мөн уг томилолтын ёс жаягийг тайлбарласан учир Тэргүүн зөвлөлийн албан ёсны зохион байгуулалт өөд хийсэн алхам хэмээн тооцогдох ёстой. Гаус Ах хэсэг хугацаанд үйлчилж байсан боловч 1832 оны арванхоёрдугаар сард Сүмээс хөөгдсөн ажээ. 1832 оны гуравдугаар сарын 18-нд Виллямс Ах дурдсан албан тушаалд томилогджээ.

1–2, Хаант улсын түлхүүрүүд ямагт Тэргүүн Зөвлөлөөр атгагддаг; 3–7, Хэрэв Фредерик Г.Виллямс өөрийн тохинуулалд итгэлтэй байх аваас, тэрээр мөнх амьдралтай байх болно.

Хэсэг 82

1832 оны дөрөвдүгээр сарын 26-нд Миссурийн Жаксон гүнлэгт Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:267–269). Уг үйл явдал нь 1832 оны нэгдүгээр сарын 25-нд Огайогийн Амхерстэд дээд санваартнууд, ахлагчид мөн гишүүдийн чуулган дээр өмнө нь тэрээр томилогдсон албан тушаалд, Бошиглогч Иосеф Смит Дээд Санваартны Ерөнхийлөгчөөр дэмжин батлагдсан Сүмийн ерөнхий зөвлөлийн хурал байлаа (хэсэг 75-ын толгой гарчгийг үз). Энд нэрлэгдсэн хүмүүсийг нууцлахын тулд энэхүү илчлэлтийг нийтлэхэд өмнө нь байсан ердийн биш нэрсийг ашигласан байлаа (хэсэг 78-ын толгой гарчгийг үз).

1–4, Их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагддаг; 5–7, Харанхуй нь дэлхийд давамгайлдаг; 8–13, Бид түүний хэлснийг хийхэд Их Эзэн үүрэг хүлээдэг; 14–18, Сион үзэсгэлэнт байдал хийгээд цэвэр ариунд өсөн дэгжих ёстой; 19–24, Хүн болгон хөршийнхөө ашиг сонирхлыг эрэлхийлэх ёстой.

Хэсэг 83

1832 оны дөрөвдүгээр сарын 30-нд Миссурийн Индепенденст Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:269–270). Бошиглогч ах нартайгаа хамт зөвлөлд хуралдаж байхад энэхүү илчлэлт хүлээн авагджээ.

1–4, Эмэгтэйчүүд хийгээд хүүхдүүд өөрсдийгөө тэтгүүлэхийн тулд өөрсдийн нөхөр хийгээд эцгүүдээс нэхэх эрхтэй; 5–6, Бэлэвсэн хийгээд өнчин хүмүүс өөрсдийгөө тэтгүүлэхийн тулд Сүмээс нэхэх эрхтэй.

Хэсэг 84

1832 оны есдүгээр сарын 22 мөн 23-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:286–295). Есдүгээр сарын туршид, ахлагчид дорнод мужууд дахь номлолоосоо эргэн ирж, мөн хөдөлмөрүүдийнхээ талаар тайлангаа тавьж эхэлжээ. Баяр хөөрийн энэ үед тэд хэсэг зуур хамтдаа байх үед дараах захиас хүлээж авагдсан ажээ. Бошиглогч үүнийг санваарын талаарх илчлэлт хэмээн үзжээ.

1–5, Шинэ Иерусалим мөн ариун сүм Миссурид баригдах болно; 6–17, Мосегоос Адам хүртэлх санваарын дараалал өгөгдөв; 18–25, Дээд санваар Бурханы мэдлэгийн түлхүүрийг атгадаг; 26–32, Доод санваар тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд бэлтгэл сайн мэдээний түлхүүрийг атгадаг; 33–44, Санваарын тангараг хийгээд гэрээгээр дамжуулан хүмүүн мөнх амьдралыг олдог; 45-53, Христийн Сүнс хүмүүнийг гэгээрүүлдэг, мөн дэлхий нүгэлд байдаг бөлгөө; 54–61, Гэгээнтнүүд хүлээж авсан тэдгээр зүйлүүдийнхээ талаар гэрчлэх ёстой; 62–76, Тэд сайн мэдээг номлох ёстой, мөн тэмдгүүд дагалдах болно; 77–91, Ахлагчид үүргэвч буюу түрийвчгүйгээр урагш одох ёстой, мөн Их Эзэн тэдний эрэлт хэрэгцээнд анхаарал тавих болно; 92–97, Сайн мэдээг эсэргүүцдэг тэдэнд өвчин тахлууд хийгээд зүхлүүд тохиох болно; 98–102, Сионы гэтэлгэлийн шинэ магтуу өгөгдөв; 103-110, Хүн болгон албан тушаалд үүргээ биелүүлж мөн дуудлагадаа хөдөлмөрлөг; 111–120, Их Эзэний үйлчлэгчид эцсийн өдрүүдийн үгүйрлийн жигшүүрт хэргийг тунхаглах ёстой.

Хэсэг 85

1832 оны арваннэгдүгээр сарын 27-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой. (History of the Church, 1:298–299). Энэ хэсэг бол Миссурийн Индепендест амьдарч асан В.В.Фелпст Бошиглогчийн бичсэн захидлаас авсан хэсэг юм. Сионд шилжин очсон бөгөөд Сүмд тогтсон журмын дагуу өөрсдийн өвийг хүлээн аваагүй тэдгээр гэгээнтнүүдийн талаарх асуултад энэ нь хариулахаар өгөгдсөн ажээ.

1–5, Сион дахь өвүүд өргөлөөр хүлээн авагдах ёстой; 6–12, Хүчтэй хийгээд хүчирхэг нэгэн Сионд Гэгээнтнүүдэд өвийг нь өгөх болно.

Хэсэг 86

1832 оны арванхоёрдугаар сарын 6-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:300). Бошиглогч Библийн орчуулгын гар бичмэлийг хянан тохиолдуулж байх үед энэхүү илчлэлт хүлээн авагджээ.

1–7, Улаан буудай хийгээд зэрлэг өвснүүдийн тухай сургаалт зүйрлэлийн утгыг Их Эзэн өгдөг; 8–11,Махан бодийнхоо дагуу хууль ёсны залгамжлагчид болох тэдэнд ирдэг санваарын адислалуудын талаар тэрбээр тайлбарладаг.

Хэсэг 87

1832 оны арванхоёрдугаар сарын 25-нд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн дайны тухай илчлэлт хийгээд бошиглол оршвой (History of the Church, 1:301–302). Америк тив дэх Африк хүмүүсийн боолчлол хийгээд дэлхий дээрх хүмүүний үрсийн боолчлолын талаар ах нар тунгаан бодож мөн хэлэлцэж байсан үед энэ хэсэг хүлээн авагджээ.

1–4, Умард муж улсууд хийгээд Өмнөд муж улсуудын хоорондын дайн угтан хэлэгдэв; 5–8, Агуу сүйрэл дэлхийн бүх оршин суугчид дээр буух болно.

Хэсэг 88

1832 оны арванхоёрдугаар сарын 27-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:302–312). Энэ бол Диваажингийн модноос таслан авсан “чидуны навч” лугаа адил бидэнд хүрч ирсэн Их Эзэний амар амгалангийн захиас хэмээн Бошиглогчоор тодорхойлогджээ. Энэхүү илчлэлтийн хэсгүүд түүхийн цэдгүүдийн дагуу 1832 оны арванхоёрдугаар сарын 27, 28 түүнчлэн 1833 оны нэгдүгээр сарын 3-нд хүлээн авагдсан бололтой.

1–5, Итгэлтэй Гэгээнтнүүд мөнх амьдралын амлалт болох Тайтгаруулагчийг хүлээн авдаг; 6–13, Бүх зүйл Христийн Гэрлээр хянагдаж мөн удирдагддаг авай; 14–16, Амилуулалт Гэтэлгэлээр дамжин ирдэг; 17–31, Селестиел, террестриел, эсвээс телестиел хуульд дуулгавартай байх нь хүмүүнийг тэдгээр тус тусын хаант улсууд хийгээд алдар суунуудад бэлтгэдэг; 32–35, Нүгэлд байх тэд бузар хэвээр үлддэг; 36–41, Бүх хаант улсууд хуулиар удирдагддаг ажгуу; 42–45, Бурхан бүх зүйлд хууль өгсөн билээ; 46–50, Хүмүүн бүр Бурханыг ойлгох болно; 51–61, Үйлчлэгчдээ талбайд илгээж мөн тэдэн дээр дараа нь очдог хүний тухай сургаалт зүйрлэл; 62–73, Их Эзэнд ойр байгтун, мөн та нар түүний нүүрийг харах болно; 74–80, Өөрсдийгөө ариусга мөн хаант улсын сургаалуудыг бие биендээ заагтун; 81–85, Сэрэмжлүүлэгдсэн хүн болгон хөршөө сэрэмжлүүлэх ёстой; 86–94, Тэмдгүүд, элементүүдийн хөдлөлт, мөн тэнгэр элчүүд Их Эзэний ирэлтийн тулд, замыг нь бэлтгэдэг болой; 95–102, Тэнгэр элчийн бүрээнүүд нас барагсдыг дарааллаар нь урагш дууддаг; 103–116, Тэнгэр элчийн бүрээнүүд сайн мэдээний сэргээлт, Вавилоны уналт, агуу их Бурханы тулалдааныг тунхагладаг; 117–126, Суралцахыг эрэлхийлэгтүн, Бурханы өргөө (ариун сүм) байгуул, мөн өөрсдийгөө энэрлийн холбоогоор хувцаслагтун; 127–141, Бошиглогчдын сургуулийн тогтсон журам түүний дотор хөл угаах ёслол толилуулагдав.

Хэсэг 89

1833 оны хоёрдугаар сарын 2-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:327–329). Анхны ах нар цуглаанууд дээр тамхи хэрэглэдэг байсны улмаас Бошиглогч энэ асуудлыг тунгаан бодоход хөтлөгдсөн байлаа; иймээс тэрээр энэ тухай Их Эзэнээс асуужээ. Мэргэн Ухааны Үг хэмээн нэрлэгддэг энэхүү илчлэлт үр дүн нь бөлгөө. Эхний гурван шүлэг нь тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн оршил хийгээд дүрслэл болон анх удаа Бошиглогчоор бичигдсэн байв.

1–9, Дарс хүчтэй ундаанууд, тамхи, мөн халуун ундаануудыг хэрэглэх ньхориглогдов; 10–17, Ургамлууд, жимс, мах мөн үр тариа хүмүүн ба амьтдын хэрэглээний тулд томилогдов; 18–21, Сайн мэдээний хуульд, түүний дотор Мэргэн Ухааны Үгэнд дуулгавартай байх нь цаг зуурын хийгээд сүнсний адислалуудыг авчирдаг.

Хэсэг 90

1833 оны гуравдугаар сарын 8-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:329–331). Энэхүү илчлэлт нь Тэргүүн Зөвлөл байгуулахад хийсэн алхмын үргэлжлэл (хэсэг 81-ийн толгой гарчгийг үз) болой; үүний дүнд, дурдагдсан зөвлөхүүд 1833 оны гуравдугаар сарын 18-нд томилогдсон ажээ.

1–5, Хаант улсын түлхүүрүүд Иосеф Смитэд мөн түүгээр дамжин Сүмд итгэмжлэгдэв; 6–7, Сидней Ригдон мөн Фредерик Г. Виллямс нар Тэргүүн Зөвлөлд үйлчлэх ёстой; 8–11, Сайн мэдээ Израилын үндэстнүүдэд, харийнханд, мөн иудейчүүдэд, өөрийнхөө хэлээр сонсох хүн болгонд номлогдох ёстой; 12–18, Иосеф Смит мөн түүний зөвлөхүүд Сүмийг цэгцлэх ёстой; 19–37, Өөр өөр хувь хүмүүс цэх шулуун алхаж мөн түүний хаант улсад үйлчлэхээр Их Эзэнээр зөвлөгдөв.

Хэсэг 91

1833 оны гуравдугаар сарын 9-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:331–332). Бошиглогч энэ үед Хуучин Гэрээг орчуулан завгүй байлаа. Апокриф хэмээгдэх эртний бичээсүүдийн хэсэгт хүрч ирээд, тэрээр Их Эзэнээс асууж, тэгээд энэхүү зааврыг хүлээн авчээ.

1–3, Апокриф нь ихэнхдээ зөв орчуулагдсан хэдий ч хүмүүний гараар хийгдсэн олон буруу оруулгыг агуулдаг; 4–6, Энэ нь Сүнсээр гэгээрсэн тэдэнд ашиг тус өгдөг.

Хэсэг 92

1833 оны гуравдугаар сарын 15-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:333). Зөвлөх байхаар Тэргүүн Зөвлөлд өмнөхөн нь томилогдсон Фредерик Г.Виллямст уг илчлэлт чиглэгджээ.

1–2, Нэгдсэн журамд орохтой холбогдсон зарлигийг Их Эзэн өгөв.

Хэсэг 93

1833 оны тавдугаар сарын 6-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:343–346).

1–5, Итгэлтэй бүгд Их Эзэнийг харах болно; 6–18, Бурханы Хүү Эцэгийнхээ алдар суугийн бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд явж байсныг Иохан гэрчилсэн бөлгөө; 19–20, Ач ивээлээс ач ивээлд явагч бүх хүмүүс тэрчлэн түүний бүрэн байдлыг хүлээж авах болно; 21–22, Христээр дамжин төрдөг тэд Ууган Хүүгийн Сүм юм; 23–28, Христ бүх үнэний бүрэн байдлыг хүлээн авсан юм, мөн хүмүүн дуулгавартай байдлаар үүний нэгэн адил үйлдэж болно; 29–32, Хүмүүн эхлэлд Бурхантай хамт байв; 33–35, Элементүүд мөнх юм, мөн амилуулалтад хүмүүн бүрэн баяр хөөрийг хүлээн авч болно; 36–37, Бурханы алдар суу нь оюун билиг юм; 38-40, Христийн Гэтэлгэлийн учир хүүхдүүд Бурханы өмнө гэм нүгэлгүй бөлгөө; 41–53, Удирдагч ах нар гэр бүлээ цэгцлэхээр зарлигдуулав.

Хэсэг 94

1833 оны тавдугаар сарын 6-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:346–347). Хайрум Смит, Ренолдс Кахун, мөн Жаред Картер нар Сүмийн барилгын хороо болж томилогдов.

1–9, Ерөнхийлөгчийн Зөвлөлийн ажлын тулд байшин барихтай холбогдсон зарлигийг Их Эзэн өгчээ; 10–12, Хэвлэлийн газар баригдах ёстой; 13–17, Тодорхой зарим өв тогтоогдов.

Хэсэг 95

1833 оны зургадугаар сарын 1-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:350–352). Энэхүү илчлэлт нь шүтээний хийгээд зааврын тулд байрууд, ялангуяа Их Эзэний өргөө барих бурханлиг удирдамжуудын үргэлжлэл бөлгөө (хэсэг 88:119–136 мөн хэсэг 94-ийг үз).

1–6, Их Эзэний өргөө барихад бүтэлгүйтсэнийхээ учир Гэгээнтнүүд зэмлэгдэв; 7–10, Их Эзэн тэнгэрийн хүчээр өөрийн хүмүүст хишиг хүртээхийн тулд өөрийн өргөөг ашиглахыг хүсдэг; 11–17, Уг байр нь шүтээний байр болон Төлөөлөгчдийн сургуулийн тулд онцгойлон адислагдах ёстой бөлгөө.

Хэсэг 96

1833 оны зургадугаар сарын 4-нд Огайогийн Көртланд дахь Сионы хот буюу гадасны дэг журмыг Көртланд дахь Гэгээнтнүүдэд үлгэр жишээ болгон үзүүлж, Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:352–353). Уг үйл явдал нь дээд санваартнуудын чуулган байсан бөгөөд хэлэлцсэн үндсэн гол асуудал нь Көртландын ойролцоо Сүмийн эзэмшдэг байсан Френчийн ферм хэмээгддэг байсан хэсэг газрыг зарах явдал байв. Фермийн үнийг хэн хариуцах ёстой талаар чуулган санал нэгдэж чадаагүй учраас уг асуудлын талаар Их Эзэнээс асуухаар бүгд санал нэгдэв.

1, Сионы Көртланд Гадас хүчтэй болгогдох ёстой; 2–5, Бишоп Гэгээнтнүүдэд зориулан өвүүдийг хуваах ёстой; 6–9, Жон Жонсон нэгдсэн журмын гишүүн байх ёстой.

Хэсэг 97

1833 оны наймдугаар сарын 2-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:400–402). Энэхүү илчлэлт нь ялангуяа Миссурийн Жаксон гүнлэгийн Сион дахь Гэгээнтнүүдийн ажил хэрэгтэй холбогдсон мэдээлэл хүсч Бошиглогч Их Эзэнээс асуусны хариу байлаа. Миссури дэх Сүмийн гишүүд энэ үед ноцтой хавчлагад өртөж, тийнхүү 1833 оны долдугаар сарын 23-нд Жаксон гүнлэгийг орхин явах тухай гэрээнд гарын үсэг зурахаар албадуулжээ.

1–2, Сион дахь (Миссури, Жаксон гүнлэг) Гэгээнтнүүдээс олон нь итгэлтэй байдлынхаа төлөө адислагдав; 3–5, Парлей П.Пратт Сион дахь сургуульд хөдөлмөрлөснийхөө төлөө магтуулав; 6–9, Гэрээгээ дагадаг тэд Их Эзэнээр хүлээн зөвшөөрөгддөг; 10–17, Зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд дотор нь Бурханыг харах өргөө Сионд баригдах ёстой; 18–21, Сион бол зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд юм; 22–28, Хэрэв итгэлтэй байх аваас, Сион Их Эзэний цээрлүүлэлтээс зугтах болно.

Хэсэг 98

1833 оны наймдугаар сарын 6-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:403–406). Энэхүү илчлэлт Миссури дэх Гэгээнтнүүд дээрх мөрдлөг хавчлагын улмаас иржээ. Миссури дэх Гэгээнтнүүд бие бялдрын хувьд хэлмэгдэн, мөн өмч хөрөнгөө алдсаны улмаас хариу болон өс хонзон авах сонирхол бий болсон нь зүй ёсны юм. Тиймийн тул, Их Эзэн энэ илчлэлтийг өгчээ. Гэсэн ч Миссури дэх асуудлуудын зарим сураг чимээ Көртланд дахь (нэг мянга дөрвөн зуун дөчин километр хол) Бошиглогчид хүрсэн нь эргэлзээгүй билээ, нөхцөл байдлын хурцдал нь тэр өдөр гагцхүү илчлэлтээр түүнд мэдэгдсэн байж болох юм.

1–3, Гэгээнтнүүдийн зовлон зүдгүүрүүд тэдний сайн сайхны тулд байх болно; 4–8, Гэгээнтнүүд уг нутгийн үндсэн хуулийн анд нөхөд байх ёстой; 9–10, Үнэнч шударга, ухаалаг мөн сайн хүмүүс төр, засгийн газрын тулд дэмжигддэг байх ёстой; 11–15, Их Эзэний зорилгын тулд амиа зориулдаг тэд мөнх амьдралыг авах болно; 16–18, Дайнаас татгалзаж, мөн энх тайвныг тунхагла; 19–22, Көртланд дахь Гэгээнтнүүд зэмлэгдэж мөн наманчлахаар зарлигдуулав; 23–32, Их Эзэн өөрийн хүмүүс дээр тохоогдсон мөрдлөг хавчлагууд хийгээд зовлон зүдгүүрүүдийг зохицуулах хуулиудыг илчлэв; 33–38, Их Эзэн зарлигласан үед л дайн зөвхөн зөвтгөгддөг; 39–48, Гэгээнтнүүд дайснуудаа өршөөх ёстой, хэрэв тэд наманчлах аваас, Их Эзэний өшөө авалтаас тэгвэл зугтах болно.

Хэсэг 99

1832 оны наймдугаар сард Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Жон Мурдокт өгөгдсөн илчлэлт оршвой. 1876 оноос эхлэн Сургаал ба Гэрээний хэвлэлүүд энэ илчлэлтийг Көртланд, 1833 оны наймдугаар сар хэмээн жагсаалтад оруулсан байдаг хэдий ч, өмнөх хэвлэлүүд болон түүхийн бусад цэдгүүд зөв мэдээллийг нотолж байгаа болно.

1–8, Жон Мурдок сайн мэдээг тунхаглахаар дуудагдав, мөн түүнийг хүлээн авдаг тэд Их Эзэнийг хүлээн авч мөн нигүүлслийг олж авах болно.

Хэсэг 100

1833 оны аравдугаар сарын 12-нд Нью-Йоркийн Перрисбургт Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:416, 419–421). Хоёр ах гэр бүлээсээ хэдэн өдрийн турш хол байж, тэднийхээ талаар санаа нилээд зовжээ.

1–4, Иосеф, Сидней хоёр бодгалиудын авралын тулд сайн мэдээг номлох ёстой; 5–8, Тэд юу хэлэх ёстой нь яг тухайн цагт тэдэнд өгөгдөх болно; 9–12, Сидней төлөөлөн яригч байх ёстой мөн Иосеф илчлэгч мөн гэрчлэлд хүчтэй байх ёстой; 13–17, Их Эзэн цэвэр ариун хүмүүсийг бэлтгэх болно, мөн дуулгавартнууд аврагдах болно.

Хэсэг 101

1833 оны арванхоёрдугаар сарын 16-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:458–464). Энэ үед Миссурид цугларсан Гэгээнтнүүд агуу мөрдлөг хавчлагад өртсөн байв. Танхайрагчид тэднийг Жаксон гүнлэг дэх гэр орноос ньхөөв; мөн Гэгээнтнүүдийн зарим нь Ван Вурен гүнлэгт суурьшихыг оролдсон хэдий ч, мөрдлөг хавчлага тэднийг дагав. Гэгээнтнүүдийн үндсэн хэсэг тэр үед Миссурийн Клей гүнлэгт байлаа. Сүмийн хувь хүмүүсийг хөнөөхөө заналхийлсэн тохиолдол олон байв. Хүмүүс гэрийнхээ тавилга, хувцас хунар, мал болон хувийн бусад эд хөрөнгөө алджээ; мөн тэдний их хэмжээний ургац устгагдсан байв.

1–8, Гэгээнтнүүд зөрчлийнхөөулмаас зэмлэгдэж мөн зовлон зүдгүүр амсав; 9–15, Их Эзэний зэвүүцэл үндэстнүүд дээр унах болно, харин түүний хүмүүс цугларч мөн тайтгаруулагдах болно; 16–21, Сион болон түүний гадсууд бэхжүүлэгдэх болно; 22–31, Мянганы үе дэх амьдралын мөн чанар тайлбарлагдав; 32–42, Гэгээнтнүүд тэр үед адислагдаж мөн шагнагдах болно; 43–62, Язгууртны хийгээд чидун моднуудын тухай сургаалт зүйрлэл нь Сионы гай зовлон бэрхшээл хийгээд эцсийн гэтэлгэлийг бэлэгддэг; 63–75, Гэгээнтнүүд цугларахаа үргэлжлүүлэх ёстой; 76–80, Их ЭзэнНэгдсэн Улсын Үндсэн Хуулийг тогтоосон юм; 81–101, Эмэгтэй ба шударга биш шүүгчийн тухай сургаалт зүйрлэлийн дагуу Гэгээнтнүүд гомдлоо барагдуулахын тулд шаргуу гуйх ёстой.

Хэсэг 102

1834 оны хоёрдугаар сарын 17-нд Огайогийн Көртландад болсон Сүмийн анхны дээд зөвлөлийн зохион байгуулалтын тэмдэглэл оршвой (History of the Church, 2:28–31). Жинхэнэ эх тэмдэглэлийг Ахлагч Каудери, Оорсон Хайд нар хийжээ. Хоёр өдрийн дараа тэмдэглэлийг Бошиглогч засч, дээд зөвлөлд уншиж өгч, мөн дээд зөвлөлөөр хүлээн зөвшөөрөгдсөн ажээ. Арванхоёр Төлөөлөгчийн Зөвлөлийг бий болгохтой холбогдсон 30-аас 32-р шүлгүүдийг Бошиглогч Иосеф Смит 1835 онд тэрээр энэ хэсгийг Сургаал ба Гэрээний нийтлэлд зориулан бэлтгэж байхдаа нэмжоруулжээ.

1–8, Сүмд үүсэн бий болдог чухал бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд дээд зөвлөл томилогдов; 9–18, Хэрэг явдлуудыг сонсох журмууд өгөгдөв; 19–23, Зөвлөлийн ерөнхийлөгч шийдвэр гаргана; 24–34, Давж заалдах журам толилуулагдав.

Хэсэг 103

1834 оны хоёрдугаар сарын 24-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 2:36–39). Гэгээнтнүүдийг хөнгөвчлөх хийгээд Жаксон гүнлэг дэх тэдний газруудыг сэргээх асуудлаар Бошиглогчтой зөвлөхөөр Парлей П.Пратт, Лайман Вайт хоёр Миссуригээс Огайогийн Көртландад ирсний дараа энэхүү илчлэлт хүлээн авагджээ.

1–4, Яагаад Их Эзэн Жаксон гүнлэг дэх Гэгээнтнүүд мөрдөн хавчигдахыг зөвшөөрөв; 5–10, Хэрэв Гэгээнтнүүд зарлигуудыг сахих аваас тэд дийлэх болно; 11–20, Сионы гэтэлгэл сүр хүчээр ирэх болно, мөн Их Эзэн өөрийн хүмүүсийн өмнө явах болно; 21–28, Гэгээнтнүүд Сионд цуглах ёстой, мөн амиа зориулдаг тэд үүнийг дахин олж авах болно; 29-40, Нилээд олон ах нар Сионы Хуаранг зохион байгуулах, мөн Сион уруу явахаар дуудагдав; хэрэв тэд итгэлтэй байх аваас ялалт тэдэнд амлагдав.

Хэсэг 104

1834 оны дөрөвдүгээр сарын 23-нд нэгдсэн журам буюу ядуусын ашиг тусын төлөөх Сүмийн журмын талаар бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 2:54–60). Уг үйл явдал нь хүмүүсийн тулгамдсан материаллаг хэрэгцээг авч хэлэлцсэн Тэргүүн Зөвлөлийн хийгээд бусад дээд санваартнуудын зөвлөлийн хурал байв. Көртланд дахь нэгдсэн журам түр хугацаанд татан буугдаж мөн дахин зохион байгуулагдаж, үйл ажиллагаанд ашиглагдаж байсан өмч хөрөнгө журмын гишүүдийн дунд хуваагдах ёстой байв.

1–10, Нэгдсэн журмын эсрэг зөрчил гаргасан Гэгээнтнүүд зүхэгдэх болно; 11–16, Их Эзэн Гэгээнтнүүдээ өөрийнхөө замаар хангадаг; 17–18, Сайн мэдээний хууль ядуусын төлөөх анхаарал халамжийг удирддаг; 19–46, Хэд хэдэн ах нарын ажил үүргүүд хийгээд адислалууд тогтоогдов; 47–53, Көртланд дахь нэгдсэн журам мөн Сион дахь нэгдсэн журам тус тусдаа үйл ажиллагаа явуулах ёстой; 54–66, Судруудыг хэвлэхийн тулд Их Эзэний ариун сан хөмрөг бий болгогдов; 67–77, Нэгдсэн журмын ерөнхий сан хөмрөг нь нийтийн дэмжлэгийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах ёстой; 78–86, Нэгдсэн журам дахь тэд өөрсдийн бүх өрийг төлөх ёстой, мөн Их Эзэн тэднийг санхүүгийн эрхшээлээс чөлөөлөх болно.

Хэсэг 105

1834 оны зургадугаар сарын 22-нд Миссурийн Фишинг Риверт Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 2:108–111). Миссури дэх Гэгээнтнүүдийн эсрэг танхайрагчдын бүлгийн харгис үйл ажиллагаа гаарав, мөн нилээд хэдэн гүнлэгийн зохион байгуулагдсан бүлгүүд хүмүүсийг устгах бодолтой байгаагаа зарлан мэдэгдэв. Сионы Хуаран хэмээн нэрлэгдсэн хэсгийг тэргүүлэн Бошиглогч хувцас хунар мөн хангамжийн зүйлс авчран Көртландаас хүрч ирэв. Энэ бүлэг хүмүүс Фишинг Риверт буудалласан үед Бошиглогч уг илчлэлтийг хүлээн авчээ.

1–5, Сион селестиел хуульд нийцэн баригдах болно; 6–13, Сионы гэтэлгэл багахан хугацаагаар хойшлогдов; 14–19, Их Эзэн Сионы тулалдаануудад тулалдах болно; 20–26, Гэгээнтнүүд мэргэн байж мөн тэд цугларах үедээ хүчирхэг ажлуудаараа сагсуурахгүй байх ёстой; 27–30, Жаксон болон хил залгаа гүнлэгүүдэд газрууд худалдан авагдах ёстой; 31–34, Көртланд дахь Их Эзэний гэрт ахлагч нар хишиг хүртэх ёстой; 35–37, Дуудагдсан болон сонгогдсон Гэгээнтнүүдийн аль аль нь ариусгагдах болно; 38–41, Гэгээнтнүүд энх тайвны тугийг дэлхийд өргөх ёстой.

Хэсэг 106

1834 оны арваннэгдүгээр сарын 25-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 2:170–171). Энэхүү илчлэлт Оливер Каудерийн ах Варрен А. Каудерид чиглэгдсэн ажээ.

1–3, Варрен А.Каудери орон нутгийн тэргүүлэх ажилтнаар дуудагдав; 4–5, Хоёр дахь Ирэлт гэрлийн хүүхдүүд дээр хулгайч лугаа адил гэнэт ирэхгүй; 6–8, Агуу адислалууд Сүм дэх итгэлтэй үйлчлэгчдийг дагалддаг.

Хэсэг 107

1835 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 2:209–217). Дурдсан өдөр Арванхоёр өөрсдийн хувь хүмүүсийн сул тал хийгээд дутагдлуудыг хүлээж, наманчлалыг илэрхийлж, Их Эзэнээс цаашдын удирдамж эрэлхийлж зөвлөлд хуралдав. Тэд томилогдсон дүүргүүд дэх номлолуудад салан хуваагдах гэж байв. Энэ хэсгийн зарим хэсэг дурдсан өдөр хүлээн авагдсан хэдий ч зарим хэсэг нь өөр өөр үед, зарим нь бүр эрт, 1831 оны арваннэгдүгээр сард хүлээн авагдсаныг түүхийн цэдгүүд нотолдог.

1–6, Мелкизедек болон Аароны гэсэн хоёр санваар буй; 7–12, Мелкизедек санваарыг атгагч тэд Сүм дэх бүх албан тушаалд ажиллах хүчтэй байдаг; 13–17, Бишопын зөвлөл нь гаднах ёслолуудыг гүйцэтгэдэг Аароны санваарыг тэргүүлдэг; 18–20, Мелкизедек санваар нь сүнслэг бүх адислалын түлхүүрүүдийг атгадаг; Аароны санваар тэнгэр элчүүдийн тохинууллын түлхүүрүүдийг атгадаг; 21–38, Тэргүүн Зөвлөл, Арванхоёр мөн Дал нь, шийдвэрүүд нь эв нэгдэл хийгээд зөв шударга ёсонд гаргагддаг байх ёстой тэргүүлэгч чуулгуудыг бүрдүүлдэг; 39–52, Патриархын ариун жаяг Адамаас Ноаг хүртэл бий болгогдов; 53–57, Эртний гэгээнтнүүд Адам-Ондай-Аманд цуглаж, мөн Их Эзэн тэдэн дээр хүрч иржээ; 58–67, Арванхоёр нь Сүмийн ажилтнуудыг эмх цэгцэд тавих ёстой; 68–76, Бишопууд Израилын олон нийтийн шүүгчээр үйлчилдэг; 77–84, Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр нь Сүм дэх хамгийн дээд шүүх болдог; 85–100, Санваартны ерөнхийлөгчид тус тусын чуулгыг удирддаг.

Хэсэг 108

1835 оны арванхоёрдугаар сарын 26-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 2:345). Энэхүү илчлэлт, өмнө нь дээд санваартнаар мөн далтнаар томилогдон мөн өөрийнхөө үүргийг мэдэж авах илчлэлт хүсч Бошиглогч дээр ирсэн Лайман Шерманы хүсэлтээр хүлээн авагджээ.

1–3, Лайман Шерман нүглүүдээсээ өршөөгдөв; 4–5, Тэрээр Сүмийн удирдах ахлагчдын дунд тоологдох ёстой; 6–8, Тэрээр сайн мэдээг номлох мөн өөрийн ах нарыг хүчирхэгжүүлэхээр дуудагдав.

Хэсэг 109

1836 оны гуравдугаар сарын 27-нд Огайогийн Көртландад ариун сүмийг онцгойлон адислахад хийсэн залбирал оршвой (History of the Church, 2:420–426). Бошиглогчийн бичгээр гаргасан нотолгоогоор бол, энэ залбирал түүнд илчлэлтээр өгөгджээ.

1–5, Көртландын Ариун Сүм Хүний Хүүгийн айлчлах газар болон баригдсан байлаа; 6–21, Энэ нь залбирлын, мацгийн, итгэлийн, суралцахын, алдар суугийн мөн дэг жаягийн өргөө, мөн Бурханы өргөө байх ёстой; 22–33, Их Эзэний хүмүүсийг эсэргүүцдэг үл наманчлагчид шившиглэгдэх болтугай; 34–42, Гэгээнтнүүд зөв шударгыг үйлдэгчдийг Сионд цуглуулах хүчинд урагш одох болтугай; 43–53, Эцсийн өдрүүдэд ёс бусчууд дээр юүлэгдэх аймшигт зүйлүүдээс Гэгээнтнүүд чөлөөлөгдөх болтугай; 54–58, Үндэстнүүд хийгээд хүмүүс мөн сүмүүд сайн мэдээний төлөө бэлтгэгдэх болтугай; 59–67, Иудейчүүд, леменчүүд, мөн бүх Израил гэтэлгэгдэх болтугай; 68-80, Гэгээнтнүүд алдар суу хийгээд хүндэтгэлээр титэмлэгдэж мөн мөнхийн авралыг олох болтугай.

Хэсэг 110

1836 оны дөрөвдүгээр сарын 3-нд Огайогийн Көртланд дахь ариун сүмд Бошиглогч Иосеф Смит мөн Оливер Каудерид харуулагдсан үзэгдлүүд оршвой (History of the Church, 2:435–436). Уг үйл явдал нь Хүндэтгэлийн өдрийн цуглааных байлаа. Бошиглогч үзэгдлүүдийн талаарх цэдгийнхээ өмнөх үг болгон: Үдээс хойш энэ өдөр ариун ёслолынширээний дэргэд ажиллах нь тэдний онцгой боломж байсан Арванхоёроос үүнийг хүлээж аван, Сүмд Их Эзэний Зоогийг түгээхэд нь бусад ерөнхийлөгчдөд би тусалж байлаа. Ах нартаа энэ үйлчлэлийг гүйцэтгэсний дараа, индэрт эргэж ирэхэд хөшиг доош бууж, мөн бибээр Оливер Каудерийн хамт онцгой хүндэтгэлийн хийгээд чимээгүй залбиралд өвдөг сөхрөв. Залбирлаас босч ирсний дараа бид хоёрт дараах үзэгдэл нээгдсэн болой хэмээн эдгээр үгсийг өгүүлжээ. (History of the Church, 2:435).

1–10, Их Эзэн Иехова алдар сууд залран ирж мөн Көртландын Ариун Сүмийг өөрийн өргөө болгон хүлээж авав; 11–12, Мосе мөн Елиас тус бүр залран ирж мөн өөрсдийн түлхүүрүүдийг хийгээд эрин үеүдийг даатгав; 13–16, Елиа эргэж ирэн мөн Малахигаар амлагдсанчлан, өөрийн эрин үеийн түлхүүрүүдийг даатгав.

Хэсэг 111

1836 оны наймдугаар сарын 6-нд Масачусетсын Салемд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 2:465–466). Энэ үед Сүмийн удирдагчид тохинуулалд хөдөлмөрлөснийхөө улмаас их өрөнд орсон байлаа. Салемд тэдэнд их хэмжээний мөнгө олдож болохыг сонсоод Бошиглогч, Сидней Ригдон, Хайрум Смит, мөн Оливер Каудери нар Огайогийн Көртландаас, энэ мэдээг судалж үзэхээр сайн мэдээг номлохын сацуу тийшээ очжээ. Ах нар Сүмийн ажил хэргийн хэд хэдэн асуудлаар хэлэлцээр хийж, зарим нэг номлол хийжээ. Мөнгө орж ирэхгүй нь тодорхой болоход тэд Көртланд уруу буцлаа. Уг асуудлаарх нэн чухал хэдэн хүчин зүйл энэхүү илчлэлтийг үгээр илэрхийлэхэд тусгалаа олжээ.

1–5, Их Эзэн өөрийн үйлчлэгчдийн эд материалын хэрэгцээнүүдийг хардаг; 6–11, Тэрээр Сионд нигүүлсэнгүйгээр хандаж мөн өөрийн үйлчлэгчдийн сайн сайхны төлөө бүх зүйлийг зохицуулах болно.

Хэсэг 112

1837 оны долдугаар сарын 23-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Томас Б.Маршид өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 2:499–501). Энэхүү илчлэлт Хурганы Арванхоёр Төлөөлөгчийн талаар Томас Б.Маршид өгсөн Их Эзэний үгийг агуулдаг. Сайн мэдээ Англид анх номлогдсон тэр өдөр энэхүү илчлэлт хүлээн авагдсаныг Бошиглогч тэмдэглэсэн байдаг. Энэ үед Томас Б.Марш Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч байв.

1–10, Арванхоёр нь бүх үндэстэн хийгээд хүмүүст сайн мэдээг илгээж мөн сэрэмжлүүлгийн дуу хоолойг өргөх ёстой; 11–15, Тэд загалмайгаа үүрч, Есүсийг даган мөн түүний хонинуудыг тэжээх ёстой; 16–20, Тэргүүн Зөвлөлийг хүлээн авдаг тэд Их Эзэнийг хүлээн авдаг; 21–29, Харанхуй нь дэлхийг бүрхдэг, мөн гагцхүү итгэдэг мөн баптисм хүртдэг тэд аврагдах болно; 30–34, Тэргүүн Зөвлөл хийгээд Арванхоёр нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн түлхүүрүүдийг атгадаг.

Хэсэг 113

1838 оны гуравдугаар сард Исаиагийн бичээсүүдийн талаарх зарим асуултад Бошиглогч Иосеф Смитээр өгөгдсөн хариултууд оршвой (History of the Church, 3:9–10).

1–6, Иессийн гол иш, түүнээс урган гарах мөчир, мөн Иессийн үндэс тогтоогдов; 7–10, Сионы тараагдсан үлдэгсэд санваарт эрхтэй бөгөөд Их Эзэнд эргэж ирэхээр дуудагдав.

Хэсэг 114

1838 оны дөрөвдүгээр сарын 17-нд Миссурийн Фар Вестэд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 3:23).

1–2, Итгэлтэй бус тэдний хашдаг Сүмийн албан тушаалууд бусдад өгөгдөх болно.

Хэсэг 115

1838 оны дөрөвдүгээр сарын 26-нд Миссурийн Фар Вестэд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн уг газрын тухай болон Их Эзэний өргөө барих талаарх Бурханы тааллыг мэдэгдсэн илчлэлт оршвой (History of the Church, 3:23–25). Энэхүү илчлэлт Сүмийн тэргүүлэх ажилтнуудад ханджээ.

1–4, Их Эзэн өөрийн сүмийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн нэрлэв; 5–6, Сион болон түүний гадаснууд Гэгээнтнүүдийн хувьд хамгаалалтын хийгээд хоргодох газрууд болой; 7–16, Гэгээнтнүүд Фар Вестэд Их Эзэний өргөө барихаар зарлигдуулав; 17–19, Иосеф Смит дэлхий дээрх Бурханы хаант улсын түлхүүрүүдийг атгадаг.

Хэсэг 116

1838 оны тавдугаар сарын 19-нд Миссурийн Давиесс гүнлэгийн Спринг Хилл хэмээх газарт, Вайтын Феррийн ойролцоо Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 3:35).

Сургаал ба Гэрээ

Хэсэг 117

1838 оны долдугаар сарын 8-нд Миссурийн Фар Вестэд Виллям Маркс, Ньюел К.Витней, мөн Оливер Гранжер нарын хойшлуулшгүй үүргүүдийн талаар Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 3:45–46).

1–9, Их Эзэний үйлчлэгчид эд материалын зүйлүүдэд шунах ёсгүй, учир нь “Их Эзэнд өмч хөрөнгө юуны хамаа байна?”; 10–16, Тэд бодгалийн өчүүхэн чанарыг орхих ёстой, мөн тэдний золиослолууд Их Эзэнд ариун нандин байх болно.

Хэсэг 118

1838 оны долдугаар сарын 8-нд Миссурийн Фар Вестэд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан, “Ай Их Эзэн минь, Арванхоёрын талаарх өөрийн тааллыг бидэнд үзүүлээч” хэмээсэн даруухан залбирлын хариуд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 3:46).

1–3, Арванхоёрын гэр бүлүүдийг Их Эзэн хангах болно; 4–6, Арванхоёр дахь сул орон тоонууд бөглөгдөв.

Хэсэг 119

1838 оны долдугаар сарын 8-нд Миссурийн Фар Вестэд, “Ай Их Эзэн минь Аравны нэгийн тул та өөрийн хүмүүсийн өмч хөрөнгөнөөс хичнээнийг шаардахыг өөрийн үйлчлэгчид үзүүлнэ үү” хэмээсэн түүний даруухан залбирлын хариуд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 3:44). Өнөөдөр ойлгодгоор, аравны нэгийн хууль нь энэ илчлэлтээс өмнө Сүмд өгөгдөөгүй байсан ажээ. Аравны нэг гэдэг нэр томьёо нь уг залбиралд хийгээд өмнөх илчлэлтүүдэд (64:23, 85:3, 97:11,) зөвхөн аравны нэг хэмээн иш татагдсан төдийгүй харин Сүмийн санд оруулах бүх сайн дурын өргөлүүд эсвээс хандивууд гэсэн утгатай байжээ. Их Эзэн өмнө нь өргөлийн хууль болон үүрдийнх байхаар гэрээгээр түүнд гишүүдийн өргөсөн өмчхөрөнгийг эрхлэх хуулийг Сүмд өгсөн байлаа. Энэ гэрээг дагах нь олны хувьд бүтэхгүй байсны улмаас Их Эзэн үүнийг түр хугацаагаар буцаан татаж, мөн оронд нь аравны нэгийн хуулийг Сүм даяарт өгчээ. Тэдний өмч хөрөнгийн хичнээнийг нь ариун зарлигуудын тулд тэрээр шаарддагийг Бошиглогч Их Эзэнээс асуужээ. Хариулт нь энэ илчлэлт байлаа.

1–5, Гэгээнтнүүд өөрсдийн илүү өмч хөрөнгийг төлж мөн тийнхүү аравны нэг болгон жил тутмын ашгийнхаа аравны нэгийг өгөх ёстой; 6–7, Иймжурам нь Сионы нутгийг ариусгах болно.

Хэсэг 120

1838 оны долдугаар сарын 8-нд Миссурийн Фар Вестэд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн, хэсэг 119 дэх өмнөх илчлэлтэд нэрлэгдсэн аравны нэгээр төлөгдсөн өмч хөрөнгийн мөн чанарыг мэдэгдсэн илчлэлт оршвой (History of the Church, 3:44).

Сургаал ба Гэрээ

Хэсэг 121

1839 оны гуравдугаар сарын 20-нд Миссурийн Либерти дахь шоронд хоригдол байхдаа Бошиглогч Иосеф Смитийн бичсэн залбирал ба бошиглолууд оршвой (History of the Church, 3:289–300). Бошиглогч хийгээд нилээд хэдэн хамтрагч нь олон сарын турш шоронд байлаа. Тэдний өргөдлүүд болон давж заалдах өргөдлүүд тэргүүлэх ажилтнуудад чиглэгдсэн бөгөөд шүүх тэднийг хөнгөвчилсөнгүй.

1–6, Зовж байгаа Гэгээнтнүүдийн төлөө Бошиглогч Их Эзэнээс гуйв; 7–10, Их Эзэн амар амгаланг түүнд ярив; 11–17, Их Эзэний хүмүүсийн эсрэг зөрчлийн тухай худал хуурмаг хашгирааныг дэгдээгч тэд бүгд зүхэгдсэн бөлгөө; 18–25, Тэд санваарын эрхгүй бөгөөд яллагдах болно; 26–32, Хүч зоригоор тэвчих тэдэнд алдар суут илчлэлтүүд амлагдав; 33–40, Яагаад олон нь дуудагдаж мөн цөөхөннь сонгогддог вэ; 41–46, Санваар нь гагцхүү зөв шударга ёсонд хэрэглэгдэх ёстой.

Хэсэг 122

1839 оны гуравдугаар сард Миссурийн Либерти шоронд хоригдол байхад нь Бошиглогч Иосеф Смитэд хандсан Их Эзэний үг оршвой (History of the Church, 3:300–301).

1–4, Дэлхийн хязгаарууд Иосеф Смитийн нэрийг асуун сураглах болно; 5–7, Түүний бүхий л аюул ослууд хийгээд зовлон зүдгүүрүүд түүнд туршлага суулгаж мөн түүний сайн сайхны төлөө байх болно; 8–9, Хүний Хүү тэр бүгдийн доор доош бууж ирэв.

Хэсэг 123

1839 оны гуравдугаар сард Либерти шоронд хоригдол байх үед нь Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өөрсдийг нь мөрдөн мөшгөгчдийн талаар өгөгдсөн илчлэлтэд толилуулагдсан Гэгээнтнүүдийн үүрэг оршвой (History of the Church, 3:302–303).

1–6, Гэгээнтнүүд өөрсдийн зовлонгууд мөн хавчлагуудын шастирыг цуглуулж мөн нийтлүүлэх ёстой; 7–10, Хуурамч итгэлийг бий болгосон тэрхүү сүнс тэрчлэн Гэгээнтнүүдийг мөшгихөд удирддаг; 11–17, Бүх бүлэглэлүүдийн дундах олон нь үнэнийг чухамхүү хүлээн авах болно.

Хэсэг 124

1841 оны нэгдүгээр сарын 19-нд Иллинойн Наувуд Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 4:274–286). Мөрдлөг хавчлага мөн тэдний эсрэг төрийн ажилтнуудын хууль бус явууллага өссөний улмаас, Миссурийг орхиж явахыг Гэгээнтнүүдэд албадан тулгажээ. 1838 оны аравдугаар сарын 27-ны өдөр Миссурийн захирагч Лилбурн В.Боггсын гаргасан сүйрүүлэгч энэ тушаал тэдэнд сонгох өөр замыг олгосонгүй (History of the Church, 3:175). Энэ илчлэлт өгөгдсөн 1841 онд Иллинойд, Коммерс тосгон байсан газар дээр Наувугийн хот Гэгээнтнүүдээр баригдаж, мөн энд Сүмийн төв удирдлага үндэслэгдэн бий болжээ.

1–14, Нэгдсэн Улсын ерөнхийлөгч, захирагчид мөн бүх үндэстний удирдагчдад сайн мэдээг чин сэтгэлээсээ тунхаглахыг Иосеф Смитэд зарлиг болгов; 15–21, Хайрум Смит, Давид В.Паттен, Ахмад Иосеф Смит болон бусад амьд болон нас барагсдын дунд буй хүмүүс өөрсдийн шударга ёс ба ариун журмын учир адислагдсан болой; 22–28, Гадныхны орон байрны тулд байрыг мөн ариун сүмийг аль алиныг нь Наувуд барихыг Гэгээнтнүүдэд зарлиглав; 29–36, Нас барагсдын өмнөөс хийлгэх баптисмууд ариун сүмүүдэд гүйцэтгэгддэг байх ёстой; 37–44, Их Эзэний хүмүүс ариун ёслолуудыг гүйцэтгэхийн тулд ариун сүмүүдийг ямагт барьдаг; 45–55, Дайснуудынх нь хавчлага доромжлолын улмаас Гэгээнтнүүд Жаксон гүнлэгт ариун сүм барихаас чөлөөлөгдөв; 56–83, Наувугийн Өргөө барих талаар чиглэлүүд өгөгдөв; 84–96, Хайрум Смит түлхүүрүүдийг хүлээн авахаар мөн Оливер Каудерийн оронд зогсож, патриарх байхаар дуудагдав; 97–122, Виллям Лоо болон бусад нь өөрсдийн хөдөлмөрүүдэд зөвлөгдөв; 123–145, Ерөнхий болон орон нутгийн ажилтнуудөөрсдийн үүргүүд хийгээд харьяалагддаг чуулгуудын хамт нэрлэгдэв.

Хэсэг 125

1841 оны гуравдугаар сард Иллинойн Наувуд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Айовагийн нутаг дэвсгэр дэх Гэгээнтнүүдийн талаар өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 4: 311–312).

1–4, Гэгээнтнүүд хотууд барьж мөн Сионы гадаснуудад цугларах ёстой.

Хэсэг 126

1841 оны долдугаар сарын 9-нд Иллинойн Наувуд Бригам Янгийн гэрт Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 4:382). Энэ үед Бригам Янг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч байв.

1–3, Бригам Янг хөдөлмөрүүдийнхээ учир сайшаагдаж мөн ирээдүйн гадаад дахь аяллаас чөлөөлөгдөв.

Хэсэг 127

1842 оны есдүгээр сарын 1-нээр Наувуд хаяглагдсан нас барагсдын өмнөөс хийлгэх баптисмын талаарх удирдамжуудыг агуулсан Бошиглогч Иосеф Смитээс Иллинойн Науву дахь Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд хандсан захидал оршвой (History of the Church, 5:142–144).

1–4, Иосеф Смит мөрдлөг хавчлага хийгээд гай зовлонд алдаршина; 5–12, Нас барагсдын төлөөх баптисмд холбогдолтой цэдгүүд хадгалагдах ёстой.

Хэсэг 128

1842 оны есдүгээр сарын 6-нд Иллинойн Наувуд, нас барагсдын төлөөх баптисмын талаарх цаашдын удирдамжуудыг агуулсан, Бошиглогч Иосеф Смитээс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд хандсан захидал оршвой (History of the Church, 5:148–153).

1–5, Орон нутгийн хийгээд ерөнхий цэдэг үйлдэгчид нас барагсдын төлөөх баптисмуудын баримтыг нотлох ёстой; 6–9, Тэдний цэдгүүд хүчин төгөлдөр хийгээд дэлхий дээр мөн тэнгэрт цэдэглэгддэг болой; 10–14, Баптисмын сан нь булшийг бэлэгддэг бөлгөө; 15–17, Нас барагсдын төлөөх баптисмд холбогдох хүчийг Елиа сэргээв; 18–21, Өнгөрсөн эрин үеүдийн бүх түлхүүр, хүч, мөн эрх мэдлүүд сэргээгдэв; 22–25, Баярт мөн алдар суут мэдээ нь амьд байгаа хүмүүс хийгээд нас барагсдын төлөө тунхаглагддаг болой.

Хэсэг 129

1843 оны хоёрдугаар сарын 9-нд Иллинойн Наувуд, тохинуулагч тэнгэр элчүүд хийгээд сүнснүүдийн мөн чанар ялгагдан танигдаж болох гурван их түлхүүрийг илчилсэн, Бошиглогч Иосеф Смитээр өгөгдсөн зааврууд оршвой (History of the Church, 5:267).

1–3, Амилуулагдсан хийгээд сүнсэн биеүд аль аль нь тэнгэрт буй; 4–9, Хөшигний цаанаас элчүүд танигдаж болох түлхүүрүүд өгөгдөв.

Хэсэг 130

1843 оны дөрөвдүгээр сарын 2-нд Иллинойн Рамуст Бошиглогч Иосеф Смитээр өгөгдсөн зааврын зүйлүүд оршвой (History of the Church, 5:323–325).

1–3, Эцэг болон Хүү хүмүүн дээр биеэрээ залран ирж болно; 4–7, Тэнгэр элчүүд селестиел хүрээнд оршин суудаг; 8–9, Селестиел дэлхий нь агуу Урим ба Туммим байх болно; 10–11, Селестиел дэлхийд орох тэд бүгдэд цагаан чулуу өгөгддөг; 12–17, Хоёр дахь Ирэлтийн цаг бошиглогчид өгөгдөөгүй болой; 18–19, Энэ амьдралд хуримтлуулсан оюун билиг Амилуулалтад бидэнтэй хамт сэргэн босдог; 20–21, Хуулийг дуулгавартай дагаснаар бүх адислал ирдэг; 22–23, Эцэг, Хүү хоёр мах хийгээд ясан биетэй.

Хэсэг 131

1843 оны тавдугаар сарын 16 мөн 17-нд Иллинойн Рамуст Бошиглогч Иосеф Смитээр өгөгдсөн зааврууд оршвой (History of the Church, 5:392–393).

1–4, Селестиел гэрлэлт нь хамгийн дээд тэнгэр дэх өргөмжлөлд зайлшгүй чухал; 5–6, Хүмүүн мөнх амьдралд хэрхэн лацдагдах нь тайлбарлагдав; 7–8, Бүх сүнс бол матери мөн.

Хэсэг 132

1843 оны долдугаар сарын 12-нд тэмдэглэгдсэн, шинэ бөгөөд үүрдийн гэрээ, түүний дотор гэрлэлтийн гэрээний үүрд мөнхийн чанар, мөн тэрчлэн олон эхнэртэй байх ёсонд холбогдуулан Иллинойн Наувуд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 5:501–507). Хэдийгээр уг илчлэлт 1834 онд цэдэглэгдсэнч, уг илчлэлтэд орсон сургаалууд хийгээд зарчмууд нь 1831 оноос Бошиглогчоор мэдүүлэгдсэнийг түүхийн цэдгүүд нотолж байгаа ажээ.

1–6, Өргөмжлөл нь шинэ бөгөөд үүрдийн гэрээгээр дамжин олддог; 7–14, Уг гэрээний болзлууд хийгээд нөхцөлүүд толилуулагдав; 15–20, Селестиел гэрлэлт болон гэр бүлийн нэгжийн үргэлжлэл нь хүмүүст бурхад болох боломжийг олгодог; 21–25, Шулуун бөгөөд нарийн зам мөнх амьдралуудад хөтөлдөг; 26–27, Ариун Сүнсний эсрэг доромжлохтой холбогдсон хууль өгөгдөв; 28–39, Мөнхийн өсөн нэмэгдэлт болон өргөмжлөлийн амлалтууд бошиглогчдод хийгээд Гэгээнтнүүдэд бүх цаг үед хийгддэг бөлгөө; 40–47, Дэлхий дээр хийгээд тэнгэрт холбох хийгээд лацдах хүч Иосеф Смитэд өгөгдөв; 48–50, Их Эзэн түүн дээр өргөмжлөлийг нь лацдав; 51–57, Итгэлтэй бөгөөд үнэнч байхыг Эмма Смитэд зөвлөв; 58–66, Олон эхнэртэй байх ёсыг зохицуулах хууль толилуулагдав.

Хэсэг 133

1831 оны арваннэгдүгээр сарын 3-нд Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:229–234). Энэ илчлэлтийн өмнөх үг болгон Бошиглогч бичихдээ, “Дэлхийн оршин суугчдад Сайн мэдээг номлох мөн цугларалттай холбогдуулан ахлагчид мэдэхийг хүсч буй олон зүйл энэ цаг үед байлаа, мөн үнэн гэрлээр алхахын тулд, мөн дээрээс зааварлагдахын тулд, 1831 оны арваннэгдүгээр сарын 3-нд би Их Эзэнээс асууж тийнхүү дараах чухал илчлэлтийг хүлээн авсан” хэмээжээ (History of the Church, 1:229). Энэ хэсэг Сургаал ба Гэрээ номонд хавсралт болон анх удаа нэмэгдэж орсон бөгөөд хожим нь уг хэсэгт дугаар олгожээ.

1–6, Гэгээнтнүүд Хоёрдахь Ирэлтэд бэлтгэхээр зарлиг болгогдов; 7–16, Бүх хүмүүн Вавилоноос зугтаж, Сионд ирэхээр, мөн Их Эзэний агуу их өдөрт бэлтгэхээр зарлиг болгогдов; 17–35, Тэрбээр Сионы Уулан дээр зогсох болно, тивүүд нэг газар болно, мөн Израилын алдагдсан овгууд эргэж ирэх болно; 36–40, Сайн мэдээ бүх дэлхийд номлогдохын тулд Иосеф Смитээр дамжин сэргээгдэв; 41–51, Их Эзэн ёс бусчууд дээр өс авалтад доош бууж ирэх болно; 52–56, Энэ нь түүний гэтэлгэгдэгсдийн жил байх болно; 57–74,Гэгээнтнүүдийн аврал мөн ёс бусчуудын устгалын тулд сайн мэдээ урагш илгээгдэх ёстой.

Хэсэг 134

1835 оны наймдугаар сарын 17-нд Огайогийн Көртландад Сүмийн ерөнхий чуулган дээр нэгдмэл санал өгөлтөөр батлагдсан засгийн газрууд болон хуулиудад итгэх тухай тунхаг оршвой (History of the Church, 2:247–249). Уг үйл явдал нь Сургаал ба Гэрээний анхны хэвлэлийн төлөвлөж буй агуулгыг авч хэлэлцэхээр хамтдаа цугласан Сүмийн удирдагчдын цугларалт байлаа. Тэр үед уг тунхагдараах өмнөх үгтэй байв: Дэлхийн засгийн газрууд хийгээд хуулиудад нийтэд нь итгэх бидний итгэл буруу тайлбарлагдах буюу буруу ойлгогдохгүй байж болохын тулд энэ ботийн төгсгөлд мөн уг зүйлийн талаарх өөрсдийн санал бодлыг өнөө үед холбогдуулан танилцуулах нь зүйтэй хэмээн үзэв (History of the Church, 2:247).

1–4, Ухамсар хийгээд шүтэн бишрэх эрх чөлөөг засгийн газрууд хамгаалах ёстой; 5–8, Бүх хүмүүс засгийн газруудаа дэмжиж, мөн хуулийг дээдэлж мөн батлан хамгаалах үүрэгтэй байх ёстой; 9–10, Шашны нийгэмлэгүүд иргэний хүчийг ашиглах ёсгүй; 11–12, Өөрсдийгөө болон өмч хөрөнгөө хамгаалахад хүмүүс зөвтгөгдөх бөлгөө.

Хэсэг 135

1844 оны зургадугаар сарын 27-нд Иллинойн КартейжидБошиглогч Иосеф Смит болон түүний ах Патриарх Хайрум Смитийн амь насыг бүрэлгэсэн нь (History of the Church, 6: 629–631). Уг үйл явдлын гэрч асан Арванхоёрын Зөвлөлийн Ахлагч Жон Тейлороор энэхүү баримт бичиг бичигджээ.

1–2, Иосеф, Хайрум хоёрын амь насыг Картейжийн шоронд бүрэлгэв; 3, Бошиглогчийн гаргуун байдал олонд мэдэгдэв; 4–7, Тэдний гэм зэмгүй цус уг ажлын үнэн хийгээд бурханлиг чанарын тухай гэрчилдэг.

Хэсэг 136

Айовагийн Каунсил Блаффсын ойролцоо Миссури мөрний баруун эрэг дээр Омаха үндэстний, Израилын буудал, Винтер Квортерст Ерөнхийлөгч Бригам Янгаар дамжуулан өгөгдсөн Их Эзэний үг хийгээд таалал оршвой (Journal History of the Church, 1847 оны нэгдүгээр сарын 14).

1–16, Өрнө зүгт хийх аялалд Израилын буудал хэрхэн зохион байгуулагдах тухай тайлбарлагдав; 17–27, Гэгээнтнүүд сайн мэдээний олон тооны жишгүүдээр амьдрахаар зарлиг болгогдов; 28–33, Гэгээнтнүүд дуулж, бүжиглэн, залбирч, мөн мэргэн ухаанд суралцах ёстой; 34–42, Бошиглогчид хөнөөгддө, иймээс тэд алдар хүндэтгэлтэй болох бөгөөд ёс бусчууд зүхэгддэг.

Хэсэг 137

1836 оны нэгдүгээр сарын 21-нд Огайогийн Көртланд дахь ариун сүмд Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн үзэгдэл оршвой (History of the Church, 2:380–381). Уг үйл явдал нь ариун сүмийн хишгийн ёслолууд илчлэгдэх үед тэдгээрийг гүйцэтгэсэн явдал байлаа.

1–6, Бошиглогч өөрийн ах Алвиныг селестиел хаант улсад харав; 7–9, Нас барагсдын авралын сургаал илчлэгдэв; 10, Бүх хүүхэд селестиел хаант улсад аврагддаг бөлгөө.

Хэсэг 138

1918 оны аравдугаар сарын 3-нд Ютагийн Солт Лейк Хотод Ерөнхийлөгч Иосеф Ф.Смитэд өгөгдсөн үзэгдэл оршвой. 1918 оны Аравдугаар сарын 4-нд Сүмийн хагас жил тутмын 89-р Ерөнхий чуулганы нээлтийн үгэндээ Ерөнхийлөгч Смит өмнөх сарын турш бурханлиг хэд хэдэн заавар хүлээн авснаа зарлан тунхаглажээ. Цогцос нь булшинд байх үед аврагч нас барагсдын сүнснүүд дээр айлчилсан тухай Ерөнхийлөгч Смит эдгээрийн нэгийг өмнөх өдөр нь хүлээн авчээ. Энэ нь чуулганы хаалтын дараа тэр даруй бичигдсэн аж. 1918 оны аравдугаар сарын 31-нд энэ нь Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүд, Арванхоёрын Зөвлөл, мөн Патриархад өргөн толилуулагдаж, мөн энэ нь тэднээр санал нэгтэйгээр хүлээн авагджээ.

1–10, Ерөнхийлөгч Иосеф Ф.Смит Петрийн бичээсүүд хийгээд сүнсний дэлхий дэх бидний Их Эзэний айлчлалын талаар тунгаан бодов; 11–24, Диваажинд цугласан нас нөгчсөн зөв шударгыг үйлдэгчдийг хийгээд тэдний дундах Христийн тохинууллыг Ерөнхийлөгч Смит харав; 25–37, Сайн мэдээний номлол сүнснүүдийн дунд хэрхэн зохион байгуулагддагийг тэрээр харжээ; 38–52, Адам Ева хоёр, мөн сүнсний дэлхийд амилуулалтынхаа өмнө боолчлолд байгаа тэдний сүнсэн байдлыг цэгнэж буй ариун бошиглогчдоос олныг нь тэрээр харав; 53–60, Эдүгээ цагийн нас нөгчсөн зөв шударгыг үйлдэгчид өөрсдийн хөдөлмөрийг сүнсний дэлхийд үргэлжлүүлдэг.